| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2021/0041/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/43 |
| Огноо | 2021-03-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтангэрэл,
Улсын яллагч Д.Аянагүл,
Шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогтой *******ын *******д холбогдох эрүүгийн 2107 0000 00020 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, ******* настай, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх дүү нарын хамт тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй,
******* овогтой *******ын ******* РД:уи96*********************/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч А.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр тоотод байрлах гэр амралтын газарт амарч байхдаа хохирогч Э.тай тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүнийг нүүрэн тус газарт цохиж, түлхэх явцад газарт унагасны улмаас биед нь зүүн *******, доод зовхи, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун зүүн бугуйн үеэнд зулгаралт, толгойн хуйх, зүүн хацар шанаа баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Нэмж ярих зүйлгүй. Эмэгтэй хүн зодсондоо гэмшиж байна. Миний буруу.” гэв.
Гэрч М.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би пивоноос нь ууж байгаад ядраад нэлээд согтоод хойд орон дээр ганцаараа хэвтээд унтсан. Тэгээд унтаж байтал хүмүүс шуугилдах чимээнээр сэрээд гэр дотор гэрэл нь унтарсан харанхуй байсан. *******, 2 хэрэл******* ******* нь ын ор руу орж хэвтэх гээд байснаа маргалдаад байхаар нь би уурлаад чи одоо болиоч ор руугаа явж унтаач гэж хэлтэл тэр хоёрын маргаан намжаад би ч буцаад зүйрмэглээд унтчихсан байсан. Унтаж байтал дахиад түчигнэх чимээнээр сэрээд хартал гэр дотор гэрэлтэй байсан тул , ******* 2 хоорондоо маргалдаад О, *******ы найз нар нь салгах гээд зууралдаад байж байхаар нь би босоод *******ыг ын үснээс нь зулгаагаад зодох гээд дайраад зүүн нүд, шанаа орчимд нь баруун гараа атгаж байснаа шууд 1 удаа цохисон. Тэгтэл өөдөөс нь зодуулахгүй гээд зууралдаад салгав уу үгүй юу ******* агсраад архины шил хүртэл авч шидэх гээд бөөн юм болж байж салгаад цагдаа дуудсан..." гэх мэдүүлэг /хх-6-7/,
Гэрч Г.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Тэгтэл ******* гэх залуу миний хажууд ирээд шүлсээ нүүрэн дээрээс үсчүүлээд хэрүүл өдөөд байсан. Тэгэхээр нь чи боль гэж хэлээд гэрлээ унтраагаад унтах гээд хэвтэж байтал ******* миний нуруу хэсэг рүү асаагуур шидэх үед би уурлаад босоод чи яагаад байгаа юм гэж хэлтэл өөдөөс муу янхан минь гэж хэлэхээр нь би хот руу буцаад явъя гэж хэлсэн чинь намайг өмөөрөөд *******тай хэрэлдсэн чинь шууд ын хоолойг нь боогоод чамайг ална гэж хэлсэн. Тэгтэл тэр *******ы найз нь хүрч ирээд болиулсан. 5-10 минут орчмын дараа дахиж босож ирээд ыг шууд цохиод авсан. Тэгээд ыг гал асаж байсан зуух руу түлхсэн. Тэгтэл зуух руу унахын даваан дээр П, тэр эрэгтэй найз 2 нь татаж барьж авсан...." гэх мэдүүлэг /хх-8-9, 12-13/,
Шүүгдэгч А.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд гэх газар ирээд дэлгүүрээс худалдаж авсан юмнуудаа уугаад сууж байгаад би нилээд согтож муудаад би унтаад өгсөн. Гэтэл шөнийн 03 цагийн орчим би бие засах гээд босоод гадаа гарч бие засаад гэр рүү буцаж орж, орондоо буцаж хэвтсэн. Гэтэл намайг гэрлээ унтраа гэж хэлэхээр нь би өөрөө унтраа гэж хэлээд хэрүүл маргаан үүссэн. О гэх эмэгтэй над руу гутлаа ши******* байхаар нь би хэрэл******* байж байтал гэх хамт явсан нэг найз нь орноосоо босож ирээд намайг цохиод байхаар нь би ыг түлхсэн. Би ыг 2-3 удаа унатал нь түлхсэн. Тэгтэл О би цагдаа дуудлаа шүү гэж хэлэхээр нь би тэг гэж хэлтэл цагдаа дуудсан байсан....” гэх мэдүүлэг /хх-31-33/,
Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 58 дугаар шинжээчийн дүгнэлтэд:
1. Э.Уранцацралын биед зүүн *******, доод зовхи, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун зүүн бугуйн үенд зулгаралт, толгойн хуйх, зүүн хацар шанаа, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт /хх-18-19/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 59 дугаар шинжээчийн дүгнэлтэд:
1.А.*******ы биед зүүн *******, доод зовхинд цус хуралт, зүүн сарвууны 2 дугаар хурууны хумсны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4.Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-22-23/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа /хх-87/,
Шүүгдэгч, хохирогч нар эвлэрсэн, шүүгдэгч нь гэм хорын хохирол болох 200.000 төгрөгийг төлж барагдуулсан баримт /хх-78-79/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр тоотод байрлах гэр амралтын газарт амарч байхдаа Э.тай тухайн тохиолдолд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүнийг нүүрэн тус газарт цохиж, түлхэх явцад газарт унагасны улмаас биед нь зүүн *******, доод зовхи, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун зүүн бугуйн үеэнд зулгаралт, толгойн хуйх, зүүн хацар шанаа баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч А.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Нэмж ярих зүйлгүй. Эмэгтэй хүн зодсондоо гэмшиж байна. Миний буруу.” гэх, хохирогч Э.Уранцэцэгийн мөрдөн байцаах ажиллагаанд өгсөн: “....******* уурлаад над руу орилон хэл амаар доромжилж намайг багалзуурдаж ална гэж айлган сүрдүүлээд байхаар нь би *******ыг хөлөөрөө өшиглөн унагаасан. Тэгтэл ******* босож ирээд ширээн дэр байсан пивоны шилийг хагалах гээд цохиж байгаад хагалж чадахгүй байсан. Тэгээд гэнэт ******* намайг зуух руу түлхэн унагах гэтэл П намайг түшиж авсан...******* намайг баруун гараараа миний нүүр рүү олон удаа цохисон....” гэх, гэрч М.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“... , ******* 2 хоорондоо маргалдаад О, *******ы найз нар нь салгах гээд зууралдаад байж байхаар нь би босоод *******ыг ын үснээс нь зулгаагаад зодох гээд дайраад зүүн нүд, шанаа орчимд нь баруун гараа атгаж байснаа шууд 1 удаа цохисон. Тэгтэл өөдөөс нь зодуулахгүй гээд зууралдаад салгав уу үгүй юу ******* агсраад архины шил хүртэл авч шидэх гээд бөөн юм болж байж салгаад цагдаа дуудсан...” гэх, гэрч Г.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... намайг өмөөрөөд *******тай хэрэлдсэн чинь шууд ын хоолойг нь боогоод чамайг ална гэж хэлсэн. Тэгтэл тэр *******ы найз нь хүрч ирээд болиулсан. 5-10 минут орчмын дараа дахиж босож ирээд ыг шууд цохиод авсан. Тэгээд ыг гал асаж байсан зуух руу түлхсэн...”гэх, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 59 дугаар шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч А.*******д холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг хангаж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан байна гэж үзэв.
Иймд шүүхээс шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч А.*******д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал болгосныг шүүгдэгч нь сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд торгох ялыг тохиролцсоны дагуу оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогтой *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын ******* /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/
хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, ******* шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД