Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/66

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч М.Мандахбаяр, Д.Цэцэгээ, нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Гандулам,

Улсын яллагч Г.Цолмонгэрэл,

Шинжээч Э.Хүрэлсүх,

Иргэдийн төлөөлөгч Х.Даариймаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Санги овгийн *******д холбогдох 2026000300039 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Уянга суманд 1975 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Уянга сумын ******* 6 дугаар баийн 32-434 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Санги овгийн *******. /РД:*******/

 

Үйлдсэн хэргийн талаар:

 

  Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ өөрийн гэртээ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хутга болох зэвсэг ашиглан *******ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

Хохирогч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр адуугаа харахаар өөрийн Мустанг-5 маркийн мотоциклтой явсан. Тэгээд “*******”-ийн “*******” гэх газарт ах *******гийн гэрээр дайрахад гэртээ ганцаараа байсан. Тэгээд ах *******гийн саахалт айл болох Манал гэх айлд очсон. *******ын гэрт очиход 12 цаг болж байсан. *******ын морийг гуйгаад морио харахаар нуруу руу гарсан. Үдээс хойш 16 цаг өнгөрч байхад адуугаа нуруунаас олж ирсэн. Тэгээд Маналын морийг өгчихөөд мотоциклоо аваад Уянга сумын төв рүү гэр лүүгээ хөдөлсөн. Замаараа ах *******гийн гэрээр дайрсан. Тэдний гэрт удаагүй 30 орчим минут л болсон. Тэгээд Уянга сумын төв рүү гэртээ харихаар гарсан. ******* ахынхаас гэрлүүгээ харихаар гарахад оройны 19 цаг болж байсан. Тэгээд уруудаад явж байтал *******гийн гэрийн доод айлын ойролцоо унаж явсан мотоцикль асахаа больсон. Саахалт айлын хүнээр нь хүргүүлчихье гэж бодоод айлын гадна зогсож байтал ******* ах дээрээс алхаад ирсэн. ******* ах надад “хоночихоод өглөө нэг мөсөн мотоциклоо асаагаад явахгүй юу даа гэхээр би зөвшөөрсөн. ******* ахын гэрт очиж чанасан мах идчихээд хойд талын орон дээр толгойгоо баруун тийш харуулаад унтахаар хэвтсэн. Тэгээд намайг унтаж байхад юу юугүй нэг зүйлээр цохиод авах шиг болохоор сэртэл ******* ах толгойдоо духны гэрэл зүүчихсэн хутга барьчихсан миний орны дэргэд зогсож байсан. Миний зүүн талын хавирга хэсэгт нэг удаа хутгаар дүрсэн ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-21, 22-23 хуудас/,

 

Гэрч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн орой 18 цаг өнгөрч нар жаргаж байсан болохоор харанхуй болж байхад 3-4 эрэгтэй хүн 2 мотоциклтой манай гадаа ирсэн. Би тухайн үед гадаа саравчинд үхэрээ уяж байсан. Тухайн үед манай хонинд 1 хонь нийлсэн байсан болохоор 2 залуу нь 1 мотоциклтойгоо нийлсэн хонио аваад явсан. Нөгөө 2 залуу нь мотоцикпийн бензин гоожоод байна гээд бензины сав асуусан. Тэгээд мотоцицкпоо үлдээгээд дээшээ алхаад явчихсан. 2020 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө үүрийн 4 цагт өнгөрч байхад гэрийн хаалга онгойн хүн ороод ирсэн. Гэхдээ гэрийн гадаа хүн ирээд нохой хорио гэж хэлэхийг нь би сонссон, нохой хуцсан үгүйг нь би мэдэхгүй байна. Хаалга дотороосоо цоожгүй байсан болохоор гаднаасаа татаад нэг эрэгтэй хүн ороод ирсэн. Тэр хүнийг орж ирэхээр нь гэрлээ асаасан. Тэр залуу бидэнд хандаж дээд айлд гэрт нь унтаж байхад намайг хутгаар 2 дүрчихлээ гэж хэлсэн. Та боогоод өгөөч гэж хэлэхэд эхнэр Мандах бид 2 босоод эхнэр Мандах хувцасыг нь тайлуулаад хөвөн тавиад скочоор дарж боож өгсөн. Чанга зангидаад өг гээд байхаар нь гадуур нь дан маарлаар боож өгсөн. Тэр залуу дээд айлд Баянжаргалын гэрт хүргээд өгөөч дуудлага дууд гэхээр нь би мотоциклтой хүргэж өгөхөөр болсон. Тухайн үед үүрийн 5 цаг болж байсан. Тэгээд Баянжаргалын гэрт хүргэж өгөхөөр явж байтал тэр залуу үүрээр айл сэрээгээд яах бэ сумын төв рүү хүргэж өгөөч гэхээр нь Уянга сумын төв рүү оруулаад Уянга сумын баруун хороололд байх гэрийнх нь гадаа хүргэж өгсөн. Тэгээд би гэртээ шууд ирсэн. Тэр залуугаас архи үнэртэж байсан гэхдээ тэгтлээ согтуу байгаагүй. Надад өөр хэлж ярих зүйл байхгүй ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-28 хуудас/, 

 

Гэрч *******ын мөрдөн байцаалтанд дахин өгсөн “...Тэр залуу нөхөр бид 2-т дээд айлын гэрт унтаж байсан чинь хутгаар дүрчихлээ та боогоод өгөөч гэхээр нь нөхөр бид 2 босоод хүрэм, дээлийг нь тайлуулаад боож өгсөн. Тэр залуугийн суган доор хутгаар 1 удаа дүрсэн шархнаас нь цус их гарсан байсан. Тэгээд би хөвөн тавиад гадуур нь скочоор боож өгсөн. Залуу манай нөхрийг дээд айлд хүргээд өгөөч гэсэн. Тэгээд манай нөхөр ирэхдээ сумын төв хүргэж өгчихөөд ирлээ гэсэн. Өөр ямар нэгэн зүйл яриагүй. Тэр залуугаас архи үнэртэж байсан тэхдээ тэгтлээ согтуу байгаагүй. Дээд айлын гэр хэнийх юм бэ гэж асуугаад манай ахын гэр байгаа юм гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-29-30 хуудас/,

 

Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 17-ны оройн 19 цагийн орчимд манай саахалт айл *******ынд очсон. Намайг очоод удаагүй байхад ******* *******ын гадаа ирсэн. Би *******той гэрийнх нь гадаа байсан. ******* ирээд “...мотоциклоо асааж чадахаа байлаа, асаагаад өгөөч гэхээр нь асаах гэтэл асааж чадаагүй. Гэтэл ******* “ А.Жамъяансүрэн ах ирж байна уулзчихаад ирье гээд мотоциклоо үлдээгээд А.Жамъяансүрэнгийн өөдөөс алхсан. А.Жамъяансүрэн ******* бид 2 дээр ирээгүй О.Бат-Оршихын хамт гэр лүүгээ алхаад явж харагдсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 хуудас/,

 

Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн “...Уянга сумын иргэн ******* нь бусдад хутгалуулсан талаар мэдээлэл өнөөдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 12 цаг 41 минутанд Эрүүл мэндийн төвд ирсэн. Тухайн үед би өрөөндөө байсан юм. Тэгээд дуудлага хүлээн аваад учрыг нь мэдэхгүй тул Уянга сумын цагдаа Бямбадоржийн хамт гэр лүү нь очсон. *******ын гэрт ороход ******* нь гэрийнхээ зүүн талын орон дээр хөнжпөө нөмөрчихсөн хэвтэж байлаа. Гэрт ороод үзлэг хийхэд даралт хэвийн, цээжний зүүн хойд /ард/ талд боолт хийгээд скочоор наасан байхаар нь цус гарч магадгүй гэж бодоод гэрт нь задлаагүй, шууд эмнэлэг дээр авч ирж боолтыг авч үзлэг хийхэд зүүн талын суганы арын шугамаар 7-8-р хавирганы завсараар хөндлөн 0,5-2 см орчим тэгш ирмэгтэй цус шүүрсэн шарх цус шүүрээд байхаар нь даралттай боолт хийгээд өвчин намдаах тариа болон эмчилгээ хийж аймгийн төв рүү үзүүлэх бичиг хийж өгөөд явуулсан. Хэнд хутгалуулсан талаар асуухад эхнэр нь А.Жамъяансүрэн ах нь хутгалсан гэж хэлсэн. *******оос хэзээ хутгалуулсан гэж асуухад шөнө 3-4 цагийн орчимд дээлтэйгээ унтаж байсан чинь хутгалчихсан гэж хэлсэн өөр зүйлгүй. Ил харагдаж өөр шарх сорви байхгүй. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 хуудас/,

 

Гэрч *******ын мөрдөн байцаалтанд өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ******* А.Жамъяансүрэн нартай уулзсан. ******* сумын төвөөс ирсэн юм. Тэгээд бид 3 А.Жамъяансүрэнгийн гэрт 2 том савтай пиво,  2 шил 0,5 литрийн “Нутгийн буян” архи хувааж уусан. Би сумын төв рүү явж архи, пиво авч ирсэн юм. Архи пиво ууж байхдаа мах чанаад хоол хийж идэцгээсэн. Тэгээд архи пивоо ууж дуусчихаад гэртээ ирж амарсан. Буцаж очоогүй. Ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. ******* А.Жамъяансүрэн 2 гэрт үлдсэн. Би оройн 23 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Бид нилээн согтсон. Өчигдөр орой гэрт нь чанасан мах идэхэд хүрэн иштэй эвхдэг хутга байсан. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №75 дугаартай шинжээчийн:  Хохирогч *******ын биед цээжний зүүн суганы дунд шугамаар цээжний хөндий нэвтэрсэн шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 56 хуудас/

Өвөрхангай аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч М.Өлзийжаргалын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 21 дугаартай шинжээчийн: Иргэн *******ын хэрэг болох үед өмсөж явсан гэх ягаан өнгийн дээл, цэнхэр өнгийн гадуур хүрэм, хар өнгийн цамц, улаан өнгийн цамц, болон цэнхэр өнгийн цамцны ар хэсэгт үүссэн шинэ зүсэгдэлт байна. Хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэснийг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн ягаан өнгийн дээл, цэнхэр өнгийн гадуур хүрэм, хар өнгийн цамц, улаан өнгийн цамц болон цэнхэр өнгийн цамцны ар хэсэгт нийт 5 ширхэг хувцсанд үүссэн зүсэгдэлт нь хүрэн өнгийн моон иштэй ажлын хэсэгт ямар нэгэн бичиглэлгүй хутгаар үүсгэгдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн хутга нь уаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдоогүй байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 82-90 хуудас/

 

            Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2 хуудас/,

 

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-6 хуудас/,

 

            Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-9 хуудас/,

 

            Хутганы урт 19.5 см урттай, бариулын урт 10.6 см хүрэн өнгийн оруулгатай бариултай, бариул дээр 3 тооны төмөр хадаастай, ажлын хэсгийн урт 9 см ямар нэгэн бичиглэлгүй, ир хэсэг нь элэгдсэн эвхдэг хутгыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-14 хуудас/,

 

Хохирогч *******ын Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэж эмчлүүлсэн №575 дугаартай өвчний түүх /хх-ийн 64-79 хуудас/, 

 

            Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхний  лавлагаа /хх-113/, Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар багийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 06/34 тодорхойлолт, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 54 дугаар албан бичиг /хх-114-115/,  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-111/,

 

            Хохирогч *******ын шүүхэд ирүүлсэн” хохиролд 1.000.000 төгрөг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.

 

 Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж, шүүгдэгч *******д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 17-ноос 2020 оны 01 дүгээр сарын 18-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Уянга сумын “*******” 6 дугаар багийн “*******” гэх газар оршин суух өөрийн гэртээ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хутга болох зэвсэг ашиглан *******ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч ******* нь хэрэг хариуцах, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Сэтгэцийн шинжээч эмчийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 04 дугаартай дүгнэлт /хх-95/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-111/  зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 17-ноос 2020 оны 01 дүгээр сарын 18-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Уянга сумын “*******” 6 дугаар багийн “*******” гэх газар оршин суух өөрийн гэртээ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хутга болох зэвсэг ашиглан *******ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ******* /хх-18-21, 22-23/, гэрч ******* /хх-26-28/, ******* /хх-29-30/, /хх-31-32/, /хх-33-34/, ******* /хх-35-36/ нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 75 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-56/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-6/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-9/, хутганы урт 19.5 см урттай, бариулын урт 10.6 см хүрэн өнгийн оруулгатай бариултай, бариул дээр 3 тооны төмөр хадаастай, ажлын хэсгийн урт 9 см ямар нэгэн бичиглэлгүй, ир хэсэг нь элэгдсэн эвхдэг хутгыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-14/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх-101-103/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, мөрдөн байцаалтын үед гүйцэтгэвэл зохих ажиллагааг бүрэн хийгдсэн гэж үзэв.

 

Шүүгдэгч ******* нь хохирогчийн биед гэмтэл учруулахдаа 19.5 см урттай, бариулын урт 10.6 см хүрэн өнгийн оруулгатай бариултай, бариул дээр 3 тооны төмөр хадаастай, ажлын хэсгийн урт 9 см ямар нэгэн бичиглэлгүй, ир хэсэг нь элэгдсэн эвхдэг хутга хэрэглэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******, гэрч *******, нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 75 дугаартай шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд хутга нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт заасан “зэвсэг” гэсэн ойлголтонд хамаарч байх тул шүүгдэгч *******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэхдээ зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэнэ гэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний  гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, хохирогч *******ын шүүхэд ирүүлсэн “хохиролд 1.000.000 төгрөг авсан, цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Шүүхээс шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар гурван жил найман сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй  гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “хутганы урт 19.5 см урттай, бариулын урт 10.6 см хүрэн өнгийн оруулгатай бариултай, бариул дээр 3 тооны төмөр хадаастай, ажлын хэсгийн урт 9 см ямар нэгэн бичиглэлгүй, ир хэсэг нь элэгдсэн эвхдэг хутга” нь шүүгдэгч *******гийн хутга болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутганы урт 19.5 см урттай, бариулын урт 10.6 см хүрэн өнгийн оруулгатай бариултай, бариул дээр 3 тооны төмөр хадаастай, ажлын хэсгийн урт 9 см ямар нэгэн бичиглэлгүй, ир хэсэг нь элэгдсэн эвхдэг хутга 1 ширхэгийг устгаж.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *******од нь хохиролд 1.000.000 төгрөг төлсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,  давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Санги овгийн *******г зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.4-т зааснаар шүүгдэгч Санги овгийн *******г гурван жил найман  сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан гурван жил найман сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *******од 1.000.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй  болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутганы урт 19.5 см урттай, бариулын урт 10.6 см хүрэн өнгийн оруулгатай бариултай, бариул дээр 3 тооны төмөр хадаастай, ажлын хэсгийн урт 9 см ямар нэгэн бичиглэлгүй, ир хэсэг нь элэгдсэн эвхдэг хутга 1 ширхэгийг устгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.