Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 02441

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2017/02441

Улаанбаатар хот

 

                       

М

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Т овогт  Г, Б овогт Ч Т нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2005 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүү Т эцэг Л.Г нь, 2007 оны 10 дугаар сарын 24-ны өдөр хүү Т, 2012 оны 7 дугаар сарын 13-ны өдөр охин Баясгалан нарыг эх Ч.Т нь асрамжид тус тус байлгасугай.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2007 оны 10 дугаар сарын 24-ны өдөр хүү Т, 2012 оны 7 дугаар сарын 13-ны өдөр охин Б нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байвал 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Л.Г нь тэтгэлэг гаргуулан сар бүрийг сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн Нарангийн 14 дүгээр гудамжны 68 тоот хаягт байрлах 24 метр квадрат талбай бүхий хувийн сууцыг Л.Г өмчлөлд үлдээж, Л.Г Г.Т, Г.Б нарт ногдох хэсэг болох 1 920 000 /нэг сая есөн зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулан Ч.Толгож, Ч.Т нь тухайн хөрөнгийн өөрт оногдох хэсгээсээ татгалзсан болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-т зааснаар Л.Г101 092 /нэг зуун нэг мянга ерэн хоёр/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Т улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Г 348 200 төгрөгийг гаргуулан 70 200 /далан мянган хоёр зуун/ төгрөгийг гаргуулан Ч.Т, 278 000 /хоёр зуун далан найман мянган/ төгрөгийг Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст тус тус олгосугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсүгэй.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               З.ДОРЖНАМЖИН