Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/113

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар

Улсын яллагч Т.Өсөхболд

Шүүгдэгч Ц.*******, Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч *******гийн *******, *******гийн ******* нарт холбогдох эрүүгийн 22*******6000000101 дугаартай, 178/2022/01/Э/ индекстэй хэргийг 2022 оны 05 сарын 24-ны өдөр  хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 2******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-7,  эх, ах, эгч, дүү нарын хамт Ховд аймгийн ******* сумын ******* дугаар /*******/ багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй гэх, ******* овгийн *******гийн *******, регистрийн дугаар: *******;

 2.Монгол Улсын иргэн, 2002 оны ******* дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, төрсөн эцэг, төрсөн эх, төрсөн дүү нарын хамт Ховд аймгийн ******* сумын дүгээр // багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй гэх, Таргад овгийн *******гийн *******, регистрийн дугаар: ПП022*******151*******;

                            Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ц.*******, Ч.******* нар нь бүлэглэн 2022 оны ******* дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны ******* дугаар сарын 2*******-ны өдрийн хооронд Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар болох “Хар нуурын Хомын хоолой” хэмээх газраас зөвшөөрөлгүйгээр 10 ширхэг монгол хадран загас, 8 ширхэг алтайн шар сугас загасыг тор ашиглан агнаж, амьтны аймагт 106 000 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар ан агнах гэмт хэрэгт холбогдожээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн *******-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 0*******-10 х/

               Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Уранчимэгийн мөрдөн шалгах ажилллагаанд өгсөн...  Би Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны мэргэжилтэн хийдэг. Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэр Хар нуурын “Хомын хоолой” гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт ордог учраас сүүлийн 4 жил загас агнах, барих зөвшөөрөл олгогдоогүй. Амьтны тухай хуулийн *******7 дугаар зүйлд заасны дагуу үнэлгээг 2 дахин нэмэгдүүлж хохирлыг нөхөн төлүүлэх саналтай байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 8*******-84 х/,

             Гэрч Ц.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны ******* дугаар сарын 22-ны өдөр би найз Ч.*******ийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрээс Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “Хомын хоолой” гэх нэртэй газар луу миний улаан өнгийн Мустанг- 5 маркын мотоциклоор явж ирсэн. Тэгээд тухайн өдөр “Хомын хоолой” гэх нэртэй газар бид хоёр дөрвөн цооног гаргаж, 50 метрийн урттай 6 см нүхтэй гурван ширхэг тор татаад оройхон 18 цагийн үед тороо татаж хартал 18 ширхэг загас торонд орсон байсан ба тухайн торонд 8 ширхэг нохой загас, 10 ширхэг хайруус загас орсон байсныг торноос салгаж аваад торнуудаа ухаж гаргасан цооног руугаа дахин байрлуулаад шөнө 01 цагийн үед тороо татах гэж байтал цагдаа нар ирээд баригдсан. Тухайн торыг татаж гаргатал торонд нэлээд хэдэн загас орсон байсныг цагдаа нар салгаж буцаагаад усанд тавьсан... гэх мэдүүлэг /хх-ийн 1*******-15 х/,

Гэрч Ч.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны ******* дугаар

сарын 22-ны өдөр би найз Ч.*******ийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрээс Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах “Хомын хоолой” гэх нэртэй газар луу Ц.*******ын улаан өнгийн Мустанг-5 маркын мотоциклоор явж ирсэн. Тэгээд тухайн өдөр бид хоёр дөрвөн цооног гаргаж, 50 метрийн урттай 6 см нүхтэй гурван ширхэг тор татаад оройхон 18 цагийн үед тороо татаж хартал 18 ширхэг загас торонд орсон байсан ба тухайн торонд 8 ширхэг нохой загас, 10 ширхэг хайруус загас орсон байсныг торноос салгаж аваад торнуудаа ухаж гаргасан цооног руугаа дахин байрлуулаад шөнө 01 цагийн үед тороо татах гэж байтал цагдаа нар ирээд баригдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 х/,

             Гэрч Б.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... сумын багийн нутаг Хомын хоолой гэх нэртэй газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт орно... сумын багийн нутаг дэвсгэр Хомын хоолой гэх нэртэй газарт загас барих зөвшөөрөл олгогдоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 2*******-24 х/

Гэрч Ц.Цэрэндаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Би Хар-Ус нуур

орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны хэсэг хариуцсан байгаль хамгаалагч ажилтай. 1997 онд Монгол Улсын Их Хурлын 47 дугаар тогтоолоор Хар-Ус нуурын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа байгуулагдаж Ховд аймгийн , *******, Буянт, Мянгад, Манхан зэрэг 5 сумын нутаг дэвсгэрийг хамруулж Хар-Ус нуур, Хар нуур, ******* нуур орчмын бүс нутгийг улсын тусгай хамгаалалтад авч хилийн бүсийг тогтоосон. Хар-Ус нуурын орчмын бүс нутаг нь ховор ан амьтан, байгалийн үзэсгэлэнт газар нутгийн бүс нутгийг хамгаалах зорилгоор тусгай хамгаалалтын хилийг тогтоож байсан. Тогтоосноос хойш улсын тусгай хамгаалалтын хилийн бүс нутгийг өөрчилж байгаагүй. Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэр Хомын хоолой гэх газар нь улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 1997 оны Монгол Улсын Их Хурлын 47 дугаар тогтоолоор хамгаалалтад авсан. Хар- Ус нуурын тусгай хамгаалалтын бүс нутгийн хилийн таних тэмдэг байгаа, ...ан, амьтан агнах тусгай зөвшөөрөл Байгаль орчны яамнаас өгдөг. Сүүлийн гурван жил загас барих зөвшөөрөл олгогдсон удаа байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 72 х/

