Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
Хэргийн индекс | 102/2017/00012/И |
Дугаар | 102/ШШ2017/01930 |
Огноо | 2017-06-29 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2017/01930
2017 оны 06 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2017/01930 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, “Голомт банк” ХХК-ийн .. давхарт байрлах, хуулийн этгээдийн ..регистртэй, “Голомт банк” ХХК-ийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж 14 дүгээр байр, 52 тоотод оршин суух, ...регистртэй, Мөрөө овогт Т.П-д холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 1,939,410 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.П нь манай компанитай 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 1192201 тоот “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдах авах” гэрээ байгуулан 240,000 төгрөгийн үнэ бүхий төхөөрөмжийг урьдчилгаа 20,000 төгрөг төлж, үлдэх 220,000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20,000 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр авсан. Гэтэл Т.П нь одоогийн байдлаар манай компанид төлбөрийн үлдэгдэлтэй болно. Иймд Т.Паас зээлийн гэрээний үүрэгт 1,939,410 төгрөг гаргаж өгнө үү гэжээ.
Зохигчидын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч байгууллага нийт нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 1,939,410 төгрөгийг 90,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 180,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийн нь А.О-т холбогдуулан 1,881,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 90,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Т.П нь үлдэх 180,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.”Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.От холбогдох зээлийн гэрээний үүрэгт 26,364,141 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 420,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч А.О нь үлдэх 25,944,141 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,771 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 143,835.5 төгрөг, хариуцагч А.Оээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 143,835.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ А.САРАНТУЯА