| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 143/2017/00456/И |
| Дугаар | 94 |
| Огноо | 2018-03-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралданаар
Нэхэмжлэгч: ******* *******, ******* тоотод оршин суух ******* /РД: *******
Хариуцагч: *******, *******, ******* оршин суух ******* /РД: /
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , нарийн бичгийн дарга Ж.Мухлай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: тай 2008 онд танилцаад 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн *******ын улсын бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүү төрсөн. Одоо 8 настай. нь архи ууж, агсам тавьж, амар тайван амьдрах орчин бүрдэхгүй байснаас 2010 онд салсан. Одоо бид 2 тус тусдаа амьдралтай болсон тул гэрлэлтийн баталгаагаа салгуулах хүсэлтэй байна. бид 2 эд хөрөнгийн маргаангүй тул 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 12 дугаартай гэрлэлтийн баталгааг цуцалж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: тэй 2008 онд танилцаад 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн *******ын улсын бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүү төрсөн одоо 9 настай. тэй гэр бүлийн маргаантай байснаас болж 2010 онд салсан. Одоо бид тус тусын амьдралтай болсон тул гэрлэлтийн баталгаа салгуулах хүсэлтэй байна. Бид эд хөрөнгийн маргаангүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримт болох , нарын иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, , нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, ы хариу тайлбар, хүсэлт зэргийг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч нь д холбогдуулан гэрлэлт цуцлуулахаар шүүхэд ханджээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд , нар нь 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гэр бүл болсныг 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн *******ын иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага бүртгэн, хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүү төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй нөхцөл байдал байгаа болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч өөрийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг бичгээр ирүүлсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар *******, ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч т олгосугай.
4.Зөрчлийн тухай хуулийн 15.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