Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/199

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл, улсын яллагч хяналтын прокурор Ц.Цэрэнбалжир шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар, шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2007002700159 дугаартай хэргийг 2020 оны ******* дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, ******* настай, яс үндэс Халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Налайх дүүргийн 2 дугаар хорооны 32 дугаар байрны ******* тоотод оршин суух, оноштой, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй ******* овогт *******ын ******* /РД:МР77**************16/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны 32 дугаар байрны ******* тоотод төрсөн дүү О.ийн баруун шуунд зүсэж, зүүн гуянд хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Дүүгээ ажил хийсэнгүй гээд уурлаад санаандгүй дүрсэн. Би тухайн үед жоохон юм уусан байсан. Тэгээд манайд орж ирэхдээ найзтай цуг 0,75 литрийн архитай орж ирэхээр нь би уурлаад ажил хийсэнгүй гээд хоол хийх гэж байсан хутгаараа дүрсэн. Би гал тогоонд төмс арилгаж байсан. Манайд уугаад ажил хийсэнгүй гээд маргасан. Би дүүгээ архи 2 уугаад байхаар нь хэлсэн. Өмнө нь би хааяа хамт уудаг байсан. Би тааруулаад уугаад унтдаг. Ажил хий гэснээс өөр маргаан байхгүй. Бид 2 сууж байсан. Хохирогч миний зүүн талд сууж байсан. Би баруун хөл рүү нь хатгасан. Би уурандаа дүрснээ мэдэхгүй байна. Би сэтгэцийн өвчнөөр групптэй. 79 хувьтай байж байгаад хасагдаад 60 хувьтай групптэй болсон. Би хавар эмнэлэгт хэвтдэг. Хавар миний толгой, нуруу өвдөөд Налайхын эмнэлэгт хэвтдэг. Архи уусан нь миний буруу харамсаж байна. Дүүтэйгээ уулзаагүй удаж байна. Ажилд орно гээд хөдөө яваад уулзаагүй. Дүү маань оёдол тавиулсан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд: Шүүгдэгч О.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 11-ний орой 20 цагийн үед би гэрээсээ гарахад манай дүү найзынхаа хамт манай гадаа согтуу зогсож байхтай таарч уулзаад гэр рүү орсон юм. Манай гэрт ороод найзтайгаа нэг шил архи хувааж уугаад би уугаагүй юм. Би өөрийн дүү ийг архи ууж гадуур явлаа, ажил төрөл хийсэнгүй гэхэд өөдөөс маргаад танд хамаагүй гэхээр нь би хоол хийх гээд бэлдэж байсан хутгаараа айлгая гэж бодоод зүүн гуяны гадна талд нь хүрэхэд хатгагдаад дүүгээ гэмтээчихсэн юм. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 48- 49 хуудас/

Хохирогч О.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2020 оны 06 дугаар сарын 11-ний орой 32 дугаар байрны гадаа найз Эын хамт зогсож байхад ах ******* гарч ирээд бид 3 гэр рүү орсон. Ороод байж байтал ах намайг ажил төрөл хийсэнгүй гээд үглэж загнаад байхаар нь би дэргэд нь очоод танд ямар хамаатай юм гэтэл барьж байсан хутгаараа миний зүүн гуяны гадна хэсэгт хатгачихсан, тэгэхээр нь би хутгыг авах гээд зууралдаж байхад ах өгөхгүй гээд ноцолдож байхдаа баруун шуунд хутгаараа эсгэчихсэн. Тэгээд манай найз Э намайг гэрээс нь аваад гарсан. Би согтуу байсан болохоор тухайн асуудлыг мэдэхгүй байсан, дараа нь эрүүл болоод болсон асуудлыг санасан. Би ямар нэг эмчилгээ хийлгээгүй, нэг удаа эмнэлэг очиж гуяны боолтоо солиулсан. Одоо эдгэрээд зүгээр болсон..." гэх мэдүүлэг/хх-ийн 10-11 дүгээр хуудас/

