Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2017/01397

 

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2017/01397

Улаанбаатар хот

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Б

аянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн хороолол, …дугаар байрны .. тоотод оршин суух, … регистртэй, Цог овогт М.О-н  

Хариуцагч: Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, ХД … тоотод оршин суух, ...регистртэй холбогдох, Боржигон овогт Б.Н-т холбогдох,

800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.О, хариуцагч Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.О-с шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 5 сар Батыг өөрийн хүү Доржийн өмгөөлөгчөөр давж заалдах шатны шүүхийн хуралдаанд оролцуулахаар амаар тохиролцож 500.000 төгрөг өгсөн. Гэтэл Бат нь хэд хоногийн дараа надаас дахин 300.000 төгрөг нэхэж нэмж авсан боловч хүүг минь өмгөөлөх талаар ямарч нэмэр тус гаргаагүй. Давж заалдах өргөдөлийг өөр хүнээр бичүүлэх баримт өгөхөд нь би татгалзаж мөнгөө нэхэмжилсэн. Тэгээд Бат нь 800.000 төгрөгийг буцааж өгнө, дансаа өг гэж 3 удаа дугаар авсан боловч, миний мөнгийг буцааж өгөөгүй. Утсаар ярихаар маргаа өгье, удахгүй өгнө гэсээр сүүлдээ утсаа авахгүй, өөр дугаарын утаснаас залгахаар утсаа авдаг. Энэ байдал нь түүнийг залилан хийж байна гэж бодоход хүргэж байна. Иймд миний  цалин 800.000 төгрөгийг Батаас гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Ноос шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Н нь М.Оийг өмнө нь таньж мэдэхгүй. Миний таньдаг Хайлаастын эмээ туслаач хүн явууллаа гэснээр, эхнэрийнхээ хамт ирсэн. Ингээд өөрийн явж байгаа ажил хэргийн талаар ярьж Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн шүүхэд М.Оийн нэхэмжлэлтэй Мөнхцэцэгт холбогдох бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох иргэний хэрэгт өмгөөлөгчөөр ажиллахаар болж 2015 оны 06 сарын 30-нд М.Оээр хэргийн материалтай танилцах хүсэлт бичүүлж, урьдчилгаа 500.000 төгрөг авч, мөнгөний баримт бичиж өгсөн. Одсэр нь хүү Баттогтохын өмгөөлөгч гэж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ худлаа бичжээ. Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй Баттогтохд холбогдох иргэний хэрэгт /өмгөөлөгч Эрдэнэбилэг/-ийг авч Хан-Уул дүүргийн шүүх Наранцэцэг шүүгч дээр тухайн үед шийдэгдсэн байсан. Үүнийгээ Нийслэлийн шүүхэд давах шүүх хуралдаандаа талийгаач Ягаан өмгөөлөгчийг оролцуулж 300.000 төгрөг өгснөө надад өгсөн мэтээр худлаа бичиж байна. Нарандолгор надыг үндэслэл муутай худал зүйлээр 800.000 төгрөг авсан, гэрээ байгуулаагүй гэдгээр Хуульчдын холбооны Мэргэжлийн хороонд өгч нээлттэй сануулах арга хэмжээ авхуулсан. Үүнд нь миний бие Захиргааны хэргийн давж заалдах шатанд гомдол гаргасан байгаа болно. Үүнийг өмгөөлөгч Ням, Эрдэнэбилэг, Амгалан нар сайн мэднэ гэжээ.

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч М.О миний бие Б.Нт холбогдуулан 800.000 төгрөг гаргуулхаар нэхэмжилсэн. Гэвч уг хэрэг нь 2016 оны 07 сарын 09-ний өдөр түдгэлзэж сэрээгүй учир нэхэмжлэлийн үнийн дүнгээс 500.000 төгрөгөөс татгалзаж 300.000 төгрөгт хариуцагчтай богино хугацаанд буюу 2017 оны 05 сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулхаар тохиролцов. Хэргийг сэргээж, эвлэрлийг батлаж өгнө үү. 300.000 төгрөг төлхийг зөшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.О нь хариуцагч Б.Нт холбогдуулан 800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 500,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч 300.000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлхөөр эвлэрсэн нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

  1.Нэхэмжлэгч М.Оийн хариуцагч Б.Нт холбогдох 800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 500.000 төгрөгөөр багасгаж, хариуцагч 300.000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23.750 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 11.875 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА