| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвын Оюунчулуун |
| Хэргийн индекс | 500/2019/0032/Э |
| Дугаар | 333 |
| Огноо | 2019-04-16 |
| Зүйл хэсэг | 12.1.4., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 333
Д.Ст холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо- Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Ганзориг,
бага насны хохирогч Б.Шийн хууль ёсны төлөөлөгч Р.О,
өсвөр насны шүүгдэгч Д.С, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Д, өмгөөлөгч Б.Б, Б.М,
нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулж,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Г Мөнхзул, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Сын хууль ёсны төлөөлөгч Д.Дийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Ст холбогдох эрүүгийн 1808037291339 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол овгийн Дэлгэрчимэгийн Д.С, 2003 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 16 настай, эрэгтэй, бага боловсролтой, Хөвсгөл аймгийн Рашаант сумын ерөнхий боловсролын 12 жилийн дунд сургуулийн 9-а ангид суралцаж байсан, ам бүл 4, эх, дүү нарын хамт ........... гэх газар оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .............../;
Өсвөр насны шүүгдэгч Д.С нь 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Амины орон сууцны 3-144б тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бага насны хүүхэд болох 10 нас 5 сар 20 хоногтой Б.Шийн биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: Д.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Сыг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Сыг 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Д.Ст оногдуулсан 12 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж, түүний биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Ст оногдуулсан хорих ялыг Сургалт- хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Сын цагдан хоригдсон 77 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Од энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг, цаашид хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлыг нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Өсвөр насны шүүгдэгч Д.Сын хууль ёсны төлөөлөгч Д.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолд авагдсан өсвөр насны шүүгдэгч Д.Сын биеэр эдлэх ялыг хөнгөрүүлж өгнө үү хэмээн давж заалдах гомдол гаргаж байна.
Би өсвөр насны шүүгдэгч Д.Сын төрсөн эх, Д.С нь миний том хүү юм. Би Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гагцхүү давж заалдах шатны шүүхээс бидний нийгмийн байдлыг харгалзан үзэж, миний хүүгийн биеэр эдлэх 6 жилийн хорих ялыг хөнгөрүүлэх буюу насанд хүртэл нь ялыг хойшлуулж өгнө үү.
Учир нь, би харааны бэрхшээлтэй, өрх толгойлсон эмэгтэй, 02-15 насны гурван хүүхэдтэй. Одоо 2019 оны 5 дугаар сард төрөх гэж байгаа, жирэмсэн.
Амьдралын хүнд нөхцөлөөс шалтгаалж том хүү Д.С нь миний хамаатан Бямбабадрахын ажилд туслахаар Улаанбаатар хот яваад дээрхи гэмт хэргийн шүүгдэгч болж ар гэртэй нэмэр тус болох нь битгий хэл, ял шийтгүүллээ. Би хүүхдээ өмөөрч байгаа юм биш. Би одоо удахгүй төрнө, нүдний хараа улам муудаж, аливаа зүйлийг хийх чадвараа алдаж байна. Хүүхдүүд маань хэтэрхий балчир учир өрхийн тодорхой орлого 1 хүүхдэд оногдох 20.000 төгрөгөөс өөр орлогогүй, эмнэлэгт хэвтэж эмчлүүлж чадахгүй байгаа миний амьдрал маш хүндрэлтэй байгааг сум орон нутгийн маань удирдлага, айл зэргэлдээ хүмүүс сайн мэднэ. Надад 60 орчим настай тэтгэвэрт байдаг нэг нагац эгчээс өөр түшиж тулах хүн байдаггүй. Би даралт ихтэй, хаван ихтэй байгаа бөгөөд хүү Д.Сын хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэхийг хүлээж, Улаанбаатар хотод айлд байна.
Иймд давж заалдах шатны шүүхийн эрхэм шүүгчид миний төрсөн хүү Д.Сын биеэр эдлэх 6 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгч бидний амьдралд гүн туслалцаа үзүүлнэ үү. Би хүү Д.Сын үйлдсэн бага насны хүүхэд хүчиндсэн гэмт үйлдэлд маш их харамсаж байна. Хохирогч охины бие сэтгэхүйд учирсан шаналал зовиурыг эх хүний хувьд ойлгож, хүүгийнхээ буруутай үйлдлийг ойлгож, түүний өмнөөс гэмшиж байна.
Би Д.Сыг хамтааныхаа хүнийг дагуулж, түүний туслах болгож явуулсандаа маш их гэмшиж байна. Уг нь Бямбабадрах гэх хамаатны ах маань миний хүү Д.Сыг өрмийн туслах болгож, мэргэшүүлнэ, цалин хөлс өгнө гэж гуйж байгаад авч явсан. Миний хүү хичээл сургуульдаа суралцах сонирхол ихтэй, маш гоё зурдаг тул хүүгийнхээ сурах бэлтгэлийг хангахын тулд тухайн өдөр арга буюу явуулсан. Гэтэл өнөөдөр миний хүү гэмт хэрэг үйлдсэн ялтан болчихоод зогсож байна. Насанд хүрээгүй хүүхдүүдийг харж хайхраагүй, гэмт хэрэг гарах нөхцөл бүрдүүлж, эзгүй орхиж явсан Бямбабадрах ах, түүний гэргий нарт иргэн хүний хувьд гомдолтой байна. Үнэн хэрэгтээ хүүг минь өөрийн асрамж, халамжинд хөдөлмөрлүүлнэ гээд авч явсан. Надад ганц тус болдог, ахуй амьдралдаа нэмэр болдог хүн нь Д.С билээ. Иймд Д.Ст оногдуулсан ялыг насанд хүртэл нь хойшлуулж, гүн туслалцаа үзүүлнэ үү. Бидний амьдралын хүнд хэцүү байдлыг харгалзан үзэж 6 жилийн ялыг нь бага ч болтугай хасаж, хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Өсвөр насны шүүгдэгч Д.Сын хууль ёсны төлөөлөгч Д.Дийн өмгөөлөгч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Түүний хувийн байдал, ар гэрийн байдал хүндрэлтэй. Ээжийнх нь хэлснээр өөрөө хагас өнчин өссөн, багаасаа аавыгаа мэдэхгүй. Д.Дийн хувьд хүүхдүүд нь 0-10 насны бага насны 3 хүүхэдтэй. Д.С нь мөрдөн байцаалтын шат болон анхан шатны шүүх хуралдааны үеэр гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Үйлдсэн гэмт хэргийнхээ үр дагаврыг маш сайн ойлгож байгаа. Д.Дийг гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байгаа...” гэв.
Өсвөр насны шүүгдэгч Д.Сын хууль ёсны төлөөлөгч Д.Дийн өмгөөлөгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "... Д.Дийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна...” гэв.
Өсвөр насны шүүгдэгч Д.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би айлын том хүүхэд. Надад оногдуулсан 6 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулж өгнө үү. ...” гэв.
Бага насны хохирогч Б.Шийн хууль ёсны төлөөлөгч Р.О давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбар болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний охины биеийн байдал арай дээр болж байгаа. Энэ явдлаас хойш зандруу, огцом ууртай болсон. Д.Ст оногдуулсан ял шийтгэл болон зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул Д.Сын хууль ёсны төлөөлөгч Д.Дийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.
Прокурор А Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх Д.Сын хувийн байдлыг харгалзан, хуульд заасан бүх л боломжуудыг үндэслэн ялыг хөнгөрүүлж, 6 жилийн хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй тул Д.Сын хууль ёсны төлөөлөгч Д.Дийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Д.Ст холбогдох хэргийн бүх ажиллагааг хянахад. мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.
Хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад:
Өсвөр насны шүүгдэгч Д.С нь 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Амины орон сууцны 3-144б тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бага насны хүүхэд болох 10 нас 5 сар 20 хоногтой Б.Шийн биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг нь далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
Тэрээр гэмт хэрэг үйлдсэн талаараа хүлээн мэдүүлдэг /хх-37/ ба түүний мэдүүлэг нь бага насны хохирогч Б.Шийн “...Тэгээд миний боов руу Д.С ах өөрийн боовоо хийсэн. Аймар өвдөж байсан. Миний дээр гарчихаад дээшээ доошоо цохиж байгаа юм шиг хүчтэй хөдлөөд нэлээд удаж байгаад босоход миний боов хорсоод их өвдсөн. Бас доошоо нойтон оргиод байсан. ...” /1 хх 37-38, 45-47/, гэрч Р.Оюунчимэгийн “... Би Шинэцэцэгээс асуухад “Д.С ах намайг өглөө орондоо хэвтэж байхад дээрээс дараад миний бандаашийг тайлаад дээр гараад хөдлөөд байсан” гэсэн. ... Д.Саас асуухад “Би Шинэцэцэгтэй секс хийсэн, дур тавьсан” гэж надад хэлсэн. ...” /1 хх 51-52/, Б.Бямбабадрахын "... эхнэр орилоод, охин Шинэцэцэг уйлахаар нь очтол “манай охиныг Д.С хүчиндсэн байна” гэж эхнэр хэлсэн. Д.Саас “чи дүүгээ яаж байгаа юм бэ, дээр нь мордсон юм уу” гэхэд “тийм” гэж хэлсэн. ...” /1 хх 53-54/, шинжээч Ц.Нандинцэцэгийн "... Биологи болон бактерлогийн шинжилгээнд үтрээний арчдас наалдацын шинжилгээ авсан ба шинжилгээг авахдаа үтрээний үүдэвч хэсгээс авч шинжилгээнд илгээхэд эр бэлгийн эс илэрсэн. ...” /1 хх 84/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 8792 дугаартай “... Б.Ш гэж хаягласан үтрээний арчдаст илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийг тогтоцыг тогтоов.” гэх шинжээчийн дүгнэлт /1 хх 17-18/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 8795 дугаартай "... Д.С гэж хаягласан хатаасан цус нь ДНХ-ийн тогтоцоороо 2018 оны ДНХ-ийн №8792 дугаартай дүгнэлтэд тусгагдсан Б.Ш гэж хаягласан үтрээний арчдаст илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна." гэх шинжээчийн дүгнэлт /1 хх 22-23/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 120006 дугаартай “...Б.Шийн охин хальс бүтэн, урагдалгүй байна... Б.Шийн үтрээний арчдас, наалдцад эр бэлгийн эс илэрсэн байна.” гэх шинжээчийн дүгнэлт /1 хх 79/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 741 дугаартай “... Б.Ш нь F 43,1 Гэмтлийн дараах дарамтат эмгэгтэй байна. Дээрх гэмтэл нь олдмол гэмтэл бөгөөд 2018 оны 7 дугаар сарын 30-нд хүчирхийлэлд өртсөн гэх хугацаанаас хойш үүссэн байна." гэх шинжээчийн дүгнэлт /1 хх 100-102/,
Бактериологийн болон биологийн шинжилгээний хариу /1 хх 7/, Б.Шийн төрсний гэрчилгээний хуулбар, түүний насыг тоолсон тухай тэмдэглэл /1 хх 39-40/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Прокуророос Д.Сын бага насны хохирогч Б.Шийг хүчиндсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, анхан шатны шүүх уг зүйл, хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 12 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Д.Сыг бага насны хүүхэд буюу 10 нас 5 сар 20 хоногтой Б.Шийн хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Өсвөр насны шүүгдэгч Д.Сын хууль ёсны төлөөлөгч Д.Д нь "... Д.Ст оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон Д.Сын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэрэгт дүгнэлт хийхэд түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” гэж заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Д.Ст холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял оногдуулахаар заасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлд заасан үндэслэлээр шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч Д.Сын хууль ёсны төлөөлөгч Д.Дийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өсвөр насны шүүгдэгч Д.Сын хууль ёсны төлөөлөгч Д.Дийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Д.ОЮУНЧУЛУУН