| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2020/00003/э |
| Дугаар | 2020/ШЦТ/09 |
| Огноо | 2020-01-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | У.Анхжаргал |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2020/ШЦТ/09
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Улсын яллагч У.Анхжаргал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Гандулам,
Шинжээч Э.Хүрэлсүх,
Гэрч Э.Б, Ч.Б,
Шүүгдэгч, хохирогч О.Н, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа,
Шүүгдэгч, хохирогч Н.Ч, түүний өмгөөлөгч Ч.Алдар,
Шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Хандмаа,
Шүүгдэгч, хохирогч А.Э, шүүгдэгч Ү.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жаргалант овогт О.Н, Боржигон овогт А.Э, Боржигон овогт Н.Ч, Хоньчид овогт Д.Г, Бухаг овогт Ү.Ө нарт холбогдох эрүүгийн 1926002230256 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Н нь согтуурсан үедээ, 2019 оны 05 дугаар сарын 12-ны шөнийн 01-03 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тайм” зочид буудлын 304 тоот өрөөнд иргэн А.Э-н нүүрэн тус газар нь гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн өдөр Д.Г-той бүлэглэн иргэн Н.Ч-н нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож тус тус хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч А.Э нь согтуурсан үедээ, Н.Ч, Ү.Ө нартай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 12-ны шөнийн 01-03 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тайм” зочид буудлын 304 тоот өрөөнд иргэн О.Н-н нүүрэн тус газар нь гараараа цохиж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Н.Ч нь согтуурсан үедээ, А.Э, Ү.Ө нартай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 12-ны шөнийн 01-03 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тайм” зочид буудлын 304 тоот өрөөнд иргэн О.Н-н нүүрэн тус газар нь гараараа цохиж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.Г нь согтуурсан үедээ, О.Н-тэй бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 12-ны шөнийн 01-03 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тайм” зочид буудлын 304 тоот өрөөнд иргэн Н.Ч-н нүүрэн тус газар нь гараараа цохиж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Шүүдэгч Ү.Ө нь согтуурсан үедээ, Н.Ч, А.Э нартай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 12-ны шөнийн 01-03 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тайм” зочид буудлын 304 тоот өрөөнд иргэн О.Н-н нүүрэн тус газар нь гараараа цохиж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Ч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед би зодоон болсоны дараа орж ирсэн. Намайг гаднаас орж ирэхэд О.Н А.Э-г зодож байсан. Би дундуур нь ороод салгасан чинь Д.Г намайг газар унагаад дээрээс дарсан. Би босч чадахгүй байсан. О.Н-н мэдүүлэг дээр намайг босч ирээд 2 удаа цохисон гэсэн мэдүүлэг байгаа. Би босч ирээд О.Н-г цохиж зодсон юм байхгүй ...” гэв.
Шүүгдэгч А.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэгтээ хэлсэн тухайн үед тасарсан байсан болохоор юу ч санахгүй байсан. Цагдаагийн газар ирэхдээ зодуулсан ирсэн гэдгээ хэлсэн. Сүүлд би энэ хүмүүсийн мэдүүлгийг сонсоход бүгдээрээ ярьж байгаад нэг мэдүүлэг өгсөн байсан. Тухайн үед Ч.Б эрүүл байсан болохоор хаана нь яаж цохисныг нь харсан байгаа. Сүүлд нь би хүнээс сонсоход Э.Б, Ч.Б, О.Н 3 намайг тухайн үед бүлэглэж зодсон байгаа юм. Би өөрөө юм санахгүй байсан болохоор энэ талаар мэдүүлэгтээ оруулаагүй. Өмнөх 7 хоногт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн дараа Э.Б, Ч.Б хоёртой таараад та 2 намайг цохисон юм уу? гэхэд хоёулаа тийм гэж хэлсэн. Энэ тухайгаа яагаад мэдүүлэгтээ оруулаагүй юм бол гэж Д.Бямбабат байцаагчид хэлсэн чинь намайг худал мэдүүлэг өгсөн байна. Чи шүүхийн өмнө хариуцлага хүлээнэ гэж хэлж байсан. Би санахгүй байгаа зүйлээ бол хэлээгүй. Д.Бямбабатад хэлж байсан. Тэгэхэд үнэн юм үнэн байхдаа сайхан чи тасарсан гэж байсан тэрүүгээрээ яв гэж хэлж байсан. Тухайн үед тасарсан байсан болохоор хэнийг цохисон хэнд цохиулсанаа бол санахгүй байгаа...” гэв.
Шүүгдэгч О.Н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.
Шүүгдэгч Ү.Ө шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тэр өдөр О.Н нилээн согтолттой хүн бүр лүү дайрсан байдалтай байсан. Стай нилээн муудалцсан. Миний согтолтын зэрэг гайгүй байсан. Э.Б, Ч.Б хоёртой зэрэгцээд зогсож байсан. Бүлэглэж зодсон гээд байгаа. Тийм зүйл болоогүй. Яг зодоон болж байхад би гараад явсан байсан. Буцаад ороод ирэхэд зодоон болсон байсан. А.Э-н нүүр нь цус болсон байдалтай Э.Б аваад гарч байсан. Э цаана О.Н-г барьсан байсан. Тэгээд би чамайг зүгээр бай гэж зөндөө л гуйлаа гээд О.Н-г нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. О.Н намайг буцаагаад 2-3 удаа цохисон надад тийм өвдөхөөр юм болоогүй. Гэмтэл учраагүй байгаа. Энэ үйлдлийг бүлэг гэж бодохгүй байна ...” гэв.
Шүүгдэгч Д.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв ...” гэв.
Хохирогч Н.Ч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Зодоон бол миний барилдаанаас болж эхлээгүй. Хүмүүс ороод ирсэн байхад Д.Г бид хоёр барилдсан. Би 2 удаа давсан. Барилдаад Д.Г-д унаагүй. Миний дараа А.Э барилдсан бас давсан. Бид хоёрын дараа Отгонбаатар гээд залуу байсан тэр бас Д.Г барилдсан. О-тай барилдаж байхад нь би гараад явсан. Тэгээд буцаад ороод ирэхэд О.Н А.Эыг зодож байсан. Би салгаад цохих гэж дайрсан боловч чадаагүй. Зодоон болсоноос хойш орж ирсэн. Намайг орж ирэхэд О.Н А.Эыг орон дээр зодож байсан. Өрөөнд байсан хүмүүс салгахгүй байсан. Би дундуур нь ороод түлхээд салгасан. О.Нийг цохих гээд дайрсан. Д.Г намайг араас татаад малгайтай цамцнаас татаад 2 орны голд дээрээс дараад суусан. Тэр үед Д.Г намайг цохиогүй. Нилээн бужигнаж байгаад Д.Г намайг татаж босгож ирсэн. Босоод ирсэн чинь миний өмдний тэлээ арал нь мултарсан байсан. Өмнө нь барилдаж байхад мултраад Д.Г хийж өгсөн юм. Тэгээд би дахиад хийгээдэх гэсэн чинь өмнөөс чадахгүй гэсэн. Тэгэхэд би Д.Гыг нэг удаа л алгадсан. Тэгсэн чинь миний ар шилэн хүзүү рүү тас гээд л явсан. Тухайн үед газар унасан 2 хүн дээрээс цохиод өшиглөөд байсан. Нилээн удаан зодсон. Дараа нь босоход нил цус болсон байсан. Би гар утсаа гаргаж ирээд цагдаа руу дуудлага өгөх гээд залгасан чинь эмнэлэг рүү залгасан байсан. Сууж байтал эргүүлийн цагдаа орж ирсэн. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй..” гэв.
Хохирогч А.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлгүүдийг хараад байхад А.Эыг О.Н зүүн шанаа хэсэгт нь нэг удаа цохисон гээд мэдүүлгүүд нь бүгд адилхан байгаа юм. Би тухайн үеийн зүйлүүдийг санахгүй байгаа. Өөрийгөө хамгаалах чадваргүй байсан. Гэмтлийн зэргээр 2 бөөр хөхөрсөн, гар шалбарсан, нүд хөхөрсөн, уруул сэтэрсэн байдалтай байсан. Нэг, хоёр цохилтоос болоод ийм гэмтэл үүсэхгүй нь тодорхой. Өөрөө санахгүй байгаа болохоор тэр намайг цохисон гэж хэлж чадахгүй байна. Тухайн үед О.Н, Д.Г эд нар бүгдээрээ өрөөнд байсан. Н.Ч, Ү.Ө-н хэлээд байгаагаар тэр 2 байхгүй байсан байх гээд байгаа юм. Тэр үед тэнд байсан хүмүүс бүгдээрээ харсан байж мэдүүлэгтээ яагаад Ч.Б, Э.Б 2 А.Эыг цохисон гэсэн мэдүүлэг өгөөгүй юм бэ? гэдэгт гайхаж байна. Энэ 2 бас өөрсдөө ингэж хэлснээ мэдэж байгаа. Шүүх хурлын өмнө би өөрсдөөс нь асуусан. Тиймээ цохисон гэж хэлсэн. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч О.Н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Д.Г, Н.Ч ах 2 буудал дотор барилдсан. 2-3 удаа барилдаад Н.Ч ах унаад шаралхаад Д.Г руу тэлээ янзлаад өг гэж дээрэнгүй маягтай хэлсэн. Д.Г орон дээр суугаад тэлээг нь янзлаж байхад Н.Ч ах Д.Гыг цохисон. Би Д.Гыг өмөөрөөд тэр хоёрыг салгасан. А.Э ах намайг цохисон. Буланд А.Э ах, Н.Ч ах 2 намайг нилээн зодсон. А.Э ах үүдэн шүд рүү цохисон. Ү.Ө ах зүүн шанаа хэсэг рүү цохисон. Н.Ч ах баруун шанаа хэсэгт гараараа 2 удаа цохисон. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.
Гэрч Ч.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Зодооныг Н.Чулуучөдөр, Д.Г 2 эхлүүлсэн. 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр байсан. Манай баг аварга авчихаад баяраа тэмдэглэсэн. “TIME” зочид буудлын нэг өрөөнд бөөндөө байсан. Уур амьсгал зүгээр байсан. Гаднаас зарим нэг хүмүүс орж ирээд бид нарыг үймүүлсэн. Д.Г, Н.Ч хоёр барилдаад ноцолдоод байсан. Дараа нь энэ хэд хоорондоо зодолдоод байсан. Сүүлд нь цагдаа нар орж ирсэн. Би эрүүл мэндийн шалтгаантай байсан болохоор оролцоогүй. Д.Г, Н.Ч 2 хоорондоо ноцолдож байгаад Д.Г өмдний тэлээг нь тасалчихаад орон дээр янзлаад сууж байсан. Хоорондоо юм яриад сууж байснаа Н.Ч, Д.Гыг цохиод доороо хийсэн. Би татаж босгосон. Тэгээд бие биенийгээ өмөөрөөд Ү.Ө, О.Н, А.Э нар хоорондоо цохилцоод байсан...” гэв.
Гэрч Э.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. Хэрэг гараад багагүй хугацаа өнгөрсөн байна. Арвайхээр лиг болоод манай баг тэр тэмцээнд орж түрүүлээд багаараа баяраа тэмдэглээд хоол идсэн. Тэр үед манай багийнхан байсан. Гэрэлээ, Ганаа гээд 2 залуу нэмэгдэж орж ирсэн. Гаднаас бас ганц нэг хүмүүс орж ирсэн. Хоорондоо ойр зуурын юм ярьж байсан. Хоорондоо энгийн ам мурийх зүйл гарч байсан. Ганц нэгээрээ орж гараад л байсан. Би бараг архи дарс хэрэглээгүй. Юм ярьж байгаад Д.Г, Н.Ч хоёр барилдсан. Хоёр, гурав барилдах шиг болсон би тоож анзаараагүй. Н.Чийн өмдний тэлээний арал нь сугарсан гээд Д.Г өмдний тэлээг нь янзалж байсан. Би орон дээр сууж байсан. Юунаас болсон юм хоорондоо ноцолдоод байсан. Тэгээд О.Н, Н.Ч, Д.Г хоёрыг салгаж байх шиг байсан. Нарийн юмыг нь сайн санахгүй байна. Тэгээд хоорондоо бужигналдаад биенийгээ цохилцоод байсан...” гэв.
Шинжээч Э.Хүрэлсүх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Хохирогч О.Нийн хувьд тархи доргилт гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчэлээр үүсгэгдэнэ. Энэ гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээд эрүүнд нэгдүгээр шүдний цуурал гэмтэл үүссэн байгаа. Нэгийн нэгдүгээр шүд гэдэг нь баруун нэгдүгээр шүд гэсэн үг. Энэ гэмтэл нь сулрал байхгүй учраас гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зүүн жавьжны дотор хэсэгт үүссэн зөөлөн эдийн няцралт гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарна. Баруун эгэм, хүзүү хэсэгт үүссэн гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дугаар зүйлд заасаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл байна. А.Эын биед баруун нүдний доод, дээд зовхыг хамарсан цус хуралт, дээд уруулийн баруун дунд хэсэгт шарх, баруун гарын тохой ар хэсэгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдсон. Тархи доргилт гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Н.Чийн хувьд тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний дээд доод хэсэг хамрын нуруу хэсгийг хамарсан цус хуралт, зүүн шанаа, дээд уруулын дотор хэсэгт үүссэн цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг хамаарахгүй. Зөөлөн эдийн няцрал нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарна. Шүдний гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2019 оын 11 дүгээр 28-ны өдрийн нэмэлт шинжээчийн дүгнэлтээр үүссэн шүдний гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Хохирогч А.Эын биед үүссэн гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун гарын тохойн ар хэсэгт үүссэн гэмтлийг үүссэн байрлалаар нь авч үзэх юм бол 12х8.5 төвдөө зулгаралт бүхий шарх үүссэн. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Унах, цохих, цохигдох нэдрэгдэх эдгээр үйлдлүүдийн алинд нь ч үүсэх боломжтой. Иохойн гэмтэл дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэв.
Хохирогч О.Нийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Арвайхээр лиг сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож багаараа 3 дугаар байр эзэлсэн. “Бизнес дэвис” баг багаараа түрүүлсэн юм. Би багийнхантайгаа “Арвай паласт” хоолонд ороод тэндээ гоожуурын пивоноос 0,33 литрийн шилэн аягаар хоёр удаа уусан. Тэндээс гараад “Тайм” зочид буудлын ресторанд хоол идэж байсан “Бизнес дэвис” багийнхантай очиж уулзахаар Д..Г, Өлзийбат бид гурав очсон. “Бизнес дэвис” багийнхантай хамт “Стар” баар ороод виски, 2 шил архи уусан. Буцаад бүгдээрээ “Тайм” зочид буудлын 304 дугаарын өрөөнд очсон. Тухайн үед буудлын өрөөнд би, А.Э /юнителд ажилладаг/, Ү.Ө /Мобикомд ажилладаг/, Н.Ч ах, Ч.Б, Э.Б, Энхбаатар, Д.Г /Ганаа/ Сумьяа /4-р сургуулийн биеийн тамирын багш/ нар байсан. Буудал ороод удаагүй байж байтал А.Э, С ах нар хоорондоо юунаас болж хэрэлдсэнг мэдээгүй маргалдаж байснаа С ах уйлаад байхаар нь Энхбаатар ах аваад гарсан. Тэр хоёрыг гараад явсны дараа Д.Г, Н.Ч хоёр хоорондоо барилцаж байгаад Н.Ч ахын өмдний тэлээ тасарсан. Н.Ч ах Д.Гыг өмдний тэлээ хийгээд өг гэж уурлангуй хэлсэн. Д.Г өмдний тэлээг нь хийж өгч байхад Н.Ч ах Д.Гын ...нүүрэн хэсэг рүү нь гараараа 2-3 удаа цохиод авахаар нь би Н.Ч ахыг Д.Гоос салгасан. А.Э ах Н.Ч ахыг өмөөрөөд миний зүүн шанаа хэсэгт гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлээд А.Эын нүүрэн хэсэгт нь нэг удаа цохиход Э.Б, Ч.Б нар бид хоёрыг салгасан. А.Э ах уйлаад орилоод өмсөж явсан хувцсаа тайлаад Ү.Өод хандаж чи найзыгаа зүгээр зодуулж байгаа юмуу гээд орилоод байсан. Ү.Ө ах над дээр ирээд миний зүүн шанаа хэсэгт гараараа нэг удаа цохисон. Э.Б ах бид хоёрын дундуур ороод бид хоёрыг салгасан. А.Э ах нилээд согтуу байсан. Ахиж над дээр ирээд миний үүдэн шүд рүү гараагаа нэг удаа цохисон. Тэгээд дээд үүдэн шүдний, баруун талын үүдэн шүд эмтэрсэн. Тэгсэн Н.Ч ах ахиж над дээр ирээд миний баруун шанаа хэсэгт гараараа 2 удаа зангидаж байгаад цохисон. Би зөрүүлээд А.Э ахын дээд уруул хэсэг рүү гараа зангидаж байгаад нэг удаа цохисон. Би буудпын өрөөнөөс гараад 3 давхарын коридорт явж байтал эргүүлийн 2 цагдаа орж ирээд Ч.Б, Э.Б Энхбаатар, Д.Г, А.Э, Н.Ч, Ү.Ө бид нарыг цагдаа дээр авчирч ирсэн. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Хохирогч А.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Арвайхээр лиг тэмцээнд багаараа түрүүлээд /10-лаа/ Тайм зочид буудлын ресторанд хоол идээд дуусаж байхад өөр багийн хүмүүс болох О.Н, Өлзийбат, Ганаа нар ирсэн. Бид нар 14-лээ “Стар” баар ороод 2 шил 0.75 литрийн архи уучихаад 23 цаг өнгөрч байхад “Стар” баарнаас гараад “Тайм” зочид буудлын 304 тоот өрөөнд 10-лаа орсон. Буудалд архи уусан яг хэдэн шил архи уусанг би санахгүй байна. Би тэнд архи уугаад нэлээн муудсан. Ахиж бид нар багаараа “Өшгөг” зочид буудлын ресторан ороод Арвайхээр лиг зохион байгуулсан С-д багаараа 1 шил 0.75 литрийн архи авч өгсөн. С манай багийнхнаас хэрүүл гуйгаад байхаар нь С-г үлдээчихээд багаараа буцаж “Тайм” зочид буудлын 304 тоот өрөөндөө орсон. Зочид буудалд орсноос хойш манай багийнхан дээр С гаднаас ганцаараа орж ирсэн. С тэмцээний талаар манай багийнхнаас хэрүүл өдөөд байсан. Тэгсэн Н гэх залуу С-тай маргалдаад байх шиг байсан. Би О.Нийг С-тай хэрэлдэхээ боль чамаас ах гэж хэлсэнээ санаж байна. Би тэрнээс хойш тасарчихсан байна лээ. Манай багт тоглож байсан Н.Ч хэлэхдээ намайг О.Н буудлын орон дээр дээш харуулчихсан зодож байхад нь салгасан чинь Н.Чийг О.Н нь зодсон гэж ярьсан. Энэ талаар би мэдэхгүй байна. Нэг мэдэхэд цагдаа дээр Н.Ч бид хоёр ирчихсэн хүнд зодуулсанаа мэдээд зодсон хүмүүс хаана байна гэж бахирч байснаа санаж байгаа. ...Би тасарчихсан байсан тул яг хэн цохисоныг мэдэхгүй байна. Н.Чийн ярьж байгаагаар намайг О.Н буудлын орон дээр дээш нь харуулаад хэвтүүлчихсэн зодоод байсан гэж хэлсэн. Мөн Н.Чийн ярьж байгаагаар эргүүлийн хоёр цагдаа буудлын өрөөнд орж ирчихсэн байхад хоёр цагдаагийн хажууд намайг нэг нь цохиод би ухаан алдсан гэж ярьж байсан. ...Миний баруун нүд хөхөрсөн, дээд уруулын гадна хэсэг сэтэрсэн, толгой хавдартай, хоёр бөөр хэсэг хөндүүр, баруун гарын тохой хэсэг халцарсан, хөндүүр байгаа, баруун мөрний хэсэг шалбарсан баруун шанаа хэсэг нилэнхүйдээ хөндүүр байгаа. Би тухайн үед тасарчихсан байсан болохоор сайн санахгүй байна. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/,
Хохирогч Н.Чийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Арвайхээр лигийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн болоод ингээд манай баг түрүүлж алтан медаль авсан. Тэмцээн тараад аваргын баяраа тэмдэглэнэ гээд Тайм зочид буудалд багийн гишүүдийн хамтаар хоолонд орсон. Манай багийн гишүүдийн хувьд А.Э, Ү.Ө, Ч.Б, Ж.Энхбаатар, Сэнгид, Доржням, Х.Элбэгсэмжид, Золбаяр гэх хүмүүс хоолонд орсон. Хоолоо идээд дуусч байтал гаднаас О.Н, Өлзийбат, Д.Г, Ширэндалай гэх хүмүүс ороод ирсэн. Эдгээр хүмүүс өөр багийн тоглогч нар байсан. Хоолоо идэж дуусчихаад бид нар “Стар” баар орж бүжиглэсэн мөн тэндээ архи, пиво ууцгаасан юм. Лиг зохион байгуулсан С гэх залуу гаднаас орж ирээд хамт суусан чинь О.Н Стай маргалдаад дайраад байх шиг байсан би энэ үед гадаа машинаа тавьчихсан байсан. Хүн залгаад байхаар нь гарч машинаа холдуулчихаад буцаад буудалд орж ирсэн чинь буудлын жижүүр ах танай өрөө арай чимээтэй байна энэ чимээгээ багасга гэхээр нь би буудлын өрөөнд орсон чинь О.Н, А.Эыг орон дээр сууж байхад нь гараараа нүүрэн тус газар нь цохиод зодож байсан. Тэгэхээр нь би О.Нийг тэврээд боль гэж хэлээд салгасан миний араас Д.Г татаад намайг газарт унагаагаад дээр гараад суучихсан. Гэхдээ намайг тэр үед Д.Г цохиогүй би босоод ирсэн чинь О.Н намайг миний нүүрэн тус газар гараараа 3-4 удаа цохиод авсан энэ хооронд Д.Г мөн адил миний нүүр лүү цохиод байхаар нь би гараараа нүүрээ дараад суусан чинь ар нуруу хэсэг, хүзүү рүү цохиод өшиглөөд байх шиг байсан. Өрөөнд байсан бусад хүмүүс салгасан байх О.Н, Д.Г хоёр намайг зодохоо больсон. Би босоод ирэхэд миний нүүр цус болчихсон байсан. Ард нэг юм тас хийгээд дугарахаар нь эргээд хартал А.Э газарт унаж байсан яг хэн нь цохисоныг бол харж чадаагүй. Ингээд удаагүй цагдаагийн алба хаагч нар орж ирээд бид нарыг аваад цагдаагийн газар луу явсан. 2019 оны 05 дугаар сарын 12-ны шөнийн 03-04 цагийн хооронд Арвайхээр сумын “Тайм” зочид буудлын 304 номерын өрөөнд болсон. А.Э, Д.Г, Ү.Ө, Ч.Б, Э.Б, Энхбаатар, О.Н, бас би байсан. Намайг бол Д.Г, О.Н хоёр миний нүүрэн хэсэгт гараараа цохиж зодсон. Миний биед зүүн талын болон баруун талын нүд хөхөрч хавдсан. Үүдэн болон баруун 6 дугаар шүд үзүүр хэсэг нь эмтэрсэн байсан. Тархи толгой болон хүзүү нуруу хэсэг чилж хөндүүрлэж өвдөж байна. А.Эын нүүрэн тус газарт нь гэмтэл, бэртэл авсан байсан. Миний харснаар О.Н, А.Эыг гараараа нүүрэн тус газар нь цохиж байсныг би хараад салгасан намайг гаднаас орж ирэхэд зодоон болоод эхэлчихсэн байсан. Би гараад 10-15 орчим минут болоод орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-30 дугаар хуудас/,
Гэрч Э.Бат-Эрдэний мөрдөн байцаалтанд өгсөн: Д.Г, Н.Ч хоёр барилцаж байснаа маргалдаад Н.Ч, Д.Гын нүүрэнд нь цохиод авсан. Энэ үед О.Н, Н.Чийг барьж аваад цохисон чинь А.Э, Н.Чийг өмөөрч О.Нийг барьж аваад цохисон. Тэгээд эд нар хоорондоо зодолдсон. Ү.Ө, О.Нийг цохиод авсан эргүүлээд О.Н цохиж байгаа харагдсан. Удалгүй цагдаа нар ирээд бид нар цагдаа дээр ирсэн. 2019 оны 05 дугаар сарын 12-ны шөнийн 03-04 цагийн хооронд Тайм зочид буудлын 304 номерын өрөөнд болсон. Эхлээд Н.Ч, Д.Г хоёр барилцаж дээр доороо ороод байсан. Үүний дараа О.Н, А.Этай харилцан зодолдоод байсан. Энэ дөрвөн хүн л хоорондоо зодолдсон. Хэн нь хэндээ ямар гэмтэл учруулсан гэдгийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
Гэрч Ч.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Н.Ч, Д.Г нар эхлээд барилдаж байснаа сүүлдээ хоорондоо маргалдаад Н.Ч нь Д.Гын дээр гараад суучихсан харилцан бие биенийгээ цохиод байсан. Яг хаана хэдэн удаа цохисонг хараагүй. О.Н нь Д.Гыг өмөөрөөд Н.Чийн хувцаснаас нь татаж босгоод зүүн шанаа тус газар нь гараараа нэг удаа цохисон. Тэгсэн А.Э нь Н.Чийг өмөөрч О.Нийн зүүн шанаа тус газар нь гараараа нэг удаа цохисон. Тэгсэн О.Н нь зөрүүлээд А.Эын зүүн шанаа тус газар нь гараараа нэг удаа цохисон. Энхбаатар нь О.Нийг барьж аваад өрөөний буланд хорьсон. А.Эыг, Э.Б бариад авсан. А.Э нь Ү.Өод хандаж найз чинь хүнд цохиулаад байхад өмөөрдөггүй юм уу? гэж хэлсэн чинь Ү.Ө нь О.Нийн зүүн шанаа тус газар нь гараараа нэг удаа цохисон. О.Н нь зөрүүлээд Ү.Өын зүүн шанаан тус газар нь цохисон. ...А.Э нь Д.Г руу дайраад Д.Гын зүүн шанаа тус газар нь гараараа нэг удаа цохисон. О.Н А.Э дээр очоод зүүн шанаа тус газар нь гараараа нэг удаа цохиход А.Э нь зөрүүлээд О.Нийн зүүн шанаа хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. Буудлын рестораны тогооч гэх ах орж ирэхээр нь би юм яриад байж байтал Н.Ч намайг О.Н цохисон гээд амнаас нь цус гарчихсан бахираад байсан. Тэгсэн гаднаас эргүүлийн хоёр цагдаа орж ирсэн. Цагдаа нарыг байж байхад А.Э, О.Н хоёр маргалдаж зогсож байгаад О.Н нь А.Эын уруул хэсэг рүү гараараа нэг удаа цохиход А.Э газар унасан. ...Н.Чийн зүүн нүд хавдсан. Амнаас нь цус гарсан байдалтай байсан. А.Эын баруун нүд хавдсан, уруулны дээд хэсэг хавдсан байдалтай байсан. Д.Гын зүүн шанаа бага зэрэг хавдсан байдалтай байсан. О.Нийн зүүн шанаа хавдсан. Дээд үүдэн, хоёр шүдний баруун талын хэсэг нь эмтэрсэн байсан. Өөр гэмтэл харагдаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,
Гэрч Х.Ч-н мөрдөн байцаалтанд өгсөн: 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 00 цаг өнгөрч байхад хөдөлгөөнт эргүүлд би, цагдаагийн дэд ахлагч Ч.Мөнх-Эрдэний хамт үүрэг гүйцэтгэж байхад 102-оос Тайм зочид буудалд хүмүүс зодолдоод байна гэсний дагуу б, цагдаагийн дэд ахлагч Ч.М-н хамт Тайм буудлын 3 давхарт урд талын булангийн өрөөнд /дугаарыг нь санахгүй байна/ ороход тухайн өрөөнд 7 хүн байсан. О.Н гэдэг залуугийн урдаас юнителийн салбарт ажилладаг байсан А.Э, өөр нэг намхан Н.Ч нар дайраад байсан. Мөнх-Эрдэнэ цагдаа бид 2 очихын завдалгүй О.Н нь А.Эыг баруун гараараа зүүн шанаа хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. А.Э ойчсон. Тэгээд Н.Ч, А.Э, О.Н нарыг аваад жижүүрт хүлээлгэж өгөөд эрргүүлдээ гарсан. Гуравууулаа нилээн согтуу байсан. Н.Чийн амнаас цус гарсан, О.Н гэх залуугийн үүдэн шүд нь эмтэрсэн, А.Эын биед ил харагдах шарх сорви байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/,
Гэрч Ч.М мөрдөн байцаалтанд өгсөн: ”... 2019 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн 00 цагийн орчим би хөдөлгөөнт эргүүлд олон нийтийн цагдаа Х.Ч-тай үүрэг гүйцэтгэж байхад 102-оос Тайм зочид буудалд хүмүүс зодолдоод байна гэсний дагуу би олон нийтийн цагдаа Х.Ч*---тай очсон. Тухайн дуудлага өгсөн газар ороход 10 залуу байсан. 2 залуу нь нэг залуутай маргалдаад байж байсан. Тэгсэн О.Н гэх залуу нь А.Э гэх залууг цохиод авсан. Бид нар тэр 2-т шаардлага тавиад салгасан. Чимэдбаяр бид хоёрыг тэр өрөөнд орохоос өмнө Н.Чийн хамарнаас цус гараад буудлын орны цагаан хэрэглэл нь цус болсон байсан. Буудлын эд зүйл эвдрээгүй хоорондоо зодолдсон байдалтай байсан...” гэсэн мэдүлэг /хх-ийн 65 дугаар хуудас/,
Гэрч Д.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 10-ны үеэр яг өдрийг нь сайн санахгүй байна. Би уурын зууханд галчаар ажиллаж байхад хамт гарч байсан ресепшин утсаар хэлэхдээ буудлын 3 давхарын өрөөнд хүмүүс зодолдоод байна гэхээр нь буудлын өрөөнд ганцаараа ортол 7-8 залуу байсан. Яг тэр залуучуудыг танихгүй. Гэхдээ Ү хүү /Ү.Ө/, Юнителийн салбарт ажилладаг залуу /А.Э/ Монгол агентад ажилладаг сахалтай залуу /Энхбаатар/ гээд байсан. Нөгөө залуучуудыг нь танихгүй байсан. Танихгүй 2 залуу барилцаад авсан чинь салгаж байсан. Зарим нь салгаж байгаа нэрийдлээр мөргөлдөөд байсан. Би тухайн залуучуудаас Монгол агентын залуу, Ү хүү зэрэг хүмүүсийг гаргасан. Буудлын өрөөнд 4-5 залуу үлдсэн. Тэгээд ажлаа хийгээд 30-40 минут болж байхад буудлын өрөөнд нөгөө залуучууд маргалдаад байна гэж ресепшин дахин ярьсан. Тэгээд би буудлын өрөөнд ороход зүүн талын цонхон талын орны захад намхан залуугийн хамраас нь цус гарсан, өмссөн пудволк нь урагдсан байсан. Би тэгэхээр нь цус гарсан залууг хараад цагдаад дуудлага өгсөн. Удалгүй 2 цагдаа ирсэн. Би цагдаа нарыг иртэл буудлын өрөөнд байсан. Цагдаа нарыг ирсний дараа нэг туранхай залуу /О.Н/ нь Юнителд ажилладаг залуугийн нүүрэн тус газар нь цохисон. Юнителд ажилладаг залуу 2-3 минут орон дээр хэвтэж байгаад босч ирсэн. Тэрнээс хойш зодоон болоогүй ээ. тэгээд тэр 2 цагдаа 7-8 залууг аваад явсан. Энэ асуудлыг буудлын ресепшин хараагүй би ганцаараа байсан. Ү хүү, өндөр залуу /Ч.Б/ нар зодоонд ороогүй. Монгол агентад ажилладаг залуу салгаад байсан. Юнителд ажилладаг залуу тэнд байсан. 1-2 залууг цохиод байсан. Би тухайн цохисон хүмүүсийг танихгүй болохоор мэдэхгүй байна...гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-69 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ү.Ө-н мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн: “... 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Арвайхээр лиг сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож байгаараа 1 дүгээр байр эзэлсэн. “Тайм” зочид буудлын ресторанд багаараа хоол идэж байхад Арвайхээр лигт 3 дугаар байрт орсон Өлзийбат, О.Н, Д.Г нар орж ирсэн. Тэгээд бид хамт “Стар” баар орж бүжиглэсэн. Тэндээ 2 шил архи, 2 шил вискиг бүгдээрээ хувааж уусан. Тэндээсээ “Өшгөг” буудал орж лиг зохион байгуулсан шүүгч нарт нэг шил архи авч өгсөн. С шүүгч нилээн согтчихсон хүн болгоноос хэрүүл гуйгаад явж байсан. Тэгээд бид нар буцаад “Тайм” буудалд ирсэн. “Тайм” буудалд хэдүүлээ очсон талаар би сайн санахгүй байна. Нилээн согтуу байсан. Би гадаа байж байгаад эргээд буудлын өрөөнд орж ирэхэд А.Эыг буудлын баруун буланд О.Н шахчихсан нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиж байсан. Би тэр 2-ын дундуур ороод салгаад эргээд хартал Д.Г, Н.Чийг буудлын орон дээр дээш харуулаад хэвтүүлчихсэн цохиж байсан. Тэгсэн буудалд хамт байсан Э.Б, Эрдэнэбаатар нар тэр хоёрыг салгаж байсан. “Тэгсэн Тайм” буудлын ажилтан нь гаднаас 2 цагдаатай орж ирээд А.Э, Н.Ч нарыг аваад явсан. Би биедээ гэмтэл аваагүй. Маргаан яг юунаас болж гарсан талаар би мэдэхгүй байна. Гарчихаад орж ирэхэд буудлын өрөөнд хүмүүс маргалдсан байсан. А.Эынн баруун нүд хөхөрсөн, уруулны дээд тал нь шалбарсан байсан. Н.Чийн 2 нүд нь хоёулаа хөхөрч хавдсан байсан. О.Нийн биед ил харагдах шарх сорви харагдаагүй. Д.Гын биед ил харагдах шарх сорви байсан талаар сайн хараагүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Гын мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн: “... 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Арвайхээр лиг сагсан бөмбөгийн тэмцээнд оролцоод манайх багаараа 3 дугаар байр эзэлсэн. Бизнесийн баг 1 дүгээр байр эзэлсэн. Манай багийнхан Өшгөг ресторанд хоолонд орчихоод би, О.Н ах, Өлзийбат бид нар Тайм буудалд байрлах бизнесийн багийнхан дээр очсон. Тэгээд бид хэд тэндээсээ гараад Стар бааранд орж 2 шил архи, 2 шил виски ууцгаасан. Тэгээд бид 3 Стар баарнаас гараад явган явж байтал Өлзийбат бизнесийн багийнхны нэгтэй нь яриад “Өшгөг” буудал орчиод буцаад “Тайм” буудлын 304 дүгээр өрөөнд очих гэж байна гэхээр нь бид 3 Тайм буудал руу явсан. “Тайм” буудлын гадаа Энхбаатар, С, Ч.Б, Н.Ч, А.Э, Ү.Ө, Э.Б нартай таараад буудлын өрөөнд орсон. Буудлын өрөөнд 2 шил архи пивонууд уусан. С, Энхбаатар ах нар юунаас болж маргалдсанг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд хоорондоо маргалдаж байгаад гараад явсан. Би Н.Ч ахтай барилдаад Н.Ч ахын өмдний тэлээ тасарчихсан. Н.Ч ах ахархаад өмдний тэлээний арал хий гэхээр нь өмдний тэлээний аралыг нь хийгээд байж байтал Н.Ч ах надад юм хэлэхгүй миний цээж хэсэгт 2-3 удаа цохисон. Тэгсэн О.Н Н.Ч ахын өмсөж явсан цамцнаас нь татаж босгосон. А.Э ах О.Н ах дээр ирээд нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд барилцаж аваал 2 биенийхээ бие рүү хаа сайгүй цохиод байсан. Н.Ч ах О.Нийг татаад цохих гээд байсан. О.Н ах Н.Ч ахыг түлхсэн чинь буудлын орон дээр нүүрээрээ доошоо хараад унасан. Тэгэхээр нь О.Н ах нэг удаа бөгс рүү нь өшиглөсөн. Би будлын өрөөнөөс зугтааж гараад дараа нь О.Н ахыг авах гэж өрөөнд буцаж орсон. Тэгсэн нэг нь цагдаад дуудлага өгсөн гэж ярьж байсан. Тэгэхээр нь О.Н ахыг аваад гараад алхаж байсан чинь Э.Б ах машинтайгаа ирсэн. Э.Б ах буудлын өрөөнд байсан хүмүүсийг цагдаа ирээд аваад явсан гэж байсан. О.Н ахын утас нь дугараад цагдаагаас дуудаад байна гэхээр нь очсон. Н.Ч ах миний цээж рүү нэг удаа, зүүнн шанаа хэсэгт нэг удаа цохисон. А.Э ах намайг цохиж зодоогүй. Н.Ч ахын нүд нь тэр оройноо хөхөрсөн байсан. А.Э ахын уруул нь сэтэрсэн байсан. О.Нийн толгойн оройн хэсэг шалбарсан, дал орчим нь хөх эрээн болсон. Үүдэн шүд нь эмтэрсэн байсан. Өөр гэмтэл харагдаагүй. Би гэмтэл бэлтэл аваагүй... гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Хүрэлсүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 270 дугаартай "...Үзүүлэгч О.Нийн биед тархи доргилт, дээд эрүүнд 1.1 дүгээр шүдний цуурал, зүүн завьж дотор зөөлөн эдийн няцрал, баруун далны дунд хэсэг, зүүн эгэмний дотор дунд хэсэг, хүзүүний баруун ар дээд дунд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 72 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Хүрэлсүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 269 дугаартай "...Үзүүлэгч А.Эын биед тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхийг хамарсан цус хуралт, дээд уруулын баруун дунд хэсэгт шарх, баруун тохойн үений ар хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэлүүд байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь учирсан үедээ үзүүлэгчийн амь насанд аюул учируулахгүй. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 79 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Хүрэлсүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 272 дугаартай "...Үзүүлэгч Н.Чийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нурууны дунд хэсэг, баруун нүдний доод зовхийг хамарсан цус хуралт, зүүн шанаа, дээд уруулын зүүн дотор хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэлүүд байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь учирсан үедээ үзүүлэгчийн амь насанд аюул учируулахгүй. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 83 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Хүрэлсүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 591 дугаартай "...Үзүүлэгч Н.Чийн биед дээд эрүүнд баруун 2 дугаар шүдний сулрал гэмтэл, барун дээд 3 дугаар шүдний ирмэг хэсгийн сэлтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% тогтонги алдагдуулна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 07 дугаар хуудас/,
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 192600223 дугаартай тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хх-ийн 3 дугаар хуудас/,
Шүүгдэгч А.Эын хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-ийн 136-141 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Н.Чийн хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-ийн 143-148 дугаар хуудас/,
Шүүгдэгч О.Нийн хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-ийн 149-159, 161 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ү.Өын хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-ийн 160, 231-233 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Гын хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-ийн 162-171 дүгээр хуудас/,
Шүүгдэгч А.Эын ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 136 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.Чийн ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 143 дугаар хуудас/,
Шүүгдэгч О.Нийн ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 149 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Д.Гын ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 162 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ү.Өын ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 233 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.Чийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 101-105 дугаар хуудас/,
Шүүгдэгч О.Нийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 111 дүгээр хуудас/,
Шүүгдэгч А.Эын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 132 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.Г яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 119 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ү.Өын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 127 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч О.Н нь согтуурсан үедээ, 2019 оны 05 дугаар сарын 12-ны шөнийн 01-03 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тайм” зочид буудлын 304 тоот өрөөнд иргэн А.Эын нүүрэн тус газар нь гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн өдөр Д.Гтой бүлэглэн иргэн Н.Чийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож тус тус хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч А.Э нь согтуурсан үедээ, Н.Ч, Ү.Ө нартай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 12-ны шөнийн 01-03 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тайм” зочид буудлын 304 тоот өрөөнд иргэн О.Нийн нүүрэн тус газар нь гараараа цохиж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Н.Ч нь согтуурсан үедээ, А.Э, Ү.Ө нартай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 12-ны шөнийн 01-03 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тайм” зочид буудлын 304 тоот өрөөнд иргэн О.Нийн нүүрэн тус газар нь гараараа цохиж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.Г нь согтуурсан үедээ, О.Нтэй бүлэглэн 2019 оОны 05 дугаар сарын 12-ны шөнийн 01-03 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тайм” зочид буудлын 304 тоот өрөөнд иргэн Н.Чийн нүүрэн тус газар нь гараараа цохиж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Шүүдэгч Ү.Ө нь согтуурсан үедээ, Н.Ч, А.Э нартай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 12-ны шөнийн 01-03 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тайм” зочид буудлын 304 тоот өрөөнд иргэн О.Нийн нүүрэн тус газар нь гараараа цохиж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч О.Нийн “...2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ...“Тайм” зочид буудлын 304 дугаарын өрөөнд очсон. ...Буудал ороод удаагүй байж байтал А.Э, С ах нар хоорондоо юунаас болж хэрэлдсэнг мэдээгүй маргалдаж байснаа С ах уйлаад байхаар нь Энхбаатар ах аваад гарсан. Тэр хоёрыг гараад явсны дараа Д.Г, Н.Ч хоёр хоорондоо барилцаж байгаад Н.Ч ахын өмдний тэлээ тасарсан. Н.Ч ах Д.Гыг өмдний тэлээ хийгээд өг гэж уурлангуй хэлсэн. Д.Г өмдний тэлээг нь хийж өгч байхад Н.Ч ах Д.Гын ...нүүрэн хэсэг рүү нь гараараа 2-3 удаа цохиод авахаар нь би Н.Ч ахыг Д.Гоос салгасан. А.Э ах Н.Ч ахыг өмөөрөөд миний зүүн шанаа хэсэгт гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлээд А.Эын нүүрэн хэсэгт нь нэг удаа цохиход Э.Бат- Эрдэнэ Ч.Б нар бид хоёрыг салгасан. А.Э ах уйлаад орилоод өмсөж явсан хувцсаа тайлаад Ү.Өод хандаж чи найзыгаа зүгээр зодуулж байгаа юмуу гээд орилоод байсан. Ү.Ө ах над дээр ирээд миний зүүн шанаа хэсэгт гараараа нэг удаа цохисон. Э.Б ах бид хоёрын дундуур ороод бид хоёрыг салгасан. А.Э ах нилээд согтуу байсан. Ахиж над дээр ирээд миний үүдэн шүд рүү гараагаа нэг удаа цохисон. Тэгээд дээд үүдэн шүдний, баруун талын үүдэн шүд эмтэрсэн. Тэгсэн Н.Ч ах ахиж над дээр ирээд миний баруун шанаа хэсэгт гараараа 2 удаа зангидаж байгаад цохисон. Би зөрүүлээд А.Э ахын дээд уруул хэсэг рүү гараа зангидаж байгаад нэг удаа цохисон. Би буудпын өрөөнөөс гараад 3 давхарын коридорт явж байтал эргүүлийн 2 цагдаа орж ирээд Ч.Б, Э.Б Энхбаатар, Д.Г, А.Э, Н.Ч, Ү.Ө бид нарыг цагдаа дээр авчирч ирсэн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, хохирогч А.Эын “... 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр .....“Тайм” зочид буудлын 304 тоот өрөөндөө орсон. ...Би тасарчихсан байсан тул яг хэн цохисоныг мэдэхгүй байна. Н.Чийн ярьж байгаагаар намайг О.Н буудлын орон дээр дээш нь харуулаад хэвтүүлчихсэн зодоод байсан гэж хэлсэн. Мөн Н.Чийн ярьж байгаагаар эргүүлийн хоёр цагдаа буудлын өрөөнд орж ирчихсэн байхад хоёр цагдаагийн хажууд намайг нэг нь цохиод би ухаан алдсан гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/, хохирогч Н.Чийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Арвайхээр лигийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн болоод ингээд манай баг түрүүлж алтан медаль авсан. Тэмцээн тараад аваргын баяраа тэмдэглэнэ гээд Тайм зочид буудалд багийн гишүүдийн хамтаар хоолонд орсон. ...Хүн залгаад байхаар нь гарч машинаа холдуулчихаад буцаад буудалд орж ирсэн чинь буудлын жижүүр ах танай өрөө арай чимээтэй байна энэ чимээгээ багасга гэхээр нь би буудлын өрөөнд орсон чинь О.Н, А.Эыг орон дээр сууж байхад нь гараараа нүүрэн тус газар нь цохиод зодож байсан. Тэгэхээр нь би О.Нийг тэврээд боль гэж хэлээд салгасан миний араас Д.Г татаад намайг газарт унагаагаад дээр гараад суучихсан. Гэхдээ намайг тэр үед Д.Г цохиогүй би босоод ирсэн чинь О.Н намайг миний нүүрэн тус газар гараараа 3-4 удаа цохиод авсан энэ хооронд Д.Г мөн адил миний нүүр лүү цохиод байхаар нь би гараараа нүүрээ дараад суусан чинь ар нуруу хэсэг, хүзүү рүү цохиод өшиглөөд байх шиг байсан. Өрөөнд байсан бусад хүмүүс салгасан байх О.Н, Д.Г хоёр намайг зодохоо больсон. Би босоод ирэхэд миний нүүр цус болчихсон байсан. Ард нэг юм тас хийгээд дугарахаар нь эргээд хартал А.Э газарт унаж байсан яг хэн нь цохисоныг бол харж чадаагүй. ...Д.Г, О.Н хоёр миний нүүрэн хэсэгт гараараа цохиж зодсон. ...Би гараад 10-15 орчим минут болоод орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-30 дугаар хуудас/, гэрч Э.Бат-Эрдэний “...Д.Г, Н.Ч хоёр барилцаж байснаа маргалдаад Н.Ч, Д.Гын нүүрэнд нь цохиод авсан. Энэ үед О.Н, Н.Чийг барьж аваад цохисон чинь А.Э, Н.Чийг өмөөрч О.Нийг барьж аваад цохисон. Тэгээд эд нар хоорондоо зодолдсон. Ү.Ө, О.Нийг цохиод авсан эргүүлээд О.Н цохиж байгаа харагдсан. ...Эхлээд Н.Ч, Д.Г хоёр барилцаж аваад дээр доороо ороод байсан. Үүний дараа О.Н, А.Этай харилцан зодолдоод байсан. Энэ дөрвөн хүн л хоорондоо зодолдсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/, гэрч Ч.Бын “...Н.Ч, Д.Г нар эхлээд барилдаж байснаа сүүлдээ хоорондоо маргалдаад Н.Ч нь Д.Гын дээр гараад суучихсан харилцан бие биенийгээ цохиод байсан. Яг хаана хэдэн удаа цохисонг хараагүй. О.Н нь Д.Гыг өмөөрөөд Н.Чийн хувцаснаас нь татаж босгоод зүүн шанаа тус газар нь гараараа нэг удаа цохисон. Тэгсэн А.Э нь Н.Чийг өмөөрч О.Нийн зүүн шанаа тус газар нь гараараа нэг удаа цохисон. Тэгсэн О.Н нь зөрүүлээд А.Эын зүүн шанаа тус газар нь гараараа нэг удаа цохисон. Энхбаатар нь О.Нийг барьж аваад өрөөний буланд хорьсон. А.Эыг, Э.Б бариад авсан. А.Э нь Ү.Өод хандаж найз чинь хүнд цохиулаад байхад өмөөрдөггүй юм уу гэж хэлсэн чинь Ү.Ө нь О.Нийн зүүн шанаа тус газар нь гараараа нэг удаа цохисон. О.Н нь зөрүүлээд Ү.Өын зүүн шанаан тус газар нь цохисон. ...А.Э нь Д.Г руу дайраад Д.Гын зүүн шанаа тус газар нь гараараа нэг удаа цохисон. О.Н А.Э дээр очоод зүүн шанаа тус газар нь гараараа нэг удаа цохиход А.Э нь зөрүүлээд О.Нийн зүүн шанаа хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. Буудлын рестораны тогооч гэх ах орж ирэхээр нь би юм яриад байж байтал Н.Ч намайг О.Н цохисон гээд амнаас нь цус гарчихсан бахираад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/, гэрч Х.Ч-н “2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 00 цаг өнгөрч байхад хөдөлгөөнт эргүүлд би, цагдаагийн дэд ахлагч Ч.М хамт үүрэг гүйцэтгэж байхад 102-оос Тайм зочид буудалд хүмүүс зодолдоод байна гэсний дагуу, цагдаагийн дэд ахлагч Ч.М-н хамт Тайм буудлын 3 давхарт урд талын булангийн өрөөнд /дугаарыг нь санахгүй байна/ ороход тухайн өрөөнд 7 хүн байсан. О.Н гэдэг залуугийн урдаас юнителийн салбарт ажилладаг байсан А.Э, өөр нэг намхан Н.Ч нар дайраад байсан. Мөнх-Эрдэнэ цагдаа бид 2 очихын завдалгүй О.Н нь А.Эыг баруун гараараа зүүн шанаа хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. А.Э ойчсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар хуудас/, гэрч Ч.Мөнх-Эрдэний ”...2019 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн 00 цагийн орчим би хөдөлгөөнт эргүүлд олон нийтийн цагдаа Х.Ч-тэй үүрэг гүйцэтгэж байхад 102-оос Тайм зочид буудалд хүмүүс зодолдоод байна гэсний дагуу би олон нийтийн цагдаа Х.Ч-тэй очсон. Тухайн дуудлага өгсөн газар ороход 10 залуу байсан. 2 залуу нь нэг залуутай маргалдаад байж байсан. Тэгсэн Н гэх залуу нь А.Э гэх залууг цохиод авсан. Бид нар тэр 2-т шаардлага тавиад салгасан. Буудлын эд зүйл эвдрээгүй хоорондоо зодолдсон байдалтай байсан...” гэсэн мэдүлэг /хх-ийн 65 дугаар хуудас/, гэрч Д.Эрдэнэбаатарын “...2019 оны 05 дугаар сарын 10-ны үеэр яг өдрийг нь сайн санахгүй байна. Би уурын зууханд галчаар ажиллаж байхад хамт гарч байсан ресепшин Гэрэлт-Од утсаар хэлэхдээ буудлын 3 давхарын өрөөнд хүмүүс зодолдоод байна гэхээр нь буудлын өрөөнд ганцаараа ортол 7-8 залуу байсан. Яг тэр залуучуудыг танихгүй. Гэхдээ Ү хүү /Ө/, Юнителийн салбарт ажилладаг залуу /А.Э/ Монгол агентад ажилладаг сахалтай залуу /Энхбаатар/ гээд байсан. ...Танихгүй 2 залуу барилцаад авсан чинь салгаж байсан. Зарим нь салгаж байгаа нэрийдлээр мөргөлдөөд байсан. Би тухайн залуучуудаас Монгол агентын залуу, Ү хүү зэрэг хүмүүсийг гаргасан. Буудлын өрөөнд 4-5 залуу үлдсэн. Тэгээд ажлаа хийгээд 30-40 минут болж байхад буудлын өрөөнд нөгөө залуучууд маргалдаад байна гэж ресепшин дахин ярьсан. Тэгээд би буудлын өрөөнд ороход зүүн талын цонхон талын орны захад намхан залуугийн хамраас нь цус гарсан, өмссөн пудволк нь урагдсан байсан. Би тэгэхээр нь цус гарсан залууг хараад цагдаад дуудлага өгсөн. Удалгүй 2 цагдаа ирсэн. Би цагдаа нарыг иртэл буудлын өрөөнд байсан. Цагдаа нарыг ирсний дараа нэг туранхай залуу /О.Н/ нь Юнителд ажилладаг залуугийн нүүрэн тус газар нь цохисон. Юнителд ажилладаг залуу 2-3 минут орон дээр хэвтэж байгаад босч ирсэн. Тэрнээс хойш зодоон болоогүй ээ. тэгээд тэр 2 цагдаа 7-8 залууг аваад явсан. Энэ асуудлыг буудлын ресепшин хараагүй би ганцаараа байсан. Ү хүү, өндөр залуу /Ч.Б/ нар зодоонд ороогүй. Монгол агентад ажилладаг залуу салгаад байсан. Юнителд ажилладаг залуу тэнд байсан. 1-2 залууг цохиод байсан. Би тухайн цохисон хүмүүсийг танихгүй болохоор мэдэхгүй байна...гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-69 дүгээр хуудас/, Хохирогч О.Нийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Хүрэлсүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 270 дугаартай дүгнэлт /хх-ийн 72 дугаар хуудас/, Хохирогч А.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Хүрэлсүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 269 дугаартай дүгнэлт /хх-ийн 79 дүгээр хуудас/, Хохирогч Н.Чийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Хүрэлсүхийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 272 дугаартай дүгнэлт /хх-ийн 83 дугаар хуудас/, хохирогч Н.Чийн эрүүл мэндэд нэмэлт шинжилгээ хийсэн Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Хүрэлсүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 591 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 07 дугаар хуудас/ зэрэг болно.