Гэрч Г.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... бид 2 гэрт ороод байхад ******* ах нь дүүгээ ажил төрөл хийсэнгүй гэж гал тогооны өрөөнд загнаад хутга бариад ойртоход ахаа болилдоо гээд байснаа хутгатай гарыг барих гээд зууралдаж байхад ******* гуя руу нь хутгалчихсан. Би очоод ийг гялс татаж салгаад аваад гарсан. ******* хутгаа бариад гэртээ үлдсэн. Шар эрээн иштэй дунд зэргийн урттай хутга байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/

Шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №******* шэ/411 дугаар: "1. ...О.ийн биед баруун шуу зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. 3 5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..." гэх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/

Шүүх сэтгэц эмгэг судлалын "...О.******* нь F 70 буюу оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна. ******* нь өөрийн сэтгэцийн оюун ухааны түвшинд мэдүүлэг өгөх чадвартай байна..." гэх дүгнэлт /хх-ийн 35-37 хуудас/

Шүүх сэтгэц эмгэг судлалын №1*******0 дугаартай: О.******* нь F 70 буюу оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна. ******* нь хэрэг хариуцах чадвартай байна.." гэх дүгнэлт

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 04-06 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон бичгэн баримтууд зэргийг шинжлэн судлав. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч О.******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны 32 дугаар байрны ******* тоотод төрсөн дүү О.ийн баруун шуунд зүсэж, зүүн гуянд хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч О.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...хэргээ хүлээн зөвшөөрч байна. Одоо дүү намайг уучилсан би ч гэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...гэв. Хохирогч О.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ах намайг ажил төрөл хийсэнгүй гээд үглэж загнаад байхаар нь би дэргэд нь очоод танд ямар хамаатай юм гэтэл барьж байсан хутгаараа миний зүүн гуяны гадна хэсэгт хатгачихсан, тэгэхээр нь би хутгыг авах гээд зууралдаж байхад ах өгөхгүй гээд ноцолдож байхдаа баруун шуунд хутгаараа эсгэчихсэн...." гэх мэдүүлэг, Гэрч Г.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... бид 2 гэрт ороод байхад ******* ах нь дүүгээ ажил төрөл хийсэнгүй гэж гал тогооны өрөөнд загнаад хутга бариад ойртоход ахаа болилдоо гээд байснаа хутгатай гарыг барих гээд зууралдаж байхад ******* гуя руу нь хутгалчихсан..." гэх мэдүүлэг, Шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №******* шэ/411 дугаар: "1. ...О.ийн биед баруун шуу зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..." гэх дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ. Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч О.*******т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ. Энэхүү гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь хохирогч болон шүүгдэгч нарын хооронд архидан согтуурсантай холбоотой таарамжгүй харилцааны үүдэлтэй 4 байна гэж үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Иймд шүүхээс ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгчийн сэтгэцийн эрүүл мэндийн талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд Шүүх сэтгэц эмгэг судлалын "...О.******* нь F 70 буюу оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна. ******* нь өөрийн сэтгэцийн оюун ухааны түвшинд мэдүүлэг өгөх чадвартай байна..." гэсэн дүгнэлт гарсныг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс сэтгэцийн байдлыг дахин тодруулах үндэслэлээр шинжээч томилсноор Шүүх сэтгэц эмгэг судлалын №1*******0 дугаартай: О.******* нь F 70 буюу оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна. ******* нь хэрэг хариуцах чадвартай байна.." гэсэн дүгнэлт гарсныг үндэслэн шүүгдэгчийг хэрэг хариуцах чадвартай гэж үзлээ.

Шүүгдэгч О.*******т холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүх хянаад Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт зааснаар хохирогчийн зүй бус харилцааны улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн сэтгэцийн эрүүл мэндийн байдал, гэмт хэргийн шинж, учирсан хохирлын нийгмийн аюулын хэм хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар эрээн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ыг ялаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар эрээн иштэй 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД