Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2021/0035

2021 оны 01 сарын 13 өдөр    Дугаар 128/ШШ2021/0035     Улаанбаатар хот

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “Ч” ХХК

Хариуцагч: Монгол банкны ахлах хянан шалгагч, улсын байцаагч Ч.Д

Гомдлын шаардлага: “Монголбанкны ахлах хянан шалгагч улсын байцаагч М.Дын гаргасан 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0050242 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Ч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эр, хариуцагч Монголбанкны ахлах хянан шалгагч, улсын байцаагч Ч.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Гомдол гаргагч *******хаан банк ХХК шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа: “...Монголбанкны ахлах хянан шалгагч улсын байцаагч Ч.Д нь “*******хаан банк” ХХК нь саатсан төлбөр тооцоо дамжуулахдаа төрийн байгууллагуудын саатсан гүйлгээ хийгээгүй гэсэн утга бүхий шийтгэлийн хуудас оногдуулж 10.000.000.00 /арван сая/ төгрөгөөр торгосон болно.

          Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар “Банк харилцагчдын даалгавраар түүний харилцах дансны үлдэгдэлд багтаан мөнгөн хөрөнгийг шилжүүлэх гүйлгээ хийх...” гэж зааснаар төрийн байгууллага, иргэн, хувийн байгууллага гэж ялгахгүй үйлчилгээ авч буй хуулийн этгээд бүхэн харилцагч байдаг.

          Харин Монголбанкны ахлах хянан шалгагч улсын байцаагч Ч.Д нь шийтгэл оногдуулахдаа илт ялгаварласан утга бүхий утга агуулгын хувьд алдаатай шийтгэлийн хуудас оногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт заасан “утга агуулгын илэрхий алдаатай” илт хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэж байна.

          Мөн Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт зааснаар “хүнийг үндэс угсаа, хэл арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал....зэргээр гадуурхаж үл болно” гэж заасан байдаг. Гэтэл Монголбанкны ахлах хянан шалгагч улсын байцаагч Ч.Дын гаргасан захиргааны акт нь зөвхөн төрийн байгууллагын эрх ашгийг хамгаалсан утгатай байна.

          Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т зааснаар “Захиргааны акт илт хууль бус болсныг тогтоох” гэснийг үндэслэн Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие ахлах 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс нэхэмжлэгч Чанд хянагчаар томилогдон ажиллаж байна. Тус банк нь 2020 оны эхнээс харилцагчийн мөнгөн хөрөнгийг түүний анхны шаардлагаар гаргаж өгөх чадваргүй, үйл ажиллагааны хүндрэлд орсон болсон. Иймд Чанд их хэмжээний төлбөр тооцоо саатаад байна.

          Тус банкны томоохон хариуцагч НДЕГ, ЭМДЕГ, ДХК, Монгол Улсын хөгжлийн банк, Хадгаламжийн даатгалын корпораци болон бусад Засгийн газар, улсын байгууллагуудаас гадна олон тооны иргэн, хувийн байгууллагууд мөнгө авч чадахгүй байгаа тухай гомдлоо Монголбанканд ирүүлсэн. Эдгээр гомдлыг үндэслэн Монгол банкнаас Чанд Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тусгасан үүргийг яаралтай биелүүлж, биелэлтийг Монгол банканд тайлагнахыг үүрэг болгосон.

          Дараах хүснэгтэд Чны өр төлбөрийн өөрчлөлтийг үзүүллээ. Банк нь харилцагчийн төлбөр тооцоог өмчийн хэлбэр харгалзахгүйгээр хийх үүрэгтэй боловч Ч хувийн салбарын нэхэмжлэлийг тэргүүн ээлжид тавьж, төрийн байгууллагуудын нэхэмжлэлийг биелүүлэхгүй байгаа нь дээрх хүснэгтээс тодорхой харагдаж байна.

          Үүнээс гадна, Монгол банкнаас харилцагчийн төлбөр тооцоог яаралтай гүйцэтгэх чиглэлд өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн, эсвэл биелүүлэх үндэслэлгүй гэдгээ албан ёсоор Монголбанканд мэдэгдээгүй өнөөдрийг хүрсэн. Иймд Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт “...Монголбанк, түүний хянан шалгагч, улсын байцаагчийн шийдвэр, шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу Чанд торгуулийн нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу Чанд торгуулийн арга хэмжээ авч, шийтгэлийн хуудас хүргүүлсэн болно.

          Энэхүү зөрчлийн хэрэг нь нийт төрийн байгууллагуудын төлбөр тооцоог орхигдуулж байгаа асуудалд хамаарах бөгөөд зөрчлийн хэрэг, хянан шийдвэрлэх арга хэмжээний хүрээнд банкны бүх төрийн байгууллагуудын асуудлыг хамруулах боломжгүй байсан тул НДЕГ, ЭМДЕГ-ыг төлөөлөл болгосон” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

          “Ч” банк ХХК нь тус банкийг “Монголбанк”, түүний ахлах хянан шалгагч, улсын байцаагчийн шийдвэр, шаардлагыг биелүүлээгүй үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт зааснаар торгох шийтгэл ногдуулсан “Монголбанкны” ахлах хянан шалгагч, улсын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 0050242 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргажээ.

          Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, гомдол гаргагч болон хариуцагчийн тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах үндэслэлээр Ч ХХК-ийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          Гомдол гаргагч гомдлын үндэслэлээ: “Захиргааны ерөнхий  хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэж ирүүлснийг шүүхээс гомдлын үндэслэлээ  тодорхой болгож ирүүлэх хугацаа олгосон боловч ирүүлээгүй, мөн шүүх хуралдаан дээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар “...анхнаасаа гарах ёсгүй захиргааны акт тул илт хууль бус болохыг тогтоож, улсын байцаагчийн актыг хүчингүй болгож өгнө үү” гэж үндэслэлээ тайлбарласан бөгөөд шүүх гомдлын шаардлагын хүрээнд зөрчлийн хэргийг хянаж шийдвэрлэлээ.

          Анх Монголбанканд Чны нэр бүхий харилцагч байгууллагаас  дараах өргөдөл, гомдлыг гаргасан  байна. Үүнд:

          1. 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 01/273 дугаар албан бичгээр Иргэний нисэхийн ерөнхий газраас “...Ч нь нисэхийн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулахад шаардлагатай өдөр тутмын гүйлгээг удаа дараа гаргахгүй саатуулж гэрээний үүргээ ноцтой зөрчөөд байна...”.

          2. 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн мон /3387/0031 дугаартай RIBS хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслөөс “Төлбөр барагдуулах тухай” шаардсан албан бичиг.

          3. 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 3/271 дугаар албан бичгээр Монгол улсын хөгжлийн банкнаас “...тус банкны санхүүгийн нөхцөл байдал хүндэрч, төлбөрийн чадвар муудсанаас үүдэн өнөөдрийг хүртэл дээр дурдсан мөнгөн хадгаламжийн үндсэн төлбөрийг барагдуулаагүй байна...”,

          4. 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А-1/73 дугаартай албан бичгээр Хадгаламжийн даатгалын корпорациас “...Чин дахь Хадгаламжийн даатгалын корпорацийн 39 тоот харилцах данснаас 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 600.0 сая төгрөгийн Монголбанкин дахь харилцах данс руу шилжүүлж төлбөрийн даалгавраар гүйлгээ хийлгэсэн боловч өнөөг хүртэл манай Монголбанкны харилцах дансанд ороогүй байна...”.

          5. 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1/341 дугаартай албан бичгээр Нийгмийн даатгалын ерөнхий газраас “..Чтай “Мөнгөн хадгаламжийн гэрээ” байгуулж, нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг байршуулан, хугацаа дуусмагц зарлагын гүйлгээ хийлгэхээр төлбөрийн хүсэлт хүргүүлсэн боловч 2019 оны 10 дугаар сараас хойш хугацаанд хийхгүй байсаар өнөөдрийг хүрлээ...”.

          6. 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 8-2/1044 дугаар албан бичгээр Монгол Улсын сангийн сайдаас “..Төрийн сангийн холбогдох дансанд шилжүүлэх тухай 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 8-2/431, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01-2020/050 албан бичгийг тус тус хүргүүлсэн боловч одоог хүртэл тодорхойгүй шалтгаанаар шилжүүлээгүй байна...”. 

          7. 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1/367 дугаар албан бичгээр Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвөөс “...Уг данснаас 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 862.700.000 төгрөг, 3.063.537.14 төгрөгийн гүйлгээ хийлгэсэн хэдий ч хүлээн авагч дансанд ороогүй...”.

          8. 2020 оны 9 дугаар сарын 06-ны өдрийн 01/556 дугаар албан бичгээр Э*******-Т******* хувьцаат компаниас “...Иймд “Ч” банкны гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, харилцагч байгууллагынхаа гүйлгээг хийхгүй байгаа хууль бус үйлдлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалт хийх...”.

          9. 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1/778 дугаар албан бичгээр Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас “...нийгмийн даатгалын мөнгөн хөрөнгийг үл маргах журмаар нийгмийн даатгалын дансанд шилжүүлэх арга хэмжээ авч бидний ажилд дэмжлэг үзүүлнэ үү...”.

          10. 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 3/66 дугаар албан бичгээр Д ҮЦК ХХК-иас “...2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр манай компанийн нийт 936.260.653.75 төгрөгийн хадгаламжийн хугацаа дуусгавар болсон хэдий ч ...хадгалуулагчийн тавьсан анхны шаардлагаар хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөх үүргээ биелүүлэхгүй байна...”.

          11. 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 1/135 дугаар албан бичгээр Зээлийн батлан даалтын сангаас “...дээрх хоёр гүйлгээ өнөөдрийг хүртэл бодитоор хийгдээгүй хадгаламж дансанд орж ирээгүй байна...”.

          12. 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2/1819 дугаар албан бичгээр Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамнаас “...Чтай холбоотой 3.292.874.438 төгрөгийн урьдчилгаа төлбөрийн баталгааг чөлөөлж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн сангийн 100 тоот дансанд шилжүүлэх арга хэмжээ авч өгнө үү...”.

          13. 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 20/15-1180 дугаартай албан бичгээр Монголын Ипотекийн корпорациас “...Чнаас тусгай зориулалтын компаниудын буцаах нөхцөлгүй худалдан авсан орон сууцны зээлийн хөрөнгийн багцуудын Траст дансны үйлчилгээний гэрээний үүргийн дагуу шилжүүлэх ёстой /2020.02.17-2020.4.08/-ны хооронд саатсан гүйлгээ нийт 187.111.922.77 төгрөгийн шилжүүлээгүй саатлын дансанд саатуулаад байна...”.

          14. 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 1/792 дугаар албан бичгээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “...Дамжуулан зээлдүүлсэн арилжааны банкуудаас Ч нь гэрээнд заасны дагуу төлбөрөө барагдуулаагүй...”.

          15. 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 5а/259 дугаар албан бичгээр Монголын цахилгаан холбоо хувьцаат компаниас “...******* банк нь 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн СА/24 тоот албан бичгээр 2020 оны 3 дугаар 09-ний өдрөөс таван 7 хоногийн хугацаанд мөнгөн хөрөнгийн гүйлгээ хийх хуваарь ирүүлсэн ч мөн төлбөр тооцоог гүйцэтгэлгүй хохироож байна...”.

          16. 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 2/2184 дугаар албан бичгээр Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас “...Ч үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаа эсэхэд тодруулга гарган 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн дотор ирүүлж бидний ажилд дэмжлэг үзүүлнэ үү...”.

          17. 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ТГ/365 дугаар албан бичгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас “...Чанд томилогдсон Монголбанкны хянан шалгагч нар хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа тул арга хэмжээ авч өгөхийг хүсэж өргөдөл ирүүлснийг үүгээр уламжилж байна...”.

          18. 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1/447 дугаар албан бичгээр Т******* төмөр зам ХХК-иас “...компанийн 51 тоот харилцах дансны 1.971.031.954.67 төгрөгийн үлдэгдэл харилцахын хүүг тооцож манай компанийн Төрийн банк дахь 10******* тоот харилцах дансанд шилжүүлж улмаар 51 тоот дансыг хаах талаар хуульд заасан боломжит арга хэмжээ авч өгнө үү...”.

          19. 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн а/2778 дугаар албан бичгээр Монгол Улсын Эрчим хүчний сайдаас “...Чанд Сангийн яам болон манай яамнаас төлбөрийн баталгааг чөлөөлөх хүсэлт хүргүүлсэн бөгөөд урьдчилгаа санхүүжилтийг өнөөдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэгч байгууллагын харилцах данснаас бэлэн болон бэлэн бус гүйлгээгээр гаргахгүй байгаа тухай мэдэгдээд байна...”.

          20. 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А-1/986 дугаар албан бичгээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас “...Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан, харилцагчийн мөнгийг гаргаж чадахгүй байгаа...”.  

          21 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 3080 дугаар албан бичгээр Монгол Улсын Ерөнхий Аудитораас “...Одоогоор төлбөрийн актаар тогтоосон хугацаанд “Б” ХХК-д олгосон санхүүжилтийг Чнаас улсын төсөвт төвлөрүүлээгүй байх тул баталгаагаар олгогдсон хөрөнгийг Төрийн сан банкин дахь Үндэсний аудитын газрын шалгалтын орлогын 100******* тоот дансанд татан төвлөрүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, бидний ажилд дэмжлэг үзүүлнэ үү...”.

          22. 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2/2115 дугаар албан бичгээр Автотээврийн үндэсний төвөөс “...Чинд 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 1/576, 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1/670 тоот албан бичгээр удаа дараа хандсан боловч одоог хүртэл шийдвэртэй арга хэмжээ аваагүй байгаа тул энэхүү асуудлаар тодруулга хийж бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү...”.

          23. 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 3/638 дугаар албан бичгээр Монгол Улсын Их хурлын гишүүн Ц.А*******аас “...Ч дахь Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч болон Монголбанканд иргэд, аж ахуйн нэгжүүдээс удаа дараа хандаж байгаа боловч хуримтлагдсан асуудлуудыг шийдвэрлэхгүй дарагдуулж байгаа тухай мэдээлэл байна...” гэх мэдэгдэл, өргөдөл, гомдлыг тус тус ирүүлсэн байна.

          Дээрх гомдол, өргөдлийн дагуу Монголбанкны ахлах хянан шалгагч, улсын байцаагч Ч.Д 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Монголбакны ерөнхийлөгчийн Н/48 дугаар тушаалаар Чанд хянагчаар томилогдсон байна. 

          Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт “...Энэ зүйлийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14 дэх хэсэгт зааснаас бусад байдлаар Банкны тухай хууль тогтоомж зөрчсөн, эсхүл Монголбанк, түүний хянан шалгагч, улсын байцаагчийн шийдвэр, шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, гэж заасан байна.

          Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1.1-д “заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу зохих хэмжээ, хэлбэрээр хангахын зэрэгцээ хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх” мөн зүйлийн 1.2-т “өөрийн хөрөнгийн хүрэлцээ, зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан, гадаад валютын болон бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу биелүүлэх”, гэж заасны дагуу “Ч” нь харилцагчийн анхны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй байсан байна.

          Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь төлбөр хариуцагчаас ирүүлсэн төлбөрийн гүйлгээг тэр өдөрт нь багтаан гүйцэтгэнэ. Энэ шаардлагыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс үүсэх анзыг Иргэний хуулийн 180 дугаар зүйлд заасан хэмжээгээр банк төлнө” гэж тус тус заажээ.

          Дээрх хуулийн заалтуудаас үзвэл тухайн тохиолдолд Ч” ХХК нь Монголбанкнаас өгсөн чиг үүрэг, шаардлагыг биелүүлэх үүрэгтэй байх бөгөөд энэ үүргээ гомдол гаргагч биелүүлээгүй байсан.

           Улмаар Монголбанкны ахлах хянан шалгагч, улсын байцаагч Ч.Дын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0050242 дугаар “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар “Ч” ХХК-г “...Монголбанк, түүний хянан шалгагч, улсын байцаагчийн шийдвэр, шаардлагыг биелүүлээгүй...” зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох албадлагын арга хэмжээ ногдуулсан нь хуульд нийцсэн байна.

            Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 11.3 дугаар зүйлд Банкны тухай хууль зөрчих нь зөрчилд тооцохоор, мөн зүйлийн 15-д зааснаар “Энэ зүйлийн 1-14 дэх хэсэгт зааснаас бусад байдлаар Банкны тухай хууль тогтоомж зөрчсөн, эсхүл Монголбанк, түүний хянан шалгагч, улсын байцаагчийн шийдвэр, шаардлагыг биелүүлээгүй” үйлдлийг зөрчилд тооцож, шийтгэл ногдуулахаар заасан байх тул “Ч” ХХК-иас “...Монголбанк уг шаардлага биелүүлээгүй гэж 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0050242 дугаар “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” шийтгэлийн хуудас ногдуулсан нь үндэслэлтэй байна.

          Монгол банкны 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А-6/213 дугаар албан бичгийн шаардлагад “саатаж байгаа төлбөр тооцоог “шуурхай” гүйцэтгэх арга хэмжээг авах” биелүүлэхийг үүрэг болгосон байх бөгөөд шуурхай гэдэг нь Я.Ц*******ийн “монгол хэлний их тайлбар толинд “нэн даруй, хурдан, цаг алдалгүй” гэж ойлгохоор байх тул гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн монгол банкнаас ирүүлсэн албан бичигт тодорхой хугацаа заагаагүй учраас 8, 9 сар болсон, бид огт биелүүлэхгүй гэж яриагүй албан шаардлагыг биелүүлэхээр ажиллаж байгаа.

          Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй...” гэх тайлбар үндэслэлгүй байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан захиргааны акт илт хууль бус байх шинжийг агуулаагүй байна.

          Монголбанкны ахлах хянан шалгагч, улсын байцаагч Ч.Дын 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр “*******хаан банк” ХХК-д холбогдуулан Банкны тухай хуулийн 16.1, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тусгагдсан үүргээ хэрэгжүүлэхийг шаардаж хүргүүлсэн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээсэн, 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн “Зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай” тэмдэглэлээр Ч саатсан төлбөр тооцоо дамжуулахдаа төрийн байгууллагуудын саатсан гүйлгээг хийхгүй байгаа нь Монголбанкнаас удаа дараа хүргүүлсэн албан шаардлагыг биелүүлээгүй, мөн Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт “...Монголбанк, түүний хянан шалгагч, улсын байцаагчийн шийдвэр, шаардлагыг биелүүлээгүй...” зөрчлийг тус тус илрүүлж улмаар холбогдогч “*******хаан банк” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Г*******оос энэ талаар мэдүүлэг авч, шаардлагатай нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулан хавсаргасан зэргээс үзвэл хариуцагчаас явуулсан зөрчил шалган тогтоох ажиллагаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй, гомдол гаргагч нь Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15-д заасан зөрчлийг гаргасан болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан

“Монголбанкны ахлах хянан шалгагч улсын байцаагч М.Дын гаргасан 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0050242 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

1. Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1.1, 1.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15-д заасныг тус тус баримтлан “Монголбанкны ахлах хянан шалгагч улсын байцаагч М.Дын гаргасан 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0050242 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Ч ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.ОЮУНГЭРЭЛ

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “Ч” ХХК

Хариуцагч: Монгол банкны ахлах хянан шалгагч, улсын байцаагч Ч.Д

Гомдлын шаардлага: “Монголбанкны ахлах хянан шалгагч улсын байцаагч М.Дын гаргасан 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0050242 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Ч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэболор, хариуцагч Монголбанкны ахлах хянан шалгагч, улсын байцаагч Ч.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсоёл нар оролцов.