Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2020/ШЦТ/68

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Г.Цолмонгэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Гандулам,

Хохирогч ,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Хандмаа,

Шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лодойчомбо овогт *******, Пинт овогт *******, Боржигон овогт *******, Дагдан овогт *******,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овогт нарт холбогдох 2026000500062 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын Иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Лодойчомбо овогтой ******* /РД: ЙТ/.

 

2. Монгол Улсын Иргэн урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, Пинт овогт ******* /РД: /,

 

3. Монгол Улсын Иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогтой ******* /РД: /,

 

4. Монгол Улсын Иргэн улсаас авсан гавъяа шагналгүй,  ял шийтгэлгүй, Чонос овогтой / РД: /,

 

5. Монгол Улсын Иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Дагдан овогтой ******* /РД: /,

           

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Лодойчомбо овогт ******* нь бусадтай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 цагаас 18 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил 6 дугаар багийн “” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж байгаль экологид 111.415.3 /нэг зуун арван нэгэн мянга дөрвөн зуун арван тав/-н төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Пинт овогт ******* нь бусадтай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 цагаас 18 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил 6 дугаар багийн “” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж байгаль экологид 111.415.3 /нэг зуун арван нэгэн мянга дөрвөн зуун арван тав/-н төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Боржигон овогт ******* нь бусадтай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 цагаас 18 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил 6 дугаар багийн “” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж байгаль экологид 111.415.3 /нэг зуун арван нэгэн мянга дөрвөн зуун арван тав/-н төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Чонос овогт нь бусадтай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 цагаас 18 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил 6 дугаар багийн “” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж байгаль экологид 111.415.3 /нэг зуун арван нэгэн мянга дөрвөн зуун арван тав/-н төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Дагдан овогт ******* нь бусадтай бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 цагаас 18 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил 6 дугаар багийн “” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж байгаль экологид 111.415.3 /нэг зуун арван нэгэн мянга дөрвөн зуун арван тав/-н төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “...Тэр өдөр бид нар уулзаад хүн тус бүр 5000 төгрөг нийлүүлээд ын машинд бензин хийгээд хөдөө явсан. Зүүнбаян-Улаан сумын Дэвшил гэдэг газар алт гарч байна гэж хүмүүсээс сонссон. Замдаа дэлгүүр ороод архи авсан. тэр архийг уугаад согтоод унтсан. Алт хайгаагүй. Эндээс өглөөний 11 цаг өнгөрч байхад гарсан. Тэр газарт нь өдөр 3 цаг болж байхад очсон. Хөрсийг нь малтсан газар байсан. Тэр газрыг мөн байх гэж хайсан. Орой 5 цагийн үед буцаж ирсэн...” гэв.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:   “...Аймгаас гийнд очоод хамт явсан. 12 цагийн үед гараад 3 цаг болж байхад газар дээрээ очсон. 5 цаг хүртэл ажиллаж байгаад наашаа ирсэн...” гэв.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:   “...2020 оны 02 дугаар сарын 05-ны 11 цагийн үед миний машинд бензин хийгээд бид хэд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сум руу явсан. Би ажилд орох гээд анкет өгсөн байсан болохоор энэ ажилд оролцъё гэж бодоогүй. Замаараа дэлгүүр ороод архи авч уугаад согтоод  машиндаа унтсан байсан. Орой нар жаргах гэж байхад наашаа аймаг руу ирсэн. Тэгээд замдаа цагаан хаалганы пост дээр баригдсан...” гэв.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:   “...2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр бид 5 ын машид бензин хийгээд 12 цаг өнгөрч байхад хөдлөөд тэр газар 3 гэж очсон. Хайж явж байгаад цоохортоод ухсан газар байхаар нь мөн байх гээд тэнд буусан. Орой нар жаргах гэж байхад металл хайгч дуугарсан ухсан чинь жижиг алт гарч ирсэн. Нар жаргах гэж байсан болохоор наашаа хөдөлсөн...” гэв.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:   “...2020 оны 02 дугаар сарын 05-ны өглөө энэ хүмүүстэй таараад тэр газар руу явсан 3 цаг болж байхад очсон.  Орой 5 цаг өнгөрч байхад аймаг руу ирсэн ...” гэв.

 

Хохирогч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:   “... 2020 оны 2 дугаар сарын 05-нд би Арвайхээр суманд албан ажилтай байсан. Буцах гэж байхад Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багийн иргэн Билгээ гэдэг хүн утсаар ярьсан Дэвшил багийн нутагт алт ухаж байгаа хүмүүс байна. Яг одоо шалгуулъя гэсэн Хоролсүрэн гэдэг хүн бас утсаар мэдээллээд тэр хүмүүсийг хөдөлчихлөө гэж хэлсэн. Би эргүүлийн цагдаагаас тусламж хүсээд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын хуучин цагаан хаалганы хажуугаас барьсан. Тэгээд цагдаагийн газар ирээд гэрчийн мэдүүлэг өгсөн. Ийм л зүйл болсон. Хохирол төлбөр төлөгдсөн. Одоо гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

 

Хохирогч гийн мөрдөн байцаалтанд гэрч, хохирогчоор өгсөн "...2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагийн үед Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 6 дугаар багийн иргэн Билэгээ гэх хүн 88329088 дугаарын утсаар над руу залгаж 6 дугаар багийн  “” гэх газар хар өнгийн автомашинтай 6 хүн металь хайгчтай алт хайгаад аймаг  руу хөдөлчихлөө нэж хэлээд өөрөө аймгийн төвд байна гээд бид хоёр аймгаас зүүн тийш өөдөөс нь амдахаар явсан. Тэгээд би сумын цагдаа Доржготовд энэ талаар утсаар хэлсэн чинь аймагт хуралд орох гэж байна хөдөлгөөнтийн цагдаа нарт хэлээд амдуулчихъя гэсэн. Тэгээд хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нарт хэлээд хуучин цагаан хаалганы тэр хавиас барьж аваад цагдаа дээр авч ирсэн. Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа куртикныхээ халаасанд юм хийчих шиг боллоо гээд шалгаад жижиг зүйл гарч ирсэнийг нь хураан авсан...” гэсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 11, 153-154-р хуудас/, 

 

Гэрч ийн мөрдөн байцаалтанд өгсөн "...2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагий орчим Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил 6 дугаар багийн иргэн Хоролсүрэн над руу залгаад “” гэх газар машинтай хүмүүс металь хайгч барьчихсан алт хайгаад явж байна гэхэд нь би сумын байгаль орчны байцаагч д хэлсэн. Тэгтэл би аймгийн төвд байна хоёулаа хамт  Зүүнбаян-Улаан сум руу тэр газар руу явъя гээд бид хоёр аймгаас зүүн тийш зүүнбаян-Улаан сумын 6-р багийн нутаг болох “” гэх газар руу явсан. Замдаа сумын цагдаа Доржготов руу залгаж энэ талаар хэлсэн. Доржготов аймгийн төвд хуралд сууж байна. Хөдөлгөөнтийн цагдаа нарт хэлээд амдуулаадхъя гэсэн. ...Хөдөлгөөнтийн цагдаа нар аймгаас зүүн тийш байх хуучин цагаан хаалганы баруун талд зогсож байгаад тухайн автомашинтай хүмүүсийг барьж авсан..."  гэсэн мэдүүлэг  /1 дүгээр хх-ийн 12-р хуудас/,

 

Гэрч ийн мөрдөн байцаалтанд өгсөн "...2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 цагийн орчим ах *******гийнд очиход Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил гэх газар алт гарч байна гээд тийшээ явахаар хүмүүс байна. Тэгэхээр нь би ямар байдаг юм бол үзье гээд хамт суугаад явсан. Тэрнээс биш би тэд нартай хамт явна гэж яриагүй. Металь хайгчтай нөгөө хэд газар ухаад байсан. Ямар хэмжээтэй газар байсныг мэдэхгүй. Би металь хайгчгүй болохоор машин дотор сууж байсан. ******* замдаа нэг шил архи ганцаараа уугаад согтуу байсан учир машиндаа унтаад гарч ирээгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 25-26-р хуудас/,

 

Геологийн төв лабораторийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ХФ2020/0305 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 163-164 дүгээр хуудас/,

 

МОНСЛОВ” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 20/018 дугаартай албан бичигт дурдсан шинжээчийн... Иргэд нь нийт 1723.0 м2 бүхий талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан болох нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хэмжилтээр тогтоогдсон. Уг талбайг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн зураг зүйн мэдээллийн санд 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар шүүн үзэхэд хүчин төгөлдөр ашигт малтмалын XV-021190 тоот хайгуулийн тусгай зөвшөөрлийн талбайтай бүхэлдээ давхцалтай байна. /АМГТГ-ын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 8/867 тоот албан бичгийг хавсаргав/. Иргэд нь 1723.0 м2 талбайд үйл ажиллагаа явуулсан нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хэмжилтээр тогтоогдсон уг талбайд нь бүхэлдээ эвдрэлд өртөөгүй, ашигт малтмал хайх зорилгоор энд тэнд 5-10 см гүнтэй жижиг нүх үүсгэсэн байдалтай байв. Уг талбайн байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг БОАЖ-ын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар баталсан “ Байгаль орчны хохрлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох” аргалчлалын дагуу байгаль орчны бүрэлдэхүүн болон эвдрэлд өртсөн талбай тус бүрээр тооцож үзлээ.  Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын нутаг 6 дугаар баг “” гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх газар нь “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, тус хуулийг дагаж мөрдөн журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газрын хилийн зааг, Засгийн газрын 2015 оны 289 дугаар тогтоолын Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн хилийн заагтай тус тус давхцалгүй байна. БОАЖЯ-ны 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 06б/108 дугаар бүхий албан тоотыг хавсаргав. Иргэд нь 1723.0 м2  бүхий талбайд үйл ажиллагаа явуулсан нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хэмжилтээр тогтоогдсон. Уг талбайд хийгдэх техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг дараах байдлаар тооцов.

Техникийн нөхөн сэргээлтийн ажлын нийт зардал:

22.324.01 /хөрс чулуулгийг ухаж ачих ажлын зардал /+46.880.42/ шимт хөрсөөр хучих ажлын зардал/=69.20.43 төгрөг

Биологийн нөхөн сэргээлтийн ажлын зардал:

Зур=1.03*20000+40000*1*1=60.520.0 төгрөг

Нөхөн сэргээх талбайд 1.03 кг үр шаардлагатай ба энэхүү үрийг 1 ажилчин 1 өдөрт суулгахаар тооцлоо.

Нийт нөхөн сэргээлтийн зардал:

69.204.43 төгрөг + 60.520.0 төгрөг=129.724.43 төгрөг ..гэсэн дүгнэлт / 1 дүгээр хх-ийн 175-188-р хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №03/37 дугаартай үнэлгээний тайлан, /1-р хх-ийн 198-202-р хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №03/32 дугаартай үнэлгээний тайлан, /1-р хх-ийн 210-216-р хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №03/34 дугаартай үнэлгээний тайлан, /1-р хх-ийн 223-227-р хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн үнэлгээний тайлан, /1-р хх-ийн 237-241-р хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №03/33 дугаартай үнэлгээний тайлан, /1-р хх-ийн 249-250-р хуудас, 2-р хх-ийн 1-4-р хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №03/31 дугаартай үнэлгээний тайлан, /2-р хх-ийн 12-17-р хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №03/35 дугаартай үнэлгээний тайлан, /2-р хх-ийн 25-30-р хуудас/,

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1 дүгээр хх-ийн 4 дүгээр хуудас/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 05-07 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтаар хураан авах тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 39-42 дугаар хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /1 дүгээр хх-ийн 120, 126, 132, 138, 144-р хуудас/,

 

№0235306 дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар /1 дүгээр хх-ийн 78 дугаар хуудас/,

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд / 1 дүгээр хх-ийн 61-67 дугаар хуудас/,

Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд / 1 дүгээр хх-ийн 69-72 дугаар хуудас/,

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд / 1 дүгээр хх-ийн 74-80 дугаар хуудас/,

Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд / 1 дүгээр хх-ийн 82-85 дугаар хуудас/,

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд / 1 дүгээр хх-ийн 87-89, 96-101 дүгээр хуудас/,

Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 1 дүгээр хх-ийн 90 дүгээр хуудас/,

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 1 дүгээр хх-ийн 91 дүгээр хуудас/,

Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 1 дүгээр хх-ийн 92 дугаар хуудас/,

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 1 дүгээр хх-ийн 93 дугаар хуудас/,

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 1 дүгээр хх-ийн 95 дугаар хуудас/,

Шүүгдэгч *******гийн “Хаан банк” дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 2-р хх-ийн 55-56 дугаар хуудас/,

Шүүгдэгч *******ын “Хаан банк” дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 2 дугаар хх-ийн 45, 57-58 дугаар хуудас/,

Шүүгдэгч *******ын “Хаан банк” дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 2 дугаар хх-ийн 47, 49-51 дүгээр хуудас/,

Шүүгдэгч *******гийн “Хаан банк” дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 2 дугаар хх-ийн 59-62 дугаар хуудас/,

Шүүгдэгч *******ын “Хаан банк” дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 2 дугаар хх-ийн 63-66 дугаар хуудас/,

Шүүгдэгч нарын хохирол 485.702.50 төгрөг төлсөн баримтын хуулга зэрэг болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нар нь  бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 цагаас 18 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил 6 дугаар багийн “” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж байгаль экологид 111.415.3 /нэг зуун арван нэгэн мянга дөрвөн зуун арван тав/-н төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулж хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч гийн мөрдөн байцаалтанд гэрч, хохирогчоор өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн "...2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагийн үед Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 6 дугаар багийн иргэн Билэгээ гэх хүн 88329088 дугаарын утсаар над руу залгаж 6 дугаар багийн  “” гэх газар хар өнгийн автомашинтай 6 хүн металь хайгчтай алт хайгаад аймаг  руу хөдөлчихлөө нэж хэлээд өөрөө аймгийн төвд байна гээд бид хоёр аймгаас зүүн тийш өөдөөс нь амдахаар явсан. ...Тэгээд хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нарт хэлээд хуучин цагаан хаалганы тэр хавиас барьж аваад цагдаа дээр авч ирсэн. Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа куртикныхээ халаасанд юм хийчих шиг боллоо гээд шалгаад жижиг зүйл гарч ирснийг нь хураан авсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 11, 153-154-р хуудас/, мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч ийн "...2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагийн  орчим Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил 6 дугаар багийн иргэн Хоролсүрэн над руу залгаад “” гэх газар машинтай хүмүүс металь хайгч барьчихсан алт хайгаад явж байна гэхэд нь би сумын байгаль орчны байцаагч д хэлсэн. ...Хөдөлгөөнтийн цагдаа нар аймгаас зүүн тийш байх хуучин цагаан хаалганы баруун талд зогсож байгаад тухайн автомашинтай хүмүүсийг барьж авсан..."  гэсэн мэдүүлэг  /1 дүгээр хх-ийн 12-р хуудас/, гэрч ийн "...2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 цагийн орчим ах *******гийнд очиход Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил гэх газар алт гарч байна гээд тийшээ явахаар хүмүүс байна. Тэгэхээр нь би ямар байдаг юм бол үзье гээд хамт суугаад явсан. Тэрнээс биш би тэд нартай хамт явна гэж яриагүй. Металь хайгчтай нөгөө хэд газар ухаад байсан. Ямар хэмжээтэй газар байсныг мэдэхгүй. Би металь хайгчгүй болохоор машин дотор сууж байсан. ******* замдаа нэг шил архи ганцаараа уугаад согтуу байсан учир машиндаа унтаад гарч ирээгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 25-26-р хуудас/, Геологийн төв лабораторийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ХФ2020/0305 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 163-164 дүгээр хуудас/, МОНСЛОВ” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 20/018 дугаартай албан бичигт дурдсан шинжээчийн дүгнэлт / 1 дүгээр хх-ийн 175-188-р хуудас/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1 дүгээр хх-ийн 4 дүгээр хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 05-07 дугаар хуудас/, Эд мөрийн баримтаар хураан авах тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 39-42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, мөрдөн байцаалтын үед гүйцэтгэвэл зохих ажиллагааг бүрэн хийгдсэн гэж үзэв.

 

Шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулж хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

            Шүүгдэгч *******, *******, *******, *******,  ******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, хохирол нөхөн төлөхөө харилцан тохиролцсон тухай тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Шүүхээс шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан, шүүгдэгч *******, *******, *******, *******,  ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан,

шүүгдэгч Шүүгдэгч Лодойчомбо овогт *******, Пинт овогт *******, Боржигон овогт *******, Дагдан овогт ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг

Шүүгдэгч Чонос овогт т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1,  3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг тус тус оногдуулахгүйгээр тус тус 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан билээ.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 

Шүүгдэгч *******гийн өмчлөлийн  Gold MONSTOR 1000 маркын TMDK S/No:63491055253 серийн дугаартай металь хайгч 1 ширхэг,

Шүүгдэгч *******ын эзэмшлийн Gold MONSTOR 1000 маркын TMDK S/No:53202054850 серийн дугаартай металь хайгч 1 ширхэг,

Шүүгдэгч *******гийн эзэмшлийн Gold MONSTOR 1000 маркын MXЗJ S/No:12599957758 серийн дугаартай металь хайгч 1 ширхэг, ,

Шүүгдэгч *******ын өмчлөлийн Gold MONSTOR 1000 маркын JGЗM  S/No:53312065558 серийн дугаартай металь хайгч 1 ширхэг, 83-28 УБС улсын дугаартай “Isuzu Bighorn” маркийн автомашин 1 ширхэг,

Шүүгдэгч *******ын өмчлөлийн Gold MONSTOR 1000 маркын JCHW  S/No:52862750865 серийн дугаартай металь хайгч 1 ширхэг,

Гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох  олборлосон гэх алт 1.1 гр /”Цистон” гэсэн бичигтэй ногоон тагтай, цагаан жижиг хуванцар саванд бага хэмжээний нунтаг алт/  зэргийг тус тус улсын орлого болгож,

төмөр малтуур 3 ширхэг /дөрвөлжин, гурвалжин, үзүүртэй суурьтай, бариултай/, зээтүү 2 ширхэг /төмөр, үзүүртэй бариултай/,-ийг устгаж,   шүүгдэгч *******ын №0235306 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /1 ширхэг/-ийг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэсэн болохыг тус тус дурьдаж байна.

 

Шүүгдэгч *******, *******, *******, *******, *******  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдаж,

 

Шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх  нь зүйтэй байна.,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Лодойчомбо овогт *******, Пинт овогт *******, Боржигон овогт *******, Чонос овогт , Дагдан овогт ******* нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулж хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан,

шүүгдэгч Шүүгдэгч Лодойчомбо овогт *******, Пинт овогт *******, Боржигон овогт *******, Дагдан овогт

******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг

Шүүгдэгч Чонос овогт т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1,  3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг тус тус оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* бүртгэж, тэдний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.

 

6. Шүүгдэгч *******, *******, *******, *******, *******  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн

 

Шүүгдэгч *******гийн өмчлөлийн  Gold MONSTOR 1000 маркын TMDK S/No:63491055253 серийн дугаартай металь хайгч 1 ширхэг,

Шүүгдэгч *******ын эзэмшлийн Gold MONSTOR 1000 маркын TMDK S/No:53202054850 серийн дугаартай металь хайгч 1 ширхэг,

Шүүгдэгч *******гийн эзэмшлийн Gold MONSTOR 1000 маркын MXЗJ S/No:12599957758 серийн дугаартай металь хайгч 1 ширхэг, ,

Шүүгдэгч *******ын өмчлөлийн Gold MONSTOR 1000 маркын JGЗM  S/No:53312065558 серийн дугаартай металь хайгч 1 ширхэг, 83-28 УБС улсын дугаартай “Isuzu Bighorn” маркийн автомашин 1 ширхэг,

Шүүгдэгч *******ын өмчлөлийн Gold MONSTOR 1000 маркын JCHW  S/No:52862750865 серийн дугаартай металь хайгч 1 ширхэг,

Гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох  олборлосон гэх алт 1.1 гр /”Цистон” гэсэн бичигтэй ногоон тагтай, цагаан жижиг хуванцар саванд бага хэмжээний нунтаг алт/  зэргийг тус тус улсын орлого болгож,

төмөр малтуур 3 ширхэг /дөрвөлжин, гурвалжин, үзүүртэй суурьтай, бариултай/, зээтүү 2 ширхэг /төмөр, үзүүртэй бариултай/,-ийг устгаж, шүүгдэгч *******ын №0235306 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /1 ширхэг/-ийг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.