Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 83

 
  1. Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ээс 778 699 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,  нэхэмжлэгч *******ы илүү нэхэмжилсэн 1.721.301 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ы улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 54.950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 23.238 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ:                                  Л.УГТАХБАЯР

             

                                 ШҮҮГЧИД:                                  Д.УРАНЧИМЭГ                          

 

    Г.БАЯРДАВАА