Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/59

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,   

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

Улсын яллагч Д.Нямбат,    

Шүүгдэгч О.Тэмүүжин, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,

Шүүгдэгч Б.Лувсангомбо, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг,

Шүүгдэгч О.Хүрэлсүх, түүний өмгөөлөгч Б.Баттөр,

Шүүгдэгч Н.Энхболд, түүний өмгөөлөгч Э.Намжилцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Цагаан туг овогтой Оюун овогтой Тэмүүжинд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Баяраа овогтой Лувсангомбо, Хоньч овогт Очирсүх овогтой Хүрэлсүх нарт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай знгийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Засгууд овогт Намсрай овогтой Энхболд нарт холбогдох эрүүгийн 2008019131167 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч,

 

                                                                                                               ХЯНАВАЛ:

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

  1. Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх дүүгийн хамт Төв аймгийн Борнуур сумын 3 дугаар баг Бичигт ногоо тасаг 2-52 тоотод оршин суух бүртгэлтэй,

Урьд нь 2 удаа ял шийтгуүлсэн:

-2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял, 147 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ял буюу нийт 5 жил 3 cap 10 хоногийн шийтгүүлж Өршөөлийн хуульд хамрагдаж 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

-2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэхь заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгг зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

/ РД:НЙ89112013/, Цагаан туг овгийн Оюун овогтой Тэмүүжин.

 

2. Монгол Улсын иргэн, 1985 оны 01 сарын 09-ний өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, эхнэр, 3 охины хамт Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны Хилчин 44 дүгээр гудамжны 23 тоотод оршин суудаг. Урьд нь 1 удаа ял шийтгүүлсэн:

-2013 оны 05 сарын 01-ны Төв аймгийн Сум дундын 1-р шүүхийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсныг мөн хугацаагаар тэнссэн.

/РД:НЛ85010971/, Боржигон овогт Баяраа овогтой Лувсангомбо.

 

3. Монгол Улсын иргэн, 1989 оны 01 сарын 21-ний өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, каранист мэргэжилтэй, эрхэмсэг айл СӨХ-ийн засал чимэглэлчин ажилтай

 

ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны Орбитын 61 дүгээр гудамжны 48А байрны 9Б тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгиин хариуцлага хүлээж байгаагүй,

/РД: НЛ89012171/, Хоньч овогт Очирсүх овогтой Хүрэлсүх.

 

4. Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Налайх дүүрэгт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг ам бүл 4, ээж, эгч, дүү нарын хамт Налайх дүүргийн 3 дугаар хорооны Замчины 28-173 тоотод оршин суудаг. Урьд эрүүгиин хариуцлага хүлээж байгаагүй.

/РД: УЕ81021472/, Засгууд овогт Намсрай овогтой Энхболд.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч О.Тэмүүжин, Б.Лувсангомбо, О.Хүрэлсүх нар нь бүлэглэн 2020 оны оны 05 дугаар сарын 10-ны орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 46 дүгээр гудамжны 6 тоотод төмрийн үйлдвэрийн зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг "Ангиртхан" ХХК-ны гражийн хаалгыг эвдлэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 380вт гагнуурын аппарат, 380вт палазм зүсэгч, 380вт гагнуурын аппарат, 220 том төмөр тасдагч зэрэг эд зүйлсийг хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдэн 2,100,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч О.Тэмүүжин нь 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Хангайн 24 дүгээр гудамжны 16 тоотод оршин суух Э.Бямбацогтын хүн байнга амьдрах монгол гэрт нэвтрэн орж 32 инчийн ТЛС загварын зурагт, кабелын төхөөрөмж, эмэгтэй хүний пүүз, цүнх өндөр өсгийтэй гутал, жижиг түрүүтэй гутал, сахлын машин, хос пүүз зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 640.250 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч О.Тэмүүжин, Н.Энхболд нар нь бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүн байнга амьдрах орон байр буюу Налайх дүүргийн 4 дүгээр хорооны Нисэхийн 39-7 тоотод оршин суух иргэн Ч.Одгэрэлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж хөөрөг,, төмөр хуйтай хутга, 5 кг гурил, 5 литрийн ургамалын тос 2 ширхэг, хонины мах 4кг, унадаг дугуй зэрэг эд зүйлсийг хулгайлж 293.770 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Тэмүүжин нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Сонгинохайрхан дүүрэгт Лувсангомбо, Хүрэлсүх нартай хулгай хийсэн. Тухайн үед Хүрэлсүх гадаа машиндаа, Лувсангомбо, бид 2 граж руу орсон. Хүрэлсүхийг би танихгүй, намайг 21 дүгээр хороололд буулгахад “наад багажуудаа өөрсөд дээрээ байлгаж байгаарай” гэж хэлээд буугаад явсан. Энхболд гэдэг хүний мэдүүлэг үнэн. Энхболд айл руу ороогүй би айлын эд зүйлийг авсан. Надтай цуг заралцаж явсан нь үнэн. Надтай цуг явж байсандаа уучлалт гуйсан. Би тухайн үед мөрдөн байцаалтад худлаа мэдүүлэг өгсөн. ” гэв.

 

Шүүгдэгч Б.Лувсангомбо нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би мэдүүлэг өгөхгүй ” гэв.

 

Шүүгдэгч О.Хүрэлсүх нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Тухайн хэрэг гардаг өдөр би Лувсангомбын дүүтэй цуг ажиллаж байсан. Тэгээд орой болж байхад Лувсангомбо над руу залгаад “найз нь хүнээс юм авах гэсэн юм, чи яваад өгчих” гэхээр нь дүүгээс нь асуусан чинь “мэдэхгүй нэг эвдэрсэн юм яриад байсан” гэсэн. Лувсангомбыг гуйхаар нь очихоор болоод 09 цаг өнгөрч байхад Лувсангомбыг аваад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны гэр хорооллын дунд очоод Лувсангомбо буусан чинь эхлээд нэг хүнтэй юм ярьж байгаад дараа нь согтуу залуу гарч ирээд суугаад гурвуулаа өөр гэр хороолол руу яваад нарийн гудмаар явсаар байгаад “за энд зогсчих бид 2 буучхаад ирье” гээд Тэмүүжин түрүүлж буугаад Лувсангомбо дараа нь бууж энэ 2 дөрвөн багаж барьж ирээд “багаажаа онгойлго” гэхээр нь би буугаад 4 багажийг нь хийсэн. Тэгээд бид 3 буцаж 21 дүгээр хорооллын хажууд Тэмүүжин “би ингээд буулаа” Лувсангомбоос “чамд 50.000 төгрөг байна уу” гэхэд нь Лувсангомбо “надад мөнгө байхгүй” гээд Лувсангомбо надаас “чамд 50.000 төгрөг байна уу гэртээ хариад өгье” гэхээр нь би өгсөн чинь Лувсангомбо Тэмүүжинд өгсөн. Хан-Уулаас “50.000 төгрөг байна уу гэртээ хариад өгье, мөнгө олдохгүй байна” гэсэн чинь 1-ийг нь заръя үдээс хойш манай танил Лувсангомбо нийт 70.000 төгрөг буцаад гэртээ ирсэн. ” гэв.

 

Шүүгдэгч Н.Энхболд нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би тухайн үед Тэмүүжинийг сайн таньдаггүй байсан. Тэр үед Тэмүүжинтэй нийлж архи ууж, ийм хэрэг хийсэнд намайг уучлаарай...” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч А.Баярхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 05 дугаар сарын 10-ны орой 19 цагийн үед ажлаа дуусгачихаад гражны хаалгаа цоожлоод явсан юм. Маргааш нь 2020 оны 05 дугаар сарын 11-ний өглөө манай ажлын газрын Зориг, Ганчөдөр нар ажил дээрээ түрүүлж ирсэн. Тэр хоёр граж нээх гэтэл хаалга нь онгорхой байсан... Манай гражаас Плазма зүсэгч, гагнуурын аппарат, цэгэн гагнуурын аппарат, том гар тасдагч гэсэн эд зүйлс алдагдсан байсан..." /1-хх-22/,

"...гагнуурын аппарат, плазма зүсэгч, хагас автомат гагнуурын аппарат, том төмөр тастагч зэрэг эд зүйлсээ бүгдийг нь бүрэн бүтэн хүлээж авсан. Манай компанийн зүгээс гомдол санал, хүсэлт байхгүй. Гражны хаалганы цоожийг даатгалаар төлүүлсэн тул цоожийг үнэлүүлж нэхэмжлэх шаардлага байхгүй..."/1-хх-89/,

