Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/139

 

2022        02         08                                     2022/ШЦТ/139

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

`

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаарок

нарийн бичгийн дарга: Б.Энхжин,

улсын яллагч: У.Анхжаргал,

шүүгдэгч *******,*******,*******нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, яллагдагч*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, яллагдагч Т.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108017900000 тоот хэргийг 2021.12.17-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1981 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Х" ХХК-д тогооч ажилтай, ам бүл-4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Орбитын 00-0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Мэдэл овогт Дын У;

2. Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баянхангай суманд 1994 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, солонгос хэлний багш мэргэжилтэй, “М” сургуульд солонгос хэлний багш ажилтай, ам бүл-3, нөхөр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Орбитын 00-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Боржигон овогт Аын Б;

З. Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баянхангай суманд 1998 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Ц” махны үйлдвэрт туслах ажилтай, ам бүл-5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Орбитын 00-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**00000000/ Боржигон овогт Тын Э.

 

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1/ Холбогдсон хэргийн талаар:

 

              1. Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 8 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Орбитын 00-0 тоотод*******тэй “танай хамаатнууд бөгж хулгайлсан” гэх шалтгаанаар маргалдаж, нүүр, хүзүүн тус газар нь гараараа алгадах, маажих зэргээр харилцан зодолдож,*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

              - Хохирогч*******ийн “******* миний зүүн хацар хэсэгт хумсаараа 2 удаа маажсан, хүзүүний хоёр талд маажаад байсан. Баруун нүд хөхөрч хавдсан, баруун гарын шуу хэсэгт хөхөрсөн гэмтлүүдийг учруулсан. ******* эгч намайг “бөгж хулгайлсан” гэж гүтгээд бид хоёр хоорондоо маргалдаж байхад ******* миний нүүр рүү алгадаж, үснээс зулгааж, зүүн хацар дээр маажиж, хүзүү хэсэгт базаж маажсан.” гэх мэдүүлэг /хх-27-33/,

              - Гэрч Г.Гын “Би*******ийн хамт гэртээ очоод алга болсон гэх бөгжийг хайсан. Тэр үед эхнэр “танай хамаатнууд л миний бөгжийг авсан” гэж хэлсэн. Тэрнээс болж******* манай эхнэр ******* нар хоорондоо зодолдож,******* манай эхнэр *******ийн дээр нь гарчихсан цохиж зодож байсан. Би тэр хоёрыг салгаж*******ийг татаж авсан. Тэгээд******* гэр рүүгээ явсан.” гэх мэдүүлэг /хх- 40-42/,

              - Гэрч*******ийн “А.Б эгчийн үс нь сэгсийсэн, нүүр хүзүү хоёртоо маажуулсан манай гэрт орж ирсэн ...Хацар, хүзүү, гарын бугуй хэсэгт нь шалбарсан байсан. Нүд нь хөхөрсөн харагдаж байсан. Тухайн гэмтлийг ******* эгч учруулсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/,

              - Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 10890 дугаартай: “А.Бийн биед зүүн хацар, хүзүүнд сорви тогтоогдлоо. Дээрх сорвинууд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Цаашинд ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Гэмтэл үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-58-59/ зэрэг баримтаар, 

              2. Шүүгдэгч******* нь 2021 оны 8 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, Орбитын 69-1 тоотод оршин суух *******ийн гэр дотор “манайхан таны бөгжийг авахгүй” гэх шалтгаанаар маргалдаж, нүүр, цээжин тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсон, мөн уг үйлдэлдээ дүү Т.Эыг татан оролцуулж, бүлэглэн *******ийн эрх, эрх чөлөөнд хүч хэрэглэн халдах явцдаа хөлөөрөө өшиглөх зэргээр зодсоны улмаас *******ийн бие махбодид нүүр, цээжний ар хэсэг, дээд мөчний цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь:

              - Хохирогч *******ийн “2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ...миний зүүж явсан бөгж байхгүй болохоор нь нөхрийн гар утасруу залгаж, “миний зүүж явсан бөгж байхгүй байна. Танай хамаатнууд л авсан биз” гэж хэлсэн. Гэтэл удалгүй нөхрийг******* хүргэж ирээд “манай гэрийнхэн таны бөгжийг авахгүй” гэж хэлээд миний нүүрэнд 5-6 удаа цохиж, 1 удаа нүдний доод хэсэгт маажсан. 2 удаа бөөр рүү өшиглөж зодсон. ...Т.Э миний зүүн нүдний доод хэсэгт 1 удаа цохисон тэр үед миний толгой өвдөөд доошоо суухад******* намайг өшиглөж зодсон. Тэр үед нөхөр Г.Г гарч ирээд тэр хоёрыг салгасан. Тэгээд тэд нар гэртээ харьж би цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-15-22/,

              - Гэрч Г.Гын “...Тэгээд би*******ийн хамт гэртээ очоод алга болсон гэх бөгжийг хайсан. Тэр үед эхнэр “танай хамаатнууд л миний бөгжийг авсан” гэж хэлсэн. Тэрнээс болж******* манай эхнэр ******* нар хоорондоо зодолдож,******* манай эхнэр *******ийн дээр нь гарчихсан цохиж зодож байсан. Би тэр хоёрыг салгаж*******ийг татаж авсан. Тэгээд******* гэр рүүгээ явсан. ...Бид хоёр гэрээс гадаа гараад байж байхад******* дүү Т.Эын хамт ахиж ирээд эхнэрийг зодож эхэлсэн. Нүүр нь хавдаж хөхөрсөн, нуруу нь татсан, гуя нь хөхөрсөн, толгой нь өвдөөд байна гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-40-42/,

              - Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 7423 дугаартай: “*******ийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын далд хугарал, нүүр, цээжний ар хэсэг, дээд мөчинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар  эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-52-53/,

              - Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 868 дугаартай нэмэлт шинжилгээ хийсэн: “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 7423 дугаартай дүгнэлтийг 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр гаргасан болно. ...*******ийн биед учирсан бусад нүүр, цээжний ар хэсэг, дээд мөчний цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-67-68/,

              - Гэрч*******ийн: “******* эгчийг согтуу гэрт нь хүргэж өгч байна гээд шөнө******* эгч орж ирээд дийлэхгүй байна гээд манай дүү Атарбаатарыг авч гараад хамт гэрт нь ******* эгчийг оруулж өгсөн. Тэгээд би унтаад өгсөн. Үүнээс 1 цаг орчмын дараа Т.Э,******* эгч үс нь сэгсийсэн, нүүр хүзүү хоёртоо маажуулсан манай гэрт орж ирсэн. Г.Г ах намайг барьж байгаад ******* эгч намайг зодчихлоо гэж уйлаад хэлсэн. Араас нь Г.Г ах орж ирээд хоорондоо хэрэлдсэн. Тэр үед******* эгч гарч яваад ******* эгчтэй муудалцаад гадаа орилоод байсан. *******т гэмтэл учирсан гэж хэлж байсан. Ямар ямар гэмтэл учирсныг хараагүй. Г.Г ах хэлэхдээ*******ийг манай эхнэрт гэмтэл учруулсан гэж хэлж байсан. *******ийн бөгж алга болж******* эгчийг авсан гээд хоорондоо маргалдсан” гэх мэдүүлэг /хх-45-46/ зэрэг баримтуудаар,

              3.  Шүүгдэгч*******нь 2021 оны 8 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, Орбитын 69-1 тоот хашаан дотор*******тэй бүлэглэн *******ийн эрх, эрх чөлөөнд хүч хэрэглэн халдаж, түүний бие махбодид зүүн нүдний ухархайн дотор ханын далд хугарал бүхий хөнгөн үэргийн гэмтэл учруулсан болох нь:

              - Хохирогч *******ийн “2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ...миний зүүж явсан бөгж байхгүй болохоор нь нөхрийн гар утас руу залгаж, “миний зүүж явсан бөгж байхгүй байна. Танай хамаатнууд л авсан биз” гэж хэлсэн. ...Тэгээд******* манай гэрээс гарч яваад эргэж гэртээ очиж дүү Т.Эыг дагуулж ирсэн. Би жорлон орчихоод гэртээ орох гэж байхад*******миний нүдний зүүн доод хэсэгт 1 удаа цохиж тэр үед миний толгой өвдөөд доошоо суухад******* намайг өшиглөж зодсон. Тэр үед нөхөр Г.Г гарч ирээд тэр хоёрыг салгасан. Тэгээд тэд нар гэртээ харьж би цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-15-22/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 7423 дугаартай: “*******ийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын далд хугарал, нүүр, цээжний ар хэсэг, дээд мөчинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар  эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-52-53/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 868 дугаартай нэмэлт шинжилгээ хийсэн: “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 7423 дугаартай дүгнэлтийг 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр гаргасан болно. *******ийн биед учирсан зүүн нүдний ухархайн дотор ханын далд хугарал гэмтэл нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-67-68/,

