Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 63

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* /РД:*******/

   Хариуцагч: *******,*******,*******,******* /РД:/

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагч , нарийн бичгийн дарга Ж.Мухлай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2001 оноос 2005 оны 04 дүгээр cap хүртэл хамтран амьдарч байгаад охин 2003 оны 07 дугаар сарын 29-нд төрсөн. Бид хоёр хамт амьдрахаа болиод 12 жил гаруй болж байна. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй. Иймд охин т тэтгэлэг гаргуулан авах хүсэлтэй байна. бид хоёрт эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ миний бие 2001 оноос 2005 он хүртэл хамт амьдарч байгаад охин Болорчимэг төрсөн. Болорчимэг нь миний хүүхэд мөн болно. Би хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзахгүй.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт, охин ийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ”Өнө-Орших” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 566 дугаар албан бичиг,  нэхэмжлэгчийн хүсэлт, хариуцагчийн хариу тайлбар зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Нэхэмжлэгч нь ээс охин т тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд ханджээ.

Хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд , нар нь 2001 оноос хамтран амьдарч, энэ хугацаанд 2003 оны 07 дугаар сарын 29-ний өдөр охин төрсөн, түүний эцэг мөн  болох нь зохигчдын тайлбараар нотлогддог бөгөөд зохигчид хүүхдийн эцгийн талаар маргахгүй байна.

 

Охин нь одоо 14 нас 7 сартай байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд тэдний хэн нэг нь хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа тохиолдолд энэ үүргээ биелүүлэх үүрэгтэй.

 

Иймд нь хүүхдээ тэжээн тэтгэх буюу тэтгэлэг төлөх үүрэгтэй байх тул хариуцагчаас хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин ийг  тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ийг улсын тэмдэгтийн хураамжид 46860 төгрөг төлөхөөс чөлөөлсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ээс улсын тэмдэгтийн хураамжид 46860 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ээс охин ийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
  2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
  3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж 46860 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
  4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч ээс улсын тэмдэгтийн хураамжид 46860 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Р.УРАНЧИМЭГ