| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2022/0103/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/110 |
| Огноо | 2022-05-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж
Шүүх хуралдааны *******ийн бичгийн дарга *******
Улсын яллагч Т.Өсөхболд
Шүүгдэгч ******* *******ыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай, 178/2022/0103/Э индекстэй хэргийг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч,хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “ ” баарны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн той үл ялих зүйлээс шалтгаалан маргалдах явцдаа түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хэргийн 8-р хуудас/
Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 03 дугаар сарын 17-ны орой “ ” бааранд найз ын хамт ороод 1 шил архи хувааж уусан. Бид хоёр тамхи татахаар 2 давхрын тамхины өрөөнд ороход тэнд хоёр залуу тамхи татаж байснаа нэг залуу нь манай найз тай маргалдаад байхаар би дундуур нь ороод салгаад гадагшаа гарсан.Тэгээд буцаж орж ирээд ширээндээ сууж байгаад баар хаах болохоор нь гарсан чинь нөгөө хоёр залуу хэдэн залуучуудтай зогсож байснаа нэг залуу нь намайг дуудаад “ чи ямар овоо залуу бэ” гээд намайг бариад авахад нөгөө тамхины өрөөнд маргалдсан залуу миний зүүн хөмсөг хэсэгт гараараа цохиход би унасан.Тэгснээ миний дээрээс нүүр лүү өшиглөсөн. Одоогийн байдлаар надад 300000 төгрөгний хохирол учирсан... гэх мэдүүлэг / хэргийн 13-14-р хуудас/
Гэрч ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...тамхины өрөөнд гэх хүн *******ын толгой хэсэгт нэг удаа түлхэж сандал дээр суулгасан. Дахиад босоод ирэхэд хоолойг нь боогоод нүүр хэсэгт нь нэг удаа цохисон. Харин ******* т гар хүрээгүй... эхэлж *******ыг мангасдсан... гэх мэдүүлэг / хэргийн 19-20,22-р хуудас/
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...******* баарны гадна нэг ахтай юм яриад зогсож байтал нэг ах баарнаас гарч ирээд ******* дээр очоод “ чи яасан гэнээ” гээд маргалдаж байтал ******* шууд нүүр хэсэгт нь нэг удаа цохисон.Тэгээд бид ******* салгаад аваад явсан... гэх мэдүүлэг / 24-25-р хуудас/
Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...******* тамхины өрөөнд маргалдсан гэх хүнийг цохиод авсан.Тэгтэл тэнд байсан хүмүүс очоод салгасан.******* баарнаас гарч байхдаа “...тамхи татах гэсэн биш зүгээр зогсож байгаад зодуулчихлаа” гэж хэлж байсан... гэх мэдүүлэг / хэргийн 27-28-р хуудас/
Гэрч П.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... бид хоёр машиндаа сууж байгаад “ ыг аваад ирье” гэж хэлээд яваад удалгүй хүнд хөөгдөж ирээд машины тэнд цохиулаад нүдний шил нь унасан.Би машинаасаа буугаад “ юу болов” гэхэд “ тэнд ыг зодож байна” гээд түрүүлээд явахаар араас нь яваад очтол хэдэн залуучууд дундаас ыг сугадаад гараад ирсэн.Тэгээд бид машиндаа суугаад явсан. Тамхины өрөөнд байхад би *******ыг нэг удаа алгадсан. Тэгтэл ******* эргүүлэд намайг цохиод авахаар нь бид хоёр заамдалцаад зогсож байтал салгасан... гэх мэдүүлэг / хэргийн 30-31-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 266 дугаартай шинжээчийн...ын биед тархи доргилт, хамар ясны хоёр талд олон хугарал,хамрын таславч зүүн тийш муруйлт, зүүн хөмсөг болон доод уруулын дотор салстад язарсан шархнууд, дух, зүүн хөмсөгний урд баруун нүдний доод зовхинд тус бүр өнгөц зулгаралтууд, мөн баруун нүдний дээд доод зовхи, зүүн нүдний дээд зовхинд тус бүр цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. ын биед учирсан дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 42-43-р хуудас/