- Гэрч Г.Гын “Би*******ийн хамт гэртээ очоод алга болсон гэх бөгжийг хайсан. Тэр үед эхнэр “танай хамаатнууд л миний бөгжийг авсан гэж” хэлсэн. Тэрнээс болж******* манай эхнэр ******* нар хоорондоо зодолдож,******* манай эхнэр *******ийн дээр нь гарчихсан цохиж зодож байсан. Би тэр хоёрыг салгаж*******ийг татаж авсан. Тэгээд******* гэр рүүгээ явсан. ...Бид хоёр гэрээс гадаа гараад байж байхад******* дүү Т.Эын хамт ахиж ирээд эхнэрийг зодож эхэлсэн. Нүүр нь хавдаж хөхөрсөн, нуруу нь татсан, гуя нь хөхөрсөн, толгой нь өвдөөд байна гэж хэлж байсан.*******гадаа байхад 1 удаа цохиж байсан өөр цохисон талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-40-42/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч******* нь шүүгдэгч *******тэй “танай хамаатнууд бөгж хулгайлсан” гэх шалтгаанаар маргалдан харилцан зодолдсоноо хүлээн зөвшөөрч байгаа боловч дүү Т.Эын хамт бүлэглэн зодсон гэх үйлдлийг болон *******ийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа болно. Шүүгдэгч*******нь яллагдагчаар 2021.12.07-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...манай эгч******* 2021 оны 8 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо Орбитын 69-1 тоотод *******тэй тухайн үед үүссэн маргаанаас болж муудалцсан гээд нүүрээ маажуулсан байдалтай үс нь арзайсан байдалтай ирэхээр нь эгч бид хоёр Г.Г ахын гэрт очихоор хамт явсан чинь ******* хашаан дотроо явж байх үед манай эгч******* нь *******тэй маргалдах үед би салгах гэж байгаад *******ийн зүүн нүдний хэсэгт нэг удаа гараараа цохисон. Тэгээд би өөрийн эгчийг салгаад гэртээ авч явсан. Би *******ийн зүүн нүдний ухархайн дотор ханын далд хугарал гэмтлийг ...хашаан дотор зүүн нүд хэсэгт нь гараараа 1 удаа цохиж уг гэмтлийг учруулсан. Бусад гэмтлийг нь хэн учруулсан талаар мэдэхгүй байна” гэж,  яллагдагчаар 2021.12.16-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “Би яллагдагчаар татсан прокурорын нэмэлт өөрчлөлт оруулсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой. холбоотой асууж тодруулах санал, хүсэлт байхгүй.  Би урьд өмнө яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлсэн” гэж тус тус мэдүүлсэн ба хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байсан /хх-190/ бөгөөд өнөөдрийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байр суурьтайгаар оролцсон болно.

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй тул*******,*******нарын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгийг шүүх шийдвэрийн үндэслэл болох нотлох баримтаар тооцсонгүй.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан бусад баримтууд, шүүгдэгч Т.Э,*******, ******* нарын хувийн байдалтай холбоотой баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч******* нь нагац эгч *******тэй “бөгж алга болсон. Танай хамаатнууд авсан биз гэж хэлсэн” гэх шалтгаанаар маргалдан харилцан зодолдсон, тухайн хэрүүл зодоон дууссаны дараа гэртээ очиж дүү Т.Эыг дагуулан ирж,*******нь хохирогч *******ийн зүүн нүдэнд цохиж газарт суух үед нь дээрээс нь өшиглөх зэргээр зодож *******ийн биед “нүүр, цээжний ар хэсэг, дээд мөчинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, мөн шүүгдэгч*******нь өөрийн эгч*******ийг өмөөрч нагац эгч *******ийн зүүн нүдэнд нь гараараа нэг удаа цохиж *******ийн биед “зүүн нүдний ухархайн дотор ханын далд хугарал бүхий” хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан, хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч *******ийн мэдүүлэг /хх-15-22/, гэрч Г.Гын мэдүүлэг /хх-40-42/, шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 7423 тоот дүгнэлт /хх-52-53/, шинжээчийн  2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн нэмэлт шинжилгээний 868 дугаартай дүгнэлт /хх-66-68/  баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоны, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “бүлэглэж” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч******* нь нагац эгч *******тэй “бөгж алга болсон” гэх шалтгаанаар маргалдаж, харилцан зодолдсон, уг үйлдлийг таслан зогсоосны дараа дүү Т.Эыг дагуулан ирж,*******нь *******ийн зүүн нүдэнд 1 удаа цохьсон,******* нь хохирогч  *******ийг дахин өшиглөн зодсон бөгөөд тэдний хууль бус санаатай үйлдлийн улмаас *******ийн биед “зүүн нүдний ухархайн дотор ханын далд хугарал, нүүр, цээжний ар хэсэг, дээд мөчинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учирсан. *******ийн “зүүн нүдний ухархайн дотор ханын далд хугарал гэмтэл”, “нүүр, цээжний ар хэсэг, дээд мөчний цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 7423, 868 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдсон байх тул прокуророоос яллагдагч*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, яллагдагч Т.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 хэсэгт заасан “бүлэглэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 хэсэгт заасан “бүлэглэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,*******т Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Т.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ийн гэм буруутай хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч*******ийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учирсан, шүүгдэгч*******,*******нарын гэм буруутай хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учирсан болох нь шүүх эмнэлгчийн шинжээчийн 7423, 868, 10890 дугаартай дүгнэлтүүдээр /хх-52-59, 66-68/ тус тус тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д“ Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хохирогч*******, ******* нар нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй, өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч*******, *******,*******нар нь хариуцан арилгах үүрэгтэй байна.