Хохирогч А.Э шүүхийн хэлэлцүүлэгт “Сүүлд нь би хүнээс сонсоход Б, Б, Н 3 намайг тухайн үед бүлэглэж зодсон байгаа юм. Би өөрөө юм санахгүй байсан болохоор энэ талаар мэдүүлэгтээ оруулаагүй. Өмнөх 7 хоногт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн дараа Э.Б, Ч.Б хоёртой таараад та 2 намайг цохисон юм уу? гэхэд хоёулаа тийм гэж хэлсэн” гэж мэдүүлж байгаа ч гэрч Э.Б, Ч.Б нар нь шүүгдэгч нарыг салгасан зодоонд оролцоогүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн гэрч Э.Бат-Эрдэний “...энэ хүмүүсийг салгасан хоорондоо зодолдоод дийлдэхгүй болохоор нь цээж рүү нь түлхээд булан руу аваачаад дээрээс нь дарсан. Нарийн юмыг нь сайн санахгүй байна. Тэгээд хоорондоо бужигналдаад биенийгээ цохилцоод байсан”, гэрч Ч.Бын “... салгах гэж цамцнаас нь арагш нь татсан” хохирогч О.Нийн “Э.Б ах дундуур орж салгасан ”, хавтаст хэрэгт авагдсан гэрч Д.Эрдэнэбаатарын “өндөр залуу /Ч.Б/ нар зодоонд ороогүй. Монгол агентад ажилладаг залуу салгаад байсан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар няцаагдаж байгаа ба хохирогч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байна. Мөн О.Н нь хохирогч А.Эыг цохисон талаар гэрч Ч.Мөнх-Эрдэнэ, Х.Чимэдбаяр мөн давхар мэдүүлдэг
Шүүгдэгч Ү.Ө шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Бүлэглэж зодсон гээд байгаа. Тийм зүйл болоогүй. Энэ үйлдлийг бүлэг гэж бодохгүй байна...” гэж мэдүүлж байгаа ч шүүгдэгч Ү.Ө нь шүүгдэгч А.Этай үйлдлээрээ нэгдэж буюу шүүгдэгч Ү.Өын “чи найзыгаа зүгээр зодуулж байгаа юмуу” гэж хэлсэнээс хохирогч О.Нийн зүүн шанаа хэсэгт цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Хохирогч О.Нийн “...А.Э ах уйлаад орилоод өмсөж явсан хувцсаа тайлаад Ү.Өод хандаж чи найзыгаа зүгээр зодуулж байгаа юмуу гээд орилоод байсан. Ү.Ө ах над дээр ирээд миний зүүн шанаа хэсэгт гараараа нэг удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/, гэрч Э.Бат-Эрдэний “...Тэгээд эд нар хоорондоо зодолдсон. Ү.Ө, О.Нийг цохиод авсан эргүүлээд О.Н цохиж байгаа харагдсан. Эхлээд Н.Ч, Д.Г хоёр барилцаж аваад дээр доороо ороод байсан. Үүний дараа О.Н, А.Этай харилцан зодолдоод байсан. Энэ дөрвөн хүн л хоорондоо зодолдсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/, гэрч Ч.Бын “...О.Н нь Д.Гыг өмөөрөөд Н.Чийн хувцаснаас нь татаж босгоод зүүн шанаа тус газар нь гараараа нэг удаа цохисон. Тэгсэн А.Э нь Н.Чийг өмөөрч О.Нийн зүүн шанаа тус газар нь гараараа нэг удаа цохисон. Тэгсэн О.Н нь зөрүүлээд А.Эын зүүн шанаа тус газар нь гараараа нэг удаа цохисон. А.Э нь Ү.Өод хандаж найз чинь хүнд цохиулаад байхад өмөөрдөггүй юм уу гэж хэлсэн чинь Ү.Ө нь О.Нийн зүүн шанаа тус газар нь гараараа нэг удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/, хохирогч О.Нийн зүүн шанаанд үүссэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн гэмтэлд хамаарах талар мэдүүлсэн шинжээч Э.Хүрэлсүхийн “...Зүүн завьж дотор хэсэгт зөөлөн эдийн няцрал нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” 1-р хх /93/ гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар,
Өмгөөлөгч Б.Хандмаа нь шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Гын гэм буруутай эсэх асуудлаар гаргасан дүгнэлтэндээ: Шүүгдэгч Д.Г нь хохирогч Н.Чийг зодоогүй нөхцөл байдал үүсч байна. Иймд Д.Год холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж дүгнэлт гаргаж байгаа хэдий ч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Н.Чийн “...Тэгсэн чинь миний ар шилэн хүзүү рүү тас гээд л явсан. Тухайн үед газар унасан 2 хүн дээрээс цохиод өшиглөөд байсан. Нилээн удаан зодсон. Дараа нь босоход нил цус болсон байсан” гэсэн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан Хохирогч Н.Чийн “...энэ хооронд Д.Г мөн адил миний нүүр лүү цохиод байхаар нь би гараараа нүүрээ дараад суусан чинь ар нуруу хэсэг, хүзүү рүү цохиод өшиглөөд байх шиг байсан. ...Өрөөнд байсан бусад хүмүүс салгасан байх О.Н, Д.Г хоёр намайг зодохоо больсон. ...Намайг бол Д.Г, О.Н хоёр миний нүүрэн хэсэгт гараараа цохиж зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-30 дугаар хуудас/, гэрч Э.Бат-Эрдэний ” Тэгээд эд нар хоорондоо зодолдсон. Эхлээд Ч, Г хоёр барилцаж аваад дээр доороо ороод байсан. Үүний дараа Н, Этай харилцан зодолдоод байсан. Энэ дөрвөн хүн л хоорондоо зодолдсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус няцаагдаж байна.
Шүүгдэгч Н.Ч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ ”... Би босч ирээд О.Нийг цохиж зодсон юм байхгүй...” өмгөөлөгч Ч.Алдар нь шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Гын гэм буруутай эсэх асуудлаар гаргасан дүгнэлтэндээ: “...Шүүгдэгч Нийн хувьд Н.Ч нь намайг 2 цохисон гээд байгаа боловч тэрийгээ нотолж чадахгүй байна гэж үзэж байна. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 16.2 дугаар зүйлд нотолвол зохих нотлох баримтуудыг нотлоогүй тул хэргийн мөрдөн байцаалтын шатанд буцаах нь зүйтэй байна гэж үзэж байна” гэж байгаа боловч шүүгдэгч Н.Ч нь “согтуурсан үедээ, А.Э, Ү.Ө нартай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 12-ны шөнийн 01-03 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тайм” зочид буудлын 304 тоот өрөөнд иргэн О.Нийн нүүрэн тус газар нь гараараа цохиж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Н.Чт цохиулсан талаар тогтвортой мэдүүлсэн хохирогч Нийн “...Тэгсэн ахиж Ч ах ахиж над дээр ирээд миний баруун шанаа хэсэгт гараараа 2 удаа зангидаж байгаад цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/, гэрч Э.Бат-Эрдэний “...Тэгээд эд нар хоорондоо зодолдсон. “Энэ дөрвөн хүн л хоорондоо зодолдсон. Хэн нь хэндээ ямар гэмтэл учруулсан гэдгийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/ мэдүүлэг болон бусад нотлох баримтаар нотлогдсон тул шүүгдэгч Н.Ч, өмгөөлөгч Ч.Алдар нарын нарын хүсэлтийг шүүх хүлээж авах үндэслэлгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч О.Н, А.Э, Н.Ч, Д.Г, Ү.Ө нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс шүүгдэгч О.Нийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 хүний эрүүл мэндэд, хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч А.Э, Н.Ч, Д.Г, Ү.Ө нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч О.Н, А.Э, Н.Ч, Д.Г, Ү.Ө нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг 90 хоногийн дотор… биелүүлэх үүрэгтэй”, мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т “...энэ хуулийн 160.1-т заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураараа биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно” гэж заасан байх тул шүүх торгууль төлөх хугацааг хэсэгчлэн төлөх хугацаа заалгүйгээр хуульд заасан хугацаанд төлж барагдуулах нь зүйтэй гэж үзэж хэсэгчлэн төлөх хугацаа тогтоогоогүй болно. Харин шүүгдэгч нь торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н, А.Э, Н.Ч, Д.Г, Ү.Ө нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт зааснаар биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдаж байна.
Шүүгдэгч О.Н, А.Э, Н.Ч, Д.Г, Ү.Ө нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.Н, А.Э, Н.Ч нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдаж,
Шүүгдэгч О.Н, А.Э, Н.Ч, Д.Г, Ү.Ө нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Н, А.Э, Н.Ч, Д.Г, Ү.Ө нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3.4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жаргалант овогт О Нийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 хүний эрүүл мэндэд, хөнгөн хохирол учруулсан, Боржигон овогт А Э, Боржигон овогт Н Ч, Хоньчид овогт Д Г, Бухаг овогт Ү Ө нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Жаргалант овогт О Н, Боржигон овогт А Э, Боржигон овогт Н Ч, Хоньчид овогт Д Г, Бухаг овогт Ү Ө нарыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н, А.Э, Н.Ч, Д.Г, Ү.Ө нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацааанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.
4. Шүүгдэгч О.Н, А.Э, Н.Ч, Д.Г, Ү.Ө нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.Н, А.Э, Н.Ч нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Н, А.Э, Н.Ч, Д.Г, Ү.Ө нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Н, А.Э, Н.Ч, Д.Г, Ү.Ө нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.