Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/111

 

 

 

                                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж

            Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга А.Раднаабазар

             Улсын яллагч Т.Өсөхболд

        Шүүгдэгч М.******* түүний өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч Жантекей Харажан овогт *******ы *******т холбогдох эрүүгийн 2236000000109 дугаартай, 178/2022/0107/Э индекстэй хэргийг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                                                      Шүүгдэгчийн биеийн байцаалт:

              Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл-7, эцэг,эх, дүү нарын хамт Ховд аймгийн Ховд сумын ******* ******* багт оршин суух, урьд ял шийтгүүлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай, Жантекей Харажан овогт *******ы *******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  М.******* нь  2022 оны 04 дүгээр сарын  20-ны өдөр  Ховд аймгийн Ховд сумын ******* ******* багийн нутаг дэвсгэр Аравын газарт иргэн Х.******* “ манай шуудуунаас ус авлаа” гэх шалтгаанаар түүнийг зодож,  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

           Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хэргийн 8-р хуудас/

             Хохирогч Х.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр би Ховд аймгийн Ховд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Аравын газарт өөрийн ногооны талбайгаа шуудуунаас ус татаад усалж байтал 14 цагийн үед М.******* ирээд “ чи яагаад манай шуудуунаас ус авч байгаа юм” гээд миний ам руу гараараа цохихоор нь би амаа дараад доошоо суутал миний толгой руу цохих шиг болсон. Би ухаан алдсан байсан. Нэг сэрээд ирэхэд толгойноос цус шанаа дагаад гоожчихсон, үүдэн 3 шүд хөдөлчихсөн байсан.Би босоод ойролцоо мотоцикльтой явж байсан хүнийг дуудаж араар нь сундлаад Хуан гэх айлд очиж цусаа угаагаад тэдний аав ээж хоёртой аймагт ирж цагдаад мэдэгдсэн.... гэх мэдүүлэг / хэргийн 13-14-р хуудас/

            Гэрч Т.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр би гэртээ ямаагаа самнаж байтал мотоцикльтой хоёр залуу ирээд “ утсаар яриулаач” гэсэн.Тэгээд хартал нэг нь манай төрсөн дүү ******* байсан. Манай дүүтэй ирсэн залуу утсаар ярьсан ба түүнийг харахад толгой нь хагарсан байдалтай зүүн талын шанааг нь дагаад цус гоожчихсон, мөн амнаас нь цус гарч байсан. Тэр залуу “ намайг Манат гэх хүний хүүхэд ******* зодлоо” гэж хэлсэн... гэх мэдүүлэг / хэргийн 19-20-р хуудас/

       Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 350 дугаартай шинжээчийн...Х.ын биед дээд эрүүний зүүн болон баруун талын нэгдүгээр шүдний булгаралт / эмчилгээ, авах боломжгүй тул мэс заслын аргаар авсан/ уналт, зүүн чамархайн урд дээд хэсгийн зулгаралт, дээд эрүүний зүүн талын  2 дугаар шүдний хөдлөл, дээрх шүднүүдийн буйл хэсгийн цус хуралт, дээд уруулын дотор дунд хэсгийн зулгаралт, дээд доод уруулын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. А.ын биед учирсан дээрх гэмтлүүд нь  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 27-28-р хуудас/

         Шүүгдэгч М.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр би ногооны талбайгаа услахаар ус боогоод талбайгаа усалж байтал миний талбай руу урсаж байсан ус тасрахаар нь би гол дагаад дээшээ яваад очтол манай талбай руу урсаж байсан усыг боочихсон байсан.Би Х.т “ энэ усыг өчигдөр боосон, би өнөөдөр талбайгаа усалж байна “ гэж хэлэхэд “ чи усны бурхан юм уу, та нар хэд хоног ус барьлаа ш дээ, өнөөдөр би авна” гэхээр нь би “ өчигдөр Бахатжан барьсан юмаа, би өнөөдөр барьж байна “ гэтэл  Х. уурлаад миний хоолойг боох гэхээр нь би “ чи намайг зодох гэж байна уу” гээд ноцолдож байх үедээ зүүн гарынхаа араар нэг удаа санаандгүй цохитол Х.ын амнаас цус гараад ...гэх мэдүүлэг / хэргийн 35-36-р хуудас/  зэрэг баримт болно.

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.

             Шүүгдэгч  М.******* нь 2022 оны 04 дүгээр сарын сарын 20-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын ******* *******  багийн нутаг дэвсгэр Аравын газарт  ногооныхоо талбайг услахаар очоод мөн тэнд ус боож өөрийнхөө талбайг усалж байсан Х.ыг “шуудууны ус боолоо” гэх шалтгаанаар зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч М.******* хохирогчийн шүд, толгой руу нь гараа атгаж хүчтэй цохисноос түүний биед гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрт хамаарна. 

       Шүүгдэгч М.******* үл ялих зүйлээс үүдэн хохирогчтой маргалдаж түүнтэй зүй бус харьцаж биед нь халдаж цохисноос  гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон.

       Шүүгдэгч М.******* нь хохирогч Х.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  үйлдлээ  хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Шүүгдэгч М.******* 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын ******* ******* багийн нутаг дэвсгэр Аравын газарт ногооныхоо талбай дээр Х.******* үл ялих зүйлээс үүдэн маргалдаж түүний шүд, толгой хэсэгт цохисноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Х.ын мэдүүлэг, гэрч Т.*******ын мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 350 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч М.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

                                       Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

         Шүүгдэгч М.*******  нь хохирогч Х.ын  биед  хөнгөн гэмтэл учруулсан болох нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 350 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

    Хохирогч Х.аас хэрэгт хохирлын баримт ирүүлээгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд ...М.*******ээс болж миний хоёр шүд унасан, би хоёр шүдээ Улаанбаатар хот явж хийлгэнэ, шүдээ хийлгэж ирээд хохирлын баримтаа өгнө... гэх мэдүүлэг өгсөн  байх тул хохирогч Х.ыг хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирлоо нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй  гэж үзлээ.   

                     Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүгдэгч М.*******  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

              Шүүгдэгч М.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

         Шүүгдэгч М.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” / хэргийн 39-р хуудас/ -аар тогтоогдож байна.

        Шүүгдэгч М.*******ийн хувийн байдлын талаар гэрч З.Хуаншийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... манай хүү М.******* нь хүнд тусархуу, цагаан цайлган сэтгэлтэй, төлөв даруу зантай хүн байгаа юм.Би хүүхдийнхээ зан аашийг сайн мэднэ, эцэг эхээ хүндэлдэг,урдаас үг хэлээд байдаггүй.Казахстан улсад барилгын инженер мэргэжлээр сурч байгаад одоогоор Ховд суманд аав ээжийнхээ хамт ногоо тарьж байгаа.Эцэг эхээс 6-уулаа 4 дүүтэй, дээрээ нэг эгчтэй... гэх мэдүүлэг /хэргийн 21-22-р хуудас/

      Гэрч М.Нурсултаны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...М.******* архи согтууруулах ундаа хэрэглэж байхыг нь хараагүй, Казахстан улсад сурдаг, одоогоор онлайнаар хичээлээ хийгээд аав ээжийнхээ хамт ногоо тарьж байгаа... гэх мэдүүлэг / хэргийн 24-р хуудас/, шүүгдэгч М.*******ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

      Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч М.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин  нэгжтэй тэнцэх хэмжээний 550000 төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялын 550000 төгрөгийг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтгүйг  тус тус дурдах гэх санал,дүгнэлт

       Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******ийн өмгөөлөгч Н.Очирбат: Шүүгдэгч М.******* нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч,гэм буруугаа ойлгож байгаа. Улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна гэх  тайлбар тус тус гаргасан.

         Шүүгдэгч М.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

        Шүүхээс: Шүүгдэгч М.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******т таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 550000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялын таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 550000 төгрөгийг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.*******т тайлбарлаж шийдвэрлэв.

            Эрүүгийн 2236000000109 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 36.2,36.6-36.8,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                 ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч Жантекей Харажан овогт *******ы *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Жантекей Харажан овогт *******ы *******ийг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 550000 / таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 550000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.*******т мэдэгдсүгэй.

         5.Эрүүгийн 2236000000109 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, хохирогч Х. хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

          6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.*******т оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

           7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч М.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

        8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

                                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС