Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2017/02360

 

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2017/02360

Улаанбаатар хот

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, …дугаар байр байрлах өөрийн байр, ‘’Нөхөрлөл’’ /9143211/ сууц өмчлөгчдийн холбоо,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, …дугаар байр …тоотод оршин суух, Сартуул овогтой О.Е холбогдох

СӨХ-ны төлбөр болох 585,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй  иргэний хэргийг хянаад          

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ‘’Нөхөрлөл’’ /9143211/ сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: хариуцагч            О.Е нь орон сууц ашиглаж байсан хэдий ч ‘’Нөхөрлөл’’ /9143211/ сууц өмчлөгчдийн холбоонд байрны цэвэрлэгээ, харуул, лифт, цэвэр, бохир ус, хог, цахилгаан, холбооны төлбөрөө өнөөг хүртэл төлөөгүй байна. ‘’Нөхөрлөл’’ /9143211/ сууц өмчлөгчдийн холбоос гурван удаа бичгээр анхааруулга хүргэсэн ч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байна. Иймд хариуцагчаас 2017 оны 06 дугаар сарын 01-ны байдлаар орон сууц ашигласны 585,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Зохигчидын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч ‘’Нөхөрлөл’’ /9143211/ сууц өмчлөгчдийн холбоо ньО.Ет холбогдуулан 585,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчтай харилцан тохиролцож, 585,200 төгрөгийг хариуцагчО.Е 2017 оны 9 дүгээр сарын 15-ний өдөр 100,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 15-ний өдөр 100,000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр 100,000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 15-ний өдөр 100,000 төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр 185,200 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцов  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч ‘’Нөхөрлөл’’ сууц өмчлөгчдийн холбоо  ньО.Ет холбогдуулан 585,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 585,200 төгрөгийг хариуцагчО.Е 2017 оны 9 дүгээр сарын 15-ний өдөр 100,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 15-ний өдөр 100,000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр 100,000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 15-ний өдөр 100,000 төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр 185,200 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.‘’Нөхөрлөл’’ сууц өмчлөгчдийн холбоо-ны нэхэмжлэлтэй,О.Ет  холбогдох орон сууц ашигласны 585,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 9 дүгээр сарын 15-ний өдөр 100,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 15-ний өдөр 100,000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр 100,000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 15-ний өдөр 100,000 төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр 185,200 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгтзааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,210 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал  хувь болох 9,105 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот даснаас, 9,105 төгрөгийг хариуцагчО.Еөөс гаргуулж тус тус гаргуулж нэхэмжлэгч  ‘’Нөхөрлөл’’ сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай                                                                                                                                                                                                                                     

ШҮҮГЧ                       А.САРАНТУЯА