              2022 оны ******* дугаар сарын 28-ны өдрийн №09 дугаартай шинжээчийн “10ш монгол хадран-5000 төгрөг, 8ш шар сугас -7000 төгрөг “ гэх үнэлгээ /хх-ийн *******8-*******9 х/

Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 52-55 х/

Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга С.Батмөнхийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 40 дугаартай...Хар-Ус нуур орчимын улсын тусгай хамгаалалттай газар нутагт загасны агнуур хийлгэх тухай зөвшөөрөл 2016 оноос хойш гараагүй болно... гэх албан бичиг /хх-ийн 65 х/

  • Монгол Улсын Их Хурлын 1997 оны 6 дугаар сарын 1*******-ны өдрийн 47 дугаартай “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоол, 2 дугаар хавсралтын /хх-ийн 66-67, 1*******1-1*******2 х/,

             Монгол Улсын Байгаль орчны сайдын 1996 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 209 дугаартай тушаалын хавсралт /хх-ийн 68-70, 1**************-1*******4х/ зэрэг баримт болно.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг  зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч Ц.*******, Ч.******* нар нь бүлэглэн 2022 оны ******* дугаар сарын 22-ны өдрөөс ******* дугаар сарын 2*******-ны өдрийн хооронд Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар болох “Хар нуурын Хомын хоолой” хэмээх газраас зөвшөөрөлгүйгээр 10 ширхэг монгол хадран загас, 8 ширхэг алтайн шар сугас загасыг тор ашиглан агнасан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.*******, Ч.******* нар нь амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, шунахайн сэдэлттэйгээр Улсын тусгай хамгаалттай газар зөвшөөрөлгүйгээр загас агнасан нь шууд санаатайгаар үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ц.*******, Ч.******* нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын тусгай хамгаалалттай газар нутгаас зөвшөөрөлгүйгээр загас агнаж, хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас монгол хадран загас-8, алтайн сугас загас-10 агнагдсан ба Амьтны тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.2-д зааснаар экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлж 212000 төгрөгний хохирол учруулсан нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Ц.*******, Ч.******* нар нь хохирлыг нөхөн төлсөн болох нь хэргийн 1*******7,1*******8 дугаар талд авагдсан баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.*******, Ч.******* нар нь хууль бусаар ан агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Ц.*******, Ч.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч Ц.*******, Ч.******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” / хэргийн 106,108-р хуудас/ -аар тогтоогдож байна.

  • Шүүгдэгч Ц.*******ын иргэний үнэмлэх, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа  /хх-ийн 25 126 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Ч.*******ийн иргэний үнэмлэх, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 26,128 дугаар хуудас/
  • Шүүгдэгч Ч.*******ийн  хувийн байдлын талаар гэрч Ш.*******гийн мэдүүлэг /хх-105х/, шүүгдэгч Ц.*******ын хувийн байдлын талаар гэрч Д.Ганчимэгийн мэдүүлэг /хх-101х/тус тус хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан бүлэглэж үйлдсэнийг  хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас: Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Ц.*******, Ч.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.7дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1дэх хэсгийн 1.2-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оног дуулахгүйгээр 1 жил 2 сарын хугацаагаар тэнсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах, эд мөрийн баримтаар хураагдсан загас болон торыг устгах санал дүгнэлт гаргав.

Шүүгдэгч Ц.******* шүүх хуралдаанд: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...

Шүүгдэгч Ч.******* шүүх хуралдаанд: Гэм буруугаа ойлгож байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх тайлбар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ан агнах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Ц.*******, Ч.******* нар нь  хөнгөн ангиллын гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгч нарын хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан, шүүхээс шүүгдэгч Ц.*******, Ч.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.7 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 2 сарын хугацаагаар тэнсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх ,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 4,5-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ц.*******, Ч.******* нарт мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.*******, Ч.******* нар нь  энэ хэрэгт цагдан хоригдоогүй,   хэрэгт эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, төлөх төлбөргүйг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд шилжүүлж ирсэн загас барих тор *******-ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Ховд аймгийн шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,*******6.1,*******6.2-1,2,4, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10, *******6.1******* дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******,Таргад овогт *******гийн ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  бүлэглэн, Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр загас барьж, хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.7 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн *******гийн *******, Таргад овгийн *******гийн ******* нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар тэнссүгэй.

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.*******, Ч.******* нарыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дугаар зүйлийн 4,5-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ц.*******, Ч.******* нарт мэдэгдсүгэй.

 

5.Шүүгдэгч Ц.*******, Ч.******* нарт  энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд шилжүүлж ирсэн загас барих тор *******-ширхэгийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Ховд аймгийн шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.*******, Ч.******* нарт  тэнссэн хугацаанд болон үүрэг биелүүлэх албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

 

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.*******, Ч.******* нарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, *******8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Б.ГАНТӨГС

Top of Form