| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 143/2017/00463/И |
| Дугаар | 93 |
| Огноо | 2018-03-07 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралданаар
Нэхэмжлэгч: *******, *******, *******,******* тоотод оршин суух, ******* /РД: *******/
Хариуцагч: *******, *******, *******, тоотод оршин суух, /РД: /
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагч , нарийн бичгийн дарга Ж.Мухлай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тай 2007 онд танилцаж 2008 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн *******ын улсын бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлэн гэр бүл болсон. 2009 онд охин төрсөн. 2011 онд охин төрсөн. Том охин 8 настай, бага охин 6 настай. тай хамт амьдрахаа байгаад 2 жил гаруй болж байна. Бид хоёрт эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй. бид хоёрын гэрлэлтийн баталгааг цуцлаж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: тэй эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Хариуцагч миний бие дараах хариу тайлбарыг гаргаж байна. Бид 2008 онд гэрлэж гэрлэлтээ бүртгүүлсэн, түүнээс хойш охин , нар төрсөн. Гэвч бид тусдаа амьдарч, тус тусын амьдралаар хоёр жил гаруй хугацаа болж байна, цаашид дахин хамтран амьдрах боломжгүй байна. Харин хоёр охин маань ээжийнээ хамт амьдардаг учир охин , нарыг эхийнх нь асрамжинд үлдээхэд татгалзах зүйл байхгүй, эд хөрөнгийн хувьд ямар нэгэн маргаан байхгүй болно. Иймд ийн гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримт болох , нарын иргэний үнэмлэх, охин , нарын төрсний гэрчилгээ, , нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 25 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, ын хариу тайлбар, ******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, талуудыг эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд дуудсан тухай баримт, ын эвлэрүүлэн зуучлагчид гаргасан тайлбар, уулзалтын тэмдэглэл зэргийг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч нь т холбогдуулан гэрлэлт цуцлуулахаар шүүхэд ханджээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд , нар нь 2007 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гэр бүл болсныг 2008 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн *******ын иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2009 оны 02 дугаар сарын 19-ний өдөр охин , 2011 оны 08 дугаар сарын 19-ний өдөр охин нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна.
Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 143/ШЗ2018/00204 дугаартай захирамжаар гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авч шийдвэрлэж, ******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гэрлэгчдийг эвлэрүүлэхийг даалгасан ба дээрх хугацаанд гэрлэгчид эвлэрээгүй болох нь 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр нотлогдож байна. Гэрлэгчид цаашид эвлэрэх боломжгүй байх тул гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар *******, нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч т олгосугай.
4.Зөрчлийн тухай хуулийн 15.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй тохиолдолд зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