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... бид хоёр баарны 2 давхарт гараад тамхины өрөөнд ороод тамхиа асааж байтал гаднаас , ******* орж ирээд нь бид хоёрыг гар гэхээр би “ ах аа дөнгөж тамхиа асааж байна ш дээ, дуусгаад гаръя “ гэхэд “ одоо гарч зайл” гэсэн. Би “ та чинь ямар сонин юм бэ, энэ чинь олон нийтийн газар “ гэж хэлэхэд хажуунаас “ чи ямар том дуутай бацаан бэ” гэж хэлтэл миний дух руу гараараа цохиход би хойшоо хана саваад унасан.Тэгээд би “ та яагаад байгаа юм бэ, цагдаа дуудлаа шүү” гэхэд , хоёр намайг зодох гээд дайрсан. Манай найз дундуур орж зогсоосон.Тамхины өрөөнөөс гараад бид хоёр нэг найзтайгаа гадаа гарахард гэдэг ах таарсан. Би “дүү нь сая зодуулчихлаа” гээд яриад зогсож байтал баарнаас найзуудтайгаа гараад ирсэн. намайг “чи муу одоо яах гээд байгаа бацаан бэ “ гэхээр нь би “ та сая бааран дотор их том байсан тэ, одоо хоёулаа эр хүн шиг үзье” гээд нүүр лүү нь гараа атгаж байгаад нэг удаа цохисон.Тэгтэл манай найзууд ирээд намайг салгаад аваад явсан.Бааран дотор ыг цохиогүй...гэх мэдүүлэг / хэргийн 54-55-р хуудас/ зэрэг баримт болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч *******аас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч *******ын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын сарын 17-ны шөнө Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х ” бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бааран дотор байх тамхины өрөөнд найзуудтайгаа тамхи татаж байхад нь хохирогч түүнийг “ өрөөнөөс гар, зайл” гэх зэргээр дээрэлхэж харьцан, толгой руу нь цохисноос бухимдаж түүнийг баарны гадна гарч ирэхэд нүүр хэсэгт цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч бааран дотор тамхины өрөөнд *******ыг “өрөөнөөс гар, зайл” гэх зэргээр хэлж, түүний толгой хэсэгт цохисон болох нь гэрч , *******ын мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 279 дугаартай шинжээчийн... Г.Өсөхбаярын биед дагзны баруун дээд хэсгийн хуйхны зулгаралтууд, зүүн шилбэний урд дунд хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.*******ын биед учирсан дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх дүгнэлт зэргээр хохирогчийн буруутай үйлдэл байсан нь тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
Хохирогч ын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж олон нийтийн газар буюу бааранд *******тай зүй бус харьцсанаас шүүгдэгч ******* түүнийг цохисноос гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* хохирогчийн толгой тус газар нь гараа атгаж хүчтэй цохисноос түүний биед гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрт хамаарна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч ******* нь хохирогч ын биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 266 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Хохирогч оос хэрэгт хохирлын баримт ирүүлээгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд ...миний бие *******т ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй... гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:
Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” / хэргийн 59-р хуудас/ -аар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... ******* эцэг эхээс тавуулаа, айлын гурав дахь хүүхэд.Аав ээж нь Ховд аймгийн сумын багт мал маллаж амьдардаг, ******* 2 дүүтэйгээ аймгийн төвд амьдарч байгаа.Ах дүү хамаатан садан дундаа нэр хүндтэй, хүнд тусархуу, цагаан цайлган сэтгэлтэй хүн.Улаанбаатар хотод 013 дугаар ангид цэргийн алба хаасан, Хөгжил политехник коллежийг үсчний мэргэжлээр төгсөөд хувиараа ажил хийж байгаа... гэх мэдүүлэг /хэргийн 33-р хуудас/ *******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 550000 төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялын 550000 төгрөгийг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн ирээгүйг тус тус дурдах гэх санал,дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна гэх тайлбар,
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс: Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн ялын саналын хүрээнд шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 550000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялын таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 550000 төгрөгийг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т тайлбарлаж шийдвэрлэв.
Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 36.2,36.6-36.8,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* овогт ******* *******ыг таван зуун тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 550000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС