Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/59

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,   

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

Улсын яллагч Д.Нямбат,    

Шүүгдэгч О.*******, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,

Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч С.*******цэцэг,

Шүүгдэгч О.*******, түүний өмгөөлөгч Б.Баттөр,

Шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Э.Намжилцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогтой ******* овогтой *******д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* овогтой *******, ******* овогт овогтой ******* нарт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай знгийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч овогт овогтой ******* нарт холбогдох эрүүгийн 200891367 дугаартай хэргийг 21 оны 03 дугаар сарын -ны өдөр хүлээн авч,

 

                                                                                                               ХЯНАВАЛ:

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

  1. Монгол Улсын иргэн, оны дүгээр сарын -ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх дүүгийн хамт тоотод оршин суух бүртгэлтэй,

Урьд нь 2 удаа ял шийтгуүлсэн:

-24 оны дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял, 147 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ял буюу нийт 5 жил 3 cap 10 хоногийн шийтгүүлж Өршөөлийн хуульд хамрагдаж 26 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

-27 оны 08 дугаар сарын -ний өдөр Архангай аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэхь заалт, .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгг зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж 28 оны 07 дугаар сарын -ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

/ РД:НЙ891123/, ******* овгийн ******* овогтой *******.

 

2. Монгол Улсын иргэн, оны сарын -ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, эхнэр, 3 охины хамт Сонгинохайрхан дүүргийн -р хорооны Хилчин 44 дүгээр гудамжны 23 тоотод оршин суудаг. Урьд нь 1 удаа ял шийтгүүлсэн:

-23 оны 05 сарын -ны Төв аймгийн Сум дундын 1-р шүүхийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсныг мөн хугацаагаар тэнссэн.

/РД:НЛ8571/, ******* овогт ******* овогтой *******.

 

3. Монгол Улсын иргэн, оны сарын 21-ний өдөр төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй,

 

ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгиин хариуцлага хүлээж байгаагүй,

/РД: НЛ892171/, ******* овогт овогтой *******.

 

4. Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ний өдөр төрсөн, настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг ам бүл 4, ээж, эгч, дүү нарын хамт тоотод оршин суудаг. Урьд эрүүгиин хариуцлага хүлээж байгаагүй.

/РД: УЕ811472/, овогт овогтой *******.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч О.*******, Б.*******, О.******* нар нь бүлэглэн 20 оны оны 05 дугаар сарын 10-ны орой 23 цагийн үед тоотод төмрийн үйлдвэрийн зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг "Ангиртхан" ХХК-ны гражийн хаалгыг эвдлэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 380вт гагнуурын аппарат, 380вт палазм зүсэгч, 380вт гагнуурын аппарат, 0 том төмөр тасдагч зэрэг эд зүйлсийг хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдэн 2,100,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч О.******* нь 20 оны 05 дугаар сарын -ний өдөр тоотод оршин суух Э.ын хүн байнга амьдрах монгол гэрт нэвтрэн орж 32 инчийн ТЛС загварын зурагт, кабелын төхөөрөмж, эмэгтэй хүний пүүз, цүнх өндөр өсгийтэй гутал, жижиг түрүүтэй гутал, сахлын машин, хос пүүз зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 6.250 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч О.*******, Н.******* нар нь бүлэглэн 20 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүн байнга амьдрах орон байр буюу Налайх дүүргийн 4 дүгээр хорооны Нисэхийн 39-7 тоотод оршин суух иргэн Ч.ийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж хөөрөг,, төмөр хуйтай хутга, 5 кг гурил, 5 литрийн ургамалын тос 2 ширхэг, хонины мах 4кг, унадаг дугуй зэрэг эд зүйлсийг хулгайлж 293.770 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Сонгинохайрхан дүүрэгт *******, ******* нартай хулгай хийсэн. Тухайн үед ******* гадаа машиндаа, *******, бид 2 граж руу орсон. *******ийг би танихгүй, намайг 21 дүгээр хороололд буулгахад “наад жуудаа өөрсөд дээрээ байлгаж байгаарай” гэж хэлээд буугаад явсан. ******* гэдэг хүний мэдүүлэг үнэн. ******* айл руу ороогүй би айлын эд зүйлийг авсан. Надтай цуг заралцаж явсан нь үнэн. Надтай цуг явж байсандаа уучлалт гуйсан. Би тухайн үед мөрдөн байцаалтад худлаа мэдүүлэг өгсөн. ” гэв.

 

Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би мэдүүлэг өгөхгүй ” гэв.

 

Шүүгдэгч О.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Тухайн хэрэг гардаг өдөр би ын дүүтэй цуг ажиллаж байсан. Тэгээд орой болж байхад ******* над руу залгаад “найз нь хүнээс юм авах гэсэн юм, чи яваад өгчих” гэхээр нь дүүгээс нь асуусан чинь “мэдэхгүй нэг эвдэрсэн юм яриад байсан” гэсэн. ыг гуйхаар нь очихоор болоод цаг өнгөрч байхад ыг аваад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны гэр хорооллын дунд очоод ******* буусан чинь эхлээд нэг хүнтэй юм ярьж байгаад дараа нь согтуу залуу гарч ирээд суугаад гурвуулаа өөр гэр хороолол руу яваад нарийн гудмаар явсаар байгаад “за энд зогсчих бид 2 буучхаад ирье” гээд ******* түрүүлж буугаад ******* дараа нь бууж энэ 2 дөрвөн ж барьж ирээд “ажаа онгойлго” гэхээр нь би буугаад 4 жийг нь хийсэн. Тэгээд бид 3 буцаж 21 дүгээр хорооллын хажууд ******* “би ингээд буулаа” *******ос “чамд 50.000 төгрөг байна уу” гэхэд нь ******* “надад мөнгө байхгүй” гээд ******* надаас “чамд 50.000 төгрөг байна уу гэртээ хариад өгье” гэхээр нь би өгсөн чинь ******* *******д өгсөн. Хан-Уулаас “50.000 төгрөг байна уу гэртээ хариад өгье, мөнгө олдохгүй байна” гэсэн чинь 1-ийг нь заръя үдээс хойш манай танил ******* нийт 70.000 төгрөг буцаад гэртээ ирсэн. ” гэв.

 

Шүүгдэгч Н.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би тухайн үед *******ийг сайн таньдаггүй байсан. Тэр үед *******тэй нийлж архи ууж, ийм хэрэг хийсэнд намайг уучлаарай...” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч А.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 20 оны 05 дугаар сарын 10-ны орой 19 цагийн үед ажлаа дуусгачихаад гражны хаалгаа цоожлоод явсан юм. Маргааш нь 20 оны 05 дугаар сарын -ний өглөө манай ажлын газрын З, Г нар ажил дээрээ түрүүлж ирсэн. Тэр хоёр граж нээх гэтэл хаалга нь онгорхой байсан... Манай гражаас Плазма зүсэгч, гагнуурын аппарат, цэгэн гагнуурын аппарат, том гар тасдагч гэсэн эд зүйлс алдагдсан байсан..." /1-хх-/,

"...гагнуурын аппарат, плазма зүсэгч, хагас автомат гагнуурын аппарат, том төмөр тастагч зэрэг эд зүйлсээ бүгдийг нь бүрэн бүтэн хүлээж авсан. Манай компанийн зүгээс гомдол санал, хүсэлт байхгүй. Гражны хаалганы цоожийг даатгалаар төлүүлсэн тул цоожийг үнэлүүлж нэхэмжлэх шаардлага байхгүй..."/1-хх-89/,

 

"...******* болон цагдаа нарын хамт *******ийн гэрт ирэхэд гэртээ байхгүй байсан. Тэгээд ыг ******* рүү утсаар залгуулахад би эхнэртэйгээ гадуур явж байна, ж нохоны үүрэнд байгаа гэж ярьсан. Тэгээд *******ийн хашаанд байсан нохойны үүрэн дотроос нэг ширхэг төмөр тасдагч ж гаргаж ирэхэд минийх мөн байсан. Дараа нь ******* нэг дэлгүүр рүү дагуулж яваад плазма зүсэгчийг энд зарсан гэж хэлсэн. Улмаар дэлгүүрийн хүнээс плазма зүсэгийг хүлээн авсан..." /2-хх-213/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Э.ын "...би 20 оны 05 дугаар сарын -ний өдөр орой гэртээ ирээд гэрээ онгойлгох гээд тулхүүрээ хийгээд онгойлгох гэтэл манай гэрийн цүүг нь унагаасан байсан тэгээд гэрлүү гээ ороод гар утасны гэрлийг нь тусгаад хартал хамаг юм замраагүй болсон байсан тэгээд цагдаад дуудлага өгсөн тэгээд цагдаа нар удалгүй ирээд гар, гутлын мөр байна уу гээд шинжилгээ хийгээд явсан тэгээд гэрчээр мэдүүэг өгсөн. Зурагт, хос пүүз, хоёр цүнх, өндөр түрүүтэй эмэгтэй гутал мөн жижиг түрүүтэй өсгийтэй гутал, эмэгтэй хүний пүүз нэг нь улаан хар өнгийн, манай эхнэрийн нүүрний будаг, сахлын машин гэх эд зүйл алдагдсан байсан" /1-хх-136-138/,

 

"...TCL загварын 24 инчийн зурагт, 16 суваг гардаг кабелын төхөөрөмж, хар болон улаан өнгийн чемоданыг буцаан авсан..." /1-хх-168/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ч.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...20 оны 06 дугаар сарын 13-ны өглөө найзуудтайгаа салхинд гарахаар Цонжинболдог руу явсан. Тэндээ хоночихоод маргааш нь 14-ний өдөр 14 цагийн үед гэртээ ирсэн. Манай найз Улаанаа гэр рүү түрүүлж орсон ба гэрт орсний дараа танай гэрийн цоож нэг л сонин санжигнаад байхаар нь татаад ороод ирлээ гэж байсан. Тэгээд байж байтал миний танил Алтанзулын ээж нь гэх настай хүн орж ирээд “өчигдөр танайд хулгайч орсон ш дээ, та нар мэдэж байна уу” гэсэн. Манай гэрээс орчин цагийн жижиг гарын ягаан чулуу толгойтой бор чулуун хөөрөг 1 ширхэг, төмөр хуйтай хутга 1 ширхэг, Улаанбаатар нэртэй 5 кг гурил, 5 ургампын тос 2 ширхэг, хонины мах 4 кг, марк тодорхойгүй унадаг дугуй 1 ширхэг гэсэн эд зүйлс алга болсон..." /2хх-0-1/ гэх мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Ганзийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Миний бие -68 дугаартай цагаан өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг 20 оны 06 дугаар сарын 29-ний өдөр фейсбүүк зар дээрээс 88555506 дугаарын утсаар ******* гэж хүнтэй холбогдож байгаад 10.000.000 төгрөгөөр худалаж авсан. Худалдаж авах үед Отгонбаяр гээд *******ийн эхнэрийнх нь нэр дээр байсан бөгөөд би уг машиныг Магна Фронфит ББСБ дээр тавьж 7.500.000 төгрөгийн ББСБ-с гаргуулж *******эд өгөөд үлдэгдэл 2.500.000 төгрөгийг нь өрөө бэлнээр өгсөн. Одоо уг машин нь *******тэй ямар нэгэн холбоо хамааралгүй бөгөөд ББСБ дээрх зээлээ хугацаанд нь төлөөд явж байгаа...уг машиныг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж мэдээгүй. Хууль ёсны эзэмшигч нь би байгаа юм..." /1-хх-98-100/ гэх мэдүүлэг,

 

Гэрч М.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...20 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 17 цагийн үед манай гэрт хамаатны зүс мэдэх ******* ирээд "би Гтой орой ажил хийх гэж байгаа утсаараа яриулаач" гэхээр нь би утсаа өгөхөд залгаад "чи яачихав орой ажилтайгаа мэдэж байгаа биздээ" гээд надаас холдоод ярьсан. Цааш юу ярьсаныг нь сонсоогүй. Гэрийн гадаа Г нэг залуугийн хамт машинтай ирээд *******г аваад явсан. Түүнээс хойш 3-4 хоногийн даа ******* над руу яриад Ггийн гэрийг мэдэх үү бид 2 нийлж хулгай хийсэн юм, утас нь ерөөсөө холбогдохгүй байна" гэсэн...тухайн өдөр ******* их согтуу байсан ба Г манайд ирээд хувцас хунарыг нь өмсгөж аваад гарсан..." /1-хх-84/ гэх мэдүүлэг,

Гэрч Т.ийн /мөрдөгч/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн:"...******* утсаар нохойны үүрэнд ж байгаа гэж *******д хэлэхээр нь нэг ширхэг төмөр тасдагч жийг нохойны үүр дотроос гаргаж ирсэн. Хохирогч нь минийх мөн байна эгж таниад авсан. Дараа нь ******* дэлгүүрийн залууд зарсан гэхээр нь хамт очоод дэлгүүрийн гражаас плазма зүсэгчийг гаргаж ирээд мөн хохирогчид хүлээлгэн өгсөн. Үлдсэн 2 жийг ******* нь мөрдөгч Гт авчирч өгсөн учраас нийлүүлээд Г өөрийнхөө нэрээр тэмдэглэл үйлдсэн юм...Дэлгүүрийн худалдагч Алт гэх залуутай уулзаад юу болсон талаар асуухад ******* ******* хоёрыг сайн танихгүй тухайн үед хулгайн эд зүйл биш биз дээ гэхэд ямар ч асуудалгүй гэхээр нь 300.000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ мөнгөө нэхэмжилхгүй гэжхэлжбайсан..." /2хх-215/ гэх мэдүүлэг,

 

Гэрч И.Алтанхуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...******* дэлгүүрт орж ирээд “Зайсанд барилга дээр ажиллаж байгаад ажлынхаа хөлсөнд авсан ж байгаа юм сонирхохгүй биз” гэхээр нь ямар ж вэ гэсэн. Тэгэхэд плазма зүсэгч, хагас автомат гагнуурын аппарат байна гэсэн. Тэгээд намайг дагуулж айлд очсон ба дотроос нь ******* гэх залуу хаалгаа онгойлгоод 2 ширхэг ж үзүүлсэн. Тэгэхээр нь би “хоёулангаас нь хулгайн эд зүйл биш биз дээ” гэхэд хоёулаа “тийм юм байхгүй бид нар Зайсанд ажиллаад хөлсөнд нь авсан ж байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд би плазма зүсэгчийг 300.000 төгрөгөөр бэлнээр төлж худалдаж авсан. Тухайн ж ер нь 500.000 төгрөг орчим үнэтэй байдаг ба хуучин учраас би 300.000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд өөрийн хариуцлагүй үйлдлийн улмаас хулгайн эд зүйл худалдаж авсан тул энэ 300.000 төгрөгийг нэхэмжилэхгүй, надад гомдол санал байхгүй..." /2хх-217/ гэх мэдүүлэг,

 

Гэрч М.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...би 20 оны 05 дугаар сарын -ний өдрийн 15 цагийн орчим гэртээ амарч байхад эхнэрийн дүү О.******* гаднаас орж ирэхдээ хар, улаан өнгийн 2 цүнх авч орж ирсэн. Би “наад цүнхнүүд чинь юу юм” гэж асуухад “барилгаас бууж ирлээ маргааш буцаад байр түрээслэнэ тэгэхдээ буцаад аваад явна” гэсэн. Тэгээд манай эхнэр гэрээс хөөхөд 2 цүнхээ аваад гараад явсан. Тухайн өдөр гарч яваад буцаж орой согтуу орж ирэхдээ нэг жижиг хар өнгийн зурагт бариад орж ирсэн “наад зурагт чинь юу юм бэ” гээд асуухад “барилга дээр ажиллаж байгаад барилгын ажил дууссан юм аа тэгээд амьдарч байсан нийтийн байрнаасаа зурагтаа аваад ирсэн” гэж л хэлж байсан. Тэгээд гэрт унтаад өглөө нь гарч явсан тэрнээс хойш хараагүй өөр зүйл мэдэхгүй байна" /хх-143-144/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ч.Ганзийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...хүргэн ах Эынх гэрээ буулгана гэхээр нь би аав дүү хоёртой очиход гэрт нь хүн байхгүй харигн хашаанд нь гурван согтуу залуу байсан ба нэг нь гартаа лантуу барьчихсан зогсож байхаар нь би “та нар айлын хашаанд юу хийж байгаа юм бэ” гэхэд “танай хүргэн чинь ирээд хашаа янзлаад” гэж байсан. Тэгээд “хүлээгээд зогсож байна” гэж хэлэхээр нь “наад айл чинь эзэнгүй, цоожтой байгаа биз дээ, та нар одоо хашаанаас гар” гэж хэлээд гаргасан. Тэгээд хараад зогсож байтал хоёр залуу нь гудамж уруудаад явсан ба хойноос нь харсан чинь голын тэр хавьд 15 орчим минут болоод манай ахын гэр рүү нь чиглээд явахаар нь бид нар яваад очиход хашааны хаалга нь онгорхой гэрийнх нь хаалганы цоожийг эвдээд хаалга нь онгорхой байхаар нь гэрт нь ороход хамаг эд зүйл болон хувцас хунарыг нь эмх замбараагүй болсон байсан. Тэгээд цагдаад дуудпага өгөөд тэр хүмүүс эсрэг талын хашаанд нуугдсан байж магадгүй гээд яваад ортол анх ирэхэд хашаанд зогсож байсан залуу граж дотроо унтаж байхаар нь сэрээгээд “та нар яагаад хулгай хийдэг юм бэ” гэхэд “би мэдэхгүй унтаж байна шүү дээ” гэж хэлэхээр нөгөө 2 хүнийг холдоогүй байх гэж бодоод аавыгаа улдээгээд машинтайгаа хайгаад явж байтал манай дүү Сүхболд наад хүмүүс чинь дугуй авч явсан юм чинь дугуй засварын газар өгч магадгүй гэхээр нь нисэхийн байрны хажууд байдаг дугуй засварын газар яваад очтол яг үүдэнд нь нөгөө хоёр хүн дугуйг түрсэн мах, тос бусад зд зүйлсииг халаасандаа хийсэн явж байсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд нөгөө 2 хүн буюу *******, ******* нарыг аваад явсан. Тэгэхэд *******гийн халааснаас хөөрөг, *******ын халааснаас хутга гарч ирсэн. Max, гурил тос зэргийг шуудайнд хийсэн ******* нь барьсан зогсож байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд нөгөө 2 хүн буюу *******, ******* нарыг аваад явсан.." /2хх-2-3/,

 

"...******* ******* нартай тааралдаад хулгайн эд зүйлээ гаргаж өг гэхэд ******* нь халааснаасаа хутга гаргаж өгсөн. Дугуйг нисэхийн байрны арын гражны хажууд түшүүлээд тавьсан байсан. Мах, гурил, тос зэргийг шуудайд хийсэн ******* нь барьсан зогсож байсан......*******, ******* нартай анх би таараад хулгайн эд зүйлээ гаргаж өг гэж хэлэхэд ******* нь халааснаасаа хутга гаргаж өгсө. ******* нь хөөрөг гаргаж өгсөн..." /2хх-9/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...20 оны 06 дугаар сарын дундуур миний бие хүү Ганзийн хамт хүргэн Эын гэрийг засч барилцахаар цагийн үед очиход хашааных нь үүдэнд 3 залуу зогсож байсан. Тэгэхээр нь хашаа руу нь яваад ортол хүнгүй байхаар нь буцаад гарч ирээд явах гэтэл нөгөө 3 залуу зогсож эайхаар нь яагаад эзэнгүй айлын гадна зогсоод байгаа юм явцгаа гэж хэлэхэд нөгөө залуу яваад өгсөн. Манай хүү Ганз наад гурав чинь хулгай хийж магадгүй гэхээр нь гудамжны доор очиж зогсоод хартал нэг залуу нь урд талын хашаа руу явж ороод нөгөө 2 нь доошоо “Б” гол руу алхаж явж байснаа голын хажууд очоод суухаар нь гайхаад хараад зогсож байтал хүү Ганз нөгөө талаас нь тойрч ирээд харъя гэж хэлээд хөдлөөд тойроод явтал “Б” голд машин тулаад явж болохгүй байхаар нь буцаад иртэл хашааны хаалга онгорхой байсан ба дотогш ортол гэрийн хаалганы цоожийг эвдсэн байсан. Дотогш ороход хамаг юмыг нь эмх замбараагүй бужигнуулаад хаясан байсан. Тэгээд би гэртээ хариад байж байтал хүү Ганз над руу залгаад нөгөө хүмүүсийг нь барьчихлаа гэж хэлсэн... /2хх-120-121/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "....20 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагийн үед би дүүгийнхээ граш дотор унтаж байтал гаднаас Н.******* орж ирсэн ба бид нар яриад сууж байтал О.******* нэг шил 0.5 граммтай “Сэржим” нэртэй архи бариад ороод ирсэн. Авчирсан нэг шил архийг нь бид 3 хувааж уучихаад байж байтал О.******* халааснаасаа мөнгө гаргаж ирээд “дахиад ганц шил архи уучихъя” гээд бид 3 манайхаас холгүй байх модон бор өнгөтэй хүнсний дэлгүүр орж 0.5 граммтай “Сэржим” архи аваад буцаад манай граж руу орж авсан 1 шил архиа уучихаад хэдүүлээ урагшаа гараад Эынд ороод гар утсаар яриадахъя гэж хэлээд гарцгаасан ба Эын хашааны үүдэнд очоод Н.******* бид хоёр хашааны үүдэнд үлдээд О.******* нь Эынх руу орчихоод гарч ирснээ гэр нь цоожтой байна гэж хэлээд үүдэнд нь зогсож байтал машинтай хүмүүс ирээд "та нар эзэнгүй айлын гадаа юу хийгээд байгаа юм" гэж хэлэхээр нь бид нар тэндээсээ яваад буцаад манай граж руу орж ирсэн. Тэгээд би нилэзн согтсон болохоор граш дотроо унтахаар үлдсэн ба Н.*******, ******* хоёр гараад явсан. Тэгээд намайг грашид унтаж байх хойгуур манайхаас гарч яваад Эынх руу орж эд зүйлийг нь хулгайлсан талаар мэдсэн..." /2-хх-128/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Х.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...гэртээ ирээд эхнэр Улаанаа нар түрүүлээд ороод гэрийнхээ хаалгыг онгойлгох гэхэд онгорхой байна, цоож нь эвдэрсэн байна гэхээр нь гайхаад яваад ортол гэрийн эд зүйлсийг тараагаад эмх замбараагүй болгосон байсан. Тэгтэл манай эхнэрийн аав нь ирээд танайд өчигдөр хулгай ороод орсон хүн нь цагдаад баригдаад эд зүйлсээ очиж аваарай гэхээр нь цагдаагийн хэлтэс дээр ирсэн.....******* Даваадорж нартай нэг хороонд өссөн манай хорооны ах нар байгаа юм. *******г танихгүй. Эхнэр маань гэрээ төлөөлж эд зүйлсээ нэхэмжилнэ..." /2-хх-136-137/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч О.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Г надаас мөнгөний ажил байна уу гэхээр нь 1 дүгээр хорооллын арын дэнж дээр төмөр боловсруулдаг нэг үйлдвэр байгаа тэнд хэдэн төгрөг олчихоор жнууд байгаа гэхэд за тэгвэл Цгийн гэрийн тэнд байж байгаарай орой чамайг машинтай очиж авъя гэсэн. Тэгээд цагийн үед Цгийн гэрт согтуу унтаж байхад Г хүрч ирээд нөгөө газраа гааж өгөөрэй гээд хамт явсан. Би зам заагаад Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны Хангайн 46 дугаар гудамжны 6 тоотод байх граж руу ирэхэд Г машинаа жоохон зайдуу тавьчихъя гэж хэлсэн. Ингээд Г бид 2 гражийн запгыг тэнд байсан арматур төмөр ашиглаад нэг нэгээр нь онгойлгосон. Нийтдээ ж гаргаж ирэхэд нөгөө залуу нь машин руу ачсан. Тэгээд бид 3 машинтай яваал Толгойтын уулзвараар эргээд шөнийн захын тэнд явж байхад би “одоо наад асуудалд чинь би оролцохгүй надад 50.000 төгрөг өгөхөд л болно та 2 наад жнуудаа зохицуулаарай гэж хэлэхэд 50.000 төгрөг надад өгсөн...ажлын хувь гэдэг утгаар энэ мөнгийг авсан...мөнгө олдвол нэмээд архи ууя гэж бодоод цоожтой монгол гэрийн хаалганы цоожийг эвдлээд дотроос нь зурагт хувцас зэрэг зүйлсийг хулгайлсан. Баригдахдаа зурагт, цүнхийг буцааж өгсөн ба зарих хувцасыг нь хэрэглэчихсэн байна гээд авахгүй гэхээр нь хаячихсан..." /2-хх--14/,   

 

 “...20 оны 06 дугаар сарын 12-ны өглөө Даваадорж ахын гэрт очиход граж дотор *******, Даваадорж ах хоёр байсан. Удалгүй Даваадорж ахын дүү 0.5 литрийн архи авчирч өгөхөөр нь бид гурав архийг нь хувааж уусан....буцаад Даваадорж ахын граж руу ороход Даваадорж ах унтаад өгөхөөр нь ******* ах бид хоёр гарч яваад Эыг байж магадгүй гээд гарт нь очтол хаалга нь цоожтой байсан ба ******* хаалгыг нь татахад цоожны цүй нь мултрч ойчоод онгойхоор нь дотогшоо хамт ороод би хөөрөг, хутга зэргийг авсан. ******* болохоор тос, мах, гурил зэргийг аваад хашаанд нь байсан унадаг дугуй аваад ачаан дээр ачаад явсан. Тэгээд нисэхийн байрны хажууд явж байтал Эын гадаа ирсэн жижиг суудлын машинтай хүмүүс дахин ирээд бид хоёрыг барьж аваад цагдаа дуудсан..." /2хх-161-165/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие “” дээр ажиллаад 3-4 жил болж байгаа ба 20 оны 05 дугаар сарын 10-ны өдөр тэнд *******тэй таарахад “машин хэрэгтэй байна, ажил дээрээсээ юм авах гэсэн юм. Машинтайгаа яваад өгөөч” гэхээр нь би “машин муу байгаа. Машинтайгаа явж болохгүй байна” гэж хэлээд салцгаасан. Тэгээд орой 17 цагийн үед гэртээ очоод хэвтэж байтал тэр ******* гэх залуу Цгийн утсаар байн, байн залгад байсан. Тэгэхээр нь аваад ярьтал “Машинаараа юманд яваад өгөөч, машин хэрэгтэй байна” гээд байн, байн гуйгаад байхаар нь зөвшөөрөөд машинтай танил ******* рүү залгаад машиныг нь асуутал зөвшөөрсөн. Тэгээд *******тэй уулзаад Цгийн дугаар руу залгатал ******* аваад “Цгийнл хүрээд ир, би Цгийнд байна” гэхээр нь бид хоёр Цгийн гэрийн гадна яваад очтол өөдөөс ******* гарч ирээд хөдөлцгөөсөн. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн автобусны буудлаас зүүн арагш гэр хорооллын гудамжаар явж байгаад нэг гражны хажууд очоод зогссон. Тэгснээ ******* “та хоёр машинаа энэ гражнаас зайдуу тавиад араас хүрээд ир” гэхээр нь бид хоёр *******ийн машиныг байрлуулаад Тэмүүжний буусан газар яваад очтол ******* нэг гражны хаалга онгойлгоод дотроос нь хоёр, гурван, ж гаргаж тавьчихсан “миний юм байгаа юм, та хоёр машиндаа аччих” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хэд машиндаа жаа ачаад хөдөлцгөөсөн. Тэгээд 21-ийн авто сургууль явж бйатал ******* “за би энд буулаа, наад жаа та хоёр өөрсөддөө байлгаж бай, би очоод авна” гэж хэлээд яваад өгөхөөр нь бид хоёр *******ийнд очоод хашаанд буулгаж үлдээгээд салцгаасан. Дараа нь сонсоход *******ээс ******* жаа очиж авсан гэж ******* хэлж байсан..." /1-хх-52-54/,

 

“....20 оны 05 дугаар сарын 10-ны өдөр жуудаа авсны дараагаар *******ийнд аваачиж тавьсан бөгөөд маргааш нь гэртээ байж байтал өглөө  10, цагийн үед ******* над руу өөрөө залгаад “чи манайд хүрээд ирээ” гэхээр нь би такси бариад гэрт нь очтол ******* ганцараа байсан бөгөөд “хоёулаа энэ дөрвийн нэг жийг заръя, надад таньдаг дэлгүүртэй найз байгаа” гэж хэлээд миний хажууд нөгөө залуутайгаа ярихдаа “чи ж сонирхох уу, би ажлынхаа хөлсөд авсан ж байгаа юм” гэж ярьлцаж байсан. Гэхдээ нөгөө залуу гадуур ажилтай явж байсан болохоор үдээш хойш жаа харахаар болсон. Утсаа тасалсны дараа ******* “хоёр ж нь танайд байж байг” гэхээр нь “тэгдэг нь яаж байгаа юм” гэж асуутал “хоёулаа нэг жийг нь танайд байхад нь заръя, нөгөө жийг нь болохоор угаасаа Тэмжүүжин авах юм чинь танайд байж байг” гэхээр нь зөвшөөрөөд *******ийн хамт машинтай нь хашаандаа хоёр жийг нь тахилтын хашаанд аваачиж тавиад ******* “би нөгөө дэлгүүрийн залуугаа дагуулаад ирье” гэж хэлээд яваад өгсөн. Удалгүй ******* нөгөө залуугаа дагуулж ирээд шалгуулж үзүүлж байгаад нэг жийг нь зарахаар болоод дэлгүүрт нь аваачиж тавихаар болсон бөгөөд явахдаа ******* надаад “чи хамт явчих, хоёулаа очиж мөнгөө хувааж авъя” гэхээр нь би хамт явсан. Тэгээд нөгөө залуугийн дэлгүүрийн гадаа очоод намайг ******* “чи гадаа нь хүлээж бай” гэхээр нь би дэлгүүрийн гадаа хүлээж байтал удалгүй гарч ирээд “300.000 төгрөгөөр зарчихлаа” гэж хэлээд надада 170.000 төгрөгийг өгсөн....” /2хх-1-4/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч О.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...20 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Зайсанд барилга дээр пасад засах ажил хийж байтал зүс таних нэг нутгийн залуу Г над руу залгаад “машинтайгаа хүрээд ирэх боломж байна уу, машины хэрэг байна. Миний машин эвдэрчихсэн байгаа” гээд байн байна залгаад байхаар нь орой 21 цагийн үед Тахилтаас гэрээс нь очиж аваад Содон хорооллын хавьцаа гэр хорооллын гудамнаас нэг согтуу залууг аваад дүүргийн буудлын зүүн хойшоо гэр хороолол дундуур явсан. Нөгөө согтуу залуу
гражийн хаалга онгойлгочихсон дотроос нь ж гаргаж ирээд миний машинд
ачаад явсан. Тэгээд 21 дүгээр хорооллын орчим явж байхад согтуу залуу 50.000
төгрөг өгчих гэхээр нь би өгсөн. Гэртээ хариад дэлгүүрийн хүнд гагнуурын
аппаратыг нь 300.000 төгрөгөөр зараад 120.000 төгрөгийг нь би авсан. 20.000 төгрөг нь урьд авах ёстой байсан авлага, 50.000 төгрөг нь нөгөө согтуу залууд өгсөн мөнгө, 50.000 төгрөг нь бензиний мөнгө байсан..." /1-хх-65-67/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Н.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...би 20 оны 06 дугаар сарын 12-ны өдөр найз Даваадоржийн гэрт очиж архи ууж хоносон. Тэгтэл маргааш нь ******* гэх залуу Даваадорж бид хоёрыг унтаж байхад цагийн үед 1 шил “Сэржим нэртэй архитай орж ирээд Даваадоржийн гражид хамт уусан. ******* дахиад архи авч ууя гэхээр нь зөвшөөрөөд гурвуулаа хамтдаа гарч дэлгүүрээс дахин нэг шил архи авч ууж дуусаад ******* Эынд орьё гэхээр нь хамт гараад Даваадорж бид хоёр хашааных нь гадна үлдээд ******* дотогш ороод буцаж гарч ирээд хаапга нь цоожтой хүнгүй байна гээд зогсож байтал жижиг машинтай хүмүүс ирээд "та нар эзэнгүй айлын гадаа юу хийгээд байгаа юм явцгаа" гэж хэлэхээр нь “за за” гэж хэлээд буцаад Даваадоржийн граж руу орсон. Тэгсэн Лаваадорж ах граж дотроо унтаад өгөхөөр нь би ******* ахтай гарч яваад хорооны наана байх б гол руу явж тал шил архи хувааж уучихаад буцаад алхаад Эын гадаа очтол ******* “би ороод ирье” гээд яваад орохоор нь би гадаа нь хүлээж байтал ******* унадаг дугуй түрээд ачаан дээр нь шуудайтай юм ачсан гарч ирсэн. Тэгээд нисэхийн таван давхар байрны хажууд байж байтал 3 хүн ирээд манай гэрийн эд зүйлсийг хулгайллаа гээд цагдаагийн гэлтэс дээр авчирсан...” /2 хх-150-153/ гэх мэдүүлэг,

-Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан цагдаагийн байгууллагын лавлагаа /1хх-4/,

-Дуудлага мэдээллийг шалгасан цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас /1хх-5/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1хх-6-/,

-Эд зүйлс хурааж авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-15, 16/,

--ны итгэмжлэл, компанийн гэрчилгээ /1-хх-17, 92/,

-"" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1-хх-35-36/,

-Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан -68 УБК улсын дугаартай Тоёота приүс-20 загварын машиныг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, /1-хх-95-96/,

-Иргэний нэхэмжлэгч Д.Ганзийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, г/дапдах худалдан авах гэрээ, зээлийн гэрээний хуулбар баримтууд /1-хх-104-2/,

-Гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллийг 20 оны 05 дугаар сарын -ний өдөр цаг 06 минутанд хүлээн авсан лавлагаа /1-хх-120/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-123-129/,

-Эд зүйлс 32 инчийн зурагт, 2 ширхэг цүнх хураан авсан тэмдэглэл /1-хх-133/,

-Эд зүйл 32 инчийн зурагтыг хохирогч Э.од хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-хх-134/,

-Тэнцвэр Эстимейт" ХХК-ны үнэлгээгээр эд зүйлийг 6.250 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /1-хх-171-172/,

-Шүүгдэгч О.*******, Б.*******, О.******* нарт тээврийн хэрэгсэл, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /1-хх-177, 179/,

-Шүүгдэгч О.*******, О.*******, Б.******* нарын иргэний үнэмлэхний лавлагаа /1-хх-181, 183, 185/,

-Шүүгдэгч О.*******, Б.******* нарын хаягийн тодорхойлолт / 1-хх-183, 184/,

-Шүүгдэгч О.*******, О.*******, Б.******* нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-хх-195, 196, 197/,

2003 оны 05 дугаар сарын -ний өдрийн 38 дугаар шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /1-хх-2-203/,

24 оны дугаар сарын 13-ны өдрийн дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /1-хх-4-8/,

26 оны дүгээр сарын 05-ны өдрийн 332 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар /1-хх-9/,

27 оны 08 дугаар сарын -ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1-хх-206-2, 2-239/,

28 оны 07 дугаар сарын -ны өдрийн дүгээр шүүгчийн захирамжийн хуулбар /1-хх-239-241/,

-Суллагдагсан тухай тодорхойлолт /1-хх-242/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-хх-1-105/,

-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /2-хх-106/,

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2-хх-107-108/,

Дамно ХХК-ны үнэлгээгээр хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйлсийг 293.770 төгрөг гэж үнэлсэн тайлан /2-хх-141/,

Шүүгдэгч Н.*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-хх-203/,

" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2-хх-9/,

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч О.*******, Б.*******, О.******* нар нь бүлэглэн 20 оны оны 05 дугаар сарын 10-ны орой 23 цагийн үед тоотод төмрийн үйлдвэрийн зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг "Ангиртхан" ХХК-ны гражийн хаалгыг эвдлэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 380вт гагнуурын аппарат, 380вт палазм зүсэгч, 380вт гагнуурын аппарат, 0 том төмөр тасдагч зэрэг эд зүйлсийг хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдэн 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч О.******* нь 20 оны 05 дугаар сарын -ний өдөр тоотод оршин суух Э.ын хүн байнга амьдрах монгол гэрт нэвтрэн орж 32 инчийн ТЛС загварын зурагт, кабелын төхөөрөмж, эмэгтэй хүний пүүз, цүнх өндөр өсгийтэй гутал, жижиг түрүүтэй гутал, сахлын машин, хос пүүз зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 6.250 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч О.*******, Н.******* нар нь бүлэглэн 20 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүн байнга амьдрах орон байр буюу Налайх дүүргийн 4 дүгээр хорооны Нисэхийн 39-7 тоотод оршин суух иргэн Ч.ийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж хөөрөг,, төмөр хуйтай хутга, 5 кг гурил, 5 литрийн ургамалын тос 2 ширхэг, хонины мах 4кг, унадаг дугуй зэрэг эд зүйлсийг хулгайлж 293.770 төгрөгийн хохирол учруулсан болох нь Шүүгдэгч О.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: Сонгинохайрхан дүүрэгт *******, ******* нартай хулгай хийсэн. Тухайн үед ******* гадаа машиндаа, *******, бид 2 граж руу орсон. *******ийг би танихгүй, намайг 21 дүгээр хороололд буулгахад “наад жуудаа өөрсөд дээрээ байлгаж байгаарай” гэж хэлээд буугаад явсан. ******* гэдэг хүний мэдүүлэг үнэн. ******* айл руу ороогүй би айлын эд зүйлийг авсан. Надтай цуг заралцаж явсан нь үнэн. Надтай цуг явж байсандаа уучлалт гуйсан. Би тухайн үед мөрдөн байцаалтад худлаа мэдүүлэг өгсөн. ” гэх мэдүүлэг, Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт:Би мэдүүлэг өгөхгүй ”, Шүүгдэгч О.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “....******* түрүүлж буугаад ******* дараа нь бууж энэ 2 дөрвөн ж барьж ирээд “ажаа онгойлго” гэхээр нь би буугаад 4 жийг нь хийсэн... ” гэх мэдүүлэг, Шүүгдэгч Н.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт:Би тухайн үед *******ийг сайн таньдаггүй байсан. Тэр үед *******тэй нийлж архи ууж, ийм хэрэг хийсэнд намайг уучлаарай...” гэх мэдүүлэг, Хохирогч А.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 20 оны 05 дугаар сарын 10-ны орой 19 цагийн үед ажлаа дуусгачихаад гражны хаалгаа цоожлоод явсан юм. Маргааш нь 20 оны 05 дугаар сарын -ний өглөө манай ажлын газрын З, Г нар ажил дээрээ түрүүлж ирсэн. Тэр хоёр граж нээх гэтэл хаалга нь онгорхой байсан... Манай гражаас Плазма зүсэгч, гагнуурын аппарат, цэгэн гагнуурын аппарат, том гар тасдагч гэсэн эд зүйлс алдагдсан байсан...", "...гагнуурын аппарат, плазма зүсэгч, хагас автомат гагнуурын аппарат, том төмөр тастагч зэрэг эд зүйлсээ бүгдийг нь бүрэн бүтэн хүлээж авсан. Манай компанийн зүгээс гомдол санал, хүсэлт байхгүй. Гражны хаалганы цоожийг даатгалаар төлүүлсэн тул цоожийг үнэлүүлж нэхэмжлэх шаардлага байхгүй..." гэх мэдүүлэг, Хохирогч Э.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Зурагт, хос пүүз, хоёр цүнх, өндөр түрүүтэй эмэгтэй гутал мөн жижиг түрүүтэй өсгийтэй гутал, эмэгтэй хүний пүүз нэг нь улаан хар өнгийн, манай эхнэрийн нүүрний будаг, сахлын машин гэх эд зүйл алдагдсан байсан", "...TCL загварын 24 инчийн зурагт, 16 суваг гардаг кабелын төхөөрөмж, хар болон улаан өнгийн чемоданыг буцаан авсан...” гэх мэдүүлэг, Хохирогч Ч.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Манай гэрээс орчин цагийн жижиг гарын ягаан чулуу толгойтой бор чулуун хөөрөг 1 ширхэг, төмөр хуйтай хутга 1 ширхэг, Улаанбаатар нэртэй 5 кг гурил, 5 ургампын тос 2 ширхэг, хонины мах 4 кг, марк тодорхойгүй унадаг дугуй 1 ширхэг гэсэн эд зүйлс алга болсон..."гэх мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч Д.Ганзийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Худалдаж авах үед Отгонбаяр гээд *******ийн эхнэрийнх нь нэр дээр байсан бөгөөд би уг машиныг Магна Фронфит ББСБ дээр тавьж 7.500.000 төгрөгийн ББСБ-с гаргуулж *******эд өгөөд үлдэгдэл 2.500.000 төгрөгийг нь өрөө бэлнээр өгсөн. Одоо уг машин нь *******тэй ямар нэгэн холбоо хамааралгүй бөгөөд ББСБ дээрх зээлээ хугацаанд нь төлөөд явж байгаа...уг машиныг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж мэдээгүй. Хууль ёсны эзэмшигч нь би байгаа юм..."гэх мэдүүлэг, гэрч М.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... ******* над руу яриад Ггийн гэрийг мэдэх үү бид 2 нийлж хулгай хийсэн юм, утас нь ерөөсөө холбогдохгүй байна" гэсэн...тухайн өдөр ******* их согтуу байсан ба Г манайд ирээд хувцас хунарыг нь өмсгөж аваад гарсан..."гэх мэдүүлэг, Гэрч Т.ийн /мөрдөгч/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн:"...******* утсаар нохойны үүрэнд ж байгаа гэж *******д хэлэхээр нь нэг ширхэг төмөр тасдагч жийг нохойны үүр дотроос гаргаж ирсэн. Хохирогч нь минийх мөн байна эгж таниад авсан. Дараа нь ******* дэлгүүрийн залууд зарсан гэхээр нь хамт очоод дэлгүүрийн гражаас плазма зүсэгчийг гаргаж ирээд мөн хохирогчид хүлээлгэн өгсөн. Үлдсэн 2 жийг ******* нь мөрдөгч Гт авчирч өгсөн учраас нийлүүлээд Г өөрийнхөө нэрээр тэмдэглэл үйлдсэн юм...Дэлгүүрийн худалдагч Алт гэх залуутай уулзаад юу болсон талаар асуухад ******* ******* 2-ыг сайн танихгүй тухайн үед хулгайн эд зүйл биш биз дээ гэхэд ямар ч асуудалгүй гэхээр нь 300.000 төгрөгөөр худалдаж авсан..." гэх мэдүүлэг, Гэрч И.Алтанхуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...******* дэлгүүрт орж ирээд “Зайсанд барилга дээр ажиллаж байгаад ажлынхаа хөлсөнд авсан ж байгаа юм сонирхохгүй биз” гэхээр нь ямар ж вэ гэсэн. Тэгэхэд плазма зүсэгч, хагас автомат гагнуурын аппарат байна гэсэн. Тэгээд намайг дагуулж айлд очсон ба дотроос нь ******* гэх залуу хаалгаа онгойлгоод 2 ширхэг ж үзүүлсэн. Тэгэхээр нь би “хоёулангаас нь хулгайн эд зүйл биш биз дээ” гэхэд хоёулаа “тийм юм байхгүй бид нар Зайсанд ажиллаад хөлсөнд нь авсан ж байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд би плазма зүсэгчийг 300.000 төгрөгөөр бэлнээр төлж худалдаж авсан. Тухайн ж ер нь 500.000 төгрөг орчим үнэтэй байдаг ба хуучин учраас би 300.000 төгрөгөөр худалдаж авсан..." гэх мэдүүлэг, Гэрч М.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...би 20 оны 05 дугаар сарын -ний өдрийн 15 цагийн орчим гэртээ амарч байхад эхнэрийн дүү О.******* гаднаас орж ирэхдээ хар, улаан өнгийн 2 цүнх авч орж ирсэн. Би “наад цүнхнүүд чинь юу юм” гэж асуухад “барилгаас бууж ирлээ маргааш буцаад байр түрээслэнэ тэгэхдээ буцаад аваад явна” гэсэн. Тэгээд манай эхнэр гэрээс хөөхөд 2 цүнхээ аваад гараад явсан. Тухайн өдөр гарч яваад буцаж орой согтуу орж ирэхдээ нэг жижиг хар өнгийн зурагт бариад орж ирсэн “наад зурагт чинь юу юм бэ” гээд асуухад “барилга дээр ажиллаж байгаад барилгын ажил дууссан юм. Тэгээд амьдарч байсан нийтийн байрнаасаа зурагтаа аваад ирсэн” гэж л хэлж байсан..." гэх мэдүүлэг, Гэрч Ч.Ганзийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Тэгээд “хүлээгээд зогсож байна” гэж хэлэхээр нь “наад айл чинь эзэнгүй, цоожтой байгаа биз дээ, та нар одоо хашаанаас гар” гэж хэлээд гаргасан. Тэгээд хараад зогсож байтал хоёр залуу нь гудамж уруудаад явсан ба хойноос нь харсан чинь голын тэр хавьд 15 орчим минут болоод манай ахын гэр рүү нь чиглээд явахаар нь бид нар яваад очиход хашааны хаалга нь онгорхой гэрийнх нь хаалганы цоожийг эвдээд хаалга нь онгорхой байхаар нь гэрт нь ороход хамаг эд зүйл болон хувцас хунарыг нь эмх замбараагүй болсон байсан.....нөгөө хоёр хүн дугуйг түрсэн мах, тос бусад эд зүйлсииг халаасандаа хийсэн явж байсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд нөгөө 2 хүн буюу *******, ******* нарыг аваад явсан. Тэгэхэд *******гийн халааснаас хөөрөг, *******ын халааснаас хутга гарч ирсэн. Max, гурил тос зэргийг шуудайнд хийсэн ******* нь барьсан зогсож байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд нөгөө 2 хүн буюу *******, ******* нарыг аваад явсан..", "...******* ******* нартай тааралдаад хулгайн эд зүйлээ гаргаж өг гэхэд ******* нь халааснаасаа хутга гаргаж өгсөн. Дугуйг нисэхийн байрны арын гражны хажууд түшүүлээд тавьсан байсан. Мах, гурил, тос зэргийг шуудайд хийсэн ******* нь барьсан зогсож байсан....*******, ******* нартай анх би таараад хулгайн эд зүйлээ гаргаж өг гэж хэлэхэд ******* нь халааснаасаа хутга гаргаж өгсөн. ******* нь хөөрөг гаргаж өгсөн..."гэх мэдүүлэг, Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Манай хүү Ганз наад гурав чинь хулгай хийж магадгүй гэхээр нь гудамжны доор очиж зогсоод хартал нэг залуу нь урд талын хашаа руу явж ороод нөгөө 2 нь доошоо “Б” гол руу алхаж явж байснаа голын хажууд очоод суухаар нь гайхаад хараад зогсож байтал хүү Ганз нөгөө талаас нь тойрч ирээд харъя гэж хэлээд хөдлөөд тойроод явтал “Б” голд машин тулаад явж болохгүй байхаар нь буцаад иртэл хашааны хаалга онгорхой байсан ба дотогш ортол гэрийн хаалганы цоожийг эвдсэн байсан. Дотогш ороход хамаг юмыг нь эмх замбараагүй бужигнуулаад хаясан байсан. Тэгээд би гэртээ хариад байж байтал хүү Ганз над руу залгаад нөгөө хүмүүсийг нь барьчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

Гэрч Ц Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ".... О.******* нь Эынх руу орчихоод гарч ирснээ гэр нь цоожтой байна гэж хэлээд үүдэнд нь зогсож байтал машинтай хүмүүс ирээд "та нар эзэнгүй айлын гадаа юу хийгээд байгаа юм" гэж хэлэхээр нь бид нар тэндээсээ яваад буцаад манай граж руу орж ирсэн. Тэгээд би нилээн согтсон болохоор граж дотроо унтахаар үлдсэн ба Н.*******, ******* хоёр гараад явсан. Тэгээд намайг гражид унтаж байх хойгуур манайхаас гарч яваад Эынх руу орж эд зүйлийг нь хулгайлсан талаар мэдсэн..." гэх мэдүүлэг, Гэрч Х.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...гэртээ ирээд эхнэр Улаанаа нар түрүүлээд ороод гэрийнхээ хаалгыг онгойлгох гэхэд онгорхой байна, цоож нь эвдэрсэн байна гэхээр нь гайхаад яваад ортол гэрийн эд зүйлсийг тараагаад эмх замбараагүй болгосон байсан. Тэгтэл манай эхнэрийн аав нь ирээд танайд өчигдөр хулгай ороод орсон хүн нь цагдаад баригдаад эд зүйлсээ очиж аваарай гэхээр нь цагдаагийн хэлтэс дээр ирсэн......******* Даваадорж нартай нэг хороонд өссөн манай хорооны ах нар байгаа юм. *******г танихгүй. Эхнэр маань гэрээ төлөөлж эд зүйлсээ нэхэмжилнэ..." гэх мэдүүлэг, Шүүгдэгч О.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Г надаас мөнгөний ажил байна уу гэхээр нь 1 дүгээр хорооллын арын дэнж дээр төмөр боловсруулдаг нэг үйлдвэр байгаа тэнд хэдэн төгрөг олчихоор жнууд байгаа гэхэд за тэгвэл Цгийн гэрийн тэнд байж байгаарай орой чамайг машинтай очиж авъя гэсэн. Тэгээд цагийн үед Цгийн гэрт согтуу унтаж байхад Г хүрч ирээд нөгөө газраа зааж өгөөрэй гээд хамт явсан. Би зам заагаад Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны Хангайн 46 дугаар гудамжны 6 тоотод байх граж руу ирэхэд Г машинаа жоохон зайдуу тавьчихъя гэж хэлсэн. Ингээд Г бид 2 гражийн запгыг тэнд байсан арматур төмөр ашиглаад нэг нэгээр нь онгойлгосон. Нийтдээ ж гаргаж ирэхэд нөгөө залуу нь машин руу ачсан. Тэгээд бид 3 машинтай яваал Толгойтын уулзвараар эргээд шөнийн захын тэнд явж байхад би “одоо наад асуудалд чинь би оролцохгүй надад 50.000 төгрөг өгөхөд л болно та 2 наад жнуудаа зохицуулаарай гэж хэлэхэд 50.000 төгрөг надад өгсөн...ажлын хувь гэдэг утгаар энэ мөнгийг авсан...мөнгө олдвол нэмээд архи ууя гэж бодоод цоожтой монгол гэрийн хаалганы цоожийг эвдлээд дотроос нь зурагт хувцас зэрэг зүйлсийг хулгайлсан. Баригдахдаа зурагт, цүнхийг буцааж өгсөн ба зарих хувцасыг нь хэрэглэчихсэн байна гээд авахгүй гэхээр нь хаячихсан...", ...20 оны 06 дугаар сарын 12-ны өглөө Даваадорж ахын гэрт очиход граж дотор *******, Даваадорж ах хоёр байсан. Удалгүй Даваадорж ахын дүү 0.5 литрийн архи авчирч өгөхөөр нь бид гурав архийг нь хувааж уусан....буцаад Даваадорж ахын граж руу ороход Даваадорж ах унтаад өгөхөөр нь ******* ах бид хоёр гарч яваад Эыг байж магадгүй гээд гарт нь очтол хаалга нь цоожтой байсан ба ******* хаалгыг нь татахад цоожны цүй нь мултрч ойчоод онгойхоор нь дотогшоо хамт ороод би хөөрөг, хутга зэргийг авсан. ******* болохоор тос, мах, гурил зэргийг аваад хашаанд нь байсан унадаг дугуй аваад ачаан дээр ачаад явсан...." гэх мэдүүлэг, Шүүгдэгч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгснээ ******* “та хоёр машинаа энэ гражнаас зайдуу тавиад араас хүрээд ир” гэхээр нь бид хоёр *******ийн машиныг байрлуулаад Тэмүүжний буусан газар яваад очтол ******* нэг гражны хаалга онгойлгоод дотроос нь хоёр, гурван, ж гаргаж тавьчихсан “миний юм байгаа юм, та хоёр машиндаа аччих” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хэд машиндаа жаа ачаад хөдөлцгөөсөн. Тэгээд 21-ийн авто сургууль явж бйатал ******* “за би энд буулаа, наад жаа та хоёр өөрсөддөө байлгаж бай, би очоод авна” гэж хэлээд яваад өгөхөөр нь бид хоёр *******ийнд очоод хашаанд буулгаж үлдээгээд салцгаасан. Дараа нь сонсоход *******ээс ******* жаа очиж авсан гэж ******* хэлж байсан...", “....20 оны 05 дугаар сарын 10-ны өдөр жуудаа авсны дараагаар *******ийнд аваачиж тавьсан бөгөөд маргааш нь гэртээ байж байтал өглөө 10, цагийн үед ******* над руу өөрөө залгаад “чи манайд хүрээд ирээ” гэхээр нь би такси бариад гэрт нь очтол ******* ганцараа байсан бөгөөд “хоёулаа энэ дөрвийн нэг жийг заръя, надад таньдаг дэлгүүртэй найз байгаа” гэж хэлээд миний хажууд нөгөө залуутайгаа ярихдаа “чи ж сонирхох уу, би ажлынхаа хөлсөд авсан ж байгаа юм” гэж ярьлцаж байсан.....Тэгээд нөгөө залуугийн дэлгүүрийн гадаа очоод намайг ******* “чи гадаа нь хүлээж бай” гэхээр нь би дэлгүүрийн гадаа хүлээж байтал удалгүй гарч ирээд “300.000 төгрөгөөр зарчихлаа” гэж хэлээд надада 170.000 төгрөгийг өгсөн....” гэх мэдүүлэг, Шүүгдэгч О.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...орой 21 цагийн үед Тахилтаас гэрээс нь очиж аваад Содон хорооллын хавьцаа гэр хорооллын гудамнаас нэг согтуу залууг аваад дүүргийн буудлын зүүн хойшоо гэр хороолол дундуур явсан. Нөгөө согтуу залуу гражийн хаалга онгойлгочихсон дотроос нь ж гаргаж ирээд миний машинд ачаад явсан. Тэгээд 21 дүгээр хорооллын орчим явж байхад согтуу залуу 50.000 төгрөг өгчих гэхээр нь би өгсөн. Гэртээ хариад дэлгүүрийн хүнд гагнуурын аппаратыг нь 300.000 төгрөгөөр зараад 120.000 төгрөгийг нь би авсан. 20.000 төгрөг нь урьд авах ёстой байсан авлага, 50.000 төгрөг нь нөгөө согтуу залууд өгсөн мөнгө, 50.000 төгрөг нь бензиний мөнгө байсан..." гэх мэдүүлэг, Шүүгдэгч Н.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... ******* Эынд орьё гэхээр нь хамт гараад Даваадорж бид хоёр хашааных нь гадна үлдээд ******* дотогш ороод буцаж гарч ирээд хаапга нь цоожтой хүнгүй байна гээд зогсож байтал жижиг машинтай хүмүүс ирээд "та нар эзэнгүй айлын гадаа юу хийгээд байгаа юм явцгаа" гэж хэлэхээр нь “за за” гэж хэлээд буцаад Даваадоржийн граж руу орсон. Тэгсэн Даваадорж ах граж дотроо унтаад өгөхөөр нь би ******* ахтай гарч яваад хорооны наана байх “Б” гол руу явж тал шил архи хувааж уучихаад буцаад алхаад Эын гадаа очтол ******* “би ороод ирье” гээд яваад орохоор нь би гадаа нь хүлээж байтал ******* унадаг дугуй түрээд ачаан дээр нь шуудайтай юм ачсан гарч ирсэн. Тэгээд нисэхийн таван давхар байрны хажууд байж байтал 3 хүн ирээд манай гэрийн эд зүйлсийг хулгайллаа гээд цагдаагийн гэлтэс дээр авчирсан...”гэх мэдүүлэг, Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан цагдаагийн байгууллагын лавлагаа, Дуудлага мэдээллийг шалгасан цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд зүйлс хурааж авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, -ны итгэмжлэл, компанийн гэрчилгээ, “" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан -68 УБК улсын дугаартай Тоёота приүс-20 загварын машиныг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, Иргэний нэхэмжлэгч Д.Ганзийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, г/дапдах худалдан авах гэрээ, зээлийн гэрээний хуулбар баримтууд, Гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллийг 20 оны 05 дугаар сарын -ний өдөр цаг 06 минутанд хүлээн авсан лавлагаа, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд зүйлс 32 инчийн зурагт, 2 ширхэг цүнх хураан авсан тэмдэглэл, Эд зүйл 32 инчийн зурагтыг хохирогч Э.од хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Тэнцвэр Эстимейт" ХХК-ны үнэлгээгээр эд зүйлийг 6.250 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, Шүүгдэгч О.*******, Б.*******, О.******* нарт тээврийн хэрэгсэл, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, Шүүгдэгч О.*******, О.*******, Б.******* нарын иргэний үнэмлэхний лавлагаа, Шүүгдэгч О.*******, Б.******* нарын хаягийн тодорхойлолт, Шүүгдэгч О.*******, О.*******, Б.******* нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, 2003 оны 05 дугаар сарын -ний өдрийн 38 дугаар шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар, 24 оны дугаар сарын 13-ны өдрийн дүгээр шийтгэх тогтоолын хуулбар, 26 оны дүгээр сарын 05-ны өдрийн 332 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар, 27 оны 08 дугаар сарын -ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолын хуулбар, 28 оны 07 дугаар сарын -ны өдрийн дүгээр шүүгчийн захирамжийн хуулбар, Суллагдагсан тухай тодорхойлолт, Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Дамно ХХК-ны үнэлгээгээр хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйлсийг 293.770 төгрөг гэж үнэлсэн тайлан, шүүгдэгч Н.*******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, " ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч О.*******, Б.*******, О.*******, Н.******* нарт холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

