Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2017/00621

 

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2017/00621

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би 

Нэхэмжлэгч: ХБ,

 Хариуцагч: Б

 Хариуцагч:дугаар хороо, 0 тоотод оршин суух, 000000000 регистртэй, Чонос эрс овогт С.Г нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болон нотариатын үйлчилгээний хөлсөнд 65,167,386 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

        ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч Хас банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ч.Б нь 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр зээлийн болон баталгаат ипотекийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай 28.8 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Уг гэрээнд нөхөр болох С.Ганболд нь хамтран зээлдэгчээр оролцсон. Зээлдэгч нар нь 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуваарьт төлөлтөөс хойш зээлийн төлбөрийг төлөлгүй хугацаа хэтрүүлж байна. Иймд Ч.Батцэнгэл, С.Ганболд нараас үндсэн зээл 42 187 500 төгрөг, хүү 21 397 722 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 572 164 төгрөг, нийт 65 157 386 төгрөг, нотариатын зардал 10 000 төгрөг, бүгд 65 167 386 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 12 271 026 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нар нь 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 8 800 000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 8 800 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор 8 800 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор 8 800 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор 8 800 000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор 8 896 361 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрэв. Эвлэрлийн гэрээний дагуу дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, З дугаар хороолол, 18/1 байрны 7 тоот хаягт байрлалтай Ү-2205037568 тоот улсын бүртгэлийн дугаартай 48,2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэл хагуулахыг зөвшөөрч байна гэжээ.

                                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Ч.Батцэнгэл, С.Ганболд нарт холбогдуулан 65 167 386 төгрөг гаргуулах үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 12 271 026 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нар нь 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 8 800 000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 8 800 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор 8 800 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор 8 800 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор 8 800 000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор 8 896 361 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрч, хэрэв эвлэрлийн гэрээний дагуу дээрх төлбөрийг төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, З дугаар хороолол, 18/1 байрны 7 тоот хаягт байрлалтай Ү-2205037568 тоот улсын бүртгэлийн дугаартай 48,2 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэл хагуулахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон  

                                                                                               

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1.Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.Батцэнгэл, С.Ганболд нарт холбогдох 65 167 386 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 12 271 026 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нар нь 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 8 800 000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 8 800 000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор 8 800 000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор 8 800 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор 8 800 000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор 8 896 361 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 483 787 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 241 893  төгрөг, хариуцагч нараас 241 216 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Зээлийн болон барьцааны гэрээнд заасан улсын бүртгэлийн Ү-2205037568 дугаартай, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны 7 тоотод байрлах орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                          А.САРАНТУЯА