Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/128

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр                            Дугаар 2021/ШЦТ/­­­­128                                      Ханбогд сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Э, 

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Т,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.С/цахимаар/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Т.Ур

Иргэний хариуцагч “Т” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч: Р.Б /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б,

Шүүгдэгч: Л.Н нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Н холбогдох эрүүгийн 2029001700129 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Л.Н нь 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо 3 дугаар багийн нутаг Цогтцэций сумаас баруун хойш 7 км зайд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Даювүү” загварын 18-59 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 3.7 дугаар зүйлүүдэд заасан заалтыг зөрчсөний улмаас С.П дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Н холбогдох эрүүгийн 2029001700129 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Н мэдүүлэхдээ:

Би мэдүүлэг өгөхийн өмнө талийгаачийн аав, ээж болон ах, дүү нараас нь намайг уучлаарай, би болсон хэрэгт үнэн голоосоо гэмшиж, маш их харамсаж байгаа, намайг уучлаарай гэж хүсье.

2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дөрвүүлээ Дундговь аймгийн сумаас наашаа Ханбогдоос Цогтцэций сумыг чиглээд 11 цаг 40 минутын алдад наашаа хөдөлсөн байгаа. Тэгээд 18-59 УНЕ маркийн машиныг би жолоодоод миний хажууд М суугаад 33-03 дугаарын машиныг талийгаач П хажууд нь С суугаад тэгээд бид нар Дэрэм сумаас наашаа Цогтцэций сумыг зориод явж байсан. Замдаа Дундговь аймаг дээр ирээд захирал А хоол ид гээд цайны газар орж хоол идээд Петровис гэх колонк дээр очоод 4 техникийн түлшээ дүүргэсэн байгаа. 4 техникийн түлшээ 50,000 төгрөгийн талоноор дүүргээд тэрийг тухайн үед Тэс петролиум шатахуун түгээдэг хүнд нь бэлэн мөнгөөр худалдсан байгаа. Тэгээд 50,000 төгрөгөө бэлэн аваад цаашаа дэлгүүр дээр ороод 4 ундаа, хараа гэх 0,75 граммтай архи 2-ыг, 1 нийслэл гэх том пиво аваад тэгээд Алтангэрэл захирлаас цаашаа хөдлөх заавар аваад явсан. Тэгээд замдаа 33-03-ын ус нь халаад нэлээн удаан явсан. Тэгээд харуй бүрий болж байхад замаас салаад Цогтцэцийг чиглээд шороон замаар явсан, шороон замаар нэлээн явж байгаад Цогтцэций гэдэг сум арай оролгүйгээр замаасаа гараад 20 орчим метр яваад би зогсохдоо түлш дүүрэн болохоор асгарчих болов уу, далий зогсчих болов уу гээд хоёр бүтэн тойроод баруун хойд зүг рүү хараад зогссон. Миний зүүн талд 33-03 машин ирээд зогссон. Тэгээд хэдүүлээ орой болсон хоол унд хийж идэх үү яах уу гэж ярилцаад, орой болсон юм чинь хоол ундаар ч яах вэ дээ байгаа бэлэн бүтээгдэхүүнээ идээд унтацгаая гээд 2 тушонк талхтай 18-59УНЕ гээд миний барьж байсан машины кабинд орж ирж идсэн. Аягүй орой болж байсан би ядарсан байсан болохоор бүгдээрээ амаръя гээд тэгсэн чинь талийгаач П С нөгөө авсан архиа аваад ир гэсэн, тэгэхэд би ах хойноос А захирал хүрээд ирнэ шүү дээ гэхэд ирэхгүй гэсэн би ярьсан Дундговь дээр хононо гээд тэгж байна лээ гэхээр нь аан заза гээд тэгээд орж ирж уугаад архийг талийгаач П олсон байсан, тэрийг М аягалж байсан. Сайнбаяр бол архинаас уугаагүй пивоноос хоёр аяга пиво уугаад тэгээд бөөнөөрөө миний утаснаас манай хүүхдүүдийн зургийг үзээд гоё гоё инээдтэй зүйл ярьж байгаад тэгээд С бас удахгүй аав болох байсан. Ахаа та одоо 3 хүүхэдтэй байсан дөрвөн хүүхэдтэй болох гэж байна. Дүү нь одоо анхныхаа хүүхдийг өлгийдөн аав болох гэж байна гэж хэлсэн. Миний дүү аав болох чинь гоё шүү дээ гэх зэрэг зүйл хоорондоо яриад ууж дуусгасан. Тэгээд 1 шил архи нь дууссан пиво нь дуусаагүй талаас доогуур орсон байсан. Дараагийн шил архийг Сайнбаяр бас 33-03 дугаартай машинаас талийгаач П ах аваад ир гэж хэлээд авчруулсан. Дараагийн шил архи задлаад талийгаач П ах би М бид гурав уугаад талдаа орж байсан. Машинд дуу тавиад сонсоод байж байхад М бие засах гээд кабинаас буусан. Кабинаас буугаад машинаас холдоогүй 2 метр орчим хажууд бөөлжиж байсан. Тэгээд би бацаанууд ууж чадахгүй юм байна. Агаа та уух юм уу уувал ууя уухгүй гэвэл унтаж амаръя гэсэн. Тэгэхэд П М   хажууд бие засаад бас бөөлжөөд сууж байгаа. Тэгээд орж ирээд талийгаач П  ахын дээгүүр чи намайг бацаан гэлээ гээд намайг цохисон. Би үгүй шүү дээ бид хоёр чамайг л бацаан гэж байсан. Ууж чадахгүй бацаан юм байна гээд бид хоёр хоорондоо ярьж байсан. Чи буруугаар ойлгоод байна гэсэн чинь чи намайг бацаан гэлээ гээд Мөнхбаяр над руу дайраад буугаад ир хоёулаа зодолдъё гээд тэгээд нэлээн уурлаж байгаад П  ах бас М  хэлсэн. Чи буруугаар ойлгоод байна тийм буруу юм ерөөсөө яриагүй гээд хэлсэн. Тэгээд буугаад Мөнхбаярыг хальт нэг цохиод тэгсэн би амьдралгүй бацаан чамайг алсан ч яадаг юм гэсэн. Мөнхбаяр тэгээд хэлэхээр Пүрэвдэлгэр ах хорьж байгаа юм. Сайнбаяр 33-03 дугаартай машины кабин руу орсон байж байгаад буугаад ирсэн. Юу болоод байгаа юм бэ гэхэд талийгаач Пүрэвдэлгэр ах найзыгаа аваад цаашаа яв гэхэд юу гээд байгаа юм бэ гээд талийгаач Пүрэвдэлгэр ахтай Сайнбаяр муудалцаад байхаар нь би больцгоо та нар болохгүй гээд салгаад байж байсан чинь талийгаачийг оруулах гэсэн чинь ахын дүү байж бай наад хоёр чинь надад эртнээс жоохон юм санадаг юм шиг байгаа юм. Ахыг нь цохивол цохиг зодвол зодог хамаагүй гээд тэгэхээр нь үгүй ээ ахаа тийм байж болохгүй хэдүүлээ болохгүй гэхэд Сайнбаяр та хэд яагаад байгаа юм зүгээр унтаж чадахгүй байна уу гэхэд нь танай найз чинь буруугаар ойлгоод над руу агсраад байна гэхэд Сайнбаяр намайг хавирч унагаасан. Тэгээд би босож ирээд Сайнбаярыг хавирч унагаагаад тэгээд Мөнхбаяр цаашаа 33-03 дугаартай машины араар бид нарын хоол хийдэг том ногоон хайрцаг байдаг. Дотор нь тогоо шанага хоол хийдэг зүйл байдаг. Тэгээд тэндээс хутга авчраад намайг ална гээд далайгаад ирэхээр нь Сайнбаяр гараас нь бариад авсан. Тэгэхээр нь би ерөөсөө явъя гэж бодоод, би ерөөсөө явлаа явахгүй бол болохгүй юм байна гээд машиныхаа кабиныг татаад үзсэн чинь цоожтой тэгээд нөгөө талаар нь очоод татаад үзсэн чинь хоёулаа цоожтой байсан. Тэгэхээр нь би буухдаа цоожилсон юм байхдаа гээд буруу талынхаа гүүцүүгээр онгойлгоод лоом авчраад солигдох деталь юм чинь гээд жолооч талынхаа цонхийг хагалаад орсон чинь машины түлхүүр байгаагүй. Машиныхаа түлхүүрийг нэг хэсэг хайгаад машины түлхүүр өгчих би явахгүй бол болохгүй нь би явлаа гэхэд Сайнбаяр надад машины түлхүүр карманаасаа гаргаж өгөөд би машиндаа орж суугаад машинаа асаагаад хийн даралтаа харахад 7 дээр байсан. Тэгээд би кардан тавиад машинаа араандаа хийгээд хөдөлсөн. Тэгээд хөдлөөд 100 орчим метр яваад жоохон тайвшраад буцаад ирсэн чинь Пүрэвдэлгэр ах дээшээ хараад хэвтэж байсан. Сайнбаяр, Мөнхбаяр гүйж ирээд ахаа зогс гэхэд нь зогсоод би яасан гэхэд Пүрэвдэлгэр ах өнгөрчихлөө гэхэд нь юу яриад байгаа юм бэ дөнгөж сая зүгээр байсан хүн яахаараа өнгөрдөг юм. Энүүгээр машин тэрэг явсан юм уу гэж асуухад үгүй ахаа гэсэн. Тэгээд яасан юм гэхэд юм дугараагүй. Тэгээд би буугаад дөхөөд очсон чинь Сайнбаяр ахаа битгий ойртоорой өнгөрсөн байна гэхэд нь ямар сонин юм яахаараа тэгдэг юм гэж бодоод одоо 102 руу залга гэхэд Мөнхбаяр цаанаас нэг найман оронтой дугаар хэлсэн би одоогоор санахгүй байна тэр рүү Сайнбаяр залгасан. Тэгээд Цогтцэций сумын цагдаагийн газартай холбогдоод дуудлага өгөхөд дуудлага авлаа гээд тэгээд Сайнбаяр бид хоёр одоо яанаа ах гээд бид хоёр зөндөө уйлж байгаад тэгээд цагдаа ирсэн. Цагдаа ирээд үлээлгэсэн тэр үед миний согтолтын зэрэг 1,68 байсан. Тэгээд намайг цаанаа байж бай гээд нөгөө хоёрын согтолтын зэргийг тогтоогоод тэгээд шүүх эмнэлгийн хэмжилт хийлгээд бид гурвыг цагдаагийн газар руу авч явсан. Намайг үнэхээр уучлаарай би одоо хүртэл маш их харамсаж байна гэв.

 

 

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С  мэдүүлэхдээ:

Миний хүү П  нь 1988 оны 02 дугаар сарын 18-нд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 24-р дунд сургуулийг 1-10-р ангийг онц дүнтэй дүүргээд тэгээд Техникийн их сургуульд суралцаж байгаад ажлын гэрээгээр Солонгос улсад 2 жил гарантай ажиллаж байгаад тэндээсээ Орос руу сургуульд суралцаж байгаад 4 жил болоод ирсэн. 2014 онд 03 дугаар сард ирээд улмаар "Т " ХХК-д туслах ажилчнаар ороод нас барах хүртлээ ажиллаж байсан. Тэнд ажиллаж байхдаа өрмийн мастераар ажиллаж байсан. Тэгээд 07 дугаар сарын сүүлээр Цогтцэций сум руу ажиллахаар явж байгаад амь насаа алдсан. Маш их гомдолтой байгаа. Хүүхдээ ажил хийгээд ир гэж явуулчихаад амь насаа алдсан байгаад нь маш их гомдолтой байгаа. Манай хүүхэд Үндэсний техникийн их сургуульд сайн суралцаж байсан. Ямар ч байсан маш их гомдолтой байна. Ээж нь сэтгэл санаагаар унаад маш хүнд байгаа. Л.Н  согтуугаар машин барьж хүүгийн маань амь насыг хөнөөсөнд маш их гомдолтой байгаа.

Тэгээд оршуулгын зардалд 16.030.760 төгрөг, өмгөөллийн зардалд 3.000.000 төгрөг, 3 жилийн цалин хөлсөнд 36.000.000 төгрөг, талийгаачийн ээжийг сар бүр тэжээн тэтгүүлэх шаардлагыг гаргаж байна.

Шүүгдэгч Л.Н  эхлээд 5,000,000 төгрөг, оршуулга болж байх үед 500,000 төгрөг, нийт 5,500,000 төгрөгийг өгсөн. Энэ бол оршуулгатай холбоотой зардлын хагас мөнгө байх гэж би бодож байна. "Т " ХХК-иас 2.597.220 төгрөгийг төлсөн байна.

Ээж нь сэтгэл санаагаар маш их унасан байж байгаа. Бид нар сайхан хүүхдээ алдсандаа сэтгэл маш их харамсаж байна. Их гомдолтой байгаа. Ийм л зүйл хэлмээр байна гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч “Т ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Р.Б  мэдүүлэхдээ:

Хуралд оролцогчдод энэ оройн мэндийг хүргэе. Өнөөдрийн шүүх хуралдаанд "Т" ХХК-г төлөөлж менежер ажилтай Р.Батболд би оролцож байна. Манай компанид ажиллаж байсан иргэн Л.Н Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн нутагт 2020 оны 07 дугаар сарын 31-нээс 08 сарын 01-ний шилжих шөнийн 02 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 18-59 УНИ улсын дугаартай Дэйвүү маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөн хийж иргэн С.П-г дайрч амь насаар нь хохироосон ийм хэрэг гарсан.

“Т ” ХХК нь тухайн үед сумуудад худаг гаргах 193,000,000 төгрөгийн гэрээтэй ажил авсан байсан. Түүнийг хийж гүйцэтгэхээр талийгаач С.П-ээр ахлуулсан хүний бригадыг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өглөө гаргасан байдаг. Ер нь компанийн нэг өрмийн бригад дунджаар 3-4 хүнтэй ажиллагдаг. Гурван бригадтай. Манай ажлын онцлог бол хүнд машин техник хэрэглээтэй цохилтот өрмийн машин ажилладаг учраас ялангуяа архи согтууруулах зүйлийг хэрэглэсэн үедээ ашиглаж болдоггүй онцгой тээврийн хэрэгсэл. Үүнийг бүгд мэддэг. Анх ажилд авах ярилцлагад орох үедээ ч гэсэн ийм шалтгаантай, ийм ийм учиртай машин дээр ингэж ажиллана, тэгэхээр хамгийн гол нь архи ууж болохгүй шүү гэдэг зүйлийг  өдөр тутам алхам тутам байнга сануулж байдаг. Архи гэдэг бол яг энэ техниктэй холбоотой асуудал дээр ялангуяа орон нутагт ажилладаг хүмүүст бол архинаас үүдэлтэй гэмт хэргүүд их гардаг учраас бид нар архийг маш хатуу хориглодог. Компаниуд нь өөрсдөө янз янзын зохион байгуулалттай. Гэхдээ компанийн гол үйлдвэрлэлүүд нь яадаг вэ? гэхээр гурван бригадаа ажиллуулах тэндээс гарсан бүх ажлыг зохион байгуулах гол гүйцэтгэгч нь бол яах аргагүй захирал Алтангэрэл. Бригадуудаа ахална, ахлагчийг томилно мөн тухайн үед буюу эд нарыг Дундговь руу гаргах үед үлдсэн хоёр бригадаа ажилд гаргачихаад түрүүлж хөдлөөд араас нь хөдөлж байгаа юм. Энэ ажилд амрах боломжтой үедээ өөрсдийн хувь санаачилгаар тэд нарт мөнгө байхгүй. Замд тийм асуудал гараад байдаг учраас цалинг нь хэзээ тавих, яаж хяналт тавих, эхнэрт нь олгох уу? ер нь мөнгөний зарцуулалтыг яаж эд нарт илүү очдог байлгах вэ? хамгийн гол санаа тавих хүн бол Алтангэрэл. Ийм ч учраас иргэн Л.Нямчулуун ар гэрт нь ийм тийм асуудал аргагүй бас олон хүүхэдтэй мөнгөний хэрэгцээ байна. Хүний хэрэгцээ л юм чинь тэр бол байна. Тэгээд цалингийн хувьд урьдчилгаа гэж өгсөн байгаа. Ер нь бол олон жил ажилласан туршлагатай учраас хүмүүсийнхээ занг мэддэг учраас ямар нэгэн осол гарч магадгүй. Бид нар яах гэж энэ зохицуулалтыг хийдэг вэ? гэхээр араас нь гарсан байгаа. Тэгээд энэ улсууд гарсны дараа нэг цаг хүрэхгүй хугацаанд ослын газар очиход ийм аюултай хэрэг гарчихсан байгаа юм. “Т ” ХХК нь бусдад татвараа төлдөг тодорхой бас нэг аж ахуйн нэгж. Хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг хүмүүс бий. Тодорхой боловсролтой, өрмийн мастер гэдэг ч юм уу, цахилгаанчин гэдэг ч юм уу хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг хүмүүс бий.  Гэхдээ хамгийн гол нь манай энэ А тойрсон бас нэг хүмүүстэй байдаг нь ах дүү нар. Одоо ч гэсэн “Т ” ХХК бригад ахлахаар байж байгаа Одгэрэл, Б  гээд залуучууд байгаа. Талийгаач ч гэсэн бас нэгдүгээрт байсан. А бол наад зах нь тэдгээр залуучуудыг аль болох дадлага туршлагатай болгоод анх өрмийн туслахаас нь авахуулаад өрмийн мастер болтол нь сургаж дадлагажуулсан. Бид нар хоорондын хөдөлмөрийн харилцаанууд бол бий. Ажилд тийм зүйл байлгүй л яах вэ.  Талийгаач П  бол сайн залуу байсан, амьдралаа зохицуулах, ар гэртээ санаа зовох ээждээ санаа зовох тэр хүүхэд бол ар гэртээ нэлээн санаа тавьдаг ийм л сайн залуу байсан. Л.Н  “Т ” ХХК-д 04 сард ажилд орсон.  Анхны гэрээнд аман хэлэлцээр хийсэн. Яагаад гэвэл орон нутагт ажиллах ажиллах хүчин гэж олдохоо байсан. Ажилд авахын тулд заавал 3-4 сар тогтвор суурьшлыг харахгүй бол хөдөлмөрийн гэрээг хийгээд нэг сар болохгүй, хаяад явна. Ийм байдлаар л энэ ажил явагдсан гэж би ойлгож байгаа. Энэ хүн амины хэрэгт “Топ Дриллинг” ХХК иргэний хариуцагчаар татагдаж байгааг би хувьдаа энэ нөхцөлийг би үйлдвэрийн осол биш гэж үздэг. Энэ 2021 оны 05 дугаар сарын 21-нд хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн гаргасан шинжээчийн дүгнэлтээр батлагдаж байгаа. Зөрчил бол бий. Бид нар бол ямар нэгэн мөнгө төгрөгийн ч юм уу, одоо хэдэн төгрөг оршуулгын зардалд гаргасан гэх зүйл бол бид байхгүй. Бид нар бол тийм маргаан хийхгүй. Гол нь энэ хэрэг шүүхээр үнэн зөв бүрэн шийдэгдээсэй гэж би хүсэж байна.  Ер нь цаашдаа энэ гэр бүлд тодорхой хэмжээний дэмжлэгийг компаниас өгнө.  Гэхдээ одоогийн яригдаж байгаа 36,000,000 цалингийн дундаж хэмжээ гэдэг ч юм уу хөдөлмөрийн гэрээ байхгүй, хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагддаг нөгөө нийгмийн даатгал ч юм уу сангуудаар шийдэгдээд явах хуулийн дагуу шийдэгдээд явдаг учир энэ бол олгогдох боломжгүй ээ. Гэхдээ компани бол зүгээр байхгүй. Бид бас хүнээ алдсан. Тэгэхээр бид нар өөрсдийгөө бас хохирогч гэж үзэж байгаа. Өөрсдийн хүнээ алдсан. Ээж нь бол маш хүнд байдалд байгаа. Тэрийг компани ойлгож байгаа.  Мэдээж наян найман оны хүүхэд одоо 33-хан настай. Тэгээд архи согтууруулах ундаа хэрэглэсний улмаас өөрийнхөө амь насыг алдсан ийм харамсалтай хэрэг гарчхаад байна. Л.Н  ч гэсэн одоо 27-хон настай дөрвөн хүүхдийн эцэг. Энэ сайхан залуучуудын амьдралыг цаашдаа яаж сайнаар төсөөлж болох гэдэг тийм сайхан нас байгаа юм. Компани оршуулгын ажилд тусалсан. Гэхдээ зардлуудыг ийм ийм гэсэн зүйл хийхгүй. Шүүхийн шийдвэрийг үнэн зөв гарахыг л хүсэж байна. Энэ бүгдийг шүүх зөвөөр хянан үзэж “Топ Дриллинг” ХХК-г энэ хэрэгт иргэний хариуцагчаар татсаныг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин оршуулгын зардлын үлдэгдэл төлбөр болох 7.933.540 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С  үл маргах журмаар компаниас төлөхөө илэрхийлж байна. Компанийн зүгээс оршуулгын зардалд 2.597.220 төгрөгийг төлсөн гэв.

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 12/,

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 14-18/,

 

-Зам тээврийн осол гарсан гэх хэргийн схем зураглал, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /1-р хх-ийн 19-22/,

 

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 23-36/,

 

-Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан магадалгаа /1-р хх-ийн 37-40/,

 

-Талийгаачийн цогцос болон өмсөж байсан хувцсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 40/,

 

-Эд мөрийн баримт устгах үед авсан гэрэл зураг /1-р хх-ийн 46-47/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С  өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 55-57/, 

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.С  өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 63-67/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.М  өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 67-70/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.О өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 71-72/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч “Т ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ж.А , Р.Б  нарын өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 74, 78-80/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 3444 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 85-91/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №4368 дугаартай “Биологийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 96-97/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн №73 дугаартай “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 107-188/,

 

-2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Мөрдөгчийн магадлагаа” /1-р хх-119/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Л.Н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 124-126/,

 

-Тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн128-130/,

 

-Л.Н  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суух газрын тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар,  гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 160, 170, 171-174, 175, 3-р хх-1-5/,

 

-Хохирогчийн хохиролтой холбоотой баримтууд, хувийн байдалтай холбоотой баримтууд /1-р хх-ийн 187-250, 2-р хх-1-110, 2-р хх-ийн 192-205/,

 

-2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №05-016/09 дугаартай “2029001700129” дугаартай хэрэгт гаргасан хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн гаргасан шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 221-224/,

 

-Шүүгдэгч Л.Н  хохирол төлсөн баримтууд /2-р хх-247-250/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч Л.Н  нь 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр буюу хэрэг гарах үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан байсан болох нь:

Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан магадлагаа, магадлагаагаар: “Л.Н  1.68 хувийн согтолттой” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 37 хуудас/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.С  өгсөн “...архиа уусан тухайн архи пивийг Н , М , П нар уусан тэгээд тэр авсан хоёр шил архи ууж дуусгаад том нэг пиво ууж дуусаад дахиад нэг том пивоо ууж... Нямчулуун, Мөнхбаярын араас банди минь чи намайг архи ууж барахгүй байгаа биздээ гэсэн тэгсэн М  би чамайг архи ууж угаасаа барахгүй юм байна гэж хэлсэн...” гэх, мөрдөн шалгах ажиллагаанд Б.М  өгсөн “...Тэгээд Нямаа ах бид хоёрын унаж явсан машинд архи пиво ууж эхлээд 0.75 литрийн нэг шил архи, 2.5 литрийн пиво ууж дууссан...” гэх, мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Л.Н яллагдагчаар, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн: “...цагдаа ирээд бид 3-г дуудаад согтуурал шалгаж үлээлгэхэд минийх 1.68% гарч байсан...” гэх мэдүүлгүүдээр,

 

Шүүгдэгч Л.Н  нь 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо 3 дугаар багийн нутаг Цогтцэций сумаас баруун хойш 7 км орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Даювүү” загварын 18-59 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн хийхдээ:

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-ийн а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;

мөн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас С.Пүрэвдэлгэрийг дайрч амь насыг хохироосон үйл баримт тогтоогдож байхаас гадна Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.2.18-т “замын зэргэлдээх нутаг дэвсгэр” гэж замын ойролцоох зогсоол, талбай, хашаа, хороолол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага зэрэг тээврийн хэрэгслийн дамжин өнгөрөх хөдөлгөөнд зориулагдаагүй нутаг дэвсгэрийг ойлгохоор тодорхойлсон байх ба тухайн нутаг дэвсгэр дотор Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт, шаардлагыг мөрдөхөөр тусгасныг жолооч мөрдөөгүйгээс согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдон тогтоогдсоноос гадна шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараахь нотлох баримтуудаар давхар нотлогдож байна. Үүнд:

 

-Шүүгдэгч Л.Н  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, 

 

-Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /1-р хх-ийн 14-22 хуудас/,

 

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 23-33 хуудас/,

 

-Цогцост гадна үзлэг болон өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 34-36 хуудас/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.С  өгсөн "...Би ажлын гурван хүнтэй Дундговь аймгийн Дэрэн сумаас Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу явсан тэгээд замаараа дэлгүүрээс Н Хараа гэсэн бичиглэлтэй 0.75 граммын архи 2 шилийг авсан, П  2 том пиво ус ундаа аваад явсан тэгээд Цогтцэций суманд шөнийн 00 цаг 30 минутын үед ирсэн байх тэгээд зогсоод хоол хийж идэх гэж байгаад болиод архиа уусан тухайн архи пивийг Н , Мө  , П  нар уусан тэгээд тэр авсан хоёр шил архи ууж дуусгаад том нэг пиво ууж дуусаад дахиад нэг том пивоо ууж байхдаа хэрэлдээд байхаар нь асгачихсан юм тэгээд машин дотроос Мөнхбаяр гадаа гарч шээх гээд буусан юм тэгсэн Нямчулуун, Мөнхбаярын араас банди минь чи намайг архи ууж барахгүй байгаа биздээ гэсэн тэгсэн Мөнхбаяр би чамайг архи ууж угаасаа барахгүй юм байна гэж хэлсэн тэгээд тэр хоёр хоорондоо тэгж хэрэлцээд тэгээд хоорондоо Н , Мө  хоёр маргалдаж байгаад Н  нь М  цохиод авсан тэгсэн тэгээд хоорондоо зодолдохоор нь П  бид хоёр салгаад би Мөнхбаярыг 3303 гэсэн дугаартай машин руу авч явсан П р Н 1859 УНИ машин руу авч явсан тэгсэн Нямхүү явлаа гэж хэлээд машинаа асаасан тэгсэн Мөнхбаяр ирээд Нямчулуун чи чадвал намайг алаач гэж орилоод хүрээд ирсэн тэгсэн П  М  болиулаад цааш нь авч явсан тэгээд Н  машинд нь суулгах гэхэд Нямчулуун машинаа түгжсэн байсан тэгсэн Нямчулуун лом аваад 1859 УНИ улсын дугаартай машины цонхыг ломоор цохиж хагалаад дотор нь орж суусан тэгэхэд М  ирчихсэн байхаар нь би Мөнхбаярыг 3303 дугаартай машин руу авч явсан тэгсэн Н  машинаа барьж явах гэж байхад нь Пүрэвдэлгэр машин барьж явахгүй шүү гэж хэлэхэд Н тоогоогүй тэгэхэд нь Пүрэвдэлгэр машины буруу талаар нь тойрч очоод Нямчулууныг явуулахгүй гэж албадан унтраагчийг нь хайж урд талын буруу дугуйны тэнд нь суучихсан албадан унтраагчийг нь хайж байсан тэгсэн Нямчулуун 18-59 УНИ улсын дугаартай машиныг унаад яваад өгсөн тэгээд харахад Пүрэвдэлгэр газар хэвтэж байхаар нь Мөнхбаяр очоод тэврээд авсан. Тэгэхээр нь очоод хартал Пүрэвдэлгэр доошоо харчихсан толгойноосоо цус алдчихсан хэвтэж байсан тэгэхээр нь би Мөнхбаярт Пүрэвдэлгэр нас барсан байна одоо наанаасаа холд гэж хэлсэн...Нямчулуун ирсэн шороон замаараа буцаж яваад тэгээд буцаж эргэж ирээд П  газар байхад тоормозлож зогсоод дахиж яваад бүтэн эргээд нас барсан Пүрэвдэлгэр рүү гэрлээ тусгаж зогссон" гэх мэдүүлэг/1-р хх-ийн 63-66-р хуудас/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.М  өгсөн “...2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 10 цагийн үед хөдлөөд Дундговь аймгийн төв дээр 14 цаг үед очсон байх тэгээд тэндээ хоолонд ороод тэгээд тэндээсээ гараад бид дөрөв дэлгүүр ороод 2 шил хараа нэртэй 0.75 литрийн архи, 3 сав 2.5 литрийн Боргио нэртэй пиво тэгээд 2 литрийн панта 2 ширхэг, 1.25 литрийн пүүзти 4, 1.25 панта 2 сав, 2 литрийн кола 1-г авсан тэгээд дэлгүүрээс гараад машин машиндаа суугаад Цогтцэций сумын чиглэлд 15 цаг 30 орчим минутын үед хөдлөөд Цогтцэций сумын ойролцоо 22 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд хоол хийж идэх үү гэж байгаад орой болчихлоо гурилан юм идээд унтая гээд боорцог, талх молоко идсэн. Тэгээд нямаа ах бид хоёрын унаж явсан машинд архи пиво ууж эхлээд 0.75 литрийн нэг шил архи, 2.5 литрийн пиво ууж дууссан тэгээд би машинаас буугаад шээх гэхэд Сайнаа надтай цуг буугаад 3303 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл рүү ороод эхнэртэйгээ ярьж байх шиг байсан тэгээд би бие засчаад буцаад машин руу Дээгий ах, Нямаа ах хоёр руу ороход Нямаа ах Дээгий ахад энэ бацаанууд архи ууж чадахгүй гэж хэлсэн тэгэхээр нь би та ч гэсэн над шиг байгаагүй юу гэж хэлсэн тэгсэн чинь Нямаа ах уурлаад энэ ямар овоо бацаан бэ гээд намайг машин дотроо бариад авсан. Тэгсэн Дээгий ах бид хоёрын дундуур ороод салгаад Нямаа ахыг аваад цаашаа явсан тэгээд би Сайнаатай 3303 улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд юм яриад сууж байтал гэнэт Нямаа ах ирээд миний толгой руу цохих шиг болсон тэгээд бид хоёр яриад муудалцаад хэрэлдээд эхэлсэн тэгээд би Нямаа би чамайг ална шүү алж чадна шүү гэж хэлсэн тэгсэн Сайнаа, Дээгий ах хоёр ахиад салгасан тэгээд би Нямаа ахтай машинд нь унтдаг байсан тэгээд муудалцаад би Дээгий ахтай машинд нь унтчихья Нямаа ахтай унтахгүй гэсэн тэгээд би тэрнээс хойш сайн санахгүй байна. Нэг ухаан орсон чинь нямаа ах машиныхаа хоёр хаалга нь онгойлгож чадахгүй байсан тэгснээ би зайлаад өгье гэж хэлээд нэг ломбо барьж гарч ирснээ жолооч талынхаа  хаалганы цонхыг хагалаад тэгээд машин руугаа ороод машинаа асаагаад хийгээ хурааж байхад нь Дээгий ах машиных нь урдуур орчихсон албадангийн татах гэж оролдож байхад нь Нямаа ах шууд хөдлөөд явсан тэгсэн Дээгийн ах хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Тэгсэн Нямаа ах буцаад тойроод хүрээд ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67-70-р хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 3444 дугаартай шинжээчийн “1.Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өмдөнд 50х30х70х60мм, 30х15х27х17х50мм хэмжээтэй, хөх дотоожинд 60х75х50х65 мм хэмжээтэй хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ гогдолт гарч, өмднөөс 69х42мм, дотоожноос 62х62мм хэмжээтэй хэсгүүд таслагдаж алга болсон байна Эдгээр нь тээврийн хэрэгслийн эд ангид тээглэгдэж тасарсан байх боломжтой. 2.Өмдөнд 40х5мм. 5хЗ мм хэмжээтэй, дотоожинд 17мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ урагдалт ханзралт байна. Өмдөнд хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан 4х4мм хуучин гогдолт байна. 3.18-59 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслээс 4 гэж дугаарлан хураан авч ирүүлсэн хар хөх өнгийн болон хөх өнгийн даавууны 2 хэсэг нь талийгаачийн өмсөж байсан хар хөх өнгийн өмд, хөх өнгийн дотоожны хэсгүүд байна" гэх дүгнэлт /1-р хх-ийн 85-91-р хуудас/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” 73 дугаартай шинжээчийн “1.С.Пүрэвдэлгэрийн цогцост үзлэг шинжилгээгээр гавлын хүнхрээ болон суурь яс олон шугамаар үйрч бяцарсан ил хугарал, хуйхны урагдсан шарх, 2 талын хоншоор ясны хугарал, тархины хатуу бүрхүүлийн урагдал, тархины эдийн бяцрал, няцрал, цусан хураа, өвчүү, баруун талын 2, 3, 6-р хавирга зүүн талын 1-р хавирганы хугарал, баруун бугалга, тохой, шуу, цээж, хэвлий, зүүн бугалга, баруун шилбэний зулгаралт баруун мөр бугалганы гадна гадаргуу, цээжний баруун өмнө хэсэг, баруун тохой, бугалга, сарвууны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. 3.С.Пүрэвдэлгэрийн цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн өвчин эмгэг тогтоогдсонгүй. 5.С.Пүрэвдэлгэр нь гавал-тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ” гэх дүгнэлт /1-р хх-ийн 107-110-р хуудас/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Л.Н яллагдагчаар өгсөн: “...талийгаач машинаасаа дэлгүүрээс авсан 1 шил архи, 1 сав пиво авчираад Сайнбаяр пиво аягалаад талийгаач өөрөө архийг нь аягалж хувааж уугаад дуусахаар нь би одоо бүгдээрээ унтая гэхэд талийгаач маргааш ажилтай юм чинь дуусгачихая гээд Сайнбаярыг явуулж машинаасаа үлдсэн 1 архи, 1 пивийг авчируулаад задалж хувааж уусан. Сайнбаяр пиво ууж байгаад унтлаа гээд нөгөө машин руу явсан. Мөнхбаяр, талийгаач бид 3 нөгөө архи, пиво-г уугаад дундаа орж байхад Мөнхбаяр машинаас буугаад бөөлжөөд байхаар нь Сайнаа унтчихлаа, Мөнхбаяр бөөлжөөд ууж чадахгүй юм байна гэхэд Мөнхбаяр машинд орж ирээд чи намайг бацаан гэлээ, чи бацаан байгаагүй юу гээд талийгаачийн дээгүүр гараа оруулж намайг 2-3 цохьсон... Би машинаа хөдөлгөөд 100 орчим метр яваад жаахан тайвшраад намайг ална ч гэж юу байхав гэж бодоод зүүн гар тал руугаа тойрч бүтэн эргээд нөгөө машиныхаа харалдаа өөдөөс нь очиход Мөнхбаяр, Сайнбаяр нар өөдөөс гүйж ирээд Нямаа ахаа зогс зогс гэхээр нь машинаа зогсоогоод буугаад очиход Дээгий ах өнгөрчихлөө гэхээр нь юу яриад байгаа юм дөнгөж сая зүгээр байсан хүн гээд гүйгээд очиход талийгаач дээшээ хараад газарт хэвтэж байсан. Би итгэхгүй гүйж очоод талийгаачийг татах гэхэд талийгаачийн толгойны тал хэсэг нь хавтгай болчихсон байсан тэгсэн чинь Сайнбаяр, Нямаа ахаа хэрэггүй ээ битгий хүрээ өнгөрчихсөн гэж хэлсэн. Тэгээд би өөртөө ч итгэхгүй яасан бэ юу болсон гэхэд хэрэггүй гээд байсан. Тэгээд Мөнхбаяр 102 дугаараас Цогтцэций сумын цагдаагийн дугаарыг авч Сайнбаяр цагдаа дуудсан. Мөнхбаяр тэр үед нөгөө машин руу орсон, Сайнаа бид 2 уйлаад гадаа байж байхад Сайнбаяр аав болох өнгөрлөө л дөө гээд уйлаад байсан. Хүүхдээ төрөх гэж байхад тэгж байна даа би бодож байсан. Бид 2 нэг нэгэндээ тамхи асааж байж байхад 30-40 минутын дараа цагдаа ирээд бид 3-г дуудаад согтуурал шалгаж үлээлгэхэд миний 1.68% гарч байсан. Тэгээд бид 3-г цагдаагийн хэлтэс дээр авчирсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 124-126-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б  ““Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “зам” гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна” гэж заасан ба зам тээврийн осол нь зам дээр гарсан тохиолдолд зам тээврийн осол гэж үзнэ. Шүүгдэгчид холбогдох хэрэг бол зам дээр гараагүй, хээр, замгүй газар гарсан, мөрдөгчийн магадлагаа үндэслэлгүй гарсан тул хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд зааснаар зүйлчилсэн нь буруу тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйл “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэж,

улсын яллагч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон бөгөөд жолооч согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв” гэж талууд тус тус маргаж мэтгэлцсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Н  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан “хэргийн зүйлчлэл өөрчлүүлэх” тухай тайлбар, дүгнэлтийг үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй гэж, харин улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан тайлбар дүгнэлтийг үндэслэл бүхий гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан “мөрдөгчийн магадлагаа үндэслэлгүй гарсан” гэх тайлбар нь үндэслэл бүхий байна гэж шүүх тус тус дүгнэсэн болно.

 

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Д 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Мөрдөгчийн магадлагаа”-г шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.Н  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймээс шүүгдэгч Л.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С нэхэмжилсэн хохирол, төлбөрийн тухайд:

 

Амь хохирогч С.П эрүүл мэндэд “гавлын хүнхрээ болон суурь яс олон шугамаар үйрч бяцарсан ил хугарал, хуйхны урагдсан шарх, 2 талын хоншоор ясны хугарал, тархины хатуу бүрхүүлийн урагдал, тархины эдийн бяцрал, няцрал, цусан хураа, өвчүү, баруун талын 2, 3, 6-р хавирга, зүүн талын 1-р хавирганы хугарал, баруун бугалга, тохой, шуу, цээж, хэвлий, зүүн бугалга, баруун шилбэний зулгаралт, баруун мөр бугалганы гадна гадаргуу, цээжний баруун өмнө хэсэг, баруун тохой, бугалга, сарвууны цус хуралт бүхий” гэмтэл учирч гавал-тархины хүнд гэмтлийн улмаас нас барсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 73 дугаартай “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдож байна. /1-р хх-107-118/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр амь хохирогчийн эцэг Б.Сахьяаг тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /1-р хх-53, 54/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэний хариуцагчаар “Т ” ХХК-ийг тогтоосон байна. /1-р хх-77/

 

Шүүгдэгч Л.Н  унаж явсан “Даювүү” загварын 18-59 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Ж.О  нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл боловч “Т ” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл, “Т ” ХХК нь тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ж.О  өгсөн “...18-59 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. Манай “То ” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл, уг компанийн өмч...8 тонны ачааны машин тэвшин дээрээ өрөмний хий гаргадаг комдрессер ачиж явдаг машин...” гэх /1-р хх-71-72/ ,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “Т ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Р.Б өгсөн “...18-59 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай үйлдвэрлэл хариуцсан захирал Ж.Алтангэрэлийн төрсөн дүү О  нэр дээр байдаг манай “Т ” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Уг тээврийн хэрэгсэл нь дээрээ компрэссэр суулгасан машин ба уг хөдөөгүүр худаг өрөмдөхөд өрөмний техникийн даралтыг зохицуулдаг ба машин дээр суурлиулсан байгаа. Уг тээврийн хэрэгслийг компани өөрийн хөрөнгөөр авсан учир компанийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм...” гэх  мэдүүлэг /1-р хх-78-80/-үүд, “Т ” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 23/10-20 дугаартай албан бичиг /1-р хх-180/-гээр тус тус тогтоогдож байна.

 

Тээврийн хэрэгслийн улсын бүртгэл нь гэм хор хүлээх этгээдийг шууд тодорхойлох үндэслэл болохгүй ба тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр бүртгүүлээгүй нь түүнийг эзэмшигч биш гэж үзэх үндэслэл болохгүй учраас “Даювүү” загварын 18-59 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг “Топ Дриллинг” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл гэж үзсэн болно.

Мөн “Т” ХХК нь шүүгдэгч Л.Нямчулууны ажил олгогч, өөрөөр хэлбэл Л.Нямчулуун нь 2020 оны 04 дүгээр сард “Т г” ХХК-д ажилд орж, том машины жолооч, өрмийн туслахаар ажиллаж байсан ажилтан болох нь “То ” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 23/10-20 дугаартай албан бичиг /1-р хх-180/, шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч “Т ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Р.Б , шүүгдэгч Л.Н  нарын гаргасан  мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 

Иймээс иргэний хариуцагчаар “Т ” ХХК-ийг, хууль ёсны төлөөлөгчөөр Р.Б  тогтоосон нь үндэслэлтэй байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С нь “оршуулгын зардалд 16.030.760 төгрөг, өмгөөллийн зардалд 3.000.000 төгрөг, 3 жилийн цалин хөлсөнд 36.000.000 төгрөг, таалийгаачийн ээжийг сар бүр тэжээн тэтгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оршуулгын зардалд шүүгдэгч Л.Н  нь 5.500.000 төгрөгийг, иргэний хариуцагч “Т” ХХК нь 2.597.220 төгрөгийг тус тус төлсөн, уг мөнгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь авсан гэж тус тус мэдүүлсэн, оршуулгын зардлаас үлдэх 7.933.540 төгрөгийг иргэний хариуцагч “Т ” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Р.Б  нь үл маргах журмаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С болон шүүгдэгч Л.Н нар нь өмгөөллийн зардлаа харилцан тохиролцож 1.500.000 төгрөгт тохирч, өмгөөллийн зардалд 1.500.000 төгрөгийг шүүгдэгч Л.Н  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С  өгсөн болохоо шүүхийн хэлэлцүүлэгт талууд тус тус илэрхийлсэн болно.

 

Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч Л.Н, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар иргэний хариуцагч “Топ Дриллинг” ХХК-иас оршуулгын зардалд нийт 16.030.760 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэж, оршуулгын зардалд шүүгдэгч Л.Нь 5.500.000 төгрөг, иргэний хариуцагч “Т” ХХК нь 2.597.220 төгрөгийг тус тус төлсөн, үлдэх 7.933.540 төгрөгийг иргэний хариуцагч “Тг” ХХК нь үл маргах журмаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сахьяад төлөхөө илэрхийлсэн,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сболон шүүгдэгч Л. нар харилцан тохиролцсон өмгөөллийн зардалд 1.500.000 төгрөгийг шүүгдэгч Л.Нямчулуунаас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Сахьяад олгохоор, өмгөөллийн зардалд 1.500.000 төгрөгийг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Нямчулуунаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Стөлсөн болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс “3 жилийн цалин хөлсөнд 36.000.000 төгрөг, таалийгаачийн ээжийг сар бүр тэжээн тэтгүүлэх” тухай шаардлагыг хэлэлцэхгүй орхиж тус тус шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нэхэмжлэлээс хэлэлцэхгүй орхисон “3 жилийн цалин хөлсөнд 36.000.000 төгрөг, таалийгаачийн ээжийг сар бүр тэжээн тэтгүүлэх” тухай шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээд болох шүүгдэгч Л.Нямчулуун, иргэний хариуцагч “Топ Дриллинг” ХХК-иас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Топ Дриллинг” ХХК нь гэм хорыг арилгасан, өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээд болох шүүгдэгч Л.Нямчулуунаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шаардаж гаргуулах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Л.Н нь 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо 3 дугаар багийн нутаг Цогтцэций сумаас баруун хойш 7 км зайд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Даювүү” загварын 18-59 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7а, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг зөрчсөний улмаас С.П дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Шүүгдэгч Л.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг гаргасан.

 

Шүүгдэгч Л.Н нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаа нь санаатай үйлдэл хэдий ч урьдаас төлөвлөж зам тээврийн осол гаргаж, хүний амь насыг хохироох санаа зорилго байхгүй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч Л.Н нь гэм буруугаа хүлээж, чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, 1-7 насны 4 хүүхэдтэй, шүүгдэгч Л.Н нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 160/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 3-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, улсын яллагчийн шүүгдэгчид оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, шүүгдэгч Л.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Ноногдуулсан 3 /гурван/ жилийн хорих ялаас 2 /хоёр/ жилийг хасаж, биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.Н д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтоож, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарлагдсан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Л.Н 798177 дугаартай В,С ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр, хар хөх өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн таван хошуу зураглал бүхий хөх өнгийн дотоож 1 ширхэг, цэнхэр өнгийн уяа 1 ширхэгийг  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж тус тус шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1. Шүүгдэгч Б  овогт Л  Н -ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Л.Н  тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Н  оногдуулсан 3 /гурван/ жилийн хорих ялаас 2 /хоёр/ жилийг хасаж, биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н  оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н  тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч Л.Н Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар иргэний хариуцагч “Т” ХХК-иас оршуулгын зардалд нийт 16.030.760 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэж, оршуулгын зардалд шүүгдэгч Л.Н  нь 5.500.000 төгрөг, иргэний хариуцагч “Т ” ХХК нь 2.597.220 төгрөгийг тус тус төлсөн, үлдэх 7.933.540 төгрөгийг иргэний хариуцагч “Т” ХХК нь үл маргах журмаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С  төлөхөө илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С болон шүүгдэгч Л.Нямчулуун нар харилцан тохиролцсон өмгөөллийн зардалд 1.500.000 төгрөгийг шүүгдэгч Л.Н гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С  олгохоор, өмгөөллийн зардалд 1.500.000 төгрөгийг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Н  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С  төлсөн болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс “3 жилийн цалин хөлсөнд 36.000.000 төгрөг, таалийгаачийн ээжийг сар бүр тэжээн тэтгүүлэх” тухай шаардлагыг хэлэлцэхгүй орхисугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нэхэмжлэлээс хэлэлцэхгүй орхисон “3 жилийн цалин хөлсөнд 36.000.000 төгрөг, таалийгаачийн ээжийг сар бүр тэжээн тэтгүүлэх” тухай шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээд болох шүүгдэгч Л.Н , иргэний хариуцагч “Т ХХК-иас жич нэхэмжлэх эрхийг  нээлттэй үлдээснийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Иргэний хариуцагч “Т” ХХК нь гэм хорыг арилгасан, өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээд болох шүүгдэгч Л.Н Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шаардаж гаргуулах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Л.Н 798177 дугаартай В,С ангиллын жолооны үнэмлэхийг шүүгдэгч Л.Нямчулуунд оногдуулсан 5 /таван/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хар хөх өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн таван хошуу зураглал бүхий хөх өнгийн дотоож 1 ширхэг, цэнхэр өнгийн уяа 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

10. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарлагдсан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ДАВААНАРАН