Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/341

 

 

 

 

 

 

 

 

    2022        03             17                                  341

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул, 

Улсын яллагч Ж.Отгончимэг,        

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Т, Я.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүгдэгч Б.Бд холбогдох 00000000000000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: 

           Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 03 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зүүнбаян уулын 00-00 тоот хаягт хураасан байсан иргэн Ж.Т-ийн 2018 оны 08 сард итгэмжлэн хариуцуулж өгсөн 5 ханатай Монгол гэр 1 ширхэг, дээврийн эсгий 25 ширхэг, туурга 21 ширхэг зэргийг завшиж 6.950.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь : 

 

     Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

    

1.Гэмт хэргийн нотлогдсон байдал :

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :  

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 03 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зүүнбаян уулын 00-00 тоот хаягт хураасан байсан иргэн Ж.Т-ийн 2018 оны 08 сард итгэмжлэн хариуцуулж өгсөн 5 ханатай монгол гэр 1 ширхэг, дээврийн эсгий 25 ширхэг, туурга 21 ширхэг зэргийг завшиж 0000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :      

- гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 30-36 дахь тал/,   

- хохирогч Ж.Т-ийн...Оргил нь жуулчны баазад байх нийт 18 гэр, 18 торхон байшинг хурааж, Улаанбаатар хотод авчрахаар болсон...Тэр хугацаандаа энгийн 4 ханатай 2 гэр, 5 ханатай 2 гэр зараад мөнгийг над руу шилжүүлсэн. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын сүүлээр 12 ханатай 2 ширхэг гэр, 10 ханатай 1 ширхэг гэр, сийлбэртэй 5 ханатай 1 ширхэг гэрийн энгийн 5 ханатай 1 ширхэг гэр авчирсан, замдаа явж байхдаа Хангай захад буулгая гэж хэлэхэд Б яах юм бэ эгчээ,  муухай болчихно, Баянхошуунд манай ахын хоосон том объект байгаа ард талын  хашаанд манай эгч амьдардаг тэнд аваачиж тавьчих танай юмыг хэн ч оролдохгүй, та нараас ямар ч түрээсийн мөнгө авахгүй гэж хэлсэн...Би 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр 5 ханатай сийлбэртэй 2 гэрээ зараад ээжийн байрны түрээсийн мөнгийг нь өгье гэж бодтол манай энгийн 5 ханатай 1 ширхэг гэр, овоолттой байсан эсгий гэр туурганууд байхгүй байсан. Би Б-с асуутал үсний найранд хүнд өгчихсөн, нөгөөдөр авчраад өгчихнө гэж хэлэхээр нь 2 хоногийн дараа иртэл гэр авчраагүй байхаар нь Б руу залгахад утсаа авахгүй байсан...Одоо болтол манай гэрийн хохирлыг барагдуулаагүй...Тухайн үед манай эд зүйлсээс 5 ханатай энгийн гэр болон 10 ханатай, 12 ханатай гэрийн бүтэн эсгийнүүдийг мөн 5 ханатай энгийн иж бүрэн гэр өгөөгүй. Манай 10 ханатай энгийн гэрт нь 25 цагаан эсгий, 12 ханатай энгийн 35 ширхэг цагаан эсгий гэр ордог. Одоо нэг эсгийг нь би 100.000 төгрөгөөр үнэлж байна. 5 ханатай энгийн иж бүрэн гэрээ 2.500.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 41, 45, 207 дахь тал/,

- гэрч З.Ж-ын...Тухайн гэр, эсгийнүүдийг 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Халх гол сумын Хадан хясаа гэдэг газраас охин Т нь өөрийн танил Б, Б нартай хамтдаа Улаанбаатар хотод авчирсан...Б-ын хэлснээр түүний ахын агуулах гэх Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян уулын 10-1 тоотод байрлах хоосон 3 давхар том байшинд 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Б, Б нарын хамтаар авчирч тавьсан юм. Ингээд 2018 оны 10 дугаар сард гэр хадгалж байгаа дээрх хаягт ирээд гэрүүдээ хартал 12 ханатай, гэрийн эсгий туурга бүрээс, 10 ханатай 2 гэрийн эсгий, туурга, бүрээс, сийлбэргүй 5 ханатай гэр тэр чигээрээ байхгүй алга болсон байсан...Уг хашааг болон 3 давхар байшинг манаж суудаг эмэгтэй хэлэхдээ Б 2018 оны 10 сард гэр болон эсгий туурга машин ачаад аваад явсан гэж хэлсэн. Мөн эргэж авчраагүй, бидний зөвшөөрөлгүй гэр болон гэрийн бүрээс туурга, эсгий зэргийг авсан учраас цагдаад хандаж байна...Тухайн 5 ханатай Монгол гэрийн дээвэрт нь 2 ширхэг эсгий, туурганд нь 4 ширхэг эсгий ордог. Иймээс би 10 ханатай Монгол гэрт дээвэрт нь 11 ширхэг эсгий, туурганд нь 9 эсгий нийт 20 ширхэг цагаан өнгийн эсгий, 12 ханатай Монгол гэр дээвэрт нь 14 ширхэг эсгий, туурганд нь 12 ширхэг эсгий нийт 25 ширхэг цагаан өнгийн эсгий ордог гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 48-49, 52, 207 дахь тал/,

- гэрч Б.Б-ийн...Манай тухайн хашаа байшинг манай аавын дүү О эгч хараад хашаанд нь гэр бариад амьдардаг...”гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 73 дахь тал/,

