Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2017/01559

 

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2017/01559

Улаанбаатар хот

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Б

аянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, Өнөр хороолол, …дугаар байр .. тоотод оршин суух, …регистртэй, Эр Очир овогт Ц.С-ийн,    

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Бөөний нэгдлийн … тоотод оршин байх, хуулийн этгээдийн …2 регистртэй “Баянбогд Сончин” ХХК-д холбогдох,

38,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагч байгууллагын захирал Д.Чулуунбямба нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.С нь Баянбогд Сончин ХХК-тай 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдөр №04 тоот “Орон сууц захиалагч гүйцэтгэгчийн хооронд хийх гэрээ” байгуулан Төв аймгийн нутагт орон сууцны 2 өрөөг захиалан урьдчилгаанд нийт 21.000.000 төгрөг төлсөн байдаг. Гэрээний 2.1-т зааснаар ажлыг буюу 2 өрөө орон сууцыг 2015.07.01-ны өдрийн хооронд багтаан хийж гүйцэтгэнэ гэж заасан боловч уг ажил гүйцэтгэх хугацаа 1 жил 8 сараар хэтрээд байна. Гүйцэтгэгч компанийн захирал Д.Чулуунбямба нь утасны дугаараа солиод олдохгүй, захиалсан орон сууцанд өөр хүмүүс орж байгаа боловч миний захиалсан орон сууцыг хүлээлгэж өгөөгүй өнөөдрийг хүрсэн тул аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байна. “Орон сууц захиалагч гүйцэтгэгчийн хооронд хийх гэрээ”-ний 4.2-т “Орон сууц ашиглалтанд орох хугацаа Гүйцэтгэгчийн буруугаас 60 хоногоос илүү хугацаагаар хойшилсон тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 20 хувиас тооцон 0.01 хувьтай тэнцэх алданги худалдан авагчид төлнө” гэж заасан байдаг. Энэ нь гүйцэтгэгч хүлээх хариуцлагаа, үүргийн гүйцэтгэлийг хангах аргаа хуульд зааснаас бага болгож хариуцлагыг хязгаарлах гэсэн арга гэж үзэж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-т “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж хуульчлан заасан тул гэрээний 4.2-т “...гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 20 хувиас тооцон 0.01 хувьтай тэнцэх алданги худалдан авагчид төлнө” гэсэн нь хууль зөрчиж байх тул хуульд нийцүүлэн “гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01 хувьтай тэнцэх алданги худалдан авагчид төлнө” гэсэн үндэслэлээр гүйцэтгэгч нь захиалагчид алданги төлөх ёстой гэж үзэж байна. 2015.08.30-ны өдрөөс нэхэммспэл гаргасан 2017.02.09-ний өдрийг хүртэл хуанлийн 530 хоног байх ба гүйцэтгэгчийн гүйцэтгэх үүрэг буюу 35.000.000 төгрөгийн үүргээс 0,01 хувийг тооцвол хоногийн 35.000 төгрөгийн алданги нийт 18 550 000 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлбэл нийт алданги 17.500.000 төгрөг болж байна. Иймд талуудын байгуулсан 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдөр №04 тоот “Орон сууц захиалагч гүйцэтгэгчийн хооронд хийх гэрээ”-г цуцалж урьдчилгаанд төлсөн 21.000.000 төгрөг, нийт алданги 17.500.000, нийт 38.500.000 /Гучин найман сая таван зуун мянган/ төгрөгийг хариуцагч “Баян богд сончин” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Ц.Сд олгож өгнө үү.

Хариуцагч “Баянбогд сончин” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани Төв аймгийн Алтанбулаг суманд амины орон сууцны барилга барьсан бөгөөд иргэн Ц.С 2015.02.09-ндгэрээ хийж захиалгын урьдчилгаа 21,000,000төгрөг өгсөн болно. Уг барилга гэрээт хугацаанд баригдаж барилгын ажил санхүүжилтийн байдлаас болж барилга 85%-ийн гүйцэтгэлтэй зогссон болно. Энэ үед барилгад хийгдсэн ажлууд:  

-Угсралт бүрэн хийгдсэн, дээвэр гүйцэтгэл бүрэн, гадна засал бүрэн, гражны хаалга суулгах дутуу, цонх хаалга бүрэн, дотор засал обой наах, паркетан шал шахах дутуу, 00-д суултуур угаалтуур душ суулгах дутуу 80% гүйцэтгэлтэй, бохирын шугамыг угсарсан 80% гүйцэтгэлтэй зэргээр барилгын нийт гүйцэтгэл 85%-тай болно.

Үлдэгдэл ажпыг 2016.11.01-нд бүрэн дууссан бөгөөд Ц.С уг байранд ороогүй мөнгөө авна гэсэн санал тавьсан учир дараагийн захиалагчид өгсөн бөгөөд уг захиалагч нь одоо амьдарч байгаа төлбөрөө хийгээгүй хүлээгдэж байгаа болно. Уг гэрээний 5, 6-д захиалагч гэрээгээ цуцалсан үед дараагийн захиалагчийн төлбөрөөс урьд захиалагчийн төлбөрийг барагдуулах заапттай 2017 оны 3-р сард миний бие Ц.Стэй очиж уулзаж /өөрийн санаачлагаар/ төлбөрөө бар тавьсан болно. Ц.Соёл-Эрдэнийн нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлд “Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01%-тай тэнцэх алданги худалдан авагчид төлнө” гэсэн үндэслэлээр гүйцэтгэгч нь захиалагчид алданги төлөх ёстой гэж үзэж байна, гэснийг бодоход Барилгын гүйцэтгэл 85%-тай учир гүйцэтгээгүй ажлын үнэ 7,000,000төгрөг болж байгаа бөгөөд үүний 0,01% нь 700төгрөг буюу 530 хоногоор үржихэд 700x530=371 ОООтөгрөг болж байгаа болно. Мөн нэхэмжлэлд нийт үнийн дүнгээс алданги бодсон харагдаж байгаа бөгөөд үүнийг бодолтын алдаатай гэж үзэж байна. 35,000,000 төгрөгийг 0,01%бодоход 0,01%-3500төгрөг бөгөөд 530 хоногоор үржихэд 3500x530=1,855,ОООтөгрөг болж байгаа болно. Иймд захиалгын гэрээ хийж өгсөн 21,000,000төгрөгийг буцааж олгоход татгалзах зүйлгүй бөгөөд алдангийг “гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,01%” гэж нэхэмжлэгчийн саналаар бодож 371,000 төгрөг бүгд 21,371,000 төгрөгийг буцаан олгох саналтай байгаа болно. Уг төлбөрийг Ц.Стэй 2017 оны 3-р сард уулзаж ярилцаж байгууд 2017 оны 8 дугаар сарын  01-ний дотор төлж барагдуулах саналт байна  гэжээ.

Зохигч эвлэрлийн гэрээндээ: Бид дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцэж байна. Нэхэмжлэгч тал нийт 38,500,000 төгрөгийн шаардлага гаргаснаас 15,650,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж 22,850,000 төгрөг болгож, хариуцагч тал 22,850,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2 хувааж буюу 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор 12,850,000 төгрөгийг тус тус төлнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.С нь хариуцагч “Баянбогд сончин” ХХКад холбогдуулан 38,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 15,650,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 22,850,000 төгрөгийг хариуцагч 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 12,850,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

  1.Ц.Сы нэхэмжлэлтэй, “Баянбогд сончин” ХХКад холбогдох 38,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг 15,650,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 22,850,000 төгрөгийг хариуцагч 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор 12,850,000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 350,500 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 175,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.С-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

ШҮҮГЧ                         А.САРАНТУЯА