Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/509

 

 

       2022        04         26                                     2022/ШЦТ/509

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

`

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Н.Ундрах,

шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт ирүүлсэн *******,******* нарт холбогдох эрүүгийн 2208000000000 тоот хэргийг 2022.03.31-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 1993.07.11-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, суурь боловсролтой, лам мэргэжилтэй, Ү хийдэд гэсгү лам ажилтай, ам бүл-1, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 0 дугаар баг Цэцүүхэд оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Ү хийдийн 0-0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**00000000/ Өөлд овогт О-ын Н,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Хотонт суманд 2001.09.09-ний өдөр төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, лам мэргэжилтэй, Ү хийдэд голч лам ажилтай, ам бүл-1, Архангай аймгийн Хотонт сумын 0 дүгээр баг Хотонт хийд 00-0000 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Ү хийдийн 0-0 тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, /РД:**00000000/ Боржигон овогт А-ийн М нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүгдэгч ******* нь 2022 оны 2 дугаар сарын 19-ний өглөө 09 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  Ү хийдэд дагуу лам нарын цагийн бүртгэл хийж байхдаа уг хийдийн лам болох хохирогч*******ыг “хоцорч ирлээ” гэх шаардлага тавихад шүүгдэгч******* нь “цагтаа ирж бай гэж уурласан” хэмээн уурлаж түүнтэй харилцан зодолдож, бие биенийхээ бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:- Хохирогч*******ын “Би Ү хийдэд 2013 оноос эхлэн лам хийж байгаа. 2022 оны 2 дугаар сарын 19-ний өглөө ажилдаа ирэхдээ 10 минут орчим хоцроод ирсэн чинь гэсгүй лам ******* уурлаад чи яагаад хоцорсон гэхээр нь би уучлалт гуйгаад “унтчихсан байна” гэж хэлсэн. ******* лам чи хоцорлоо гээд уурлаад над руу дөхөж ирээд “суудал дээр суу” гэхээр нь би “олбогоо янзлаадхая” гэж хэлэхэд намайг цохих гээд байхаар нь би зөрүүдлээд олбогоо засаж байна гээд суугаагүй. Намайг ******* 2 суудлын хүнд хүрээд ир гэхээр нь би очсон чинь ламын хэрэглэл модоор хавирга руу цохихоор нь би модыг нь барьж аваад хэрэлдээд зууралдаж байгаад би “за болъё” гэж хэлээд бид 2 тийш болоод би суух гээд цааш эргэхэд цохих гэж байгаа юм шиг харагдахаар нь би эргээд харахад хамар руу шууд цохисон. Би юугаар цохисныг мэдэхгүй. Тэгээд би манараад хойш болох үед намайг барьж шахахаар нь би түлхээд баруун гараараа шанаа хэсэгт нь нэг удаа цохисон чинь намайг тэвэрч аваад баруун талын ширээн дээр унагаагаад дээрээс дараад цохиж байснаа болиод намайг “явж цусаа арилга” гэж хэлсэн. Тэгээд би гадаа гараад цусаа гоожуулж байгаад гэртээ орж ирэхэд хамар баруун тийшээгээ далийсан байхаар нь би *******т хэлсэн чинь тоохгүй болохоор нь эмнэлэгт яваад эгчдээ хэлээд цагдаад хандсан юм” гэх мэдүүлэг /х.х-6/,

              - Гэрч Н.О-ийн “2022 оны 2 дугаар сарын 19-ний өглөө 09 цагийн орчим гэрээсээ гарч ирэхэд *******,******* 2 гэр гэр рүүгээ явж байсан. Би *******ыг дуудаад юу болсон бэ гэж асуухад ******* нь цонхигор царайтай******* бид 2 маргаан үүсгээд гэж хэлээд гэр рүүгээ орсон” гэх мэдүүлэг /х.х-20/

              - Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 3247 дугаартай “А.Мын биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /х.х-31-32/,

              - Яллагдагч *******ын “Би тухайн үед өчигдөр хурал дээр цагтаа ирж бай гэж хэлэхэд******* над руу уурлаад ламын ширээний араас давж ирээд миний урдаас зүүн гараараа нүүр рүү цохиод зууралдсан. Намайг 4-5 удаа цохиод нүүр рүү өшиглөсөн. Тэгээд бид 2 салахад*******ын хамраас цус гарч байхаар нь би хийдэд цус гаргаж болохгүй. Гадагшаа гар гэж хэлээд гаргасан” гэх мэдүүлэг /х.х-45/,

              - Хохирогч *******ын “Би Ү хийдийн гэсгү ламаар 2021 оноос хойш ажиллаж байна. Миний ажлын үүргийн хуваарь ирж байгаа лам нарын цагийг бүртгэл, хуралд ирэхдээ хонх, дамар, ном, судар авч ирсэн эсэхэд хяналт тавьж ажилладаг. 2022 оны 2 дугаар сарын 19-ний өглөө 09 цагт гандан үүдээ нээж лам нар цагтаа ирдэг. Тухайн өдөр лам нар ирээд байж байхад******* гэх лам 09 цаг 20 минутын орчим хоцорч ирсэн. Тэгээд би “чи яагаад хоцорч ирж байгаа юм бэ” гэж асуухад******* нь “би чадахаараа ирлээ” гээд над руу уурлахаар нь би “суудалдаа суу” гэж хэлэхэд суухгүй гээд маргалдсан. Мөн “би та нарт өчигдөр уулзахдаа цагтаа ирж бай” гэж хэлсэн чинь над руу уурлаад ширээний араас хүрч ирээд миний урдаас зүүн гараараа нүүр рүү цохиод заамдаж байгаад 4-5 удаа цохиод нүүр рүү өшиглөсөн” гэх мэдүүлэг /х.х-12/,

              - Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 3331 дугаартай “*******ын биед тархи доргилт, зулайн хуйх, дагзны хуйх, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /х.х-24-25/,

              - Яллагдагч*******ын “Намайг ******* цохих гээд байх шиг болохоор нь би суудалдаа суугаагүй. ******* чи суудлын дунд хүрээд ир гэхээр нь би очсон чинь ламын хэрэглэл модоор цээж хэсэгт цохихоор нь би модыг нь барьж аваад хэрэлдсэн чинь зуурсан. Тэгээд би “за больё” гэж хэлээд бид 2 тийш болоод би олбог дээр суух гээд цаашаа эргэхэд цохих гэж байгаа юм шиг харагдахаар нь би эргээд харахад хамар руу шууд гараараа цохисон. Тэгээд би манарч толгой эргээд хойш болох үед намайг барьж гараараа шахахаар нь би түлхээд баруун гараараа шанаа хэсэгт нь нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /х.х-51/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд,*******, ******* нарын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

              Дээрх баримтуудаар болон шүүгдэгч нараас шүүхэд мэдүүлсэн мэдүүлгээр шүүгдэгч ******* нь Ү хийдэд гэсгүй лам албан тушаалтай бөгөөд ажил үүргийнхээ дагуу лам нарын цагийн бүртгэл хийж байхдаа уг хийдийн лам болох*******ыг “хэлээд байхад хоцорлоо, суудалдаа суу” гэх шаардлага тавихад лам******* нь түүнийг эсэргүүцэн суудалдаа суухгүй байсан ба ******* нь бэрээ модоор түүнийг түрүүлж цохиход******* нь *******ыг гараа цохих, өшиглөх зэргээр харилцан зодолдож бие биенийхээ бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь нотлогдож байна.

Шүүгдэгч *******,******* нарын энэхүү үйлдэл нь хувийн сэдэлттэй, шууд санаатай үйлдэл байх тул тэднийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ын хууль бус санаатай үйлдлийн улмаас*******ын биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт гэмтэл, шүүгдэгч*******ын хууль бус санаатай үйлдлийн улмаас *******ын биед тархи доргилт, зулайн хуйх, дагзны хуйх, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тус тус учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн 3247, 3331 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас нь өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу хохирогч *******,******* нар нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг харилцан шаардах эрхтэй, өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч *******,******* нар нь харилцан хариуцан арилгах үүрэгтэй байна. Шүүгдэгч ******* нь иргэний нэхэмжлэл гаргаагүй байна. Харин шүүгдэгч******* нь нийт 464300 төгрөгийн зардлын баримт гаргаж өгснийг шалгаж үзэхэд хоол хүнс бензиний зардлыг хасаж тооцоход эмчилгээ, шинжилгээ хийлгэхэд зарцуулсан 253500 төгрөгийг *******т хариуцуулах үндэслэлтэй байна. Шүүх хуралдааны дүгнэлт таилцуулахаас өмнө талууд харилцан тохиролцож зөрүү болох 103500 төгрөгийг ******* нь хохирогч*******ад өгөхөөр харилцан тохиролцсоноо шүүхэд бичгээр илэрхийлсэн тул өнөөдрийн байдлаар *******,******* нар нь бусдад төлбөргүй болсон байна. Иймд холбогдох иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь цаашид эмчилгээ гарсан тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, шүүгдэгч*******ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах” саналыг, шүүгдэгч нараас “улсын яллагчийн саналын хувьд хэлэх зүйлгүй” гэх тайлбарыг тус тус гаргасан болно. Иймд шүүгдэгч нарын хувийн байдал болон гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг сонгон хэрэглэж, шүүгдэгч *******т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 4 сарын хугацаанд, шүүгдэгч*******ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Өөлд овогт О-ын Н, Боржигон овогт А-ийн М нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Өөлд овогт О-ын Нт 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял, Боржигон овогт А-ийн Мад 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан 600000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрвөн/ сарын хугацаанд,*******ад оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч *******,******* нар нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүх хуралдааны явцад **************ад 103500 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан *******,******* нарын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгуулах тухай иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, *******,******* нар нь цаашид гарсан эмчилгээтэй холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлж харилцан нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******,******* нарт мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