Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/131

 

 

 

 

 

 

 

     2021               11             19                                                2021/ШЦТ/131                                     

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ц ,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Т ,

Гэрч: Р.С  /цахимаар/,

Шүүгдэгч Г.Шүрэнхишигийн өмгөөлөгч: С.М ,

Шүүгдэгч Г.Шүрэнхишигийн өмгөөлөгч: Ц.Б ,

Шүүгдэгч Г.Шүрэнхишигийн өмгөөлөгч: С.Б  /цахимаар/,

Шүүгдэгч Н.Алтанцэцэгийн өмгөөлөгч: Г.М ,

Шүүгдэгч: Г.Ш ,

Шүүгдэгч: Н.А  нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн хяналтын прокуророос Г.Ш т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Н.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1902000550127 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г. Ш нь нийтийн албан тушаалтан болох “Т” ХК-ний Санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2018 оны 1 дүгээр сард “Н ” ХХК-тай байгуулсан үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээний дагуу нийт 53,703,392 төгрөг төлж, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд “Н ” ХХК-ний Өмнөговь аймаг дахь салбарын захирал Н.А өөрийн эзэмшлийн хаан банкны 5027378146 тоот дансыг өгч 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2,416,650 төгрөгийг уг тоот дансаар шилжүүлэн авч, хахууль авсан,

Шүүгдэгч Н.А нь “Н ” ХХК–ний Өмнөговь аймаг дахь салбарын захирлаар ажиллаж байхдаа 2018 оны 01 дүгээр сард “Т ” ХК–тай үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээ байгуулж гэрээний дагуу нийт 53,703,392 төгрөг төлсөн, уг гэрээг дараа жил дахин хийх санал тавина гэж өөрөө болон бусдад давуу байдал бий боглох зорилгоор “Т ” ХК-ийн Санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Г.Ш  өөрийн эзэмшлийн Хаан банкны 5027378146 тоот дансанд 2,416,650 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэлийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн хяналтын прокуророос Г.Ш  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Н.А  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1902000550127 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н. А мэдүүлэхдээ:

Би 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Г.Шүрэнхишигийн дансанд хуримтлалынхаа сангаас 2.416.650 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгийг ямар учиртай шилжүүлсэн бэ? гэхээр хуримтлалын сан гэж компанийн дотоод журмаар захиран зарцуулах эрхийг надад олгосон 35 хувийн зардалд байдаг өөрийн авах ёстой албан томилолтын мөнгөнөөсөө хуримтлал гэж шилжүүлсэн. Учир нь тухайн үед Г.Ш  хүүхэд эмнэлгээр яваад найдвар муутай болоод хүмүүс хандив өгч байсан учир эх үрийн зовлонг би мэдэх учраас өөрийнхөө авах ёстой байсан албан томилолтын мөнгөнөөсөө шилжүүлсэн. Миний хувьд ямар нэгэн хэмжээгээр энэ хүний ажил албан тушаалтай холбоотойгоор ямар нэгэн ажлыг бүтээгээд өгөөч эсхүл татгалзаад өгчөөчээ гэсэн бодлын үүднээс энэ мөнгийг шилжүүлсэн юм биш

Би 2018 онд хийсэн үйлдлээс болоод шүүх цагдаагийн байгууллагаар гурван жил явж байна. Олон ч удаа хот руу явлаа, олон ч удаа Ханбогд сум руу ирлээ. Энэ болгонд тодорхой хэмжээгээр хувь хүн талаасаа асар их чирэгдэлтэй хэцүү байдаг юм байна гэдгийг мэдэж авлаа. Би 63 нас насалчихаад энэ байгууллагын 2 жилийг хасаад 61 нас насалчихаад улсын байгууллагад дөчөөд жил ажиллахдаа ийм зүйл харж байгаагүй учраас тухайн үед гэнэт нэг өдөр намайг дуудаад цагдаа дээр хүрээд ир гэсэн. Тэгээд цагдаа дээр очсон чинь шууд надаас мэдүүлэг авсан, та ингэсэн үү, тэгсэн үү гэхэд нь тухайн үедээ айсан сандарсан, бас өмгөөлөгчтэй хамт байдгийг нь би мэдэхгүй байсан. Яг үнэнийг хэлэхэд би урьд өмнө нь ийм асуудалд орооцолдож байгаагүй учраас нэгдүгээрт мэдээгүй, хоёрдугаарт та өмгөөлөгчөө аваад ир гээд хууль ёсны дагуу хэлсэн байсан бол Өмнөговь аймгийн төв дээр зөндөө өмгөөлөгч байсан, аль нэг хүн дээр нь очоод зохих журмын дагуу мэдүүлгээ өгөх байсан. Нөгөөтэйгүүр энэнээс болж би Г.Шүрэнхишигийн ажилд ч, өөрийнхөө ажилд ч, энэ олон өмгөөлөгч нарын ажилд ч, төрийн ажилтан та бүхний ажилд ч хүндрэл учруулж байна гэж энэ үйл явдлаас ойлгосон.

Ер нь бол би энэ мөнгийг өгөхдөө яагаад задгай мөнгөтэй өгсөн юм бэ? гэж гайхаж асууж байна. Та өөрөө санхүүгийн нарийн мэдлэг байхгүй болохоор асуугаад байгаа юм уу? гэж би бодохгүй байна. Үнэхээр би авлигалаар өгөх байсан бол би өөрийнхөө ашиг сонирхлын төлөө өгөх байсан бол яг үнэнийг хэлэхэд ёстой бэлэн мөнгөөр өгөх байсан. Гэтэл би өөрийнхөө албан томилолтыг мөнгийг авахгүйгээр шууд энэ хэдэн төгрөгийг өгье, өөрөө зовлон жаргал, эх үрийн хагацлын үзсэн, биеэрээ мэдэрсэн хүн учраас хэн ч гэсэн ядарч зовж явахад манай худалдаанд байсан хүмүүс бүгдээрээ мөнгө төгрөг нийлүүлээд өгч байна гэхээр нь би ч бас адилхан эх хүн өгье гээд өгсөн. Миний бага хүү ч гэсэн нурууны хүнд өвчин аваад Тайланд руу хагалгаанд явахад миний найзууд, миний хамт ажиллаж байсан хүмүүс бүгдээрээ надад тусалж, тэрний хүчээр тэр олон хүмүүсийн сэтгэлийн дэмээр миний хүү авгай хүүхэд аваад ажил төрөлтэй сайхан явж байгаа. Энэ бол миний амьдралд тохиолдсон ийм асуудал учраас би тэр сэтгэлээ бодож өгсөн. Яагаад үүнийг хахууль гэж үзээд байгаад маш их гайхаж байна, би хахууль гэж бодож өгөөгүй, өөрөө ч хахууль авч үзээгүй, хүнд ч хахууль өгч үзээчгүй.

Энэ төр нийгэмд ажиллаж байгаа, өдий хүртэл ажилласан юм чинь нэр төртэй ажлаа хийе гээд ялангуяа тэтгэвэрт гарсан хүмүүс тэр чигээрээ нийгмийн хог шаар болоод явдаг. Хэн ч тэтгэвэр гарсан хүмүүстэй гудамжинд таараад сайн уу юу хийж байна гэхээр нь ажлаа хийгээд явж байна гэхээр шал өөр харьцдаг, эсрэгээрээ юу хийх вэ дээ тэтгэврийн хөгшинд гэртээ хэвтэж л байна гэхээр аан тийм үү гээд зөрдөг, энэ бол бүх хүмүүсийг дайрах асуудал, ганцхан намайг дайрдаг асуудал биш. Тэр ч утгаараа надад санал өгсөн болохоор нь би “Н ” ХХК-д ажилласан. Энэ ажлыг надад итгэж хийлгэж байгаа учраас нэртэй төртэй сайн хийе гэж бодож би бас хэд хэдэн хүнийг ч цалинжуулж, орон тооны менежерүүдийг авч цалинжуулж захирлын үүрэгт ажлыг хийсэн. Тэгэхдээ би “Н ” ХХК-ын ажлыг далимдуулж хүнд хахууль өгөөд тэр мөнгөнөөс нь би хандив өгөөд тэгээд завшуулаад явъя гэсэн санаа надад байгаагүй, байх ч үгүй, угаасаа бидний үеийн хүмүүс социализмын нийгэмд өссөн, нэг л зангаараа, нэг л шударгаараа болгож бүтээх гэж хичээж явдаг, тэр хүмүүжлээрээ төдийгөөс өдийг хүрсэн гэж боддог, үр хүүхдээ ч тэгж хүмүүжүүлсэн, ганцхан ийм асуудлын төлөө өнөөдөр би ийм асуудалд орооцолдсондоо үр хүүхдээсээ ичиж байна, хөгшин настай болсон ээждээ хүртэл хэлж чадахгүй энд ажилтай тэнд ажилтай гэж үнэн худлаа хэлж нөхрөөсөө хүртэл нууж явж байгаад сүүлд нь аргагүй эрхэнд хэлсэн, хэвлэл дээр ч гэсэн зөндөө бичигдсэн. Та бүхэн олж уншсан нь л байлгүй. “Номин даатгал” ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбарын захирал Н.Алтанцэцэг, “Тавантолгой” ХК-ийн захирал Р.Сэддорж, ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнхишиг нарт “Номин даатгал” ХХК-иас их хэмжээний мөнгө өгч үндэслэлгүйгээр хөрөнгөжүүлэх эх үүсвэрийг тавьсан байна. Их хэмжээний мөнгийг энэ хүмүүст өгсөн нь энэ хүмүүсийг үндэслэлгүйгээр баяжсан байна гэж хэвлэл мэдээллээр мөн фейсбүүкээр мөн өдрийн сонин дээр хэд хэдэн удаа бичигдсэн. Энэ одоо ямар учиртай намайг ингэж доош нь хийж бичдэг юм болоо? би үнэнээрээ яваад байхад яагаад намайг 2,400,000 төгрөг гэдгийг нь бичихгүй, яагаад намайг их хэмжээгээр гэж бичдэг юм бол гэж бодсон. Энэ нийгэм хууль цагдаагийн байгууллагыг эерэгээр хүлээн авч, эерэгээр боддог байсан. Гэтэл тийм биш юм байна. Яагаад гэвэл 2,400,000 төгрөгөөс болоод 3, 4 жил ийш тийшээ давхиж аваар осолд орлоо. Наашаа хуралд орох гэж явж байгаад нүүрсний тэргэнд мөргүүлж аваар осолд орсон. Машин тэрэггүй болсон. Энэ мэтээс эхшүүлээд ингэж явж байхад яахаараа энэ хүмүүс намайг их хэмжээний мөнгө өгсөн гэж хэвлэл мэдээллээр тараадаг юм бол энэ дээр би бас их гайхсан. Энийг уншсан хүн болгон надаас яахаараа чи тийм их мөнгө гаргаж өгч байдаг юм. Зарим нь ч бүр бах тав нь ханаж зарим нь өрөвдсөн ч юм уу янз янзаар хандаж байдаг юм билээ.

Миний хувьд Г.Ш ажил албан тушаалыг ашиглая. Энэ хүнийг дахиж гуйя. Ямар нэгэн гэрээ хэлцэл хийж энэ хүнээр дамжуулаад нүүрс ч юм уу ямар нэг зүйл авъя гэсэн сэтгэлийн үүднээс бодож би энэ мөнгийг өгөөгүй. Би ийм зүйл хийхгүй мөрөөрөө явдаг хүн. 2015 онд миний хүүхэд явж хагалгаанд орж байсан. Тэр зовлонг би мэднэ. Гадаад явж эмчлүүлэх гэж байгаа, гадаадаас их хэмжээний эм, тариа оруулж ирэх гэж байгаа гэдгийг нэг бүрчлэн сонссон, мэдсэн учраас би энэ мөнгийг шилжүүлсэн. Хууль, цагдаагийн байгууллагыг би хүний хийсэн хэрэг ялыг үнэн зөвөөр шийдвэрлэж тухайн хүнд нь тохирсон ялыг өгдөг байх гэж би боддог байсан. Гэхдээ зарим зүйл дээр гайхаж байна. Яагаад хуримтлал гэж бичээд байгаа юм. Улсын яллагч байнгын давтан, давтан шүүх хурал болгон дээр асууж байгаа учир гайхдаг. Заавал намайг ямар нэгэн шалтаг гаргаж ял өгөх гээд байгаа юм уу би жирийн нэг эх хүн өндөр настай хүн би 60 гаран настай. Манай зарим найзууд хэвтэрт орсон байж байхад би бас арай ч тийм болоогүй байгаа дээрээ хүн наашаа энэ ажлыг хийгээдэх гэж байгаа дээр нь ажил төрөл хийх гэж явж байж буруу асуудалд орж буруудсан. Тэгэхэд би заавал хөгширсөн хойноо ял үүрч ямар нэгэн ялын хэмжээ авч ял эдлэх ёстой юм уу, би 40-өөд жил улсад ажиллахдаа энэний төлөө ажиллаж байсан юм уу, би авлига хээл хахуулийн хүмүүжлээр хүмүүжээгүй учир гайхаж байна, нөгөөтэйгүүр 20, 30 сая, 40, 50 тэрбумаар нь идсэн гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр элдвийн зүйл гараад байдаг. Би анх энэ хүмүүс ямар аймаар юм бэ гэж боддог байсан. Ер нь юм гэдэг жоохноосоо эхлээд дэврээд дэврээд явчихдаг талтай байдаг юм байна гэж ойлгож авсан. Одоо миний бодож санаж байгаа юм бол нэгдүгээрт би сэтгэлээсээ өгсөн миний сэтгэлийн бэлэг гэдгийг дахин хэлье, нөгөөтэйгүүр энэ хүнийг өвчтэй, зовлонтой, мөн ялгаагүй эх хүн амьдрах гэж явж байгаа эх хүн өөрийнх нь төлөө зүтгэж байгаа хань нөхөр гээд хүн яг насан туршдаа ханилсан хань нь хажууд нь алга байна. Ийм байдлаар амьдрах гээд явж байгаа, ер нь нийгэмд эмэгтэйчүүд, бүсгүйчүүд маань айл гэрийг авч явдаг гэдгийг хаа ч хэлнэ. Гэр орноо аваад явдаг сайхан залуучууд байгаа л даа. Гэхдээ тэдний ард байгаа эмэгтэйчүүд хүчирхэг байж, гэр орноо өөд нь татаж авч явдаг. Үүний буруу бас байна гэдэг нь харагдаж байна. Яагаад гэвэл өдий наслаад, өдий жил ажиллаад манай Г.Шүрэнхишиг бол мэргэшсэн нягтлан бодогч, мэргэшсэн нягтлан бодогчдын олон улсын их хуралд сонгогдоод явж л байсан, ажлын хувьд үнэхээр чадалтай, сайн нягтлан бодогч, би долигнож магтаж байгаа юм биш, ер нь хүнийг үнэлсэн үнэлгээгээрээ үнэн зөвөөр нь хэлж байхыг хүсдэг. Ийм учраас би энэ энэ хүнийг өрөвдөж байна. Би өөрөөсөө гадна энэ хүнийг бас ял зэмд оруулчих вий гэж айж байна. Энэ хүн нэг өдөр ч гэсэн ажлаа хийгээд өвчтэй зовлонтой хүүхдийнхээ төлбөрийн таван цаасыг нь олоод явж байвал энэ хүнд хэрэгтэй. Эцсийн эцэст энэ хүний сэтгэл санаа амгалан тайван байж байж хүүхэд нь амгалан тайван байх болно. Нөгөөтэйгүүр миний ээж 88 настай хөгшин байна. Миний аав нөхөр маш хүнд харвалт өгөөд эмнэлгийн хяналтад байдаг. Би ийм хоёр хүнээ асардаг. Тийм учраас хөгширсөн хойноо үр хүүхдүүддээ ээж нь ийм ял авчихлаа, тийм ял авчихлаа гэж үр хүүхдүүд, хань ижил, ээжийнхээ сэтгэл санааг зовоомооргүй байна. Өнөөдөр би уйлаад зогсож байна.  Маргааш би байхгүй болсон ч байж магадгүй энэ л сайхан орчлон хорвоо шүү дээ. Ийм учраас та нар үр хүүхдэдээ хайртай байж үнэн зөвөөр нь бид нарын хийсэн гээд байгаа хэргийг, авлига гээд байгаа энэ хэргийг уг нь бид хоёр энэ гэмт хэргийг хийгээгүй. Гэхдээ яах вэ авлигал хээл хахууль өгсөн авсан гэдгээрээ би шийтгэгдэх гээд зогсож байна. Тийм учраас энэнээс чөлөөлж, цагаатгаж өгөөч гэж үнэн сэтгэлээсээ та нараас гуйж байна. Ийшээ явах болгондоо хэзээ намайг дуудах бол хэзээ хуралд очих бол за нөгөө хурал нь болох болов уу, үгүй болов уу 2-3 хоногийн өмнө за тэдэнд хуралтай шүү гэхэд л хоёр гурван шөнө нойргүй хонож байж ирдэг. За одоо ямар ял сонсох бол яах бол гээд маш их сэтгэлийн дарамттай байдаг. Тийм учраас өнөөдөр би энэ ширээний ард эцсийн удаа зогсож, энэ ширээний ард эцсийн удаа үгээ хэлж байгаа байх гэж бодож байна. Ингээд цагаатгаж өгнө үү гэж хүсэж байна. Миний хийсэн үйлдэл хээл хахууль авлигал биш юм шүү үүнийг би та нарт дахин дахин хэлье гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ш  мэдүүлэхдээ:

Миний хаан банкны данс руу энэ мөнгө орж ирэхдээ хуримтлал гэж орж ирсэн байсан. Би А  утсыг олоод залгаад юун мөнгө хийгээд байгаа юм бэ? гэсэн чинь сэтгэлийн дэм өгч байгаа гэж хэлсэн, үгүй ээ би чамаас мөнгө төгрөг авна гэж яриагүй, энэ мөнгөө буцаагаад аваа дансаа өгчих гэсэн чинь үгүй ээ би сэтгэлийн дэмээр өгч байгаа гэсэн. Тухайн үед манай хүүхэд өвчтэй байсан. Хүн болгон хандив дэмжлэг туслалцаа үзүүлээд гадаад дотоод үзүүлэх эмчилгээний зардал гээд тэр үед зардал үнэхээр их гарч байсан. Надад албан газрын хамт олон болоод хүн болгон хандив өгч байсан. Тэгээд тухайн үед Алтанцэцэгийг дансаа өгч гэж хэлэхэд үгүй ээ би эмчилгээнд нь өгч байгаа гэхээр нь эцэст нь ийм зүйл болно гэж мэдээгүй. Номин даатгалтай хийсэн гэрээнд би гарын үсэг зураагүй, тийм гэрээ хийгдсэн гэдгийг сүүлд мэдсэн, ямарваа нэгэн гүйлгээ хийхдээ Гүйцэтгэх захирал 1-р гарын үсэг, би 2-р гарын үсгийг зурдаг. 1-р гарын үсэг зурагдаагүй байхад 2-р гарын үсгээр гүйлгээ хийх боломжгүй. Номин даатгалын гэрээний төлбөрийн бол ажил үүргийнхээ дагуу шилжүүлсэн.

Би 37 дахь жилдээ нягтлан бодогчоор ажиллаж байна. Энэ хооронд ямар нэгэн доголдол гаргаж байгаагүй, сүүлийн 10 гаруй жил “Тавантолгой” ХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байна. 2018 онд бүх албан газруудыг агентлагууд шалгасан. Тэгээд энэ хэргээр шалгагдаж байхад энэ юу юм энэ юу юм гээд асууж мэдүүлэг авч байсан. Би өдий жил ажиллахдаа албан газрын мөнгийг идэж буруу зөрүү зүйл хийж байгаагүй. Харин ч төр засагтаа үнэлэгдэж шагнал цол тэмдгийг авч байсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг арай дэндүү хэлсэн. Манай 2 хүүхэд 2018 онд хоёулаа өвдсөн. Миний амьдрал үнэхээр хэцүү байсан. Тэр үед таньдаг хүн болгон надад хандив тусламж өгч байсан. Тухайн үед би Н.А  хэлсэн. Тэгээд эцэст нь ийм зүйл болно гэж бодоогүй. Эмчилгээний төлбөр нь сарын 10 гаруй сая төгрөгийн эм авдаг байсан. Одоо төсөлд хамрагдаад арай гайгүй болсон байгаа. Тухайн үед үнэхээр мөнгө хэрэгтэй байсан. Бид хоёрын хооронд мөнгө төгрөг өгч авах талаар ийм зүйл нэг ч болоогүй. Тийм болохоор нь би санаанд ч ороогүй сэтгэлийн дэм өгч байгаа гэхээр нь авсан. Иймд энэ хэргийн үнэн зөвийг олж бид хоёрыг цагаатгаж өгнө үү? гэж хүсэж байна гэв.      

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Р.С  мэдүүлэхдээ:

Би 2018 онд орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Компани бусад байгууллагуудтай гэрээ байгуулахдаа ТУЗ-ын дарга батлаад, Гүйцэтгэх захирал гарын үсэг зурдаг, өдөр тутмын үйл ажиллагааны гэрээнд Гүйцэтгэх захирал батлаад, холбогдох хүмүүс гарын үсэг зурдаг. “Номин даатгал” ХХК-тай байгуулсан гэрээний хувьд Гүйцэтгэх захирал батлаад, санхүүгийн албаны дарга эрхэлж байгаа албан тушаалтай нь холбоотой учраас санхүүгийн албаны дарга гарын үсэг зурдаг. Гэрээ хийгдсэн бол гэрээний төлбөр бол зайлшгүй төлөгдөх ёстой. Гүйлгээ хийгдэхдээ Гүйцэтгэх захирал 1-р гарын үсгийг зурдаг.

“Н ” ХХК-тай холбоотой гэрээ албан бичгээр орж ирээд хийгдсэн байх, би бас сайн санахгүй байна. “Номин даатгал” ХХК-тай байгуулах даатгалын гэрээний санал хэзээ, хэрхэн орж ирсэн талаар бас сайн санахгүй байна.

Орон нутгийн өмчит “Та” ХК-ийн 51 хувийг Өмнөговь аймгийн өмч орон нутгийн оролцоотой, 49 хувь нь дэлхийн 21 улсын 20,000 гаруй хувьцаа эзэмшигч байгаа. “Тавантолгой” ХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд нийтийн албан тушаалтан болж, хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөдөг болсныг би сайн санахгүй байна. Мөн “Тавантолгой” ХК-ийн санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч нь хуулиараа ямар ангилалд хамаардаг эсэхийг би сайн мэдэхгүй байна. Г.Шүрэнхишигийг хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөдөг албан тушаалтан, хэзээнээс хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөсэн эсэхийг би мэдэхгүй гэв.

 

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-35-49/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.М өгсөн мэдүүлэг /1-р хх-57-58/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Н.А  гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-89-96/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч И.Г өгсөн мэдүүлэг /1-р хх-89-100/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.С  өгсөн мэдүүлэг /1-р хх-101-102/,

 

-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд сэжигтнээр Г.Ш  баривчилсан тухай тэмдэглэл /1-р хх-113-114/,

 

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 83 дугаартай захирамж /1-р хх-116-117/,

 

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 436 дугаартай захирамж /1-р хх-119-120/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Г.Ш  яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-168-170, 177-178, 198-202/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Н.А  яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-195-207/,

 

-Шүүгдэгч Г.Ш  иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, албан тушаалтны 2018 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг, хувийн байдлыг харуулсан баримтууд /1-р хх-213-224, 238-244, 15-р хх-189-139, 194-200/,

 

-Шүүгдэгч Н.А иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, ажил байдлын тодорхойлолт, байнгын оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ажилд авсан тушаал, ажилд орохыг хүсэгчийн анкет, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ажлаас чөлөөлсөн тушаал, хувийн байдлыг харуулсан баримтууд, түүний эмнэлгийн хяналтын карт, амбулаториор эмчлүүлэгчийн карт /1-р хх-249, 250, 2-р хх-1-4, хх-9-13, хх-21-24, 14-р хх-150, 159-179,15-р хх-165-177/,

 

-“Тавантолгой” ХК болон “Н ” ХХК-ийн хооронд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан “Даатгалын гэрээ” /2-р хх-83-92/,

 

-Даатгалын гэрээний төлбөр төлсөн баримт, нэхэмжлэх /2-р хх-63-64, 93-94/,

 

-Шүүгдэгч Г.Ш ХААН банкны ..... дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-194-196/,

 

-“Н ”ХХК-ийн Төрийн банкны ........ дугаартай дансны хуулга /4-р хх-67/,

 

- Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 145 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, цагаатгах тогтоол /15-р хх-201-213/,

 

-Нийслэлийн Прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаартай прокурорын эсэргүүцэл /15-р хх-215-217/,

 

-Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 203/МА2021/00001 дугаартай магадлал /16-р хх-53-60/,

 

-Шүүх хуралдаанд гаргаж өгсөн шүүгдэгч Г.Ш  зээлтэй болохыг харуулсан Капитрон банкны   дугаартай дансны хуулга зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч нарын гэм буруу, хэргийн үйл баримтын тухайд:

  1. Улсын яллагчаас яллах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ:

 

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн хяналтын прокурор С.М  яллах дүгнэлт үйлдэж, шүүхийн хуралдаанд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Т оролцож гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Шүүгдэгч Г.Ш  нь нийтийн албан тушаалтан болох “Т ” ХК-ний Санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2018 оны 1 дүгээр сард “Н ” ХХК-тай байгуулсан үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээний дагуу нийт 53,703,392 төгрөг төлж, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд “Н ” ХХК-ний Өмнөговь аймаг дахь салбарын захирал Н.А өөрийн эзэмшлийн хаан банкны 5027378146 тоот дансыг өгч 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2,416,650 төгрөгийг уг тоот дансаар шилжүүлэн авч, хахууль авсан;

Шүүгдэгч Н.А нь “Номин даатгал” ХХК–ний Өмнөговь аймаг дахь салбарын захирлаар ажиллаж байхдаа 2018 оны 01 дүгээр сард “Т ” ХК–тай үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээ байгуулж гэрээний дагуу нийт 53,703,392 төгрөг төлсөн, уг гэрээг дараа жил дахин хийх санал тавина гэж өөрөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор “Т ” ХК-ийн Санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Г.Ш  өөрийн эзэмшлийн Хаан банкны   тоот дансанд 2,416,650 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Н.А гэрчээр өгсөн: “...би Ш  гар утас руу залгаж танайхаас мөнгө ороод ирсэн байна, баярлалаа, би чам руу урамшуулал болгоод хэдэн төгрөг явуулах гэсэн юм гэхэд Г.Шүрэнхишиг 5027378146 гэж дансны дугаараа хэлснийг бичиж авсан санагдаж байна. Тэгэхэд 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр байсан бөгөөд   гэсэн дансыг Хаан банкны данс гэдгийг би хараад л мэдсэн... 2.416.560 төгрөгийг Г.Ш  дансруу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95-96-р хуудас/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч И.Г  өгсөн: “...Би 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна... Н  А  нь 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймаг дахь салбарын захирлаар туршилтын журмаар томилогдож байсан. Миний хувьд 2016 оноос эхлэн орон нутгийн салбаруудын захирлуудыг удирдан зохион байгуулж ажиллаж байгаа. Орон нутгийн салбар нь өөрөө Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулдаг. Манай компани өөрөө зөвшөөрөлтэй бөгөөд компанийн салбарын зөвшөөрөл төлөөлөгчийн зөвшөөрлүүдтэйгээр Өмнөговь аймаг дахь салбар үйл ажиллагаагаа явуулдаг. Санхүүгийн зохицуулах хорооны шаардлагын дагуу салбар нь тусдаа данстай, ажлын байр, бичиг хэргийг компьютер, хоёроос дээш орон тоотойгоор үйл ажиллагаа явуулдаг. Салбар нь борлуулалтын орлогынхоо 35 хүртэл хувийг өөрийн салбарын өдөр тутмын үйл ажиллагаандаа зарцуулах журамтай юм. Энэ манай компанийн дотоод журмаар зохицуулагддаг. Энэ зардалд нь салбарын байрны түрээс, бичиг хэрэг, бензин шатахуун, өдрийн цай, сумдад төлөөлөгч нарын урамшуулал, цалин зэрэг нь ордог Харин салбарын захиралд бол тусдаа цалинг төв компаниас бодож олгоно. Гэхдээ цалин нь ажлын төлөвлөгөө болон түүний үр дүнтэй хамааралтайгаар сар бүр нэмэгдэх эсвэл хасагдах байдлаар бодогдож олгогддог. Өмнөговь салбар бол ойрын 4-5 жилийн хугацаанд манай компанийн хамгийн өндөр борлуулалттай, төлөвлөгөөгөө байнга биелүүлдэг салбар юм. Тиймээс Н.А  нь дунджаар сард 1.500.000 орчим төгрөгийн цалин авч байгаа. Н.А нь манай шилдэг ажилтны нэг юм. Борлуулалт, орлого, гэрээ, нөхөн төлбөрийн баримтын бүрдүүлэлт зэрэг хариуцлагатай, маш сайн ажилладаг. Харин танай байгууллагаас ирүүлсэн албан бичгийг хүлээн аваад Н.Алтанцэцэгтэй холбогдоход 2.416.650 төгрөгийг бусдад шилжүүлсэн асуудлаа өөрийнхөө буруу гэж байсан. Хувь хүн талаасаа байж боломжгүй алдаа гаргасан гэж бид үзэж байгаа. ...Г.Ш гэдэг хүнийг “Т ” ХК-ийн Санхүүгийн албаны дарга гэдгийг нь бидний зүгээс мэдээгүй байсан. Н.А  зүгээс дээрх мөнгийг тухайн сарынхаа салбарын үйл ажиллагааны зардалд оруулаад тайлагнасан байсан. Манай зүгээс сар бүрийн тайланг файлаар аваад 1-2 жилийн хугацаанд газар дээрх шалгалтыг хийж үйл ажиллагааны зардлын баримтуудыг нь тулгаж, хэвийн эсэхийг нь үздэг юм. Тухайн шалгалтыг бол 2017 оны 12 дугаар сараас хойш Өмнөговь салбарт хийгээгүй байсан. 2019 оны 01 дүгээр сард салбаруудын баримтуудыг авч ирүүлсэн тооцооны нягтлан бодогч, орон нутгийн үйл ажиллагаа хариуцсан менежерүүд шалгасан. Энэ асуудлын талаар мэдээд Н.А  өөрөөс нь асуухад “би салбарын үйл ажиллагааны зардалдаа оруулаад тайлагнасан” гэж хэлсэн. Манай “Номин даатгал” ХХК нь 18 жил үйл ажиллагаа явуулж байгаа, салбартаа нэр хүндтэй байгууллага. Манай бизнес болон стратеги төлөвлөгөөнд ямар нэгэн байдлаар хууль бус үйл ажиллагаа явуулахгүй гэж заасан байгаа Н.А  гаргасан үйлдлийг бидний зүгээс буруу шааж байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 99-100/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлээр: “2018.11.29-ний өдөр 2,416,650 төгрөгийн орлого, гүйлгээний утга: Номин даатгалаас...” гэх /1-р хх-ийн 35-49/,

 

-“...2018.11.29-ний өдөр 2,416,650 төгрөгийг Хаан банкны   Г.Ш  данс руу шилжүүлсэн ...” талаарх Төрийн банкны харилцагчийн хуулга /4-р хх-ийн 67/,

 

-Г.Ш  эзэмшлийн ХААН банкны   дугаартай дансны хуулга /2-р хх-ийн 194-196/,

 

-Н.А албан тушаалтай холбоотой ажилд томилсон тушаал хөдөлмөрийн болон нууц хадгалах, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнүүд, цалингийн жагсаалт, ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтууд /2-р хх-ийн  8-29/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Г.  яллагдагчаар өгсөн: “...“Н ” ХХК-тай байгуулсан даатгалын гэрээг байгуулахад Н.А й уулзаж байгаагүй. Би уг гэрээнд гарын үсэг зурахад надаас бусад нь гарын үсэг зурчихсан байсан. Уг гэрээг байгуулах гэж байгаа талаар үндсэн хөрөнгө хариуцсан Ня-бо С.М надад даатгуулах гэж байгаа ийм ийм хөрөнгө байна үзээд өгөөч гэж танилцуулаад хянуулж байсан. “Номин даатгал” ХХК-тай гэрээ байгуулагдсаныг гарын үсэг зурахдаа л мэдсэн...” гэх мэдүүлэг /1-р xx-ийн 168-170/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.М  өгсөн “...Үгүй ээ. “Таван толгой” ХК-тай гэрээ хийснийг би мэдээгүй Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ хийнэ гэж Н.Алтанцэцэг эгч ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-57-58/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Н.А яллагдагчаар өгсөн: “...Г.Ш  өгсөн мөнгөний талаар би компанидаа хэлээгүй... манай салбарт ч хэрэгтэй. Надад миний хувьд манай хамт олонд цалин хөлс авахад ч хэрэгтэй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 198-202/,

 

-Г.Ш  албан тушаалтай холбоотой ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтууд /1-р хх-ийн 216-225/ болно гэж,

 

2.Шүүгдэгч, шүүгдэгчийн нарын өмгөөлөгч нараас цагаатгах, хөнгөрүүлэх чиг үүргээ хэрэгжүүлэхдээ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А  өмгөөлөгч Г.М  гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Шүүх хуралдааны эхэнд байр сууриа илэрхийлэхдээ цагаатгуулах байр сууринаас оролцож байгаа. Тиймээс эхлээд нотлох баримтуудын хүрээнд энэ асуудал яригдана. Би сая бичгийн нотлох баримтыг шинжлэн судлахдаа хэлсэн байдаг. 1-р хавтаст хэргийн 89-96-р хуудсанд Н.Алтанцэцэгээс гэрчээр 3 удаа мэдүүлэг авсан байдаг. Гэтэл хавтаст хэргийн 89-91-р хуудсанд 2019 оны 02 сарын 25-ны өдөр мэдүүлэг аваад мөн өдрийнхөө үдийн хойно нь дахин мэдүүлэг авсан байдаг. Үүнийг би өмгөөлөгчөөр хангуулах эрхийг нь ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байгаа... Тийм учраас гэрчээр өгсөн мэдүүлэг нь өнөөдөр өмгөөлөгчгүйгээр аваад тулган шаардсан маягтай. Ер нь тулгасан хүчирхийлсэн маягтай авагдсан байна гэж би бол хардаг. ... Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг зөрчиж мэдүүлэг авсан байна үзэж байна...Мөн энэ хэрэг дээр гэмт хэргийн бүрэлдэхүүн байна уу? гэдэг дээр би байхгүй байна гэж үзэж байгаа. Яагаад гэвэл хэргийн хүрээнд хахууль өгчихсөн. Хахууль авчихсан гэдэг үгэн дээр яваад байгаа гэж би бол харж байна. Яагаад гэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т гэмт хэргийн сэдэлт зорилго байна уу? өөрөөр хэлбэл энэ хүн хахууль өгсөн юм уу? гэдгийг яаж нотолсон юм бэ? улсын яллагч, улсын яллагчийн зүгээс дансны хуулган дээр л явдаг. Хуримтлал гээд өгсөн байна гэдэг байдлаар гэтэл анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол дээр шүүгч маш сайн хэлсэн. Хэт ерөнхий байдлаар энэ хэрэг орж ирсэн байна. Нарийвчлан шалгаагүй байна гэдэг. Үнэхээр нарийвчлаад Н.Алтанцэцэг, Г.Шүрэнхишиг хоёр хоорондын харилцаа холбоо байсан юм уу? гэдэг нь улсын яллагч хэрэгт хяналт тавьж байхдаа шалгах боломж байсан... Миний үйлчлүүлэгч анхнаасаа мэдүүлэг өгөхдөө данс руу нь мөнгө шилжүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Дансанд нь орсон байна гэдэг нь хуулгаар нотлогддог. Гэтэл санаа зорилго нь өөрөө хахууль юм гэдэг байдлыг яаж нотолсон юм бэ? шүүх анхаараасай гэж үзэж байгаа. Ер нь бол хуулийн тайлбар дээр хахууль өгөх гэмт хэргийн объектив тал нь өөрөө юу юм бэ? өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэгтэй нь холбогдуулаад албан тушаалын байдалтай нь холбогдуулаад мөнгө өгөхийг хахууль гэж объектив талаас нь ярьж байгаа. Гэтэл миний үйлчлүүлэгч бол өөрөө удаа дараагийн шүүх хуралдаан дээр хэлдэг. Хүүхэд нь өвдсөн байсан юмаа. Би өөрөө 2 хүүхдээ залуу байхдаа алдсан учраас энэ хүнд туслах зорилгоор нутгийн ард түмэн аян өргүүлсэн. Тэгээд аян явсан учраас аян дээр нь тэр хүний данс нь байсан учраас энэ дээр би тэр мөнгийг шилжүүлсэн гэж ярьж байгаа. Тэрнээс өөрөөр албан тушаалын байдалтай нь холбогдуулаад Г.Ш  рүү залгаад одоо гэрээг ингээд өгөөч ийм ажлыг хөөцөлдүүлээд өгөөч, ийм ажлыг гүйцэлдүүлэхээс татгалзаад өгөөч гэдэг байдлаар огт юу ч яриагүй. Үнэхээр ийм хамааралтай байсан гэж үзсэн юм бол Нийслэлийн прокурор нь өөрөө энэ хүмүүсийн миний хэлээд байгаа шиг дансны хуулгыг нь гаргаж ирээд хөтөлбөргүй нотлох нь яасан юм бэ? тэгэхээр миний үйлчлүүлэгч бол өөрөө хэлээд байгаа. Би бол энэ байгууллагад миний захиран зарцуулах эрхтэй данс учраас би энэ данснаасаа шилжүүлээд өгсөн гэж үнэнийг хэлдэг. Үнэнээ хэлдэг нь яаж нотлогддог вэ? гэхээр улсад өгөх ёстой шийтгэл суутгалыг нь бүгдийг нь өгөөд энэ хүний гар дээр тодорхой тоотойгоор мөнгө очсон байдаг. Ер нь бол бодоход үнэхээр хээл хахууль өгөх байсан бол энэ хүмүүс дансаар өгөх ямар хэрэг байсан юм бэ? бэлэн мөнгөөр гэрт нь, гарт нь өгч болно. Янз бүрийн байдлаар хахуулыг өгөхдөө заавал өөрсдийгөө илчлээд өөрсдийнх нь данс руу мөнгө орсон нь харагдаад байгууллагын дансаар орсон нь харагдаад байдаг байдлаар хахуулийг өгөх шалтгаан байхгүй шүү дээ. Тийм учраас миний хувьд гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй байна гэж үзэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэдэг. Тэгэхээр миний хувьд мэтгэлцээний үндсэн дээр эдгээр хүмүүст нь хээл хахууль өгсөн авсан гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй байгаа учраас миний үйлчлүүлэгч Н.Алтанцэцэгт холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү? гэж,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ш өмгөөлөгч С.М аргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Яллах дүгнэлтээс харахад агуулгын хувь зөрчил гарч ирж байна. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтийн тогтоох хэсэг хоёр агуулгын хувьд зөрчилдөөнтэй байна. Энэ нь өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3, 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг 4.1-ийг ноцтой зөрчиж байна гэж харж байна. Нэг ёсондоо энэ гэмт хэрэг мөн үү? биш үү? гэдгийг ялгаж чадаагүй нь харагдаж байна. Нэг бол нийтийн албан тушаалтан гэж яваад нэг бол түүнийг нь орхигдуулаад хэргийн товч утга дээр бичээд явж байгаа нь өөрөө энэ хэргийг үйлдсэн юм уу, үгүй юм уу, хэргийн товч утгаас нь хараад хөөгөөд үзэх юм бол даатгалын гэрээний дагуу нийт 53,703,392 төгрөг төлж гэж байгаа. Хоёр байгууллагын хооронд гэрээ хэлцэл хийгдээд ажил төрлөө хийгээд гүйцэтгэсэн бол хөлсөө авах нь зайлшгүй. Нэг компаниас нөгөө компани руу төлбөр нь шилжих нь зайлшгүй. Энэ талаараа гэрчээр оролцож байгаа гэрч Р.Сэддорж төлбөр төлөгдөх ёстой гэж байгаа. Тэгээд төлбөр хийгджээ. Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Н.А  өөрийн эзэмшлийн дансаа өгсөн гэж байгаа. Н.А  өөрөө эзэмшлийн дансаа би өгөөгүй. Н.А  нь өөрөө Г.Ш  өөрөө аваагүй гээд байхад ингэж бичээд байгаа нь тухайн Г.Ш  ч гэдэг юм уу, Н.А ч гэдэг юм уу ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт шууд оруулах гэсэн санаа зорилготой байна.

Мөн яллагдагч Н.А  өнөөдөр гэрчээр өгсөн мэдүүлэг болон өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өмгөөлөгч авах гэсэн энэ эрхүүдийг бүгдийг нь хязгаарлаад нэг өдөрт хоёр, гурав асуудаг. Нэг өдөрт олон тооны мэдэхгүй он сар өдөртэй тоон мэдүүлгийг Г.Ш  авдаг. Энэ нь өөрөө Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хориглосон арга хэрэгслээр мэдүүлэг авсан, хөтөлсөн, тулгасан, залхаан цээрлүүлж байна. Шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй байхад л залхаан цээрлүүлэх ажиллагаа явагдаж байна. Мөн эрүүдэн шүүж байгаагийн маш тодорхой хэлбэр харагдаж байна. Яагаад гэвэл нэг өдөр мэдүүлгүүдийг нь аваад хүн өнгөрсөн 7 хоногийнхоо ч гэх юм уу? сарынхаа ч юмнуудыг санах санахгүй асуудлууд байна. Гэтэл хаа байсан хэдэн арван оныхоо зүйлийг тухайн он, сар, өдөртэй нь асуугаад энэ юу юм, энэ юу юм гэж асуугаад байгаа нь өөрөө хэр бодит юм бэ? тэгэхээр гэрчийн мэдүүлэг өөрөө хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан юм уу, цуглараагүй юм уу гэдэг асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах замаар үнэлэх, үнэмлэхгүй асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15, 16 дугаар зүйлд заагаад өгсөн байгаа учраас үүнийг үнэлэх боломжгүй байна. Мөн өөрийн гэрчийн мэдүүлэг өгсөн асуудлаар яллах дүгнэлтэд оруулаад яллагдагчийн гэрчээр өгсөн мэдүүлэг буюу нийтийн хуульд заасан үндэслэл журмаар зөрчсөн асуудал байна. Мөн таньд хууль сануулсан. Та үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй гэж цээрлүүлэх эрүүдэн шүүх байдлаар мэдүүлгээ авч байгаад түүнийгээ нотлох баримт болгоод Үндсэн хуульд заасан эрхийг нь ноцтойгоор зөрчөөд өнөөдөр энэ мэдүүлгээрээ нотлогдож байна гэж гэмт хэргийн товч утган дээрээ оруулж ирээд яллаад байгаа асуудал нь өөрөө зарчмын хувьд энэ нөхцөл байдал дээрээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.6-т заасан гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго гэм буруугийн хэлбэр шалтгаан нөхцөлүүд нь аль аль нь үгүйсгэгдэж байна, тогтоогдохгүй байна.

Үүнийг дэлгэрүүлээд яривал юу болох вэ гэхээр сэдэл санаа, зорилго гэдэг маань өнөөдөр өөрөө тодорхой байх ёстой. Гэтэл татварын мөнгө хасагдсан, дансаар шилжүүлж байгаа нь авлигалын гэмт хэрэг гээд байна... 2 хүн хоорондоо сэтгэлийн дэм болгоод өгч байгаа нэгээс нөгөөд шилжүүлж байгаа хэлбэрийг албан тушаалтай нь холбогдуулаад биш зүгээр шилжүүлж байгаа мөнгөн хэлбэр нь өнөөдөр яагаад хахууль болж байгаа юм бэ? энэ нь зүгээр л нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн ийм асуудал байгаа. Хэн нэгэн ямарваа нэгэн эрх бүхий албан тушаалтан руу хэн нэгэн иргэнээс мөнгө шилжүүлж байгаа тэр тохиолдол болгон авлигал болоод байгаа юм уу... “Номин даатгал” ХХК энэ мөнгөө нэхэмжлээд хохирогч болоод орж ирэх ёстой асуудал байтал энэ дээр огт чимээгүй байна. Тэгэхээр Н.А  нь 35 хувийг захиран зарцуулах бүрэн эрхтэй этгээд мөн байсан байна... энэ хүний буруутай үйл ажиллагаанаас “Номин даатгал” ХХК-д хохирол төлбөр учраагүй байна гэдэг нь нотлох баримтаар тодорхой харагдаж байна гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр авлигалын мөнгө гэдэг асуудал дансаар явж байгаа тохиолдолд компанийн дансаар орж ирээд байгаа юм уу? Н.А  данснаас дэмжлэгээр орж ирж байгаа юм уу? гэдгийг Г.Ш хувьд ямар ч мэдэх боломжгүй. Тухайн үед энэ мөнгийг буцаагаад аваачээ гэдэг байдлаар хэлсэн. Тэгэхээр хээл хахууль өгөх асуудал нь гэмт хэргийн шинжийн гол асуудал дээр шаардсан авсан гэдэг хоёр үйлдлийг шаардаж байгаа. Мэдээж хэрэг шаардсан биш авсан гэж явж байгаа. Энэ зөвхөн дансны хуулгаар тогтоогдоогүй байгаа нөхцөл байдал дээр дүгнэлт хийгээд байгаа болохоос биш яг хэргийн бодит байдлын цаана хэрэг мөн үү? биш үү? гэдэг дээр хууль зүйн дүгнэлт өгөхгүйгээр шалгасан мөрдөгч, прокурорын зүгээс яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлээд гэм буруугийн асуудлыг ямар ч байсан тодорхой хэмжээнд 15 хавтаст хэрэг бүрдүүлсэн юм чинь шүүхээр шийдвэрлүүлье гээд эцсийн дүнгээр оруулж ирж байгаад хилсдэхгүй байгаа... Тэгэхээр энэ бол гэмт хэрэг гараагүй байна гэдэг нь маш тодорхой байна. Хэрвээ Н.А  буруутай үйлдэл хийгээд манай байгууллага хохирсон гэдэг асуудал байсан бол “Н ” ХХК-аас орж ирсэн бол энэ бол өөр гэмт хэргийн шинж явж байна. Сүүлдээ бүр мөрдөгч нь хүртэл яллагдагчаас асуусан байдаг. Та бараг завшаад аваад байгаа юм биш үү? гээд тулгаад байдаг. Тэгэхээр энэ гэмт хэргийн шинж байхгүй боломжгүй болгох үүднээс хээл хахуул өгсөн авсан асуудал яригдаж байна. Тэгэхээр энэ бол Г.Шүрэнхишигт огт хамааралгүй асуудал байна. Энэ хэргийг хангалттай шалгаж тогтоогоод нотлох баримтыг цуглуулсан боловч ийм ийм эргэлзээтэй нөхцөл байдлууд байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү? гэж,

      

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ш өмгөөлөгч Ц.Б  гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Өмгөөлөгч миний бие шүүх хуралдаан эхлэхийн өмнө цагаатгах байр суурьтай оролцоно гэдгээ илэрхийлсэн. ...2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймаг дахь “Номин даатгал” ХХК-ийн захирал Н.А  гэх хүнд миний үйлчлүүлэгч Г.Ш  гэх хүн өөрийнхөө хаан банкны дансыг өгөөд 2,416,650 төгрөгийг авсан гэх. Гэтэл 15 хавтаст хэргийг 2 жил шалгачихаад манай үйлчлүүлэгч Г.Ш  өнөөдөр “Н ” ХХК-ийн захирал Н.А гэх хүнд хэрхэн ямар замаар өөрийнхөө хаан банкны дансыг харилцаад өгсөн юм бэ? гэдгийг цагдаагийн байгууллага яагаад шалгаад тогтоогоогүй юм бэ? энэ хэрэг бүртгэлтийн хэргийг 2019 оны 01 сард нээсэн. Өнөөдөр 15 хавтаст хэрэг нотлох баримт дотор Г.Ш  Н.А  нарын утасны билл ч байхгүй шүү дээ. Утасны билл хамгийн багадаа 3 сар хадгалагддаг. Аль аль нь дараа төлбөрт дугаарт барьдаг хүмүүс байгаа. Мөн хэрхэн ямар замаар миний үйлчлүүлэгч Н.А гэх хүнд өөрийнхөө хаан банкны дансыг өгөөд 2,416,650 төгрөг олсон юм бэ? гэж өнөөдөр хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй... Үүнээс гадна 53,703,392 төгрөгийн гэрээн дээр миний үйлчлүүлэгч гарын үсэг зураагүй. Миний үйлчлүүлэгч огт хамааралгүй гэрээ байсан. Би бол баталсан гэж өнөөдөр шүүх хуралдаан дээр гэрчээр оролцсон тухайн үеийн “Тавантолгой” ХК-ийн захирал Р.С гэх хүн би баталсан гэж хэлчихлээ. Гэрээний нэг тал биш. Мөн задгай мөнгөөр дансаар авлига өгөөд байдаг юм байж. Энэ хэрэг их сонин хэрэг задгай мөнгөөр татварыг нь суутгаад санхүүгийн албанд 36 жил ажилласан ерөнхий нягтлангууд хоёр биедээ 2,416,650 төгрөгийн авлига өгөөд байна. Энэ мөнгийг өгсөн гэж үзье. Тэгвэл яаж өгөлцөж авалцсан байх вэ? дансаар өгөлцөж авалцсан. Яаж дансаар өгөлцөж авалцсан байх вэ? гэхээр тэр нь тодорхойгүй, өгөөд байгаа Н.А г аваад байгаа Г.Ш юу хүссэн юм бэ? юу хүссэн болоод энэ мөнгийг өгөөд байгаа юм бэ? хийх үйлдлээ хийснийх нь төлөө хийх ёсгүй үйлдлийг хийгээгүйнх нь төлөө хийх ёсгүй үйлдлийг хийснийх нь төлөө өгсөн мөнгийг авлига гэдэг. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана гэж байгаа. Энэ хавтаст хэргийн хүрээнд энэ яллах дүгнэлтийн хүрээнд миний үйлчлэгч болон шүүгдэгч Н.А нар гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдохгүй байхад шүүх үүнээс өөрөөр яаж хууль хэрэглэх байсан юм бэ? АТГ-ээс шалгасан зүйлийг Нийслэлийн прокурор яллах дүгнэлт үйлдэж оруулж ирсэн гэж хэлээд энэ хэрэг дээр ял өгөөд энэ асуудлыг нэг тийш нь болгож шийдвэрлэх байсан юм уу? эцсийн бүлэг дээрээ ийм л дүр зураг харагдаж байна. ...Энэ бол гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй. Гэмт хэргийн шинжийг агуулаагүй ийм л үйлдэл гэмт хэргийн шинжийг би хэлбэрийн төдий агуулсан гэж хэлээгүй шүү. Би огт гэмт хэргийн шинж агуулаагүй гэж хэлж байгаа. Тийм учраас миний үйлчлүүлэгч болон энэ хэрэгт холбогдож байгаа Г.Ш  Н.А г нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, бүхэлд нь цагаатгаж өгнө үү гэж,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ш  өмгөөлөгч С.Б аргасан тайлбар, дүгнэлтдээ:

Шүүх хуралдаан эхлэхийн өмнө байр сууриа илэрхийлсэн. Өөрийн үйлчлэгч Г.Ш г цагаатгуулах байр суурьтай оролцоно. Үндэслэлээ товчхон дурдъя. Улсын яллагч яллах дүгнэлтдээ Г.Шүрэнхишигийг нийтийн албан тушаалтан “Тавантолгой” ХК-ийн санхүүгийн албаны дарга ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа гэж тодорхойлсон. Нийтийн албан тушаалтан гэж хэн бэ? гэдгийг бол нийтийн албанд Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Авлигын эсрэг тухай хуульд тодорхой хуульчлаад өгсөн байгаа. “Тавантолгой” ХК нь төрийн үйлчилгээний албан тушаалтан ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч гэсэн зүйл заалтад хамаарахгүй учраас прокурор улсын яллагч маань Авлигын эсрэг тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан төрийн болон орон нутгийн өмчит төрийн болон орон нутгийн оролцоотой хуулийн этгээдийг удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан гэж миний үйлчлүүлэгчийг энэ зүйл заалт руу оруулж ирж, хамаатуулж ялагдагчаар татаад өнөөдөр шүүх дээр хэрэг ирүүлээд байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр Г.Шүрэнхишигийн хувьд өмнө нь “Тавантолгой” ХК-ийн удирдах буюу эрх бүхий албан тушаалтан биш гэдгийг өнөөдрийн гэрчээр мэдүүлэг өгсөн Р.Сэддорж гэх хүн бүдэг бадаг, мэдэхгүй гэсэн мэдүүлэг өгөхдөө ганцхан биш гэдэг зүйлийг хэлсэн. Тэгэхээр Г.Шүрэнхишигийн хувьд “Тавантолгой” ХК-ийн эрх бүхий албан тушаалтан биш гэдэг нь өөрийнх нь мэдүүлэг дээр ч дурдсан. Ямар нэгэн гэрээ байгуулдаггүй. 2-р гарын үсэг зурдаг ба 1-р гарын үсэг зурах Гүйцэтгэх захирлын гарын үсэггүй бол мөнгө төгрөг шилжүүлдэггүй болохыг мэдүүлэг дээрээ дурдсан. Авлигатай тэмцэх газрын албан бичиг байгаа. Зөвхөн энэ албан бичгээр энэ хүний эрхэлж байсан албан тушаалыг нийтийн албан тушаалтан гэж үзэхгүй. Авлигын эсрэг тухай хуулийн 18 дугаар зүйлд авлигатай тэмцэх газрын чиг үүрэг, бүрэн эрхийг тодорхойлж өгсөн байдаг. Албан тушаалтныг нийтийн албан тушаалтан мөн үү, биш үү гэдгийг тодорхойлно гэсэн зохицуулалт эрх зүйн орчин энэ байгууллагад өөрт нь байдаггүй. Зөвхөн авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт мэргэжилтний шийдвэрээр энэ хүнийг нийтийн албан тушаалтан гэж хамаатуулан яллах дүгнэлт үйлдсэн нь учир дутагдалтай байна гэж үзэж байгаа. Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаснаараа нийтийн албан тушаалтан болчихдоггүй юмаа. Хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргах гаргахгүйг авлигатай тэмцэх газрын Авлигын эсрэг хууль болон Нийтийн албан, нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд хэн хэн энэ хуулийн үйлчлэлд хамаарах вэ? гэдгийг заасан байдаг. Энэ үйлчлэлд хамаарах этгээдүүд нь өөрсдөө Авлигын эсрэг тухай хуулийн үйлчлэлдээ хамаараад хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргадаг. Шаардлагатай албан тушаалтнуудыг авлигатай тэмцэх газрын хяналт шалгалтын дүн шинжилгээний хэлтсийн мэргэжилтэн нь албан бичиг явуулаад хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргуулж авах байсан. Энэ нь өөрөө хуулиас давсан зохицуулалт явагдаад байгаа. Тэгэхээр шууд нийтийн албан тушаалтан хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж байгаагаар бол нийтийн албан тушаалтан гэж өрөөсгөлөөр ойлгоод байгаа нь өнөөдөр харамсалтай. Энэ хэрэг өдий хүртэл ингэж яваад байгаа гэдгийг нэмж тайлбарлаад хэлье.

Мөн албан тушаалынхаа үүднээс субъект биш учраас энэ гэмт хэргийн шинж шууд үгүйсгэгдэж байна гэж хэлэх гээд байгаа. Н.А  хувьд ч тэр, Г.Шүрэнхишигийн хувьд ч тэр албан тушаалтай нь холбогдуулж би мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй гэдгээ удаа дараагийн мэдүүлгүүд болон сая шүүх хурал дээр шинжлэн судалсан мэдүүлгээрээ ч үүнийг дахин хэлж байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль нь бэлэг гэдгийг тодорхойлоод өгсөн байдаг. Бэлэг гэж юу юм бэ? гэхээр талархаж өгсөн зүйлийг бэлэг гэж ойлгоно. Үүнийг хэн ч хаанаас олоод хараад уншиж чадна. Сая Ц.Б  өмгөөлөгчийн хэлж байгаагаар бутархай задгай мөнгө шилжүүлсэн гэж байна. Энэ чинь өөрөө бэлгийн морины шүдийг татдаггүй гэж үг байдаг даа. Хуулиар албан тушаалтан бэлэг авах юм бол хориглосон заалт байдаггүй. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд бэлэг авахтай холбогдсон хязгаарлалтыг хуульчилсан байдаг. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлд гэр бүлийн гишүүн болон төрөл садангийн хүнээс бусад этгээдээс авсан нэг удаагийн бэлэг, үйлчилгээний үнэ, хөлс тухайн албан тушаалтны нэг сарын цалинтай тэнцэх хэмжээнээс хэтэрсэн, эсхүл нэг эх сурвалжаас нэг жилийн туршид хүлээн авсан бэлэг, үйлчилгээний үнэ, хөлс тухайн албан тушаалтны 3 сарын цалинтай тэнцэх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд уг албан тушаалтан энэ тухай эрх бүхий албан тушаалтанд 30 хоногийн дотор бичгээр мэдэгдэх үүрэгтэй. Энэ зохицуулалтаар бэлэг авах, шан харамж авах, тусламж авахыг хориглосон заалт биш юм. Тийм учраас энэ хүн хүүхдийнхээ эмчилгээний зардалд бусдаас авсан хандив тусламж бол энэ зохицуулалтаараа хориглогдоогүй байна. Энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжийг үгүйсгэгдэж байгаа учраас миний үйлчлүүлэгч Г.Шүрэнхишигт холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож хэргийг бүхэлд нь цагаатгаж өгнө үү гэж шүүгдэгч нарын өмгөөлөгчидөөс тус тус тайлбар дүгнэлтээ гаргаж, талууд ийнхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцсэн болно.

 

  1. Шүүхээс хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлтийн тухайд:

 

Шүүгдэгч Н.А , Г.Ш нарын үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэж, шүүх дараахь байдлаар дүгнэлтээ хийсэн болно.

 

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн хяналтын прокуророос шүүгдэгч Н.А  “Номин даатгал” ХХК–ний Өмнөговь аймаг дахь салбарын захирлаар ажиллаж байхдаа 2018 оны 01 дүгээр сард “Тавантолгой” ХК–тай үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээ байгуулж, гэрээний дагуу нийт 53,703,392 төгрөг төлсөн, уг гэрээг дараа жил дахин хийх санал тавина гэж өөрөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор “Тавантолгой” ХК-ийн Санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Г.Ш  өөрийн эзэмшлийн Хаан банкны 5  тоот дансанд 2,416,650 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

Шүүгдэгч Г.Ш  нийтийн албан тушаалтан болох “Т ” ХК-ний Санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2018 оны 1 дүгээр сард “Н  ХХК-тай байгуулсан үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээний дагуу нийт 53,703,392 төгрөг төлж, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд “Номин даатгал” ХХК-ний Өмнөговь аймаг дахь салбарын захирал Н.Алтанцэцэгт өөрийн эзэмшлийн хаан банкны 5027378146 тоот дансыг өгч 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2,416,650 төгрөгийг уг тоот дансаар шилжүүлэн авч, хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүгдэгч Г.Ш нь “Тавантолгой” ХК-д 2009 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Санхүүгийн албаны дарга-Ерөнхий нягтлан бодогчоор одоог хүртэл ажиллаж байгаа болох нь “Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 90 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор тогтоогдож байх ба тэрээр Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-т “компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч...зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж заасны дагуу компанийн эрх бүхий албан тушаалтан бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан”-г нийтийн албан тушаалтан байхаар хуульчилсан, үйл явдал гарах үед шүүгдэгч Г.Ш нь “Тавантолгой” ХК-д Санхүүгийн албаны дарга-Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаал эрхэлж байсан тул түүнийг нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

 

Гэхдээ тэрээр 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Тавантолгой” ХК болон “Номин даатгал” ХХК-ийн хооронд байгуулагдсан 08/ дугаартай “Даатгалын гэрээ”-г байгуулах, батлах, улмаар гэрээний дагуу төлбөрийг шилжүүлэх эрхгүй байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Шүрэнхишигийн өгсөн “...Номин даатгалтай хийсэн гэрээнд би гарын үсэг зураагүй, тийм гэрээ хийгдсэн гэдгийг сүүлд мэдсэн, ямарваа нэгэн гүйлгээ хийхдээ Гүйцэтгэх захирал 1-р гарын үсэг, би 2-р гарын үсгийг зурдаг. 1-р гарын үсэг зурагдаагүй байхад 2-р гарын үсгээр гүйлгээ хийх боломжгүй...” гэх, гэрч Р.Сэддоржийн өгсөн “...Компани бусад байгууллагуудтай гэрээ байгуулахдаа ТУЗ-ын дарга батлаад, Гүйцэтгэх захирал гарын үсэг зурдаг, өдөр тутмын үйл ажиллагааны гэрээнд Гүйцэтгэх захирал батлаад, холбогдох хүмүүс гарын үсэг зурдаг. “Номин даатгал” ХХК-тай байгуулсан гэрээний хувьд Гүйцэтгэх захирал батлаад, санхүүгийн албаны дарга эрхэлж байгаа албан тушаалтай нь холбоотой учраас санхүүгийн албаны дарга гарын үсэг зурдаг. Гэрээ хийгдсэн бол гэрээний төлбөр бол зайлшгүй төлөгдөх ёстой. Гүйлгээ хийгдэхдээ Гүйцэтгэх захирал 1-р гарын үсгийг зурдаг...” гэх мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Ш  компаниа төлөөлж “Номин даатгал” ХХК-тай гэрээ байгуулах эрх, гэрээний дагуу мөнгө шилжүүлэх эрхгүй байхад түүнийг 2018 оны 1 дүгээр сард “Номин даатгал” ХХК-тай байгуулсан үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээний дагуу нийт 53,703,392 төгрөг төлж, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй буюу шүүгдэгч Н.Алтанцэцэгийг албаны чиг үүрэгтэйгээ холбогдуулан хясан боогдуулсан, түүнийг аргагүй байдал оруулсан, шахаж дарамталсан, түүнээс шан харамж нэхсэн үйлдэл, эс үйлдэхүй болон албаны эрх мэдлээ ашиглан хувийн ашиг хонжоо олох гэсэн субъектив санаа сэдэлт, зорилго хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдохгүй, объектив, субъектив тал байхгүй тул гэмт хэргийн шинжгүй гэж үзнэ.

 

Шүүгдэгч Н.А  нь үйл явдал гарах үед “Номин даатгал” ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбарын захирлаар ажиллаж байсан болох нь “Номин даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 4-2/46 дугаартай ажилд авсан тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ажлаас чөлөөлсөн тушаал зэргээр тогтоогдож байна. /2-р хх-9, 12-13, 21-24, 14-р хх-150/

 

Шүүгдэгч Н.А  “Тавантолгой” ХК-тай үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээг дараа жил дахин хийх санал тавина гэж өөрөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор “Тавантолгой” ХК-ийн Санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч албан тушаалын байдалтай нь холбогдуулан ... 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2,416,650 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй буюу “Тавантолгой” ХК болон “Номин даатгал” ХХК-ийн хооронд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан 08/ дугаартай “Даатгалын гэрээ”-ний хугацаа /2018.01.12-2019.01.12/ дуусаагүй, “Номин даатгал” ХХК-иас “Тавантолгой” ХК-д гэрээ хийх санал тавиагүй, энэ талаар яригдсан зүйл байхгүй байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А  өгсөн “...даатгалын гэрээний хугацаа дуусаагүй, дараа жил ахин гэрээ хийх санал тавиагүй байсан...” гэх мэдүүлгээр, албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын хувьд “Тавантолгой” ХК-ийн Санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч Г.Ш  компанийг төлөөлж гэрээ байгуулах, батлах, гэрээний дагуу мөнгө шилжүүлэх эрхгүй болох нь түүний ажил байрны тодорхойлолт, шүүгдэгч Г.Шүрэнхишигийн мэдүүлгээр тус тус тогтоогдохоос гадна шүүгдэгч Н.А өөртөө болон бусдад давуу байдал бий болгох, ажил хэргээ бүтээх гэсэн зорилгоор асуудлаа шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдохгүй, объектив, субъектив тал байхгүй тул гэмт хэргийн шинжгүй гэж үзнэ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Г.Ш  хахууль авсан, Н.А  хахууль өгсөн гэх гэмт хэрэг үйлдсэнийг шүүгдэгч Н.А  гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрч И.Галбуян, гэрч С.М  өгсөн мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, мөнгө шилжүүлсэн дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа гэж тайлбарласан, шүүхээс Н.А гэрчээр асуусан 3 удаагийн мэдүүлгийг улсын яллагчаас яллах нотлох баримт болгон ашиглаж, түүнд тулгуурлан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан “яллагдагч...мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй”, “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэсэн эрхээ хэрэгжүүлэх боломжийг хааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж, нотлох баримтаар үнэлээгүй, гэрч И.Г , С.М өгсөн мэдүүлэг нь хэргийн үйл баримтыг нотлохгүй байна гэж үзсэн, мөрдөн шалгах ажиллагаанд эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, “Номин даатгал” ХХК-ийн Төрийн банкны   дугаартай данснаас Г.Ш ХААН банкны  дугаартай дансанд 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2.416.650 төгрөг шилжсэн дансны хуулгаар “Тавантолгой” ХК болон “Номин даатгал” ХХК-ийн хооронд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэрээ хийгдсэнээс хойш 10 сарын дараа шүүгдэгч Г.Шүрэнхишигийг 2018 оны 1 дүгээр сард “Номин даатгал” ХХК-тай байгуулсан үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээний дагуу нийт 53,703,392 төгрөг төлж, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авах гэмт хэргийг, талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дуусаагүй, дахин гэрээ байгуулах санал талуудын хооронд яригдаагүй байхад шүүгдэгч Н.А  “Тавантолгой” ХК-тай үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээг дараа жил дахин хийх санал тавина гэж өөрөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор “Тавантолгой” ХК-ийн Санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн, хахуулийн мөнгө гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна үзлээ.

 

Тухайн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг хянан хэлэлцсэн боловч шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий дээрх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэж, Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн хяналтын прокуророос Г.Шү  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Н.А  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1902000550127 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.А, Г.Ш нарыг цагаатгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт тус тус зааснаар Г.Шүрэнхишиг, Н.Алтанцэцэг нар нь энэ хэргийн улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласан болно.

 

Шүүгдэгч Н.А  өмгөөлөгч М.Ц : “МӨХ-ны гишүүн өмгөөлөгч М.Ц  би тус шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цагт товлогдсон шүүгдэгч Н.А  Г.Ш  нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд шүүгдэгч Н.А  өмгөөлөгчөөр оролцохоор байсан боловч эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болоод байна. Энэ тухайгаа өөрийн үйлчлүүлэгч Н.Алтанцэцэг болон өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нарт утсаар мэдэгдсэн. Иймд тус шүүх хуралдааныг миний оролцоогүйгээр явуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг бичгээр тус шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Н.Алтанцэцэгээс өмгөөлөгч М.Цэ с татгалзаж, өмгөөлөгч Г.М с хууль зүйн туслалцаа авч оролцохоо, мөн шүүгдэгч Г.Ш  нь өмгөөлөгч С.Б  Ц.Б , С.М  нараас хууль зүйн туслалцаа авч оролцохоо тус тус шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Мөн гэрч Р.С : “тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа Г.Шүрэнхишиг нарт холбогдох эрүүгийн хэрэгт Р.С  намайг гэрчээр шүүх хуралдаанд оролцуулах мэдэгдэл ирсэн болно. Уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 10:00 цагт товлосон байх бөгөөд миний бие мөн өдрийн 09:00 цагт “Танд үйлчилье” аяны хүрээнд төрийн албан хаагчдын харилцаа, хандлага, ёс зүйн хэм хэмжээг дээшлүүлэх сургалт, мөн 14:00 цагт “Засаг даргын зөвлөл”-ийн хуралтай тул миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болоод байна. Иймд шүүх хуралдаанд цахимаар буюу онлайнаар оролцох боломжийг хангаж өгнө үү” гэсэн хүсэлтийг холбогдох баримтын хамтаар тус шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ирүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт гэрчийг биечлэн оролцуулах эсэхийг улсын яллагч, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас тодруулахад “гэрчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулахгүйгээр цахимаар буюу онлайнаар оролцох боломжийг шүүхээс ханган өгч, шүүх хуралдааныг хийж өгнө үү” гэсэн тайлбарыг гаргасан учраас гэрчид эрх, үүргийг тайлбарлан, хууль сануулсан баримтад гарын үсгийг зуруулж, гэрчийн мэдүүлгийг авсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 6 дахь хэсэг, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Нийслэлийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн хяналтын прокуророос Г.Ш  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Н.А  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1902000550127 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, О  овогт Г  Шүрэнхишиг, Б  овогт Н  А нарыг цагаатгасугай.

 

2. Г.Ш сэжигтнээр 48 цаг саатуулагдсан, яллагдагчаар 10 хоног цагдан хоригдсон, Н.А  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарлагдсан хэрэг байхгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

3. Г.Шү  өмчлөлд бүртгэлтэй   дугаартай  зоорийн давхар 17 тоот автозогсоол болон  дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

4. Н.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, Г.Ш  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т тус тус зааснаар Г. Ш Н.А нар нь энэ хэргийн улмаас өөрт хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

6. Цагаатгах тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ДАВААНАРАН