| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 143/2017/00468/И |
| Дугаар | 64 |
| Огноо | 2018-02-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралданаар
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, /РД:
Хариуцагч: *******, *******, *******, *******, /РД: /
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагч , нарийн бичгийн дарга Ж.Мухлай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тай 2000 оноос хамт амьдарч, 2008 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. 2000 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр охин , 2013 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүү нар төрсөн. Гэр бүлийн таарамжгүй байдлаас болж 2017 оны 08 дугаар сараас тусдаа амьдарч байна. Цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулах, хоёр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. том хүүхэдтэйгээ таарч тохирдоггүй. Цаашид аавтайгаа хамт амьдрахгүй гэсэн. Бид 2 түүнээсээ болж байнга муудалцдаг. Том хүүхэдтэйгээ дагавар хүүхэдтэй хүнтэй суусан юм шиг харьцдаг гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: аас ирсэн нэхэмжлэлийг гардаж авлаа. Нэхэмжлэлийн шаардлага 2 хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Мөн гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Ер нь хүүхдээ жаахан эрхлүүлчихсэн. Ганц нэг юм хэлээд алгадах тохиолдолд цагдаа дуудаж өгдөг. Хүүхдээ ганц нэг алгадах зүйл байж болно биз дээ. Одоо байхаа больчихсон юм уу? 2017 оны хавар хөөрөг гэрт тавьчихсан байсан чинь хугалаад хаячихсан байсан. Тэрнээс болж алгадсан. Түүнээс хойш таарамж муутай болсон гэжээ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох ын иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэгчдийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, охин , хүү нарын төрсний гэрчилгээний хуулбар, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 70 дугаартай тэмдэглэл, хариуцагч ы хариу тайлбар зэргийг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд ханджээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд , нар нь 2000 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэр бүл болсныг 2008 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн *******ын иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага бүртгэн, хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2000 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр охин , 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүү нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчдийн байнгын хүчирхийлэл дарамтаас болж хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй нөхцөл байдал байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хариуцагч ы шүүх хуралдаанд гаргасан “...хүүхдээ ганц нэг юм хэлээд алгадах тохиолдолд цагдаа дуудаж өгдөг. Хүүхдээ ганц нэг алгадах зүйл байж болно биз дээ. Одоо байхаа больчихсон юм уу” гэх тайлбараар нотлогдож байх тул эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт зааснаар эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд тэдний хэн нэг нь хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа тохиолдолд энэ үүргээ биелүүлэх үүрэгтэй. 2000 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр охин , 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүү нарын эцэг болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, , нарын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөг төлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад 70 200 төгрөг, 2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад 62 816 төгрөг, нийт 133016 төгрөг төлөхөөс 140 400 төгрөгийг төлсөн байх тул илүү төлсөн 7384 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж 133 016 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар , нарын гэрлэлтийг цуцалсугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
4.Улсын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжид 133 016 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогоос 7384 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