Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2017/ШЦТ/439

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Íèéñëýëèéí Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

            Улсын яллагч Н.Булганчимэг,

            Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б.Б-д холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 19-нèé өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1985 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, ýрýãòýé, дээд áîëîâñðîëòîé, англи хэлний орчуулагч ìýðãýæèëòýé, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр õ¿¿õдèéí õàìò амьдардаг, Чингэлтэй дүүргийн  00 дугаар хороо, 00 дугаар хороолол бага тойруу гудамж 00 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, Б-ын Б (РД:хх000000)

нь 2017 îíû 6 äóãààð ñàðûí 16-íаас 17-ны шилжих шөнө ×èíãýëòýé ä¿¿ðãèéí 6 äóãààð õîðîîíû íóòàã дэвсгэр 00-00 тоотод хохирогч И.О-ийг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол ó÷ðóóëñàí гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

              Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судаëæ ТОДОРХОЙЛБОЛ:

              Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ:-¯йлдсэн хэргээ хүлээн çºâøººð÷ áàéíà. Ãýì áóðóóãàà îéëãîæ áàéíà гэжээ.  

Хохирогч И.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:- ...Би 2017 оны 6 дугаар сарын 16-ны орой найз Н болон түүний нөхрийн хамт караокед сууж байгаад 02 цагийн үед Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо 00-00 тоот гэртээ ирээд хаалгаа нүдэхэд манай нөхөр тайлахгүй байхаар нь гар утас руу нь залгаад хаалгаа онгойлгооч ээ гэсэн чинь намайг ирсэн газар руугаа зайл гэх зэргээр муу муухайгаар хэлээд байхаар нь үүдэндээ зогсож байсан чинь гэнэт хаалгаа онгойлгоод түмпэнтэй бохир ус миний урдаас цацсан. Гэр рүүгээ орох гэтэл миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохих үед доошоо нүдээ дараад суутал миний үснээс татаад гал тогооны өрөө рүү чирч оруулж бөгс бөөр рүү цохихоор нь би босоод цохилцох гэсэн чинь нөгөө нүд рүү гараараа  цохиж намайг 2 нүдээ дараад газар сууж байх үед нуруу, бөгс гуя зэрэг газрууд руу өшиглөөд унтлагын өрөө рүү яваад орчихсон гэжээ.  

 Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 2017.6.20-нû №8000 тоот дүгнэлтэд:

1.И.О-ийн биед тархи доргилт, зулайн хуйх, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхи, зүүн дээд, доод зовхи баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ.

Шүүх нотлох баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Б.Б нь 2017 îíû 6 äóãààð ñàðûí 16-íаас 17-ны шилжих шөнө ×èíãýëòýé ä¿¿ðãèéí 00 äóãààð õîðîîíû íóòàã дэвсгэрт орших 00-00 тоот гэртээ эхнэр И.О-ийг согтуурсан байдалтай ирсэн гэх шалтгаанаар маргалдаж, зодсоноос  И.О-ийн биед тархи доргилт, зулайн хуйх, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхи, зүүн дээд, доод зовхи баруун шуунд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл ó÷ðóóëñàí болох нь шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрч Б.Б-н “2017 оны 6 дугаар сарын 17-ны шөнийн 03 цагийн үед Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо 00-00 тоотод эхнэр агсам тавиад байна гэсэн дуудлага ирсэн. Уг дуудлагаар саатуулах байрны цагдаа жолооч Т.Г-н хамт очсон. Хаяганд ороход нөхөр нь эрүүл, эхнэр нь их хэмжээний согтолттой хүүхэд нь уйлсан байдалтай байсан. Эхнэрийнх нь хувцас хуурай, их согтуу байсан ба нөхөр нь манай эхнэр ойрдоо гадуур гарч архи ууж яваад байсан учир бид хоёр маргалдсан гэж байсан гэсэн” (хх-33) гэх мэдүүлэг,

 

 

гэмт хэргийн талаар гомдол, хүсэлтийг хүлээн авсан тэмдэглэл, бичгийн áóñàä баримтаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн õîõèðîë учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1-д заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1-д заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн ñàíàëûã тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч Б.Б-ийн торгох ялыг 2017 оны 12 дугаар сарын 10-нû өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Г овогт Б-ын Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд òîîöñóãàé.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 450 íýãæòýé òýíöýõ õýìæýýíèé áóþó 450.000 (äөрвөн зуун тавин   ìÿíãà) òºãðºãººð тîðãîõ ÿëààð øèéòãýñ¿ãýé.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Б-ийн торгох ялыг 2017 оны 12 дугаар сарын 10-нû дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б нь энэ тогтоолын 3-т заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гэм хорын хохирол нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-өд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр ¿ðãýëæë¿¿ëñ¿ãýé.

7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