 

"...Лувсангомбо болон цагдаа нарын хамт Хүрэлсүхийн гэрт ирэхэд гэртээ байхгүй байсан. Тэгээд Лувсангомбыг Хүрэлсүх рүү утсаар залгуулахад би эхнэртэйгээ гадуур явж байна, багаж нохоны үүрэнд байгаа гэж ярьсан. Тэгээд Хүрэлсүхийн хашаанд байсан нохойны үүрэн дотроос нэг ширхэг төмөр тасдагч багаж гаргаж ирэхэд минийх мөн байсан. Дараа нь Лувсангомбо нэг дэлгүүр рүү дагуулж яваад плазма зүсэгчийг энд зарсан гэж хэлсэн. Улмаар дэлгүүрийн хүнээс плазма зүсэгийг хүлээн авсан..." /2-хх-213/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Э.Бямбацогтын "...би 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр орой гэртээ ирээд гэрээ онгойлгох гээд тулхүүрээ хийгээд онгойлгох гэтэл манай гэрийн цүүг нь унагаасан байсан тэгээд гэрлүү гээ ороод гар утасны гэрлийг нь тусгаад хартал хамаг юм замраагүй болсон байсан тэгээд цагдаад дуудлага өгсөн тэгээд цагдаа нар удалгүй ирээд гар, гутлын мөр байна уу гээд шинжилгээ хийгээд явсан тэгээд гэрчээр мэдүүэг өгсөн. Зурагт, хос пүүз, хоёр цүнх, өндөр түрүүтэй эмэгтэй гутал мөн жижиг түрүүтэй өсгийтэй гутал, эмэгтэй хүний пүүз нэг нь улаан хар өнгийн, манай эхнэрийн нүүрний будаг, сахлын машин гэх эд зүйл алдагдсан байсан" /1-хх-136-138/,

 

"...TCL загварын 24 инчийн зурагт, 16 суваг гардаг кабелын төхөөрөмж, хар болон улаан өнгийн чемоданыг буцаан авсан..." /1-хх-168/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ч.Одгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2020 оны 06 дугаар сарын 13-ны өглөө найзуудтайгаа салхинд гарахаар Цонжинболдог руу явсан. Тэндээ хоночихоод маргааш нь 14-ний өдөр 14 цагийн үед гэртээ ирсэн. Манай найз Улаанаа гэр рүү түрүүлж орсон ба гэрт орсний дараа танай гэрийн цоож нэг л сонин санжигнаад байхаар нь татаад ороод ирлээ гэж байсан. Тэгээд байж байтал миний танил Алтанзулын ээж нь гэх настай хүн орж ирээд “өчигдөр танайд хулгайч орсон ш дээ, та нар мэдэж байна уу” гэсэн. Манай гэрээс орчин цагийн жижиг гарын ягаан чулуу толгойтой бор чулуун хөөрөг 1 ширхэг, төмөр хуйтай хутга 1 ширхэг, Улаанбаатар нэртэй 5 кг гурил, 5 ургампын тос 2 ширхэг, хонины мах 4 кг, марк тодорхойгүй унадаг дугуй 1 ширхэг гэсэн эд зүйлс алга болсон..." /2хх-110-111/ гэх мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Миний бие 11-68 дугаартай цагаан өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр фейсбүүк зар дээрээс 88555506 дугаарын утсаар Хүрэлсүх гэж хүнтэй холбогдож байгаад 10.000.000 төгрөгөөр худалаж авсан. Худалдаж авах үед Отгонбаяр гээд Хүрэлсүхийн эхнэрийнх нь нэр дээр байсан бөгөөд би уг машиныг Магна Фронфит ББСБ дээр тавьж 7.500.000 төгрөгийн ББСБ-с гаргуулж Хүрэлсүхэд өгөөд үлдэгдэл 2.500.000 төгрөгийг нь өрөө бэлнээр өгсөн. Одоо уг машин нь Хүрэлсүхтэй ямар нэгэн холбоо хамааралгүй бөгөөд ББСБ дээрх зээлээ хугацаанд нь төлөөд явж байгаа...уг машиныг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж мэдээгүй. Хууль ёсны эзэмшигч нь би байгаа юм..." /1-хх-98-100/ гэх мэдүүлэг,

 

Гэрч М.Цогбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 17 цагийн үед манай гэрт хамаатны зүс мэдэх Тэмүүжин ирээд "би Гомбоотой орой ажил хийх гэж байгаа утсаараа яриулаач" гэхээр нь би утсаа өгөхөд залгаад "чи яачихав орой ажилтайгаа мэдэж байгаа биздээ" гээд надаас холдоод ярьсан. Цааш юу ярьсаныг нь сонсоогүй. Гэрийн гадаа Гомбоо нэг залуугийн хамт машинтай ирээд Тэмүүжинг аваад явсан. Түүнээс хойш 3-4 хоногийн даа Тэмүүжин над руу яриад Гомбоогийн гэрийг мэдэх үү бид 2 нийлж хулгай хийсэн юм, утас нь ерөөсөө холбогдохгүй байна" гэсэн...тухайн өдөр Тэмүүжин их согтуу байсан ба Гомбоо манайд ирээд хувцас хунарыг нь өмсгөж аваад гарсан..." /1-хх-84/ гэх мэдүүлэг,

Гэрч Т.Бат-Эрдэнийн /мөрдөгч/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн:"...Хүрэлсүх утсаар нохойны үүрэнд багаж байгаа гэж Лувсангомбод хэлэхээр нь нэг ширхэг төмөр тасдагч багажийг нохойны үүр дотроос гаргаж ирсэн. Хохирогч Баярхүү нь минийх мөн байна эгж таниад авсан. Дараа нь Лувсангомбо дэлгүүрийн залууд зарсан гэхээр нь хамт очоод дэлгүүрийн гражаас плазма зүсэгчийг гаргаж ирээд мөн хохирогчид хүлээлгэн өгсөн. Үлдсэн 2 багажийг Лувсангомбо нь мөрдөгч Ганхуягт авчирч өгсөн учраас нийлүүлээд Ганхуяг өөрийнхөө нэрээр тэмдэглэл үйлдсэн юм...Дэлгүүрийн худалдагч Алтанхуяг гэх залуутай уулзаад юу болсон талаар асуухад Хүрэлсүх Лувсангомбо хоёрыг сайн танихгүй тухайн үед хулгайн эд зүйл биш биз дээ гэхэд ямар ч асуудалгүй гэхээр нь 300.000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ мөнгөө нэхэмжилхгүй гэжхэлжбайсан..." /2хх-215/ гэх мэдүүлэг,

 

Гэрч И.Алтанхуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Хүрэлсүх дэлгүүрт орж ирээд “Зайсанд барилга дээр ажиллаж байгаад ажлынхаа хөлсөнд авсан багаж байгаа юм сонирхохгүй биз” гэхээр нь ямар багаж вэ гэсэн. Тэгэхэд плазма зүсэгч, хагас автомат гагнуурын аппарат байна гэсэн. Тэгээд намайг дагуулж айлд очсон ба дотроос нь Лувсангомбо гэх залуу хаалгаа онгойлгоод 2 ширхэг багаж үзүүлсэн. Тэгэхээр нь би “хоёулангаас нь хулгайн эд зүйл биш биз дээ” гэхэд хоёулаа “тийм юм байхгүй бид нар Зайсанд ажиллаад хөлсөнд нь авсан багаж байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд би плазма зүсэгчийг 300.000 төгрөгөөр бэлнээр төлж худалдаж авсан. Тухайн багаж ер нь 500.000 төгрөг орчим үнэтэй байдаг ба хуучин учраас би 300.000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд өөрийн хариуцлагүй үйлдлийн улмаас хулгайн эд зүйл худалдаж авсан тул энэ 300.000 төгрөгийг нэхэмжилэхгүй, надад гомдол санал байхгүй..." /2хх-217/ гэх мэдүүлэг,

 

Гэрч М.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...би 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 15 цагийн орчим гэртээ амарч байхад эхнэрийн дүү О.Тэмүүжин гаднаас орж ирэхдээ хар, улаан өнгийн 2 цүнх авч орж ирсэн. Би “наад цүнхнүүд чинь юу юм” гэж асуухад “барилгаас бууж ирлээ маргааш буцаад байр түрээслэнэ тэгэхдээ буцаад аваад явна” гэсэн. Тэгээд манай эхнэр гэрээс хөөхөд 2 цүнхээ аваад гараад явсан. Тухайн өдөр гарч яваад буцаж орой согтуу орж ирэхдээ нэг жижиг хар өнгийн зурагт бариад орж ирсэн “наад зурагт чинь юу юм бэ” гээд асуухад “барилга дээр ажиллаж байгаад барилгын ажил дууссан юм аа тэгээд амьдарч байсан нийтийн байрнаасаа зурагтаа аваад ирсэн” гэж л хэлж байсан. Тэгээд гэрт унтаад өглөө нь гарч явсан тэрнээс хойш хараагүй өөр зүйл мэдэхгүй байна" /хх-143-144/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ч.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...хүргэн ах Эрдэнэбаатарынх гэрээ буулгана гэхээр нь би аав дүү хоёртой очиход гэрт нь хүн байхгүй харигн хашаанд нь гурван согтуу залуу байсан ба нэг нь гартаа лантуу барьчихсан зогсож байхаар нь би “та нар айлын хашаанд юу хийж байгаа юм бэ” гэхэд “танай хүргэн чинь ирээд хашаа янзлаад” гэж байсан. Тэгээд “хүлээгээд зогсож байна” гэж хэлэхээр нь “наад айл чинь эзэнгүй, цоожтой байгаа биз дээ, та нар одоо хашаанаас гар” гэж хэлээд гаргасан. Тэгээд хараад зогсож байтал хоёр залуу нь гудамж уруудаад явсан ба хойноос нь харсан чинь голын тэр хавьд 15 орчим минут болоод манай ахын гэр рүү нь чиглээд явахаар нь бид нар яваад очиход хашааны хаалга нь онгорхой гэрийнх нь хаалганы цоожийг эвдээд хаалга нь онгорхой байхаар нь гэрт нь ороход хамаг эд зүйл болон хувцас хунарыг нь эмх замбараагүй болсон байсан. Тэгээд цагдаад дуудпага өгөөд тэр хүмүүс эсрэг талын хашаанд нуугдсан байж магадгүй гээд яваад ортол анх ирэхэд хашаанд зогсож байсан залуу граж дотроо унтаж байхаар нь сэрээгээд “та нар яагаад хулгай хийдэг юм бэ” гэхэд “би мэдэхгүй унтаж байна шүү дээ” гэж хэлэхээр нөгөө 2 хүнийг холдоогүй байх гэж бодоод аавыгаа улдээгээд машинтайгаа хайгаад явж байтал манай дүү Сүхболд наад хүмүүс чинь дугуй авч явсан юм чинь дугуй засварын газар өгч магадгүй гэхээр нь нисэхийн байрны хажууд байдаг дугуй засварын газар яваад очтол яг үүдэнд нь нөгөө хоёр хүн дугуйг түрсэн мах, тос бусад зд зүйлсииг халаасандаа хийсэн явж байсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд нөгөө 2 хүн буюу Тэмүүжин, Энхболд нарыг аваад явсан. Тэгэхэд Тэмүүжингийн халааснаас хөөрөг, Энхболдын халааснаас хутга гарч ирсэн. Max, гурил тос зэргийг шуудайнд хийсэн Тэмүүжин нь барьсан зогсож байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд нөгөө 2 хүн буюу Тэмүүжин, Энхболд нарыг аваад явсан.." /2хх-112-113/,

 

"...Энхболд Тэмүүжин нартай тааралдаад хулгайн эд зүйлээ гаргаж өг гэхэд Энхболд нь халааснаасаа хутга гаргаж өгсөн. Дугуйг нисэхийн байрны арын гражны хажууд түшүүлээд тавьсан байсан. Мах, гурил, тос зэргийг шуудайд хийсэн Тэмүүжин нь барьсан зогсож байсан......Энхболд, Тэмүүжин нартай анх би таараад хулгайн эд зүйлээ гаргаж өг гэж хэлэхэд Энхболд нь халааснаасаа хутга гаргаж өгсө. Тэмүүжин нь хөөрөг гаргаж өгсөн..." /2хх-119/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Чулуунпүрэвийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2020 оны 06 дугаар сарын дундуур миний бие хүү Ганзоригийн хамт хүргэн Эрдэнэбаатарын гэрийг засч барилцахаар 11 цагийн үед очиход хашааных нь үүдэнд 3 залуу зогсож байсан. Тэгэхээр нь хашаа руу нь яваад ортол хүнгүй байхаар нь буцаад гарч ирээд явах гэтэл нөгөө 3 залуу зогсож эайхаар нь яагаад эзэнгүй айлын гадна зогсоод байгаа юм явцгаа гэж хэлэхэд нөгөө залуу яваад өгсөн. Манай хүү Ганзориг наад гурав чинь хулгай хийж магадгүй гэхээр нь гудамжны доор очиж зогсоод хартал нэг залуу нь урд талын хашаа руу явж ороод нөгөө 2 нь доошоо “Бааст” гол руу алхаж явж байснаа голын хажууд очоод суухаар нь гайхаад хараад зогсож байтал хүү Ганзориг нөгөө талаас нь тойрч ирээд харъя гэж хэлээд хөдлөөд тойроод явтал “Бааст” голд машин тулаад явж болохгүй байхаар нь буцаад иртэл хашааны хаалга онгорхой байсан ба дотогш ортол гэрийн хаалганы цоожийг эвдсэн байсан. Дотогш ороход хамаг юмыг нь эмх замбараагүй бужигнуулаад хаясан байсан. Тэгээд би гэртээ хариад байж байтал хүү Ганзориг над руу залгаад нөгөө хүмүүсийг нь барьчихлаа гэж хэлсэн... /2хх-120-121/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "....2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагийн үед би дүүгийнхээ граш дотор унтаж байтал гаднаас Н.Энхболд орж ирсэн ба бид нар яриад сууж байтал О.Тэмүүжин нэг шил 0.5 граммтай “Сэржим” нэртэй архи бариад ороод ирсэн. Авчирсан нэг шил архийг нь бид 3 хувааж уучихаад байж байтал О.Тэмүүжин халааснаасаа мөнгө гаргаж ирээд “дахиад ганц шил архи уучихъя” гээд бид 3 манайхаас холгүй байх модон бор өнгөтэй хүнсний дэлгүүр орж 0.5 граммтай “Сэржим” архи аваад буцаад манай граж руу орж авсан 1 шил архиа уучихаад хэдүүлээ урагшаа гараад Эрдэнэбаатарынд ороод гар утсаар яриадахъя гэж хэлээд гарцгаасан ба Эрдэнэбаатарын хашааны үүдэнд очоод Н.Энхболд бид хоёр хашааны үүдэнд үлдээд О.Тэмүүжин нь Эрдэнэбаатарынх руу орчихоод гарч ирснээ гэр нь цоожтой байна гэж хэлээд үүдэнд нь зогсож байтал машинтай хүмүүс ирээд "та нар эзэнгүй айлын гадаа юу хийгээд байгаа юм" гэж хэлэхээр нь бид нар тэндээсээ яваад буцаад манай граж руу орж ирсэн. Тэгээд би нилэзн согтсон болохоор граш дотроо унтахаар үлдсэн ба Н.Энхболд, Тэмүүжин хоёр гараад явсан. Тэгээд намайг грашид унтаж байх хойгуур манайхаас гарч яваад Эрдэнэбаатарынх руу орж эд зүйлийг нь хулгайлсан талаар мэдсэн..." /2-хх-128/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Х.Эрдэнэбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...гэртээ ирээд эхнэр Улаанаа нар түрүүлээд ороод гэрийнхээ хаалгыг онгойлгох гэхэд онгорхой байна, цоож нь эвдэрсэн байна гэхээр нь гайхаад яваад ортол гэрийн эд зүйлсийг тараагаад эмх замбараагүй болгосон байсан. Тэгтэл манай эхнэрийн аав нь ирээд танайд өчигдөр хулгай ороод орсон хүн нь цагдаад баригдаад эд зүйлсээ очиж аваарай гэхээр нь цагдаагийн хэлтэс дээр ирсэн.....Энхболд Даваадорж нартай нэг хороонд өссөн манай хорооны ах нар байгаа юм. Тэмүүжинг танихгүй. Эхнэр маань гэрээ төлөөлж эд зүйлсээ нэхэмжилнэ..." /2-хх-136-137/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч О.Тэмүүжингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Гомбоо надаас мөнгөний ажил байна уу гэхээр нь 1 дүгээр хорооллын арын дэнж дээр төмөр боловсруулдаг нэг үйлдвэр байгаа тэнд хэдэн төгрөг олчихоор багажнууд байгаа гэхэд за тэгвэл Цогоогийн гэрийн тэнд байж байгаарай орой чамайг машинтай очиж авъя гэсэн. Тэгээд 22 цагийн үед Цогоогийн гэрт согтуу унтаж байхад Гомбоо хүрч ирээд нөгөө газраа гааж өгөөрэй гээд хамт явсан. Би зам заагаад Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны Хангайн 46 дугаар гудамжны 6 тоотод байх граж руу ирэхэд Гомбоо машинаа жоохон зайдуу тавьчихъя гэж хэлсэн. Ингээд Гомбоо бид 2 гражийн запгыг тэнд байсан арматур төмөр ашиглаад нэг нэгээр нь онгойлгосон. Нийтдээ багаж гаргаж ирэхэд нөгөө залуу нь машин руу ачсан. Тэгээд бид 3 машинтай яваал Толгойтын уулзвараар эргээд шөнийн захын тэнд явж байхад би “одоо наад асуудалд чинь би оролцохгүй надад 50.000 төгрөг өгөхөд л болно та 2 наад багажнуудаа зохицуулаарай гэж хэлэхэд 50.000 төгрөг надад өгсөн...ажлын хувь гэдэг утгаар энэ мөнгийг авсан...мөнгө олдвол нэмээд архи ууя гэж бодоод цоожтой монгол гэрийн хаалганы цоожийг эвдлээд дотроос нь зурагт хувцас зэрэг зүйлсийг хулгайлсан. Баригдахдаа зурагт, цүнхийг буцааж өгсөн ба зарих хувцасыг нь хэрэглэчихсэн байна гээд авахгүй гэхээр нь хаячихсан..." /2-хх-09-14/,   

 

 “...2020 оны 06 дугаар сарын 12-ны өглөө Даваадорж ахын гэрт очиход граж дотор Энхболд, Даваадорж ах хоёр байсан. Удалгүй Даваадорж ахын дүү 0.5 литрийн архи авчирч өгөхөөр нь бид гурав архийг нь хувааж уусан....буцаад Даваадорж ахын граж руу ороход Даваадорж ах унтаад өгөхөөр нь Энхболд ах бид хоёр гарч яваад Эрдэнэбаатарыг байж магадгүй гээд гарт нь очтол хаалга нь цоожтой байсан ба Энхболд хаалгыг нь татахад цоожны цүй нь мултрч ойчоод онгойхоор нь дотогшоо хамт ороод би хөөрөг, хутга зэргийг авсан. Энхболд болохоор тос, мах, гурил зэргийг аваад хашаанд нь байсан унадаг дугуй аваад ачаан дээр ачаад явсан. Тэгээд нисэхийн байрны хажууд явж байтал Эрдэнэбаатарын гадаа ирсэн жижиг суудлын машинтай хүмүүс дахин ирээд бид хоёрыг барьж аваад цагдаа дуудсан..." /2хх-161-165/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Лувсангомбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие “Гурвалжин барилгын зах” дээр ажиллаад 3-4 жил болж байгаа ба 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр тэнд Тэмүүжинтэй таарахад “машин хэрэгтэй байна, ажил дээрээсээ юм авах гэсэн юм. Машинтайгаа яваад өгөөч” гэхээр нь би “машин муу байгаа. Машинтайгаа явж болохгүй байна” гэж хэлээд салцгаасан. Тэгээд орой 17 цагийн үед гэртээ очоод хэвтэж байтал тэр Тэмүүжин гэх залуу Цогоогийн утсаар байн, байн залгад байсан. Тэгэхээр нь аваад ярьтал “Машинаараа юманд яваад өгөөч, машин хэрэгтэй байна” гээд байн, байн гуйгаад байхаар нь зөвшөөрөөд машинтай танил Хүрэлсүх рүү залгаад машиныг нь асуутал зөвшөөрсөн. Тэгээд Хүрэлсүхтэй уулзаад Цогоогийн дугаар руу залгатал Тэмүүжин аваад “Цогоогийнл хүрээд ир, би Цогоогийнд байна” гэхээр нь бид хоёр Цогоогийн гэрийн гадна яваад очтол өөдөөс Тэмүүжин гарч ирээд хөдөлцгөөсөн. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн автобусны буудлаас зүүн арагш гэр хорооллын гудамжаар явж байгаад нэг гражны хажууд очоод зогссон. Тэгснээ Тэмүүжин “та хоёр машинаа энэ гражнаас зайдуу тавиад араас хүрээд ир” гэхээр нь бид хоёр Хүрэлсүхийн машиныг байрлуулаад Тэмүүжний буусан газар яваад очтол Тэмүүжин нэг гражны хаалга онгойлгоод дотроос нь хоёр, гурван, багаж гаргаж тавьчихсан “миний юм байгаа юм, та хоёр машиндаа аччих” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хэд машиндаа багажаа ачаад хөдөлцгөөсөн. Тэгээд 21-ийн авто сургууль явж бйатал Тэмүүжин “за би энд буулаа, наад багажаа та хоёр өөрсөддөө байлгаж бай, би очоод авна” гэж хэлээд яваад өгөхөөр нь бид хоёр Хүрэлсүхийнд очоод хашаанд буулгаж үлдээгээд салцгаасан. Дараа нь сонсоход Хүрэлсүхээс Тэмүүжин багажаа очиж авсан гэж Хүрэлсүх хэлж байсан..." /1-хх-52-54/,

 