- гэрч Д.О-гийн...Энэ хашаа миний төрсөн ах Б-ийн эзэмшлийн хашаа юм. 2018 оны 8 сард гэртээ байж байтал Б том машинтай ирээд хашаан дотор байдаг хоосон байшин дотор олон гэр буулгасан, хэдий хугацааны дараа гэдгийг нь мэдэхгүй Б эргэж ирээд 5 ханатай гэрийг нь машин дээр ачаад энэ гэрийг зарах гэж байгаа, Ж ахын хүүхэд Ж ах зар гэсэн гэж надад хэлж байсан гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 64 дэх тал/,

- гэрч Г.Г-ын...С 2018 оны 01 сард өдрийг нь сайн санахгүй байна, 5 ханатай гэр манай грашд буулгасан...С хэлэхдээ Б-с авсан гэр байгаа юм, Б-ын утас нь холбогдохгүй байна, хүний машинаар ачаад ирсэн гэж хэлсэн...Дараа нь Б 2019 оны 3 сарын сүүлээр уг гэрүүдийг ачаад явсан гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 71 дэх тал/

- “Мастер үнэлгээ” ХХК-ны хөрөнгийн үнэлгээ...10 ханатай гэрийн дээврийн цагаан эсгий 11 ширхэг 825.000 төгрөг, туурганы цагаан эсгий 9 ширхэг 675.000 төгрөг, 12 ханатай гэрийн дээврийн эсгий 14 ширхэг 1.050.000 төгрөг, туурганы эсгий 12 ширхэг 900.000 төгрөг, 5 ханатай иж бүрэн гэр 3,500,000 төгрөг нийт 6.950.000 төгрөгөөр үнэлэв /1-р  хавтаст хэргийн 215 дахь тал/,  

- шүүгдэгч Б.Бын...“Би 2018 оны 08 сарын дундуур 000 аймгийн 000 суманд гэрүүд хураалгаатай байгаа тэрийг авчрах хэрэгтэй байна гэж надтай Ж, Т нар нь ярихаар нь би 00000 аймгийн 000000 суманд байсан тул тохиролцоод ачиж ирэхээр болсон...Манаач нь надад гэр бүрэн  хүлээж авлаа гэсэн гарын үсэг зураарай гэхээр нь би итгээд шалгаж авахгүйгээр гарын үсэг зурсан...Т эгчтэй Баянхошуунд манай ахын склад байгаа тэнд буулгавал яадаг бол гэж ярилцаад...12 ханатай энгийн иж бүрэн гэр 1 ширхэг, 10 ханатай энгийн иж бүрэн гэр 2 ширхэг, 5 ханатай сийлбэртэй иж бүрэн гэр 1 ширхэг, 5 ханатай энгийн иж бүрэн гэр 1 ширхэг, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян Уулын 00-00 тоотод оршин суух ах Б-ийн агуулахад авчирч хураасан...2018 оны намар Баянхошуунд очоод тухайн хураасан гэрүүдээ хартал тэр үед эсгий дутуу байгааг мэдсэн...Т эгчтэй уулзаад би одоо нэгэнт гарын үсэг зурснаас хойш би төлж өгье гэж хэлээд өнгөрсөн. Би өөрөө дур мэдээд өөрийн найз Саруулд 5 ханатай энгийн иж бүрэн гэрийг 2 хоногийн хугацаатай Т-т мэдэгдэлгүй өгчихсөн...Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 126-127, 211-212, 250 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

           

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд: 

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан   үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /1 хх-126, 212, 250/, шүүх хурлын тэмдэглэл/ хооронд зөрүүтэй байдалгүй, мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь танилцуулсан, шүүх хуралдаанд шүүгдэгчид эрхийг нь танилцуулж, тайлбарласан болно.

2.2. Шүүгдэгч нь гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох монгол гэр болон гэрийн дээвэр, туургыг завшсан болох нь тогтоогдсон байх тул хөрөнгө завших гэмт хэргийн субъектив болон объектив шинж хангагдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар тус хэргийн зүйлчлэлийн талаар маргаангүй болно.

Иймд шүүгдэгч Б.Быг завших хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

3. Хохирол, хор уршиг :   

 

Тус хэрэгт хохирогчид 6.950.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад 500.000 төгрөг төлсөн, харин үлдэх 6.450.000 төгрөгийг шүүгдэгч нөхөн төлөхөө илэрхийлсэн байх ба тус шүүх дэх барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээний Төрийн сангийн 100900005407 тоот дансанд Жарантай Төгөлдөрт гэх гүйлгээний утга бүхий 1.500.000 төгрөгийг байршуулсан байх тул тус мөнгийг хохирогчид шилжүүлэх, мөн үлдэх 4.950.000 төгрөгийг шүүгдэгч биетээр төлөх үүрэгтэй байна.     

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 1, хувиараа Төв аймагт өвс тариалдаг, эрүүл мэндийн хувьд хөлөө гэмтээсэн буюу эмчилгээнд байгаа гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдаж /1-р хх-82, 97-109, 112-113, 124, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан болно.      

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос нөхөн төлсөн, үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах арга хэмжээ авах, оршин суугаа газар, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэв.   

 

  1. Бусад асуудал 

 

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

            ТОГТООХ нь :

 

  1. Шүүгдэгч Б.Быг хөрөнгө завших гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл

байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг

журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т зааснаар шүүгдэгч Б.Бд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах арга хэмжээ авах, оршин суугаа газар, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.                   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүдэгч Б.Б тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй болон гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.   

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх  хэсэгт зааснаар Б.Б хохирлын 6.450.000 төгрөг төлөхөөс түүний тус шүүх дэх барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээний Төрийн сангийн 100900005407 тоот дансанд байршуулсан 1.500.000 төгрөгийг, мөн Б.Б-оос 4.950.000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Ж.Т-т олгосугай.      

6. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан,  битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР