| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2020/00008/э |
| Дугаар | 2020/ШЦТ/13 |
| Огноо | 2020-01-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.1.1., 17.4.1., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2020/ШЦТ/13
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Улсын яллагч Г.Цолмонгэрэл,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Гандулам,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор,
Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Б.С-д холбогдох эрүүгийн 1826004060241 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: урьд: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 479 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Тайж овогтой Б.С
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.С нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Г.Г-н эзэмшлийн улсын дугааргүй, улбар шар өнгийн Sanya UB-150 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 11 дүгээр сарын 16-наас 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Жаргалантын ам гэх газар туслах малчнаар ажиллаж байхдаа иргэн О.С-н итгэмжпэн хариуцуулсан 146 тооны адуунаас үнэ бүхий 2 тооны даага, Л.П-н эзэмшлийн “Super Dayun” маркийн 1.260.000 төгрөгийн үнэ бүхий мотоциклийг авч, бусдад худалдаж төгрөгийг завшсан,
Согтуурсан үедээ 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 14-15 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Зүлэгт 12 дугаар багийн 12-1218 тоотод иргэн Ч.Ц-н үснээс зулгааж нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Сшүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв ...” гэв.
Хохирогч Г.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 12 цагийн орчим Өвөрхангай аймгийн Тарагт сумаас Арвайхээр суманд өөрийн эзэмшлийн улсын дугааргүй, UB МОТО маркийн мотоциклтой ирсэн. Тэгээд 18 цагийн орчим Арвайхээр сумын 5 дугаар багийн Хүнс барааны захын баруун талд “Андууд” худалдааны төвийн хойд талд мотоциклоо тавиад ойролцоогоор 30-40 минутын дараа мотоцикль дээрээ ирэхэд мотоцикп байхгүй байсан. Бичиг баримт байхгүй. Улбар шар өнгийн улсын дугааргүй, урд хоёр дохион дээрээ цэнхэр өнгийн хадаг ороосон, хойд шаврын хаалт байхгүй, ард талын тормосны гэрэл жижиг хагарч скочоор наасан. 2018 оны 05 дугаар сард Арвайхээр сумын Хүнс барааны захаас 1.730.000 төгрөгөөр худалдаж авсан. 1.700.000 төгрөгөөр үнэлнэ. Гаалийн бичиг байгаа...” гэсэн мэдүүлэг / 1-р хх-ийн 246-247 дугаар хуудас/,
Хохирогч Д.Пүрэвийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Б.Сд нийт 8 азаргатай 146 адуугаа тоолоод хүлээлгэж өгсөн. 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр буюу 5 дахь өдөр очоод адуугаа тоолж үзэхэд хонгор зүсмийн эм даага 1, хар зүсмийн эр даага 1 тус тус дутсан. Ингээд 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр миний “Супер даюун” маркийн улбар шар өнгийн мотоцклийг унаад тэр чигтээ алга болсон. Алдагдсан 2 тооны даага О.С-н өмчлөлийнх байгаа юм. Улбар шар өнгийн мотоцикль минийх бөгөөд хөдөө ойр зуурын унадаг байсан...” гэсэн мэдүүлэг / 1-р хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Хохирогч О.С-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Ах Д.Пүрэвийн хамт зүс таних Б.С гэх нөхөрт адуугаа хөлсөөр маллуулахаар тохирсон. 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Жаргалантын хөндийд 8 азаргатай 146 тооны адууг хүлээлгэн өгсөн. 2018 оны 11 дүгээр сарын 16-наас 17- нд шилжих шөнө манай адуунаас 2 тооны адуу буюу даага дутчихсан. Тэгээд С-с асуухаар мэдэхгүй, хулгайд алдчихсан юм болов уу гэж байгаад Пүрэв ахын улбар шар өнгийн мотоцклийг унаад тэр чигтээ алга болчихсон...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 16-17, 209-210 дугаар хуудас/,
Хохирогч Ч.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 14 цагийн орчим С нь Арвайхээр сумын 12 дугаар багийн автобусны буудал дээр миний үснээс зулгаагаад 12-1218 тоотод хашаан дотор гараараа миний баруун зүүн хацар луу 2-3 удаа цохисон. Хөлөөрөө миний зүүн хөл рүү өшиглөж хэвлийн хэсэгт 1 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 66 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч А.Нямдаваагийн мөрдөн байцаалтан өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 22-ны орой 18 цагийн үед С надруу залгаад хөдөө явах хэрэгтэй болчихлоо. Та миний унаж явж байсан мотоциклийг авах уу гэсэн. Тэгээд надад 700.000 төгрөг гэхээр нь би 400.000 төгрөг байна гэж хэлэхэд яармагийн эцэст уулзъя гэсэн. Би Хаан банкны АТМ-ээс 400.000 төгрөг аваад Сд өгсөн. Миний худалдаж авсан мотоцикл улбар шар өнгийн “Супер Даюун” гэсэн нэртэй байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ч.Сийн мөрдөн байцаалтан өгсөн гэрчээр өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 05 дугаар баг Орд техник зах дээр ажил дээрээ байхад 18 цагийн үед улбар шар өнгийн UB МОТО маркийн мотоцикль унасан 30 орчим насны бор царайтай залуу ирээд мотоцикль худалдаж авах уу гэхээр нь авна ямар мотоцикль байгаа юм гэхэд унаж явсан улсын дугааргүй, улбар шар өнгийн, UВ МОТО маркийн мотоциклио зарна гэсэн. Тухайн залуу эхнэр төрөх гэж байгаа мөнгөний хэрэг байна. 500-600 мянган төгрөгөнд зармаар байна гэхээр нь мотоциклийг нь үзээд 450.000 төгрөгөөр авбал авья гэхэд за гээд тухайн мотоциклийг зарсан. Тэр залуу надаас мөнгө бэлнээр авч явсан. ...Би 450.000 төгрөг нэхэмжилнэ ...” гэсэн мэдүүлэг / 1-р хх-ийн 250, 2-р хх-ийн 01 дүгээр хуудас/,
Гэрч П.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын сүүлээр санагдаж байна. Яг өдрийг сайн санахгүй байна. Би ажил дээрээ байж байтал Ч.С энэ хүн хөдөөнөөс ирээд мотоциклио зарах гэж байгаа юм гээд байна та надад 450.000 төгрөг зээлчих би 2,3 хонуулаад өгье гээд авсан. Тэгээд би ямар мотоцикль юм гээд хартал улбар шар өнгийн улсын дугааргүй, UB MOTO маркийн улсын дугааргүй хятад мотоцикль байсан. 30 орчим насны бор царайтай залуу байсан...” гэсэн мэдүүлэг. / 2-р хх-ийн 6 дугаар хуудас/,
Гэрч Б.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын дундуур С нь улбар шар өнгийн мотоцикль унаж явж байгаатай таарсан. Түүнээс хойш С ахтай таараагүй...” гэсэн мэдүүлэг. / 1-р хх-ийн 22 дугаар хуудас/,
Гэрч Д.Ү-н мөрдөн байцаалтанд өгсөн: С хашаанд орж ирээд Цэрэндуламын үснээс зулгааж байгаад гараараа нүүр лүү 2-3 удаа цохиод авсан...” гэсэн мэдүүлэг / 1-р хх-ийн 83-84 дүгээр хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС” ХХК-ний 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №09/34 дугаартай үнэлгээний тайлан / 2-р хх-ийн 11-13 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Damno” ХХК-ний 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №ХУ2-18/802 дугаартай үнэлгээний тайлан / 1-р хх-ийн 37-38 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Damno” ХХК-ний 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №ХУ2-19/028 дугаартай үнэлгээний тайлан / 1-р хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Damno” ХХК-ний 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №ХУ2-19/570 дугаартай үнэлгээний тайлан / 1-р хх-ийн 42-43 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Э.Хүрэлсүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 469 дугаартай Үзүүлэгч Ч.Ц-н биед тархи доргилт, дух, баруун чамархай, баруун нүдний дээд, доод зовхинд зулгаралт баруун, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар зүүн завьжны дотор хэсэг, 2 доод уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт зүүн хөлийн өвдөгний ар нугалааст зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт / 2-р хх-ийн 95 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1-р хх-ийн 237 дугаар хуудас/,
Хэрэг бүртгэлт нээсэн прокурорын тогтоол / 1-р хх-ийн 1 дүгээр хуудас/,
Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 165-166 дугаар хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / 1-р хх-ийн 167-168 дугаар хуудас/,
Эд зүйл, баримт бичгийг түр хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хх-ийн 238-243 дугаар хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / 1-р хх-ийн 244 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Сгийн хувийн байдлыг тогтоосон баримтууд / 2 хх-ийн 118-127 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.С-н ял шалгах хуудас /2-р хх-ийн 127 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.С-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг, / 2-р хх-ийн 24-25, 107-110 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ч.С-н шүүхэд гаргасан: “...Б.Сд ямар нэгэн гомдол санал байхгүй. Хохирол болох 450.000 төгрөгийг төлж барагдуулсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлт,
Хохирогч О.С-н шүүхэд гаргасан: “... Б.Сд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Хохиролд 800.000 төгрөгийг төлж барагдуулсан. Гомдол саналгүй...” гэсэн хүсэлт,
Иргэний нэхэмжлэгч А.Н-н шүүхэд гаргасан: “... Б.Сд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Хохирол 400.000 төгрөгийг төлж барагдуулсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлт зэрэг болно.
Шүүгдэгч Б.С нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хүнс барааны захын баруун талаас иргэн Г.Г-н эзэмшлийн улсын дугааргүй, улбар шар өнгийн Sanya UB-150 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 11 дүгээр сарын 16-наас 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Ж-н ам гэх газар туслах малчнаар ажиллаж байхдаа иргэн О.С-н итгэмжлэн хариуцуулсан 146 тооны адуунаас үнэ бүхий 2 тооны даага, Л.П-н эзэмшлийн “Super Dayun” маркийн 1.260.000 төгрөгийн үнэ бүхий мотоциклийг авч, бусдад худалдаж төгрөгийг завшсан, Согтуурсан үедээ 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 14-15 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Зүлэгт 12 дугаар багийн 12-1218 тоотод иргэн Ч.Ц-н үснээс зулгааж нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.Г-н “...2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 12 цагийн орчим Өвөрхангай аймгийн Тарагт сумаас Арвайхээр суманд өөрийн эзэмшлийн улсын дугааргүй, 1 ш МОТО маркийн мотоциклтойгоо ирсэн. Тэгээд 18 цагийн орчим Арвайхээр сумын 5 дугаар багийн Хүнс барааны захын баруун талд Андууд худалдааны төвийн хойд талд мотоциклоо тавиад ойролцоогоор 30-40 минутын дараа мотоцикль дээрээ ирэхэд мотоцикл байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг / 1-р хх-ийн 246-247/, хохирогч Д.П-н “...2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Б.Сд нийт 8 азаргатай 146 адуугаа тоолоод хүлээлгэж өгсөн. 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр буюу 5 дахь өдөр очоод адуугаа тоолж үзэхэд хонгор зүсмийн эм даага 1, хар зүсмийн эр даага 1 тус тус дутсан. Ингээд 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр миний “Супер даюун” маркийн улбар шар өнгийн мотоцклийг унаад тэр чигтээ алга болсон. Алдагдсан 2 тооны даага О.С-н өмчлөлийнх байгаа юм. Улбар шар өнгийн мотоцикль минийх бөгөөд хөдөө ойр зуурын унадаг байсан...” гэсэн мэдүүлэг / 1-р хх-ийн 14-15/, хохирогч О.С-н “...Ах Д.П-н хамт зүс таних Б.С гэх нөхөрт адуугаа хөлсөөр маллуулахаар тохирсон. 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Ж-н хөндийд 8 азаргатай 146 тооны адууг хүлээлгэн өгсөн. 2018 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө манай адуунаас 2 тооны адуу буюу даага дутчихсан. Тэгээд С-с асуухаар мэдэхгүй, хулгайд алдчихсан юм болов уу гэж байгаад Пүрэв ахын улбар шар өнгийн мотоцклийг унаад тэр чигтээ алга болчихсон...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 16-17, 209-210/, хохирогч Ч.Ц-н “...2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 14 цагийн орчим С нь Арвайхээр сумын 12 дугаар багийн автобусны буудал дээр миний үснээс зулгаагаад 12-1218 тоотод хашаан дотор гараараа миний баруун зүүн хацар луу 2-3 удаа цохисон. Хөлөөрөө миний зүүн хөл рүү өшиглөж хэвлийн хэсэгт 1 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 66/, иргэний нэхэмжлэгч А.Н-н “... 2018 оны 11 дүгээр сарын 22-ны орой 18 цагийн үед С над руу залгаад хөдөө явах хэрэгтэй болчихлоо. Та миний унаж явж байсан мотоциклийг авах уу гэсэн. Тэгээд надад 700.000 төгрөг гэхээр нь би 400.000 төгрөг байна гэж хэлэхэд Яармагийн эцэст уулзъя гэсэн. Би Хаан банкны АТМ-ээс 400.000 төгрөг аваад Сд өгсөн. Миний худалдаж авсан мотоцикль улбар шар өнгийн “Супер Даюун” гэсэн нэртэй байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 20-21/, иргэний нэхэмжлэгч Ч.С-н “... 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 05 дугаар баг Орд техник зах дээр ажил дээрээ байхад 18 цагийн үед улбар шар өнгийн UB МОТО маркийн мотоцикль унасан 30 орчим насны бор царайтай залуу ирээд мотоцикль худалдаж авах уу гэхээр нь авна ямар мотоцикль байгаа юм гэхэд унаж явсан улсын дугааргүй, улбар шар өнгийн, UВ МОТО маркийн мотоциклио зарна гэсэн. Тухайн залуу эхнэр төрөх гэж байгаа мөнгөний хэрэг байна. 500-600 мянган төгрөгөнд зармаар байна гэхээр нь мотоциклийг нь үзээд 450.000 төгрөгөөр авбал авья гэхэд за гээд тухайн мотоциклийг зарсан. Тэр залуу надаас мөнгө бэлнээр авч явсан...” гэсэн мэдүүлэг / 1-р хх-ийн 250, 2-р хх-ийн 01/, гэрч П.Д-н “...2018 оны 09 дүгээр сарын сүүлээр санагдаж байна. Яг өдрийг сайн санахгүй байна. Би ажил дээрээ байж байтал Ч.С энэ хүн хөдөөнөөс ирээд мотоциклио зарах гэж байгаа юм гээд байна та надад 450.000 төгрөг зээлчих би 2,3 хонуулаад өгье гээд авсан. Тэгээд би ямар мотоцикль юм гээд хартал улбар шар өнгийн улсын дугааргүй, UB MOTO маркийн улсын дугааргүй хятад мотоцикль байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 6/, гэрч Б.М-н “...2018 оны 11 дүгээр сарын дундуур С нь улбар шар өнгийн мотоцикль унаж явж байгаатай таарсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 22/, гэрч Д.Үүрцайхын С хашаанд орж ирээд Цэрэндуламын үснээс зулгааж байгаад гараараа нүүр лүү 2-3 удаа цохиод авсан...” гэсэн мэдүүлэг / 1-р хх-ийн 83-84/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС” ХХК-ний 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №09/34 дугаартай үнэлгээний тайлан / 2-р хх-ийн 11-13/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Damno” ХХК-ний 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №ХУ2-18/802 дугаартай үнэлгээний тайлан / 1-р хх-ийн 37-38/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Damno” ХХК-ний 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №ХУ2-19/028 дугаартай үнэлгээний тайлан / 1-р хх-ийн 30-31/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Damno” ХХК-ний 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №ХУ2-19/570 дугаартай үнэлгээний тайлан /1-р хх-ийн 42-43/, хохирогч Ч.Ц-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Э.Хүрэлсүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 469 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 95/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1-р хх-ийн 237/, хэрэг бүртгэлт нээсэн прокурорын тогтоол / 1-р хх-ийн 1/, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 165-166/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / 1-р хх-ийн 167-168/, эд зүйл, баримт бичгийг түр хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 238-243/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 244/, шүүгдэгч Б.Сгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг / 2-р хх-ийн 24-25, 107-110/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.
Шүүгдэгч Тайж овогт Б.С-д холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Тайж овогт Б.С-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-д заасныг журамлан шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хүнд ял болох 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял дээр хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцон 60 хоног хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцон 30 хоног хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 9 /ес/ сарын хугацааагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.С-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 9 /есөн/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.С нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь номдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайж овогт Б.С-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Тайж овогт Б.С-г
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-д заасныг журамлан шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хүнд ял болох 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял дээр хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцон 60 хоног хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцон 30 хоног хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 9 /ес/ сарын хугацааагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан 9 /есөн/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сгийн цагдан хоригдсон 109 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч Б.С нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.