“....2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр багажуудаа авсны дараагаар Хүрэлсүхийнд аваачиж тавьсан бөгөөд маргааш нь гэртээ байж байтал өглөө  10, 11 цагийн үед Хүрэлсүх над руу өөрөө залгаад “чи манайд хүрээд ирээ” гэхээр нь би такси бариад гэрт нь очтол Хүрэлсүх ганцараа байсан бөгөөд “хоёулаа энэ дөрвийн нэг багажийг заръя, надад таньдаг дэлгүүртэй найз байгаа” гэж хэлээд миний хажууд нөгөө залуутайгаа ярихдаа “чи багаж сонирхох уу, би ажлынхаа хөлсөд авсан багаж байгаа юм” гэж ярьлцаж байсан. Гэхдээ нөгөө залуу гадуур ажилтай явж байсан болохоор үдээш хойш багажаа харахаар болсон. Утсаа тасалсны дараа Хүрэлсүх “хоёр багаж нь танайд байж байг” гэхээр нь “тэгдэг нь яаж байгаа юм” гэж асуутал “хоёулаа нэг багажийг нь танайд байхад нь заръя, нөгөө багажийг нь болохоор угаасаа Тэмжүүжин авах юм чинь танайд байж байг” гэхээр нь зөвшөөрөөд Хүрэлсүхийн хамт машинтай нь хашаандаа хоёр багажийг нь тахилтын хашаанд аваачиж тавиад Хүрэлсүх “би нөгөө дэлгүүрийн залуугаа дагуулаад ирье” гэж хэлээд яваад өгсөн. Удалгүй Хүрэлсүх нөгөө залуугаа дагуулж ирээд шалгуулж үзүүлж байгаад нэг багажийг нь зарахаар болоод дэлгүүрт нь аваачиж тавихаар болсон бөгөөд явахдаа Хүрэлсүх надаад “чи хамт явчих, хоёулаа очиж мөнгөө хувааж авъя” гэхээр нь би хамт явсан. Тэгээд нөгөө залуугийн дэлгүүрийн гадаа очоод намайг Хүрэлсүх “чи гадаа нь хүлээж бай” гэхээр нь би дэлгүүрийн гадаа хүлээж байтал удалгүй гарч ирээд “300.000 төгрөгөөр зарчихлаа” гэж хэлээд надада 170.000 төгрөгийг өгсөн....” /2хх-221-224/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч О.Хүрэлсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Зайсанд барилга дээр пасад засах ажил хийж байтал зүс таних нэг нутгийн залуу Гомбоо над руу залгаад “машинтайгаа хүрээд ирэх боломж байна уу, машины хэрэг байна. Миний машин эвдэрчихсэн байгаа” гээд байн байна залгаад байхаар нь орой 21 цагийн үед Тахилтаас гэрээс нь очиж аваад Содон хорооллын хавьцаа гэр хорооллын гудамнаас нэг согтуу залууг аваад дүүргийн буудлын зүүн хойшоо гэр хороолол дундуур явсан. Нөгөө согтуу залуу
гражийн хаалга онгойлгочихсон дотроос нь багаж гаргаж ирээд миний машинд
ачаад явсан. Тэгээд 21 дүгээр хорооллын орчим явж байхад согтуу залуу 50.000
төгрөг өгчих гэхээр нь би өгсөн. Гэртээ хариад дэлгүүрийн хүнд гагнуурын
аппаратыг нь 300.000 төгрөгөөр зараад 120.000 төгрөгийг нь би авсан. 20.000 төгрөг нь урьд авах ёстой байсан авлага, 50.000 төгрөг нь нөгөө согтуу залууд өгсөн мөнгө, 50.000 төгрөг нь бензиний мөнгө байсан..." /1-хх-65-67/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Н.Энхболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...би 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Налайх дүүрэгт найз Даваадоржийн гэрт очиж архи ууж хоносон. Тэгтэл маргааш нь Тэмүүжин гэх залуу Даваадорж бид хоёрыг унтаж байхад 09 цагийн үед 1 шил “Сэржим нэртэй архитай орж ирээд Даваадоржийн гражид хамт уусан. Тэмүүжин дахиад архи авч ууя гэхээр нь зөвшөөрөөд гурвуулаа хамтдаа гарч дэлгүүрээс дахин нэг шил архи авч ууж дуусаад Тэмүүжин Эрдэнэбаатарынд орьё гэхээр нь хамт гараад Даваадорж бид хоёр хашааных нь гадна үлдээд Тэмүүжин дотогш ороод буцаж гарч ирээд хаапга нь цоожтой хүнгүй байна гээд зогсож байтал жижиг машинтай хүмүүс ирээд "та нар эзэнгүй айлын гадаа юу хийгээд байгаа юм явцгаа" гэж хэлэхээр нь “за за” гэж хэлээд буцаад Даваадоржийн граж руу орсон. Тэгсэн Лаваадорж ах граж дотроо унтаад өгөхөөр нь би Энхболд ахтай гарч яваад хорооны наана байх бааст гол руу явж тал шил архи хувааж уучихаад буцаад алхаад Эрдэнэбаатарын гадаа очтол Тэмүүжин “би ороод ирье” гээд яваад орохоор нь би гадаа нь хүлээж байтал Тэмүүжин унадаг дугуй түрээд ачаан дээр нь шуудайтай юм ачсан гарч ирсэн. Тэгээд нисэхийн таван давхар байрны хажууд байж байтал 3 хүн ирээд манай гэрийн эд зүйлсийг хулгайллаа гээд цагдаагийн гэлтэс дээр авчирсан...” /2 хх-150-153/ гэх мэдүүлэг,

-Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан цагдаагийн байгууллагын лавлагаа /1хх-4/,

-Дуудлага мэдээллийг шалгасан цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас /1хх-5/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1хх-6-11/,

-Эд зүйлс хурааж авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-15, 16/,

-Ангиртхан ХХК-ны итгэмжлэл, компанийн гэрчилгээ /1-хх-17, 92/,

-"Тэнцвэр эстимэйт" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-хх-35-36/,

-Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 11-68 УБК улсын дугаартай Тоёота приүс-20 загварын машиныг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, /1-хх-95-96/,

-Иргэний нэхэмжлэгч Д.Ганзоригийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, г/дапдах худалдан авах гэрээ, зээлийн гэрээний хуулбар баримтууд /1-хх-104-112/,

-Гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллийг 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 22 цаг 06 минутанд хүлээн авсан лавлагаа /1-хх-120/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-123-129/,

-Эд зүйлс 32 инчийн зурагт, 2 ширхэг цүнх хураан авсан тэмдэглэл /1-хх-133/,

-Эд зүйл 32 инчийн зурагтыг хохирогч Э.Бямбацогтод хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-хх-134/,

-Тэнцвэр Эстимейт" ХХК-ны үнэлгээгээр эд зүйлийг 640.250 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /1-хх-171-172/,

-Шүүгдэгч О.Тэмүүжин, Б.Лувсангомбо, О.Хүрэлсүх нарт тээврийн хэрэгсэл, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /1-хх-177, 179/,

-Шүүгдэгч О.Тэмүүжин, О.Хүрэлсүх, Б.Лувсангомбо нарын иргэний үнэмлэхний лавлагаа /1-хх-181, 183, 185/,

-Шүүгдэгч О.Хүрэлсүх, Б.Лувсангомбо нарын хаягийн тодорхойлолт / 1-хх-183, 184/,

-Шүүгдэгч О.Тэмүүжин, О.Хүрэлсүх, Б.Лувсангомбо нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-хх-195, 196, 197/,

2003 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 38 дугаар шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /1-хх-202-203/,

2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /1-хх-224-228/,

2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 332 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар /1-хх-229/,

2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1-хх-206-222, 231-239/,

2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 09 дүгээр шүүгчийн захирамжийн хуулбар /1-хх-239-241/,

-Суллагдагсан тухай тодорхойлолт /1-хх-242/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-хх-101-105/,

-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /2-хх-106/,

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-хх-107-108/,

Дамно ХХК-ны үнэлгээгээр хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйлсийг 293.770 төгрөг гэж үнэлсэн тайлан /2-хх-141/,

Шүүгдэгч Н.Энхболдын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-хх-203/,

Тэнцвэр эстимэйт" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2-хх-229/,

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч О.Тэмүүжин, Б.Лувсангомбо, О.Хүрэлсүх нар нь бүлэглэн 2020 оны оны 05 дугаар сарын 10-ны орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 46 дүгээр гудамжны 6 тоотод төмрийн үйлдвэрийн зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг "Ангиртхан" ХХК-ны гражийн хаалгыг эвдлэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 380вт гагнуурын аппарат, 380вт палазм зүсэгч, 380вт гагнуурын аппарат, 220 том төмөр тасдагч зэрэг эд зүйлсийг хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдэн 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч О.Тэмүүжин нь 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Хангайн 24 дүгээр гудамжны 16 тоотод оршин суух Э.Бямбацогтын хүн байнга амьдрах монгол гэрт нэвтрэн орж 32 инчийн ТЛС загварын зурагт, кабелын төхөөрөмж, эмэгтэй хүний пүүз, цүнх өндөр өсгийтэй гутал, жижиг түрүүтэй гутал, сахлын машин, хос пүүз зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 640.250 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч О.Тэмүүжин, Н.Энхболд нар нь бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүн байнга амьдрах орон байр буюу Налайх дүүргийн 4 дүгээр хорооны Нисэхийн 39-7 тоотод оршин суух иргэн Ч.Одгэрэлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж хөөрөг,, төмөр хуйтай хутга, 5 кг гурил, 5 литрийн ургамалын тос 2 ширхэг, хонины мах 4кг, унадаг дугуй зэрэг эд зүйлсийг хулгайлж 293.770 төгрөгийн хохирол учруулсан болох нь Шүүгдэгч О.Тэмүүжин нь шүүхийн хэлэлцүүлэгт: Сонгинохайрхан дүүрэгт Лувсангомбо, Хүрэлсүх нартай хулгай хийсэн. Тухайн үед Хүрэлсүх гадаа машиндаа, Лувсангомбо, бид 2 граж руу орсон. Хүрэлсүхийг би танихгүй, намайг 21 дүгээр хороололд буулгахад “наад багажуудаа өөрсөд дээрээ байлгаж байгаарай” гэж хэлээд буугаад явсан. Энхболд гэдэг хүний мэдүүлэг үнэн. Энхболд айл руу ороогүй би айлын эд зүйлийг авсан. Надтай цуг заралцаж явсан нь үнэн. Надтай цуг явж байсандаа уучлалт гуйсан. Би тухайн үед мөрдөн байцаалтад худлаа мэдүүлэг өгсөн. ” гэх мэдүүлэг, Шүүгдэгч Б.Лувсангомбо нь шүүхийн хэлэлцүүлэгт:Би мэдүүлэг өгөхгүй ”, Шүүгдэгч О.Хүрэлсүх нь шүүхийн хэлэлцүүлэгт: “....Тэмүүжин түрүүлж буугаад Лувсангомбо дараа нь бууж энэ 2 дөрвөн багаж барьж ирээд “багаажаа онгойлго” гэхээр нь би буугаад 4 багажийг нь хийсэн... ” гэх мэдүүлэг, Шүүгдэгч Н.Энхболд нь шүүхийн хэлэлцүүлэгт:Би тухайн үед Тэмүүжинийг сайн таньдаггүй байсан. Тэр үед Тэмүүжинтэй нийлж архи ууж, ийм хэрэг хийсэнд намайг уучлаарай...” гэх мэдүүлэг, Хохирогч А.Баярхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 05 дугаар сарын 10-ны орой 19 цагийн үед ажлаа дуусгачихаад гражны хаалгаа цоожлоод явсан юм. Маргааш нь 2020 оны 05 дугаар сарын 11-ний өглөө манай ажлын газрын Зориг, Ганчөдөр нар ажил дээрээ түрүүлж ирсэн. Тэр хоёр граж нээх гэтэл хаалга нь онгорхой байсан... Манай гражаас Плазма зүсэгч, гагнуурын аппарат, цэгэн гагнуурын аппарат, том гар тасдагч гэсэн эд зүйлс алдагдсан байсан...", "...гагнуурын аппарат, плазма зүсэгч, хагас автомат гагнуурын аппарат, том төмөр тастагч зэрэг эд зүйлсээ бүгдийг нь бүрэн бүтэн хүлээж авсан. Манай компанийн зүгээс гомдол санал, хүсэлт байхгүй. Гражны хаалганы цоожийг даатгалаар төлүүлсэн тул цоожийг үнэлүүлж нэхэмжлэх шаардлага байхгүй..." гэх мэдүүлэг, Хохирогч Э.Бямбацогтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Зурагт, хос пүүз, хоёр цүнх, өндөр түрүүтэй эмэгтэй гутал мөн жижиг түрүүтэй өсгийтэй гутал, эмэгтэй хүний пүүз нэг нь улаан хар өнгийн, манай эхнэрийн нүүрний будаг, сахлын машин гэх эд зүйл алдагдсан байсан", "...TCL загварын 24 инчийн зурагт, 16 суваг гардаг кабелын төхөөрөмж, хар болон улаан өнгийн чемоданыг буцаан авсан...” гэх мэдүүлэг, Хохирогч Ч.Одгэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Манай гэрээс орчин цагийн жижиг гарын ягаан чулуу толгойтой бор чулуун хөөрөг 1 ширхэг, төмөр хуйтай хутга 1 ширхэг, Улаанбаатар нэртэй 5 кг гурил, 5 ургампын тос 2 ширхэг, хонины мах 4 кг, марк тодорхойгүй унадаг дугуй 1 ширхэг гэсэн эд зүйлс алга болсон..."гэх мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч Д.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Худалдаж авах үед Отгонбаяр гээд Хүрэлсүхийн эхнэрийнх нь нэр дээр байсан бөгөөд би уг машиныг Магна Фронфит ББСБ дээр тавьж 7.500.000 төгрөгийн ББСБ-с гаргуулж Хүрэлсүхэд өгөөд үлдэгдэл 2.500.000 төгрөгийг нь өрөө бэлнээр өгсөн. Одоо уг машин нь Хүрэлсүхтэй ямар нэгэн холбоо хамааралгүй бөгөөд ББСБ дээрх зээлээ хугацаанд нь төлөөд явж байгаа...уг машиныг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж мэдээгүй. Хууль ёсны эзэмшигч нь би байгаа юм..."гэх мэдүүлэг, гэрч М.Цогбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Тэмүүжин над руу яриад Гомбоогийн гэрийг мэдэх үү бид 2 нийлж хулгай хийсэн юм, утас нь ерөөсөө холбогдохгүй байна" гэсэн...тухайн өдөр Тэмүүжин их согтуу байсан ба Гомбоо манайд ирээд хувцас хунарыг нь өмсгөж аваад гарсан..."гэх мэдүүлэг, Гэрч Т.Бат-Эрдэнийн /мөрдөгч/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн:"...Хүрэлсүх утсаар нохойны үүрэнд багаж байгаа гэж Лувсангомбод хэлэхээр нь нэг ширхэг төмөр тасдагч багажийг нохойны үүр дотроос гаргаж ирсэн. Хохирогч Баярхүү нь минийх мөн байна эгж таниад авсан. Дараа нь Лувсангомбо дэлгүүрийн залууд зарсан гэхээр нь хамт очоод дэлгүүрийн гражаас плазма зүсэгчийг гаргаж ирээд мөн хохирогчид хүлээлгэн өгсөн. Үлдсэн 2 багажийг Лувсангомбо нь мөрдөгч Ганхуягт авчирч өгсөн учраас нийлүүлээд Ганхуяг өөрийнхөө нэрээр тэмдэглэл үйлдсэн юм...Дэлгүүрийн худалдагч Алтанхуяг гэх залуутай уулзаад юу болсон талаар асуухад Хүрэлсүх Лувсангомбо 2-ыг сайн танихгүй тухайн үед хулгайн эд зүйл биш биз дээ гэхэд ямар ч асуудалгүй гэхээр нь 300.000 төгрөгөөр худалдаж авсан..." гэх мэдүүлэг, Гэрч И.Алтанхуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Хүрэлсүх дэлгүүрт орж ирээд “Зайсанд барилга дээр ажиллаж байгаад ажлынхаа хөлсөнд авсан багаж байгаа юм сонирхохгүй биз” гэхээр нь ямар багаж вэ гэсэн. Тэгэхэд плазма зүсэгч, хагас автомат гагнуурын аппарат байна гэсэн. Тэгээд намайг дагуулж айлд очсон ба дотроос нь Лувсангомбо гэх залуу хаалгаа онгойлгоод 2 ширхэг багаж үзүүлсэн. Тэгэхээр нь би “хоёулангаас нь хулгайн эд зүйл биш биз дээ” гэхэд хоёулаа “тийм юм байхгүй бид нар Зайсанд ажиллаад хөлсөнд нь авсан багаж байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд би плазма зүсэгчийг 300.000 төгрөгөөр бэлнээр төлж худалдаж авсан. Тухайн багаж ер нь 500.000 төгрөг орчим үнэтэй байдаг ба хуучин учраас би 300.000 төгрөгөөр худалдаж авсан..." гэх мэдүүлэг, Гэрч М.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...би 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 15 цагийн орчим гэртээ амарч байхад эхнэрийн дүү О.Тэмүүжин гаднаас орж ирэхдээ хар, улаан өнгийн 2 цүнх авч орж ирсэн. Би “наад цүнхнүүд чинь юу юм” гэж асуухад “барилгаас бууж ирлээ маргааш буцаад байр түрээслэнэ тэгэхдээ буцаад аваад явна” гэсэн. Тэгээд манай эхнэр гэрээс хөөхөд 2 цүнхээ аваад гараад явсан. Тухайн өдөр гарч яваад буцаж орой согтуу орж ирэхдээ нэг жижиг хар өнгийн зурагт бариад орж ирсэн “наад зурагт чинь юу юм бэ” гээд асуухад “барилга дээр ажиллаж байгаад барилгын ажил дууссан юм. Тэгээд амьдарч байсан нийтийн байрнаасаа зурагтаа аваад ирсэн” гэж л хэлж байсан..." гэх мэдүүлэг, Гэрч Ч.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Тэгээд “хүлээгээд зогсож байна” гэж хэлэхээр нь “наад айл чинь эзэнгүй, цоожтой байгаа биз дээ, та нар одоо хашаанаас гар” гэж хэлээд гаргасан. Тэгээд хараад зогсож байтал хоёр залуу нь гудамж уруудаад явсан ба хойноос нь харсан чинь голын тэр хавьд 15 орчим минут болоод манай ахын гэр рүү нь чиглээд явахаар нь бид нар яваад очиход хашааны хаалга нь онгорхой гэрийнх нь хаалганы цоожийг эвдээд хаалга нь онгорхой байхаар нь гэрт нь ороход хамаг эд зүйл болон хувцас хунарыг нь эмх замбараагүй болсон байсан.....нөгөө хоёр хүн дугуйг түрсэн мах, тос бусад эд зүйлсииг халаасандаа хийсэн явж байсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд нөгөө 2 хүн буюу Тэмүүжин, Энхболд нарыг аваад явсан. Тэгэхэд Тэмүүжингийн халааснаас хөөрөг, Энхболдын халааснаас хутга гарч ирсэн. Max, гурил тос зэргийг шуудайнд хийсэн Тэмүүжин нь барьсан зогсож байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд нөгөө 2 хүн буюу Тэмүүжин, Энхболд нарыг аваад явсан..", "...Энхболд Тэмүүжин нартай тааралдаад хулгайн эд зүйлээ гаргаж өг гэхэд Энхболд нь халааснаасаа хутга гаргаж өгсөн. Дугуйг нисэхийн байрны арын гражны хажууд түшүүлээд тавьсан байсан. Мах, гурил, тос зэргийг шуудайд хийсэн Тэмүүжин нь барьсан зогсож байсан....Энхболд, Тэмүүжин нартай анх би таараад хулгайн эд зүйлээ гаргаж өг гэж хэлэхэд Энхболд нь халааснаасаа хутга гаргаж өгсөн. Тэмүүжин нь хөөрөг гаргаж өгсөн..."гэх мэдүүлэг, Гэрч Д.Чулуунпүрэвийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Манай хүү Ганзориг наад гурав чинь хулгай хийж магадгүй гэхээр нь гудамжны доор очиж зогсоод хартал нэг залуу нь урд талын хашаа руу явж ороод нөгөө 2 нь доошоо “Бааст” гол руу алхаж явж байснаа голын хажууд очоод суухаар нь гайхаад хараад зогсож байтал хүү Ганзориг нөгөө талаас нь тойрч ирээд харъя гэж хэлээд хөдлөөд тойроод явтал “Бааст” голд машин тулаад явж болохгүй байхаар нь буцаад иртэл хашааны хаалга онгорхой байсан ба дотогш ортол гэрийн хаалганы цоожийг эвдсэн байсан. Дотогш ороход хамаг юмыг нь эмх замбараагүй бужигнуулаад хаясан байсан. Тэгээд би гэртээ хариад байж байтал хүү Ганзориг над руу залгаад нөгөө хүмүүсийг нь барьчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

Гэрч Ц Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ".... О.Тэмүүжин нь Эрдэнэбаатарынх руу орчихоод гарч ирснээ гэр нь цоожтой байна гэж хэлээд үүдэнд нь зогсож байтал машинтай хүмүүс ирээд "та нар эзэнгүй айлын гадаа юу хийгээд байгаа юм" гэж хэлэхээр нь бид нар тэндээсээ яваад буцаад манай граж руу орж ирсэн. Тэгээд би нилээн согтсон болохоор граж дотроо унтахаар үлдсэн ба Н.Энхболд, Тэмүүжин хоёр гараад явсан. Тэгээд намайг гражид унтаж байх хойгуур манайхаас гарч яваад Эрдэнэбаатарынх руу орж эд зүйлийг нь хулгайлсан талаар мэдсэн..." гэх мэдүүлэг, Гэрч Х.Эрдэнэбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...гэртээ ирээд эхнэр Улаанаа нар түрүүлээд ороод гэрийнхээ хаалгыг онгойлгох гэхэд онгорхой байна, цоож нь эвдэрсэн байна гэхээр нь гайхаад яваад ортол гэрийн эд зүйлсийг тараагаад эмх замбараагүй болгосон байсан. Тэгтэл манай эхнэрийн аав нь ирээд танайд өчигдөр хулгай ороод орсон хүн нь цагдаад баригдаад эд зүйлсээ очиж аваарай гэхээр нь цагдаагийн хэлтэс дээр ирсэн......Энхболд Даваадорж нартай нэг хороонд өссөн манай хорооны ах нар байгаа юм. Тэмүүжинг танихгүй. Эхнэр маань гэрээ төлөөлж эд зүйлсээ нэхэмжилнэ..." гэх мэдүүлэг, Шүүгдэгч О.Тэмүүжингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Гомбоо надаас мөнгөний ажил байна уу гэхээр нь 1 дүгээр хорооллын арын дэнж дээр төмөр боловсруулдаг нэг үйлдвэр байгаа тэнд хэдэн төгрөг олчихоор багажнууд байгаа гэхэд за тэгвэл Цогоогийн гэрийн тэнд байж байгаарай орой чамайг машинтай очиж авъя гэсэн. Тэгээд 22 цагийн үед Цогоогийн гэрт согтуу унтаж байхад Гомбоо хүрч ирээд нөгөө газраа зааж өгөөрэй гээд хамт явсан. Би зам заагаад Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны Хангайн 46 дугаар гудамжны 6 тоотод байх граж руу ирэхэд Гомбоо машинаа жоохон зайдуу тавьчихъя гэж хэлсэн. Ингээд Гомбоо бид 2 гражийн запгыг тэнд байсан арматур төмөр ашиглаад нэг нэгээр нь онгойлгосон. Нийтдээ багаж гаргаж ирэхэд нөгөө залуу нь машин руу ачсан. Тэгээд бид 3 машинтай яваал Толгойтын уулзвараар эргээд шөнийн захын тэнд явж байхад би “одоо наад асуудалд чинь би оролцохгүй надад 50.000 төгрөг өгөхөд л болно та 2 наад багажнуудаа зохицуулаарай гэж хэлэхэд 50.000 төгрөг надад өгсөн...ажлын хувь гэдэг утгаар энэ мөнгийг авсан...мөнгө олдвол нэмээд архи ууя гэж бодоод цоожтой монгол гэрийн хаалганы цоожийг эвдлээд дотроос нь зурагт хувцас зэрэг зүйлсийг хулгайлсан. Баригдахдаа зурагт, цүнхийг буцааж өгсөн ба зарих хувцасыг нь хэрэглэчихсэн байна гээд авахгүй гэхээр нь хаячихсан...", ...2020 оны 06 дугаар сарын 12-ны өглөө Даваадорж ахын гэрт очиход граж дотор Энхболд, Даваадорж ах хоёр байсан. Удалгүй Даваадорж ахын дүү 0.5 литрийн архи авчирч өгөхөөр нь бид гурав архийг нь хувааж уусан....буцаад Даваадорж ахын граж руу ороход Даваадорж ах унтаад өгөхөөр нь Энхболд ах бид хоёр гарч яваад Эрдэнэбаатарыг байж магадгүй гээд гарт нь очтол хаалга нь цоожтой байсан ба Энхболд хаалгыг нь татахад цоожны цүй нь мултрч ойчоод онгойхоор нь дотогшоо хамт ороод би хөөрөг, хутга зэргийг авсан. Энхболд болохоор тос, мах, гурил зэргийг аваад хашаанд нь байсан унадаг дугуй аваад ачаан дээр ачаад явсан...." гэх мэдүүлэг, Шүүгдэгч Б.Лувсангомбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгснээ Тэмүүжин “та хоёр машинаа энэ гражнаас зайдуу тавиад араас хүрээд ир” гэхээр нь бид хоёр Хүрэлсүхийн машиныг байрлуулаад Тэмүүжний буусан газар яваад очтол Тэмүүжин нэг гражны хаалга онгойлгоод дотроос нь хоёр, гурван, багаж гаргаж тавьчихсан “миний юм байгаа юм, та хоёр машиндаа аччих” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хэд машиндаа багажаа ачаад хөдөлцгөөсөн. Тэгээд 21-ийн авто сургууль явж бйатал Тэмүүжин “за би энд буулаа, наад багажаа та хоёр өөрсөддөө байлгаж бай, би очоод авна” гэж хэлээд яваад өгөхөөр нь бид хоёр Хүрэлсүхийнд очоод хашаанд буулгаж үлдээгээд салцгаасан. Дараа нь сонсоход Хүрэлсүхээс Тэмүүжин багажаа очиж авсан гэж Хүрэлсүх хэлж байсан...", “....2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр багажуудаа авсны дараагаар Хүрэлсүхийнд аваачиж тавьсан бөгөөд маргааш нь гэртээ байж байтал өглөө 10, 11 цагийн үед Хүрэлсүх над руу өөрөө залгаад “чи манайд хүрээд ирээ” гэхээр нь би такси бариад гэрт нь очтол Хүрэлсүх ганцараа байсан бөгөөд “хоёулаа энэ дөрвийн нэг багажийг заръя, надад таньдаг дэлгүүртэй найз байгаа” гэж хэлээд миний хажууд нөгөө залуутайгаа ярихдаа “чи багаж сонирхох уу, би ажлынхаа хөлсөд авсан багаж байгаа юм” гэж ярьлцаж байсан.....Тэгээд нөгөө залуугийн дэлгүүрийн гадаа очоод намайг Хүрэлсүх “чи гадаа нь хүлээж бай” гэхээр нь би дэлгүүрийн гадаа хүлээж байтал удалгүй гарч ирээд “300.000 төгрөгөөр зарчихлаа” гэж хэлээд надада 170.000 төгрөгийг өгсөн....” гэх мэдүүлэг, Шүүгдэгч О.Хүрэлсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...орой 21 цагийн үед Тахилтаас гэрээс нь очиж аваад Содон хорооллын хавьцаа гэр хорооллын гудамнаас нэг согтуу залууг аваад дүүргийн буудлын зүүн хойшоо гэр хороолол дундуур явсан. Нөгөө согтуу залуу гражийн хаалга онгойлгочихсон дотроос нь багаж гаргаж ирээд миний машинд ачаад явсан. Тэгээд 21 дүгээр хорооллын орчим явж байхад согтуу залуу 50.000 төгрөг өгчих гэхээр нь би өгсөн. Гэртээ хариад дэлгүүрийн хүнд гагнуурын аппаратыг нь 300.000 төгрөгөөр зараад 120.000 төгрөгийг нь би авсан. 20.000 төгрөг нь урьд авах ёстой байсан авлага, 50.000 төгрөг нь нөгөө согтуу залууд өгсөн мөнгө, 50.000 төгрөг нь бензиний мөнгө байсан..." гэх мэдүүлэг, Шүүгдэгч Н.Энхболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Тэмүүжин Эрдэнэбаатарынд орьё гэхээр нь хамт гараад Даваадорж бид хоёр хашааных нь гадна үлдээд Тэмүүжин дотогш ороод буцаж гарч ирээд хаапга нь цоожтой хүнгүй байна гээд зогсож байтал жижиг машинтай хүмүүс ирээд "та нар эзэнгүй айлын гадаа юу хийгээд байгаа юм явцгаа" гэж хэлэхээр нь “за за” гэж хэлээд буцаад Даваадоржийн граж руу орсон. Тэгсэн Даваадорж ах граж дотроо унтаад өгөхөөр нь би Энхболд ахтай гарч яваад хорооны наана байх “Бааст” гол руу явж тал шил архи хувааж уучихаад буцаад алхаад Эрдэнэбаатарын гадаа очтол Тэмүүжин “би ороод ирье” гээд яваад орохоор нь би гадаа нь хүлээж байтал Тэмүүжин унадаг дугуй түрээд ачаан дээр нь шуудайтай юм ачсан гарч ирсэн. Тэгээд нисэхийн таван давхар байрны хажууд байж байтал 3 хүн ирээд манай гэрийн эд зүйлсийг хулгайллаа гээд цагдаагийн гэлтэс дээр авчирсан...”гэх мэдүүлэг, Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан цагдаагийн байгууллагын лавлагаа, Дуудлага мэдээллийг шалгасан цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд зүйлс хурааж авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Ангиртхан ХХК-ны итгэмжлэл, компанийн гэрчилгээ, “Тэнцвэр эстимэйт" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 11-68 УБК улсын дугаартай Тоёота приүс-20 загварын машиныг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, Иргэний нэхэмжлэгч Д.Ганзоригийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, г/дапдах худалдан авах гэрээ, зээлийн гэрээний хуулбар баримтууд, Гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллийг 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 22 цаг 06 минутанд хүлээн авсан лавлагаа, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд зүйлс 32 инчийн зурагт, 2 ширхэг цүнх хураан авсан тэмдэглэл, Эд зүйл 32 инчийн зурагтыг хохирогч Э.Бямбацогтод хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Тэнцвэр Эстимейт" ХХК-ны үнэлгээгээр эд зүйлийг 640.250 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, Шүүгдэгч О.Тэмүүжин, Б.Лувсангомбо, О.Хүрэлсүх нарт тээврийн хэрэгсэл, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, Шүүгдэгч О.Тэмүүжин, О.Хүрэлсүх, Б.Лувсангомбо нарын иргэний үнэмлэхний лавлагаа, Шүүгдэгч О.Хүрэлсүх, Б.Лувсангомбо нарын хаягийн тодорхойлолт, Шүүгдэгч О.Тэмүүжин, О.Хүрэлсүх, Б.Лувсангомбо нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 38 дугаар шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар, 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар, 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 332 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар, 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолын хуулбар, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 09 дүгээр шүүгчийн захирамжийн хуулбар, Суллагдагсан тухай тодорхойлолт, Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Дамно ХХК-ны үнэлгээгээр хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйлсийг 293.770 төгрөг гэж үнэлсэн тайлан, шүүгдэгч Н.Энхболдын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Тэнцвэр эстимэйт" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч О.Тэмүүжин, Б.Лувсангомбо, О.Хүрэлсүх, Н.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

           

 

Иймд шүүхээс шүүгдэгч Цагаан туг овогтой Оюун овогтой Тэмүүжинийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх зааснаар хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн,

Шүүгдэгч Боржигон овогт Баяраа овогтой Лувсангомбо, Хоньч овогт Очирсүх овогтой Хүрэлсүх нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх зааснаар хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн,

Шүүгдэгч Засгууд овогт Намсрай овогтой Энхболдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай знгийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэргийг бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

                                                                                                                                                                    

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           

Шүүгдэгч Цагаан туг овгийн Оюун овогтой Тэмүүжинийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

Боржигон овогт Баяраа овогтой Лувсангомбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар,

Хоньч овогт Очирсүх овогтой Хүрэлсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Засгууд овогт Намсрай овогтой Энхболдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн

6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч нь “хэргийг мөрдөн байцаалтын шатанд хангалттай шалгасан. Шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлж гэмшиж байгаа харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

            Шүүхээс талуудын эрүүгийн хариуцлага оногдуулах дүгнэлтүүдийг хянан үзээд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2, 1.6 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэргийг 2 ба түүнээс дээш удаа үйлдсэн нөхцөлүүдийг ял шийтгэл хүндрүүлэх нөхцөлд тооцож ял шийтгэл оногдууллаа.

 

           

            Хохирогч Э.Бямбацогт нь шүүхийн шатанд алдагдсан эд зүйлс болох зурагт, 2 цүнхийг хүлээн авсан, үлдэгдэл хохирол 470.000 төгрөгийг шүүгдэгч О.Тэмүүжиний ээжээс авсан, одоо гомдолгүй, саналгүй гэдгээ шүүхэд бичгийн баримтаа ирүүлсэн байна. Иймд шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүйг дурдаж шийдвэрлэлээ.

 

            Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 5 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн 11-68 УБК улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашины битүүмжлэлийг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 7.500.000 төгрөгийг шүүгдэгч О.Тэмүүжин, Б.Лувсангомбо, О.Хүрэлсүх нараас тус бүр 2.500.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

 

 

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Цагаан туг овогтой Оюун овогтой Тэмүүжинийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх зааснаар хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн,

Шүүгдэгч Боржигон овогт Баяраа овогтой Лувсангомбо, Хоньч овогт Очирсүх овогтой Хүрэлсүх нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх зааснаар хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн,

Шүүгдэгч Засгууд овогт Намсрай овогтой Энхболдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай знгийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэргийг бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Цагаан туг овгийн Оюун овогтой Тэмүүжинийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

Боржигон овогт Баяраа овогтой Лувсангомбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар,

Хоньч овогт Очирсүх овогтой Хүрэлсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Засгууд овогт Намсрай овогтой Энхболдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн

6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О.Тэмүүжинд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч Б.Лувсангомбод оногдуулсан 2 жил 3 сарын хорих ял, шүүгдэгч О.Хүрэлсүхэд оногдуулсан 2 жилийн хорих ял, шүүгдэгч Н.Энхболдод оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тэмүүжиний цагдан хоригдсон 195 /зуун ерөн тав/, шүүгдэгч Б.Лувсангомбын цагдан хоригдсон 113 /зуун арван гурав/, О.Хүрэлсүхийн цагдан хоригдсон 30 /гуч/ хоног тус бүрийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

  1. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Энхболд нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 5 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн 11-68 УБК улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашины битүүмжлэлийг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 7.500.000 төгрөгийг шүүгдэгч О.Тэмүүжин, Б.Лувсангомбо, О.Хүрэлсүх нараас тус бүр 2.500.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Тэмүүжинд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Лувсангомбо, О.Хүрэлсүх, Н.Энхболд нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД