Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/34

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгчдийн өмгөөлөгч Э.Энххэрлэн, Б.Тэнгис /онлайнаар/

Шүүгдэгч А.Т, П.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хүчингүй болж ирүүлсэн Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Т.А, П.Г  нарт холбогдох 1929001070077 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд бичигдснээр/ Шүүгдэгч А.Т, П.Г  нар нь байгалийн ховор ургамал болох 1,236,25 килограмм Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт 2019 оны 04 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Стана маркийн 50-74 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Т нь мэдүүлэхдээ: “Эрүүгийн хуулийн 24.8 дүгээр зүйлд зааснаар улсын яллагч заавал яллах гээд байгаа. Энэ асуудалд Мандахнар, Даш-Очир гэх хүмүүст Сонгино хайрхан дүүрэг болон Дорнод аймагт энэ асуудал шийдэгдээд хэрэгсэхгүй болсон. Бид нарын худалдаж авсан бичиг баримт бүх зүйл дагалдаж ирсэн. Байгалийн ургамлыг бид нар өөрсдөө түүгээгүй, хүний түүсэн улсад татвараа төлсөн зүйлийг худалдаж авсан нь үнэн. Хамгийн гол нь биедээ авч явсан бичиг баримт байхгүй гэж улсын яллагч яллах гээд байгаа. Үүнд гомдолтой байна. Энэ 50 сая төгрөгийн ард хохирол маш их байна, өөрсдийн 5 жилийн хөдөлмөр 30 сая төгрөг хүнээс авсан 20 сая төгрөг, нийлээд 50 сая төгрөгийн өрөнд орж, өнөөдрийг хүртэл ажил эрхлээгүй явж байгаа тул хэцүү байна.” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Ганбаатар нь мэдүүлэхдээ: “3 жилийн хугацаанд нааш цааш явах зардал мөнгө хэцүү байна. Энэ шүүх хуралдаанаар эцэс болгож өгнө үү гэж хүсэж байна.” гэв. Эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ххийн 12-15-р хуудас/ А.Тунгалагийн гэрчээр дахин өгсөн: “Нөхөр бид хоёр манай хамаатны Хишигдэлгэрийн эзэмшлийн Стана маркийн 50-74 УНЦ улсын дугаартай автомашинд дэрэвгэр жиргэрүү ургамал ачсан явж байсан. Нийтдээ 1236.12 кг жинтэй ургамал ачиж явсан. Уг ургамлыг 1 кг-ийг нь 42 000 төгрөгөөр тооцож 50 000 000 /тавин сая/ төгрөгөөр худалдаж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34-р хуудас/, 3 Шинжлэх ухааны Академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01/88 дугаартай дүгнэлт /ххийн 41-42-р хуудас/,

П.Гын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/,

А.Тийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 53-54-р хуудас/,

Гэрч Б.Мандахнарын өгсөн: “Би А.Т, П.Г нарт 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс худалдсан. Анх надаас 1 тн ургамлын үндэс авна гээд 50 000 000 /тавин сая/ төгрөгийг миний 5414110962 дансаар шилжүүлсэн. Тэгээд ирээд ачаад авч явахдаа багцаагаар 900 кг-ийг ачсан. Учир нь машинд багтахгүй байсан болохоор дараа ирж авъя гээд үлдээгээд явсан ... “Бэрх Цагаан Овоо” ХХК-ийн тусгай зөвшөөрөл миний нэр дээр байдаг. А.Т, П.Г  нарт дамжуулан өгөх талаар тохиролцсон асуудал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 141-р хуудас/,

Гэрч А.Хишигдэлгэрийн өгсөн: “Миний автомашиныг миний дүү болох Тунгалаг 4 дүгээр сард надаас гуйгаад “ойрхон зуур явчихаад ирье” гээд авч явсан. Би “машин цэвэрхэн унаарай” гэж хэлээд өгч явуулсан чинь таг чимээгүй болчихсон. Таас “машин хаана байна” гэж асуусан чинь “айлын хашаанд тавьчихсан байгаа” гэж байснаа сүүлд нь “цагдаагийн журмын хашаанд байгаа” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 163-165-р хуудас/