Хохирогч*******ийн зүүн хацар, хүзүүнд үүссэн сорви нь ердийн явцаараа арилахааргүй сорви үлдсэн ба хохирогч шүүх хуралдаанд “гоо сайхны эмнэлэгт үзүүлсэн. Сорви арилгах лазер эмчилгээ нь 1 удаагийн оролт 60000 төгрөг, нийтдээ 1200000-1600000 төгрөг болох байх. Надад одоо үзүүлэх баримт байхгүй. Жичдээ нэхэмжлэх эрхтэй гэдгээ ойлголоо“ гэж мэдүүлж, нотлох баримт гаргаж өгөөгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй байна. Хохирогч *******ийн биед учирсан гэмтлүүдээс “зүүн нүдний ухархайн дотор ханын далд хугарал” гэмтлийг засах мэс ажилбар хийх эсэхийг бороолсны дараа шийдвэрлэнэ. 6 сарын дараа ирж үзүүл гэх зөвлөгөө өгсөн. Бусад гэмтэл нь ердийн явцаараа эдгэрсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад КТГ хийлгэсэн, шүүх эмнэлэгт үзүүлсэн зардалд 138000 төгрөг гарсан боловч нэхэмжлэхгүй. Цаашид ухархайн хугарал засуулсан тохиолдолд нэхэмжлэх эрхтэйгээ ойлгосон” хэмээн мэдүүлж, иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.

Иймд хохирогч нар нь иргэний нэхэмжлэл гаргаагүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэл шийдвэрлэхгүй бөгөөд *******,******* нарын биед гэмтэл учирсан нь тогтоогдсон, эрүүл мэндэд учирсан гэм хор арилаагүй байх тул эмчилгээтэй холбогдон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар иргэний нэхэмжлэлээ жичдээ гаргах эрхтэй болохыг тогтоолын тогтоох хэсэгт заахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч *******,******* нар нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-117, 118/ тогтоогдож байна. Шүүгдэгч*******нь Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 300 дугаартай шийтгэх тогтолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадлага олгох сургалтанд хамруулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-119/, шийтгэх тогтоолын хуулбар хувь /хх-119-124/ баримтуудаар тогтоогдож байна.*******нь шүүхээс тэнссэн хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй тул түүний энэхүү ял шийтгүүлж байсан байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.

Хохирогч ******* нь “алтан бөгж алга боллоо. Хамаатнууд чинь авсан биз” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүссэн, тухайн бөгж нь гэрээс нь олдсон болох нь хохирогч *******, гэрч Г.Г нарын мэдүүлгээр нотлогдож байх тул түүний зүй бус хардлагаас гэмт хэрэг үйлдсэн байдлыг*******,*******нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч ******* нь шүүгдэгч*******,*******нарын нагац ах Г.Гын эхнэр гэх тул тэднийг садан төрлийн холбоотой этгээдэд тооцох бөгөөд хэн аль нь уучлалт гуйгаагүй, эвлэрээгүй талаараа шүүхэд мэдүүлсэн болно.

Дээрх нөхцөл байдал болон шүүгдэгч нарын хувийн байдал, орлогын байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1100000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******т 1400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1400000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эт 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1100000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******,*******нарт оногдуулсан 1100000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд,*******т оногдуулсан 1400000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 8 сарын хугацаанд тус тус хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Мэдэл овогт Дын Уийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Боржигон овогт Аын Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 хэсэгт заасан бүлэглэж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Боржигон овогт Тын Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 хэсэгт заасан бүлэглэж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мэдэл овогт Дын Ут 1100 /нэг мянган нэг зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1100000 /нэг сая нэг зуун мянган/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Аын Бт 1400 /нэг мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1400000 /нэг сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Тын Эт 1100 /нэг мянга нэг зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1100000 /нэг сая нэг зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******,*******нарт оногдуулсан 1100000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /таван/ сарын хугацаанд,

А.Бт оногдуулсан 1400000 төгрөгөөр торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 8 /найман/ сарын хугацаанд тус тус хувь тэнцүүлэн  хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч *******,*******,*******нар нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч *******,******* нар нь цаашид эмчилгээтэй холбогдон гарсан зардлын нотлох баримтаа бүрдүүлж ******* нь Т.Эаас,******* нь *******ээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заасугай.

6. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Э,*******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэдгийг Т.Э,*******, ******* нарт мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