| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2020/00079/э |
| Дугаар | 2020/ШЦТ/69 |
| Огноо | 2020-05-04 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 2020/ШЦТ/69
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Гандулам,
Улсын яллагч Г.Цолмонгэрэл,
Шинжээч Д.Оюундарь,
Хохирогч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Үхэр овогтой *******т холбогдох 2026000000028 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Үхэр овогтой *******, /РД: *******/,
Шүүгдэгч Үхэр овогтой ******* нь бусадтай бүлэглэн өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай “Кiа Воngо-3” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 23 цагийн орчим Өвөрхангай аймгийн Богд сумын Хөөвөр 2 дугаар багийн нутаг “*******” гэх газар оршин байх *******гийн өмчлөлийн хаваржааны хашаанаас 1 тонны багтаамж бүхий усны сав, 10 шуудай цемент, 2 метрийн урттай труба, төмөр хүрз, модон уурга зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 535.000 /таван зуун гучин таван мянга/-н төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичгдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр талийгаач намайг хүрээд ирээч гэсэн. Яах гэж байгаа юм гэхэд ойрхон юманд яваад ирье гэсэн. Тэгэхээр нь би очиход ойрхон хойшоо яваад айлаас банз аваад ирье гэсэн. Тэгээд хойшоо гараад очих газраа олохгүй байгаа бололтой байсан. Тэгээд мотоциклоо буулгаад намайг дагаад яв гэсэн. Тэгээд би машинтайгаа араас нь дагаад явсан. Явж байгаад нэг хаваржаан дээр ирсэн. Тэгээд тухайн хаваржаан дээр ирэхэд банз, цемент зэрэг эд зүйлс байсан. Түүнийг нь ачаад талийгаачийн гэрт очиход та үүнийг аваад явж бай би эргээд авна гэж хэлсэн. Тэгэхээр нь би машиндаа ачаатай чигээр нь аваад явсан. Тэгээд би гадаанаа буулгасан. Тэгсэн хэд хоногийн дараа Г.Чулуунбаяр цагдаа дуудаад энэ талаар асуухаар нь би хэлсэн. Тэгээд би цагдаа дээр талийгаачийг дагуулж ирсэн. Би дагуулж ирээд бид 2 байцаалт өгсөн. Би байцаалт өгөөд байж байхад талийгаач над руу залгаад би архи ууж байна. Надад амьдрах хүсэл алга. Миний эхнэр, хүүхдүүдийг харж хандаж байгаарай. Танд баярлалаа. Би нисэж үхнэ амиа хорлоно гээд байсан. Тэгээд гарч хайж байгаад 2 хоногийн дараа амиа хорлосон байдалтай олсон. Өөр хэлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ” ...Хэрэг гарсан өдрөөс 2 хоногийн дараа байран дээрээ очсон. Хашааны хаалгыг нь онгойлгоод машин ухраад орсон байсан. Нэг жилийн өмнө барьсан байр байгаа юм. Байрны мухарт хашаа хийгээд хаалга хийгээд төмөрлөөд ойр зуурын юм хураасан байсан. Цастай байсан болохоор мөр нь тод гарсан байсан. Хамаагүй мөрийг нь хөөж болохгүй байх гээд шууд цагдаад мэдэгдсэн. 1 тонны усны цагаан сав, 10 шуудай цемент, 1 турба, 1 хүрз, 1 уурганы мод байхгүй болсон байсан. Хашаа хороогоо хамгаалаад буланд нь эд зүйлээ хураагаад хаалга үүдийг нь түгжээд хамгаалсан байсан гэж ойлгож болно гэв.
Шинжээч Д.Оюундарь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хөрөнгийг нүдээрээ үзэх шаардлага байхгүй. Зах зээл дээр зарагдаж байгаа үнэ болон хэрэглэж байсан уу? гэдэг тайлбараа аваад тэрний дагуу судалгаагаа хийдэг байгаа. Монголд борлуулагдаж байгаа цементүүд 50 кг савалгаатай байдаг. Жишиг үнэ нь 12500 төгрөг байгаа. Усны сав нь мөрдөгч нэг зураг үзүүлсэн. Огт хэрэглээгүй шинэ сав гэсэн мэдээлэлтэй байсан. Би хохирогчоос асуусан огт хэрэглээгүй гэсэн тайлбар өгсөн. Труба 50 сантиметрийн голчтой байсан. Автомашины гэрчилгээн дээр нэг л хүний нэр байдаг...” гэв.
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай гэр Өвөрхангай аймгийн Богд сумын 2 дугаар баг “*******” гэх газар өвөлжөөтэй. Одоо тэр газраа өвөлжиж байгаа. Мөн Богд сумын 2 дугаар баг “*******” гэх газар хаваржааны малын байртай, тэр малын байранд байсан 1 тонны хэмжээтэй усны сав, 10 уут цемент, 2 метрийн урттай 5 ширхэг труба, 1 хүрз, морины уурга зэрэг эд зүйл 2020 оны 02 дугаар сарын 01-нээс 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хооронд алга болсон байсан. Хаваржаан дээрээ 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр очсон чинь эдгээр зүйлс алга болчихсон байсан. Байрны дотор болон ойр хавиар машины мөр, мотоциклийн мөр зэрэг байсан. Тэр өдрөө ойр хавиар явсан машины мөрийг хөөгөөд олоогүй. 2020 оны 02 дугаар сарын 09-ний 11 цаг өнгөрч байхад Г.Чулуунбаяр цагдаад мэдэгдээд ******* буюу ******* нь 10 уут цемент хүнээс авсан гэж хүнд хэлсэнийг хэлсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Манай хүү ******* түрүүчийн 7 хоногийн 3 дахь өдөр гэрийнхээ гадна нэг пивор усны сав, 8 уут цемент, 2 ширхэг төмөр труба авч ирсэн. Хаанаас авч ирсэн талаар би асуугаагүй. Цемент нь норчих байх гэж бодоод тэр өдөр би брезинтээр бүтээсэн. Одоо тэдгээр зүйлс манай гэрийн гадна бүрэн бүтэн байгаа. Ганцаараа өөрийнхөө Вонго-3 маркийн тээврийн хэрэгслээр авч ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас/,
Гэрч ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр санагдаж байна. Манайх цагаан сарын буузаа хийсэн тэр шөнө 19-20 цагийн үед ******* өөрийнхөө цагаан өнгийн портер машинаараа манай айлын Нямсүрэнгийн гэрт ирчихээд удалгүй Нямсүрэн мотоциклоо машин дээрээ ачаад хойшоо явсан. Явснаасаа хойш 2 цаг орчим болоод буцаад Нямсүрэнгийн гэрт ирээд мотоциклоо буулгачихаад ******* машинаа жолоодож хөдлөөд чулуунд банкаа цохиод түлш нь асгараад зогссон. *******ын машины тэвшин дээр усны том дөрвөлжин цагаан сав, ууттай цементнүүд байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 38-40 дүгээр хуудас/,
Эд зүйл нуусан газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 41-44 дүгээр хуудас/,
Эд зүйл түр хураан авсан, эд зүйлд үзлэг хийсэн, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, /хх-ийн 45-47 дугаар хуудас/,
Авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 48-50 дугаар хуудас/,
Эд зүйлийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, /хх-ийн 61-64 дүгээр хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ний 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 02/11 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 32-35 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ний 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 03/03 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 63-71 дугаар хуудас/,
Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 76-82, 85-87, 90-91, 94,103-116, 160 дугаар хуудас/,
Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 160 дугаар хуудас/,
Шүүгдэгч *******ыг яллагдагчаар байцааж авсан мэдүүлгүүд /хх-ийн 4-5 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч ******* нь бусадтай бүлэглэн өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай “Кiа Воngо-3” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 23 цагийн орчим Өвөрхангай аймгийн Богд сумын Хөөвөр 2 дугаар багийн нутаг “*******” гэх газар оршин байх *******гийн өмчлөлийн хаваржааны хашаанаас 1 тонны багтаамж бүхий усны сав, 10 шуудай цемент, 2 метрийн урттай труба, төмөр хүрз, модон уурга зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 535.000 /таван зуун гучин таван мянга/-н төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Үүнд: эд зүйлээ хулгайд алдсан талаар хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ”...Хэрэг гарсан өдрөөс 2 хоногийн дараа байран дээрээ очсон. Хашааны хаалгыг нь онгойлгоод машин ухраад орсон байсан. Нэг жилийн өмнө барьсан байр байгаа юм. Байрны мухарт хашаа хийгээд хаалга хийгээд төмөрлөөд ойр зуурын юм хураасан байсан. Цастай байсан болохоор мөр нь тод гарсан байсан. 1 тонны усны цагаан сав, 10 шуудай цемент, 1 турба, 1 хүрз, 1 уурганы мод байхгүй болсон байсан. Хашаа хороогоо хамгаалаад буланд нь эд зүйлээ хураагаад хаалга үүдийг нь түгжээд хамгаалсан байсан гэж ойлгож болно..” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд өгсөн хохирогч *******гийн “...Манай гэр Өвөрхангай аймгийн Богд сумын 2 дугаар баг “*******” гэх газар өвөлжөөтэй. Одоо тэр газраа өвөлжиж байгаа. Мөн Богд сумын 2 дугаар баг “*******” гэх газар хаваржааны малын байртай, тэр малын байранд байсан 1 тонны хэмжээтэй усны сав, 10 уут цемент, 2 метрийн урттай 5 ширхэг труба, 1 хүрз, морины уурга зэрэг эд зүйл 2020 оны 02 дугаар сарын 01-нээс 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хооронд алга болсон байсан. Хаваржаан дээрээ 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр очсон чинь эдгээр зүйлс алга болчихсон байсан. Байрны дотор болон ойр хавиар машины мөр, мотоциклийн мөр зэрэг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54/, гэрч ын “...Манай хүү ******* түрүүчийн 7 хоногийн 3 дахь өдөр гэрийнхээ гадна нэг пивор усны сав, 8 уут цемент, 2 ширхэг төмөр труба авч ирсэн. Хаанаас авч ирсэн талаар би асуугаагүй. Цемент нь норчих байх гэж бодоод тэр өдөр би брезинтээр бүтээсэн. Одоо тэдгээр зүйлс манай гэрийн гадна бүрэн бүтэн байгаа. Ганцаараа өөрийнхөө Вонго-3 маркийн тээврийн хэрэгслээр авч ирсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 55-56/, гэрч ийн “...2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр санагдаж байна. Манайх цагаан сарын буузаа хийсэн тэр шөнө 19-20 цагийн үед ******* өөрийнхөө цагаан өнгийн портер машинаараа манай айлын Нямсүрэнгийн гэрт ирчихээд удалгүй Нямсүрэн мотоциклоо машин дээрээ ачаад хойшоо явсан. Явснаасаа хойш 2 цаг орчим болоод буцаад Нямсүрэнгийн гэрт ирээд мотоциклоо буулгачихаад ******* машинаа жолоодож хөдлөөд чулуунд банкаа цохиод түлш нь асгараад зогссон. *******ын машины тэвшин дээр усны том дөрвөлжин цагаан сав, ууттай цементнүүд байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21-22/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 38-40/, Эд зүйл нуусан газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 41-44/, Эд зүйл түр хураан авсан, эд зүйлд үзлэг хийсэн, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-ийн 45-47/, Авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 48-50/, Эд зүйлийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 61-64/, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ний 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 02/11 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 32-35/, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ний 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 03/03 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 63-71/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.
Шүүгдэгч Үхэр овогт *******т холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “...малын хашаа байрыг агуулах сав гэж үзэхгүй. Улсын яллагч агуулах сав гэж дүгнэж байгаатай санал нийлэхгүй байна...” гэсэн дүгнэлт гаргасан ч үүнийг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь Хохирогч ******* нь малын өөрийнх нь хөдөлгөөнийг хорих, салхи, жавар, бороо, цаснаас нөмөрлөх зориулалтын хашаа, хороо, саравчинд хулгайд алдагдсан гэх эд зүйлүүдийг тусгайлан хамгаалж битүүлж, хаалга, цоож бэхэлгээ хийсэн болох нь хохирогч *******гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Байрны мухарт хашаа хийгээд хаалга хийгээд төмөрлөөд ойр зуурын юм хураасан байсан. Цастай байсан болохоор мөр нь тод гарсан байсан. ...Хашаа хороогоо хамгаалаад буланд нь эд зүйлээ хураагаад хаалга үүдийг нь түгжээд хамгаалсан байсан гэж ойлгож болно” гэсэн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч *******ыг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Үхэр овогт *******т холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс түүнийг бусадтай бүлэглэн тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар нэг жил нэг хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******т гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор ******* улсын дугаартай Вонго-3 маркийн тээврийн хэрэгслийг ашигласан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа тээврийн хэрэгсэл ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэх шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “...Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгоно гэсэн заалт хуулинд байдаггүй. ..тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр эзэмшигч нь ******* гэж байгаа. Өмчлөх, эзэмших гэдэг нь 2 өөр ойлголт. Тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч учраас нэгэнт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэж байгаа учраас үнийг нь гаргуулж улсын орлого болгож болно. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар гэр бүлийн өмч учраас машиныг хурааж болохгүй. ******* өрх тусгаарлаж тусдаа гараагүй. ...энэ хүн өмчлөгч нь биш эзэмшигч нь байгаа. Яагаад ингэж үзэж байна вэ? гэхээр Иргэний хуулийн 126 дугаар зүйлд гэр бүлийн дундын өмч гэж заасан байгаа. Иймд машиныг хурааж болохгүй гэсэн байр суурьтай байна...” гэсэн дүгнэлт гаргасан ч №023776613 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр “...өмчлөгч *******..” гэж бичигдсэн байх тул ******* улсын дугаартай Вонго-3 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь ******* байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******ын өмчлөлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ******* улсын дугаартай Вонго-3 маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгож, шүүгдэгч *******ын №023776613 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /1 ширхэг/-ийг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэйг тус тус дурьдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.8, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Үхэр овогт *******ыг бусадтай бүлэглэн тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Үхэр овогт *******ыг нэг жил нэг хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан нэг жил нэг хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.2, 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ******* улсын дугаартай Вонго-3 маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгож, шүүгдэгч *******ын №023776613 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /1 ширхэг/-ийг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.