Гэрч Ш.Даш-Очирын өгсөн: “Би А.Т, П.Г нарт 1 кг-ийг нь 52 000 төгрөгөөр бодож 300 орчим кг-ийг зарсан санагдаж байна. Нийт 15 600 000 төгрөг болсон. Тэд нар надаас хүнд өгөх гэж байгаа юм, хүнд өгөх ёстой юм гээд гуйсаар байгаад авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 166-168-р хуудас/ Дорнод аймгийн Халхгол сумын засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 12- ны өдрийн А/102 дугаартай “Бэрх цагаан овоо” ХХК-нд 2 /хоёр/ тонн ургамал үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглуулахыг зөвшөөрсөн захирамж /1-р хх-ийн 107-р хуудас/

Дорнод аймгийн Халхгол сумын засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 19- ний өдрийн А/18 дугаартай “Бэрх цагаан овоо” ХХК-нд 15 жилийн хугацаагаар газар эзэмшүүлэх тухай захирамж /1-р хх-ийн 112-р хуудас/ “Бэрх цагаан овоо” ХХК-ийн 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 000298182 дугаартай газар эзэмших гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 110-р хуудас/ Татварын улсын байцаагч Д.Пүрэвтуяагийн 2017 оны 12 дугаар сарын 11- ний өдрийн “Бэрхцагаан овоо” ХХК-ийн байгалийн ургамлын мөнгө болох 15 000 000 төгрөгийг тус сумын орон нутгийн дансанд төвлөрүүлсэн тодорхойлолт /1-р ххийн 112-р хуудас/ Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б-17.003 дугаартай байгалийн ховор ургамал Дэрэвгэр жиргэрүүг 2 /хоёр/ тонныг түүж, бэлтгэх зөвшөөрөл /1-р хх-ийн 108-р хуудас/, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2020 оны 05 сарын 29-ны өдрийн 4 3858 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож цагаатгах тогтоолын үндэслэл болголоо. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Т, П.Г нарыг байгалийн ховор ургамал болох 1,236.25 килограмм Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт 2019 оны 04 дүгээр сарын 11-ээс 12- нд шилжих шөнө Стана маркийн 50-74 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ. Монгол Улсын Байгаль Орчин, Ногоон хөгжил, Аялал жуучлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаар тушаалын хавсралтаар “ховор ургамлын жагсаалтын” 399 дугаарт “дэрэвгэр жиргэрүү” (Saposhnikovia divaricata) ордог, Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01/88 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн “…Уг ургамлын дээж нь манай оронд тархсан Майлцтан ( Apiaceae Lindley 1836) овгийн Жиргэрүү (SpaosHnikoia Schishkin 1951) төрөлд багтах Дэрэвгэр Жиргэрүү (SpaosHnikoia divaricata Schishkin 1951) гэх ургамлын газрын доорх эрхтэн болох үндэс мөн, Монгол улсын Байгалийн ургамлын тухай хуулийн /1995, 2004/ хавсралт болох ховор ургамлын жагсаалтанд уг зүйл ургамал орсон болно. Тухайн ургамлын үндсийг яг хэдийд түүж бэлтгэснийг тодорхойлох боломжгүй” гэсэн Шинжээчийн дүгнэлт / хх-ийн 42-р хуудас/ зэргээр ховор ургамал болох нь тогтоогдож байна.

Шүүх Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн А.Т, П.Г нарт холбогдох эрүүгийн хэргийн хүрээнд, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтын хүрээнд харьцуулан судлаад тухайн зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв. Учир нь: Зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан идэвхтэй үйлдэл байна гэж Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зохицуулсан байна. Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч А.Т, П.Г нарыг 5 ховор ургамал болох дэрэвгэр жиргэрүү гэх ургамлын үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр худалдан авсан, тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж ялладаг ч энэ нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Дорнод аймгийн Халхгол сумын засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 12- ны өдрийн А/102 дугаартай Зөвшөөрөл олгох тухай “… Тус суманд ховор ургамлын төрөлд багтах дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс түүж бэлтгэх, Байгаль Орчин Аялал жуучлалын яамны 2017 оны Б-17.003 дугаар зөвшөөрлийн бичигтэй Дорнод аймгийн Халхгол сумын харьяат “Бэрх цагаан овоо” ХХК-нд 2 /хоёр/ тонн ургамал үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглуулахыг зөвшөөрсүгэй” гэсэн захирамж /1-р хх-ийн 107-р хуудас/, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б-17.003 дугаартай байгалийн ховор ургамал Дэрэвгэр жиргэрүүг 2 /хоёр/ тонныг түүж, бэлтгэх зөвшөөрөл /1-р хх-ийн 108-р хуудас/, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Халхгол сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Гантуяагийн “…Б-17003 дугаартай эрхийн бичигтэй Бэрх цагаан овоо ХХК-д дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс 2000 кг –ыг Ялалт багийн Индүүт” гэх газраас Байгалийн ургамал, ойн дагалт нөөц ашиглах эрхийн бичиг /1-р хх-ийн 111-р хуудас/ ,

Дорнод аймгийн Халхгол сумын засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 19- ний өдрийн А/18 дугаартай “Бэрх цагаан овоо” ХХК-нд 15 жилийн хугацаагаар газар эзэмшүүлэх тухай захирамж /1-р хх-ийн 112-р хуудас/, “Бэрх цагаан овоо” ХХК-ийн 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 000298182 дугаартай газар эзэмших гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 110-р хуудас/ Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ/ 1-р хх-ийн 114-116-р хуудас/,

Байгалийн ургамал ашиглах гэрээ /1-р хх-ийн 118-р хуудас/, Дорнод аймгийн Халхгол сумын “Бэрх Цагаан Овоо” ХХК-д Байгаль Орчин Аялал жуулчлалын яамны сайдын 2015 оны 07 дугаар сарын 30-ний өдрийн А/304 тушаалыг үндэслэн олгосон “…Байгалийн ургамлын төрлийн эмийн болон ашигт ургамал бэлтгэх, нөхөн сэргээх, байгалийн ургамлыг сэргээн нутагшуулах, тарималжуулах” чиглэлээр 3 жилийн хугацаагаар олгосон Байгаль Орчны мэргэжлийн байгууллагын гэрчилгээ /1-р хх-ийн 119-р хуудас/,

Татварын улсын байцаагч Д.Пүрэвтуяагийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Бэрхцагаан овоо” ХХК-ийн байгалийн ургамлын мөнгө болох 15 000 000 төгрөгийг тус сумын орон нутгийн дансанд төвлөрүүлсэн тодорхойлолт /1-р хх-ийн 106-р хуудас/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргаж өгсөн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2020 оны 05 сарын 29-ний өдрийн 3858 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Байгаль Орчин, Аялал Жуучлалын яамны 2020 оны 03 дугаар сарын 19-ний 6 өдрийн 06/1775 дугаартай “…Байгалийн ургамлын тухай хуульд заасны дагуу зохих зөвшөөрлөөр түүж бэлтгэсэн байгалийн ургамлыг зарж борлуулах, худалдан авахад тус яамнаас зөвшөөрөл олгодоггүй болно. Худалдан авч байгаа болон худалдаж байгаа талууд дараах баримт бичгийн бүрдүүлбэрийг хангасан байх шаардлагатай. Байгалийн ургамлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасны дагуу холбогдох байгууллагаас олгосон байгалийн ургамал түүж бэлтгэх зөвшөөрөл, орон нутагтай байгуулсан ургамал түүж бэлтгэх гэрээ, улсын тэмдэгтийн тухай хуульд заасны дагуу тэмдэгтийн хураамж төлсөн баримт, байгалийн нөөц ашигласны төлбөрийн хуульд заасны дагуу байгалийн ургамал ашигласны төлбөр төлсөн баримт” зэрэг нотлох баримтуудаар “Байгалийн ургамлын хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна. Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “…Байгалийн ургамлын тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар тухайн орон нутгийн засаг даргын зөвшөөрлөөр худалдаж авах ёстой” байсан гэж мэтгэлцдэг ч энэ байдал нь Байгаль Орчин, Аялал Жуучлалын яамны 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 06/1775 дугаартай “…Байгалийн ургамлын тухай хуульд заасны дагуу зохих зөвшөөрлөөр түүж бэлтгэсэн байгалийн ургамлыг зарж борлуулах, худалдан авахад тус яамнаас зөвшөөрөл олгодоггүй болно” / 2-р ХХ-ийн 22-р хуудас/ гэсэн нотлох баримтад шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцож, яллах үүрэгтэй улсын яллагч нотлох баримтаар няцаалт өгч, шүүгдэгч А.Т, П.Г  нарын “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдлаа нотолж чадахгүй байна.

Шүүгдэгч А.Т, П.Г нарын байгалийн ховор ургамал байгалийн ховор ургамал Дэрэвгэр жиргэрүүг иргэн Б.Мандахнарангаас худалдан авсан үйлдэл нь тухайн гэмт хэргийн нэг шинж нь хэдий ч хэлбэрийн төдий байдлыг шалгаж, бүрэн тогтоогоогүй байна гэж үзлээ. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3, 4 -т заасныг зөрчиж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Харин П.Ганбаатар, А.Тунгалаг нарт байгалийн ховор ургамлыг худалдсан Б.Мандахнаран нь тухайн ховор ургамлыг түүж бэлтгэхдээ эрх бүхий байгууллагуудаас зохих зөвшөөрөлийг авч түүж бэлтгэсэн нь хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан

- Дорнод аймгийн Халхгол сумын засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/102 дугаартай Зөвшөөрөл олгох тухай “… Тус суманд ховор ургамлын төрөлд багтах дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс түүж бэлтгэх, Байгаль Орчин Аялал жуучлалын яамны 2017 оны Б-17.003 дугаар зөвшөөрлийн бичигтэй Дорнод аймгийн Халхгол сумын харьяат “Бэрх цагаан овоо” ХХК-нд 2 /хоёр/ тонн ургамал үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглуулахыг зөвшөөрсүгэй” гэсэн захирамж /1-р хх-ийн 107-р хуудас/,

-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б-17.003 дугаартай байгалийн ховор ургамал Дэрэвгэр жиргэрүүг 2 /хоёр/ тонныг түүж, бэлтгэх зөвшөөрөл /1-р хх-ийн 108-р хуудас/, -2017 оны 12 сарын 20-ны өдрийн Халхгол сумын байгаль орчны хяналтын 7 улсын байцаагч Г.Гантуяагийн “…Б-17003 дугаартай эрхийн бичигтэй Бэрх цагаан овоо ХХК-д дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс 2000 кг –ыг Ялалт багийн Индүүт” гэх газраас Байгалийн ургамал, ойн дагалт нөөц ашиглах эрхийн бичиг /1-р хх-ийн 111-р хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар “…Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч…” шүүгдэгч А.Т, П.Г нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан “ Байгалийн ургамлыг хууль бусаар түүж бэлтгэсэн” гэмт хэргийн шинжгүй, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч тухайн зүйл хэсэгт заасан гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв. Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Т, П.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг “Байгалийн ургамалыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийн шинжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэв. Шүүгдэгч А.Т, П.Г  нарын Б.Мандахнараас худалдаж авсан хэрэгт эд мөрийн баримтаар 1236.25 кг дэргэвэр жиргэрүү ургамлын үндсийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,5, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Т, П.Г  нарыг зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлыг худалдан авсан, хадгалсан гэж эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, А.Т, П.Г  нарыг цагаатгасугай. 2. А.Т, П.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Т, П.Г  нарт холбогдох эрүүгийн 1929001070077 дугаартай хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт буцаасугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1236,25 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц А.Т, П.Г нарт буцаан олгосугай.

5. А.Т, П.Г  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, 8 шүүгдэгчдээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчдийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Цагаатгах тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Цагаатгах тогтоол нь нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ШҮҮГЧ ДАРГАЛАГЧ                               Д.БАТТУЛГА