           

 

Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогтой ******* овогтой *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх зааснаар хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн,

Шүүгдэгч ******* овогт ******* овогтой *******, ******* овогт овогтой ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх зааснаар хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн,

Шүүгдэгч овогт овогтой *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай знгийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэргийг бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

                                                                                                                                                                    

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           

Шүүгдэгч ******* овгийн ******* овогтой *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

******* овогт ******* овогтой ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар,

******* овогт овогтой *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

овогт овогтой *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн

6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч нь “хэргийг мөрдөн байцаалтын шатанд хангалттай шалгасан. Шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн мэдүүлж гэмшиж байгаа харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

            Шүүхээс талуудын эрүүгийн хариуцлага оногдуулах дүгнэлтүүдийг хянан үзээд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2, 1.6 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн дүгээр бүлэгт заасан гэмт хэргийг 2 ба түүнээс дээш удаа үйлдсэн нөхцөлүүдийг ял шийтгэл хүндрүүлэх нөхцөлд тооцож ял шийтгэл оногдууллаа.

 

           

            Хохирогч Э. нь шүүхийн шатанд алдагдсан эд зүйлс болох зурагт, 2 цүнхийг хүлээн авсан, үлдэгдэл хохирол 470.000 төгрөгийг шүүгдэгч О.*******ий ээжээс авсан, одоо гомдолгүй, саналгүй гэдгээ шүүхэд бичгийн баримтаа ирүүлсэн байна. Иймд шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүйг дурдаж шийдвэрлэлээ.

 

            Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 5 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн -68 УБК улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашины битүүмжлэлийг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 7.500.000 төгрөгийг шүүгдэгч О.*******, Б.*******, О.******* нараас тус бүр 2.500.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

 

 

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овогтой ******* овогтой *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх зааснаар хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн,

Шүүгдэгч ******* овогт ******* овогтой *******, ******* овогт овогтой ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх зааснаар хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн,

Шүүгдэгч овогт овогтой *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай знгийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэргийг бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Шүүгдэгч ******* овгийн ******* овогтой *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

******* овогт ******* овогтой ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар,

******* овогт овогтой *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

овогт овогтой *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн

6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О.*******д оногдуулсан 3 жил 6 сарын хорих ял, шүүгдэгч Б.*******д оногдуулсан 2 жил 3 сарын хорих ял, шүүгдэгч О.*******эд оногдуулсан 2 жилийн хорих ял, шүүгдэгч Н.*******од оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ий цагдан хдсон 195 /зуун ерөн тав/, шүүгдэгч Б.ын цагдан хдсон 3 /зуун арван гурав/, О.*******ийн цагдан хдсон 30 /гуч/ хоног тус бүрийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

  1. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт цагдан хдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 5 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн -68 УБК улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашины битүүмжлэлийг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 7.500.000 төгрөгийг шүүгдэгч О.*******, Б.*******, О.******* нараас тус бүр 2.500.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.*******, О.*******, Н.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД