Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 65

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******,*******  ******* тоотод оршин суух ******* ******* /РД:*******/

 

   Хариуцагч: *******, *******, , тоотод оршин суух /РД:/

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ж.Мухлай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* миний бие 2007 оноос эхлэн тэй хамран амьдарч эхэлсэн бөгөөд ийнхүү хамт амьдрах хугацаанд буюу 2008 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр охин , 2009 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүү , 2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүү нар маань төрсөн юм. 2017 оны 08 дугаар сараас манай нөхөр гэх бүсгүйтэй гэр бүлээс гадуур харилцаа тогтоож байнга архи болон согтууруулах ундаа ууж намайг элдвээр хэлж манайхаас хэрүүл маргаан тасрахаа больсон бөгөөд энэ байдал нь хүүхдүүдийн минь хүмүүжилд муугаар нөлөөлж гэр орондоо тухтай сайхан амьдрах боломжийг бүрдүүлэхгүй байх учир гээс тусдаа амьдарч, гурван хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Миний нөхөр болох хэд хэдэн удаа уучлалт гуйн гэртээ ирсэн боловч удалгүй миний сэтгэл хөрсөн, эсхүл гэх эмэгтэй чи наад хүнээ тэжээж чадах юм уу?, би аваад явна, хүүхдүүд чинь өлсөөд байна уу?, арчаагүй авгай минь гэх мэтээр илтэд намайг дорд үзэн тавлан тохуурхаж энэхүү зохисгүй харьцаагаараа надад асар их сэтгэлзүйн дарамт үзүүлж нь мөн эцэг хүнийхээ үүргийг огтхон ч биелүүлэхгүй, үр хүүхдүүдээ харж хандахгүй байгаа учраас миний бие аргагүй эрхэнд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна” гэжээ.

Хариуцагч Ч.Баяхрүү шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хариуцагч би хүлээн авч танилцаад шүүхээс тогтоосон хугацаанд дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчтэй хамт амьдарч бидний дундаас 3 хүүхэд төрсөн. Хүүхдийн эцэг мөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хүүхдүүдээ эхийнх нь асрамжинд үлдээнэ. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй. Иймээс 3 хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үүнд маргах зүйл байхгүй. Би хөдөө байдаг учир шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байна. Тэгэхээр шүүх хуралдааныг хариуцагч намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт, охин , хүү , нарын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ”Энхийн хүслэн” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 478 дугаар албан бичиг, нэхэмжлэгчийн хүсэлт, хариуцагчийн хариу тайлбар зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь гээс охин , хүү ,  нарт тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд ханджээ.

Хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд , нар нь 2007 оноос хамтран амьдарч, энэ хугацаанд 2008 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр охин , 2009 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүү , 2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүү нар төрсөн, тэдний эцэг мөн  болох нь зохигчдын тайлбараар нотлогддог бөгөөд зохигчид хүүхдийн эцгийн талаар маргахгүй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд тэдний хэн нэг нь хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа тохиолдолд энэ үүргээ биелүүлэх үүрэгтэй.

 

Иймд нь хүүхдээ тэжээн тэтгэх буюу тэтгэлэг төлөх үүрэгтэй байх тул хариуцагчаас хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин , хүү ,  нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч гийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 62816 төгрөгийг төлөх хугацааг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар хойшлуулсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гоос улсын тэмдэгтийн хураамжид 62816 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж, хариуцагч гээс 62816  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч д олгох нь зүйтэй байна.

 

Зохигчид эзгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч гээс охин , хүү , нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
  2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч гээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
  3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гийн төлөх улсын тэмдэгтийн хураамж 62268 төгрөгийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар хойшлуулсан болохыг дурдсугай.
  4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч гоос улсын тэмдэгтийн хураамжид 62816 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулж, хариуцагч гээс 62816  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Р.УРАНЧИМЭГ