Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/135

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр                              Дугаар 2021/ШЦТ/135                                   Ханбогд сум

 

 

                             

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Э ,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Г,

Хохирогч: Б.А ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: О.Ө ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э ,

Шүүгдэгч: А.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, А.А  холбогдох эрүүгийн 2129000000139 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч А.А  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Б.А  гарыг мушгиж, газар унагааж баруун шуу ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А  холбогдох эрүүгийн 2129000000139 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохиролд нийт 500.000 төгрөг төлсөн, 90.000 төгрөгийн эм тариа авч өгсөн. Нотлох баримтаа бүрдүүлээд ирсэн тохиолдолд цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э  гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Шүүгдэгч А.А нь хохирогч Б.А-тай хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж нүүрэн тус газар болон тохойн тус газар нь гэмтэл учруулсан ийм үйлдэл гаргасан. Энэ нь шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн мэдүүлэг, гэрч Мөнхсүхийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа.

Тухайн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулах гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа. Тухайн үйлдэлдээ шүүгдэгч нь гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч байгаа. Нүүрэн тус газраа цохисон үйлдлээ санадаг боловч бусад үйлдлээ санахгүй байгаа нь тухайн үед архи хэтрүүлэн хэрэглэснээс болж зарим зүйлийг санахгүй байгаа гэдгээ илэрхийлсэн байдаг. Тухайн гэмтэл учруулсныг гэрч М мэдүүлсэн байдаг болохоор үүнтэй маргах зүйлгүй, энэ гэмт хэргийг үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Тийм учраас гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй, гэм буруу дээрээ маргахгүй байгаа учир тухайн зүйл ангиар гэм буруутайд тооцуулах тал дээр санал нэг байна.

Хохирол төлбөрийн хувьд баримтаар тогтоогдсон хэмжээнд хохирлыг бүрэн барагдуулсан гэж үзэж байгаа. Хохирогч талаас 432,000 төгрөгийн зардал эм тарианы мөнгийг хавтас хэрэгт гаргаж өгсөн. Энэ талаарх баримтыг бүрэн барагдуулж нийт 590,000 төгрөгийн баримтыг өгсөн байгаа. Тэгэхээр шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, бусдад учирсан хохирлоо бүрэн барагдуулсан байна гэж үзэж үндэслэлтэй байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлын талаар хохирогч нь баримтаа бүрдүүлээд дараа нь иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй. Тухайн хохирлыг шүүгдэгч баримтаа бүрдүүлээд ороод ирвэл төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байгаа. Тиймээс тухайн хохирогчид учирсан цаашид гарах зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна.

Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлууд нотлогдсон. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагууд бүрэн хангагдсан гэж үзэж байгаа. Гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдож байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч прокурорт хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтээ өгөөд үүнийхээ дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тогтоол гарч тухайн хэрэгт 600,000 төгрөгөөр торгуулах саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэх мэт шаардлагуудыг хангасан байдаг учраас хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.А  гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

А.А нь гарч ирээд мөргөсөн, дарж унагаасан, 2-3 удаа нүүр рүү цохисон. Тэгээд шууд М   сундлаад гэрийн гадаа ирсэн. Тэгээд М  нь алхаад буцаад явсан. А.Алтансүх зодсоноос болж шүд булгарсан, баруун шууны яс хугарсан. Би түүнээс эмчилгээний зардалд 4.000.000 төгрөг нэхэмжилж байна. Шүүгдэгчээс хохиролд 500.000 төгрөг бэлнээр авсан, мөн эм тариа авахуулсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ө аргасан тайлбар, дүгнэлтдээ:

Нөхөр Б.А нь хөдөө явлаа гэснээ хүнд зодуулаад ороод ирсэн. Тэгээд хэн зодсон юм? гэсэн чинь А  эж хэлсэн. Шөнөжин ёолоод хоносон. Тэгээд маргааш өглөө нь эрт эмнэлэгт очоод үзүүлсэн чинь гар нь хугарсан байсан. Хавирга нь тохойны хавьцаа гэмтсэн байсан болохоор явж байгаад бороолоод эдгэсэн. Гар нь урагшаа хөдлөхгүй, амандаа хүрэхгүй байгаа. Өөр хэлэх зүйлгүй гэв.

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтас хэргийн 7 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.А  өгсөн мэдүүлэг /хавтас хэргийн 14-16 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.М  өгсөн мэдүүлэг /хавтас хэргийн 28-29, 32-33 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээчээс авсан мэдүүлэг /хавтас хэргийн 40-41 дахь тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 551 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтас хэргийн 46-47 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч А.А яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтас хэргийн 56-58 дахь тал/,

 

-Шүүгдэгч А.А  гаалийн байгууллагад өртэй эсэх тодорхойлолт, Эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа,  төрсний бүртгэлийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 63-75 дахь тал/,

 

-Хохирогч Б.А  амбулаториор эмчлүүлэгсдийн карт, хохирлын баримтууд /хавтас хэргийн 86-90, 99-100 дахь тал/,

 

-Шүүгдэгч А.А  хохирол төлсөн баримт /хавтас хэргийн 101 дахь тал/  зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч А.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Б.Алтанхундагын гарыг мушгиж газар унагааж, биед нь “зүүн дээд 5-р шүдний булгарал” бүхий хөнгөн хохирол, баруун шуу ясны хугарал”  бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:    

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.А  өгсөн “..Би 2021 оны 10 дугаар сарын 21-ний орой 19 цагийн үед Өмнөговь аймгийн Манлай сумын төвөөс хөдөө гэр рүүгээ явж байсан. Манлай сумын төвөөс ертөнцийн зүгээр баруун зүгт 1 км орчимд явж байхад цагаан өнгийн гранд марк-2 загварын автомашин зогсож байсан ...очиход Алтансүх гэгч залуу, хажууд талын суудал дээр нь Мөнхсүх сууж байсан... бид нар Манлай сумын төвийн баруун талд байрлах наадмын талбайн баруун урд талд нь очиж зогссон Тэнд очоод 1 ширхэг 2 литрийн Сэрүүн гэх нэртэй пивыг хувааж уусан... би явлаа гээд мотоцикл дээрээ суухад Алтансүх автомашинаасаа гарч ирээд “Чи Дундговь аймгийн Өлзийт сумынх билүү" гэхэд би “тийм" гэж хэлсэн. Тэгсэн над руу Алтансүх шууд хүрч ирээд миний нүүрний хэсэг руү мөргөсөн. Намайг мөргөхөөр нь би мотоциклоосоо буухад миний баруун нүд рүү баруун гараараа 1 удаа цохисон. Тэгээд намайг тонгорч унагаагаад Мөнхсүх нь хажуугаар орж ирээд миний хавирга руу хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Би босож ирээд зогсоход Алтансүх хүрч ирээд дахин миний нүүр рүү 3-4 удаа толгойгоороо мөргөсөн. Тэгээд миний амнаас цус гараад шүд уначих шиг болсныг би мэдсэн. Алтансүх дахин миний баруун гараас барьж мушгиж газар унагаасан..." гэх мэдүүлэг /хавтас хэргийн 14-15 дахь тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.М өгсөн: "...2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр үдээс хойш 15 цагийн үед А хамт автомашинтай Манлай сумын төвөөс баруун тийш 2 орчим км зайд явж байсан. Тэгсэн автомашиных нь дугуй хагарсан. ...Би наадмын талбай руу алхаад явж байхад Алтансүх дугуйгаа нөхчихөөд араас ирсэн. Алтанхундага мотоциклтой хамт ирсэн. Бид нар 2 литрийн пиво 1-2 хувааж уусан. 21 цаг болж байсан санагдаж байна ..Алтансүх автомашинаасаа буугаад шууд очоод заамдаж байгаад нүүрэн тус газар нь цохисон. Алтанхундагыг мушгиж байгаад газар унагаасан. Намайг очиход А  гараараа нүүрэн тус газар нь 1 удаа цохиж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 28-29 дахь тал/

 

  -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 551 дугаартай шинжээчийн “1.Б.А  биед баруун шуу ясны хугарал, зүүн дээд 5-р шүдний булгарал, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. 3.Б.А  биед учирсан зүүн дээд 5-р шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% алдагдуулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Б.А  биед учирсан баруун шуу ясны хугарал гэмтэл нь 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт баруун нүдний зовхины цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй" гэх дүгнэлт /хавтас хэргийн 46-47 дахь тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч А.А  нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.А  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. 

 

Иймээс шүүгдэгч А.А  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.А с: “Тэгээд намайг тонгорч унагаагаад Мөнхсүх нь хажуугаар орж ирээд миний хавирга руу хөлөөрөө 1 удаа өшиглөсөн” гэж мэдүүлж байгаа боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 551 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “зовиурт: гар өвдөнө, толгой өвдөнө. Үзлэг: Биеийн ерөнхий байдал хөнгөн, ухаан санаа саруул, байрлал идэвхтэй, хүүхэн харааны хэлбэр хоёр талд ижил, зөв дугираг, гэрлийн урвалд жигд оролцоно, нүдний алимны чичэрхийлэлтгүй, дагзны булчингийн хөшингөгүй, хамар уруулын нугалаас хоёр талд ижил, хэл голын шугамаар, мөчдөд саа саажилтгүй, өнгөц ба гүний мэдрэхүй хэвийн, Ромбергийн сорилд тэнцвэртэй, хамар хурууны сорил алдагдахгүй, см Манна /-/, Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний зовхины уг хэсэгт 2*2 см хэмжээтэй цус хуралттай. Зүүн дээд 5-р шүд ёзоор хэсгээр булгарч унасан, буйл бага зэрэг цустай. 2021.10.25-ны Өмнөговь аймгийн БОЭТ-н гавал ясны 2 байрлалтай рентген зурагт: ясанд гэмтэл деструкц үгүй. 2021.10.25-ны Өмнөговь аймгийн БОЭТ-н баруун тохойн үений 2 байрлалтай рентген зурагт: шуу ясны проксимал толгой хэсэгт хугаралтай. Үе хоорондын зай нарийссан” гэж, мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч эмч Б.Баярхүүг асуусан тэмдэглэлд: “Б.А  биеийг үзэж, дүгнэлт гаргах үед хавирганы гэмтэл байсан уу гэсэн асуултад Б.А хавирганд ямар нэгэн гэмтэл учраагүй байсан” гэж тус тус дурдсаныг дүгнэж үзвэл “хохирогч Б.А хавирга руу О.М хөлөөрөө 1 удаа өшиглөснөөс хохирогчийн биед буюу хавирганд ямар нэгэн гэмтэл учраагүй” гэж үзэхээр байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А  нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

Хохирогч Б.А биед нь “зүүн дээд 5-р шүдний булгарал” бүхий хөнгөн хохирол, баруун шуу ясны хугарал”  бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 551 дугаартай” дүгнэлтээр тогтоогдож байна. /хавтас хэргийн 46-47 дахь тал/  

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Б.Ал  хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтас хэргийн 11 дахь тал/

 

Хохирогч Б.  нь боловсролгүй, монгол хэл, бичиг мэдэхгүй гэх үндэслэлээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр хохирогчийн эхнэр О.Ө  мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор тогтоосон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.А  нь “өмгөөлөгчгүй, өөрийгөө өмгөөлж оролцох, монгол хэл, бичиг мэдэхгүй учраас хууль ёсны төлөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох” тухайгаа бичгээр илэрхийлсэн бөгөөд хохирогчийн хавтас хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах, худал мэдүүлэг өгсөн тохиолдолд Эрүүгийн хариуцлага хүлээх болохыг тайлбарласан хууль сануулсан баримтыг уншуулж танилцуулах, баримтад гарын үсэг зуруулах зэрэг эрх, үүргийг хангах үүднээс хохирогчийн хуль ёсны төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулсан болно.

 

Шүүгдэгч А.А  нь хохирогч Б.А  гэм хорын хохиролд 500.000 төгрөг төлсөн, 90.000 төгрөгийн эм тариа авч өгсөн гэж мэдүүлсэн ба хохирогч үүнийг хүлээн зөвшөөрсөн.

 

Шүүгдэгч А.А  нь хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтын хэмжээнд төлж барагдуулахаа шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн болно.

 

Иймд шүүгдэгчээс гэм хорын хохиролд 500.000 төгрөг төлсөн, 90.000 төгрөгийн эм тариа авч өгсөн болохыг дурдаж, хохирогч Б.А  “гэм хорын хохиролд 4.000.000 төгрөг шүүгдэгч А.А  гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох А.А  жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч А.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Б.А  гарыг мушгиж газар унагааж, биед нь “зүүн дээд 5-р шүдний булгарал” бүхий хөнгөн хохирол, баруун шуу ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.   

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон, шүүгдэгч А.Алтансүхэд нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 66 дахь тал/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч А.А  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Алтансүхэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И овогт А  А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А  600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А д оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч А.А  нь хохирогч Б.А  гэм хорын хохиролд 500.000 төгрөгийг төлсөн, 90.000 төгрөгийн эм тариа авч өгсөн болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.А  элцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох А.А  жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Шүүгдэгч А.А  нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН