Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2017/03431

 

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2017/03431

Улаанбаатар хот

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Ас би даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Даг суулцуулан, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралданаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, Жамсранжавын гудамж, …, өөрийн байранд байрлах, “Экспресс трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, Бичил хороолол, … дүгээр байр … тоотод оршин суух, ... регистртэй, Л.Л холбогдох

3,480,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Экспресс трейд” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2015 оны 4 дүгэр сарын 05-ны өдөр иргэн Л.Л-ай гэрээ байгуулж түүний эзэмшлийн Сонгино-Хайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтэд байдаг үйлдвэрийн барилгад нь гүний худаг өрөмдөж гаргасан билээ. Гэрээнд нийт ажлыг 8,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохирсон бөгөөд байгуулсан өдөр урдчилан 5,000,000 төгрөг авсан юм. Захиалагч Л.Л-ын гүний худагт нуралт үүсэх магадлал байсан тул түүний хүсэлтээр худгийн цооногт 92 метр ПВС хоолойг манай компани худалдан авч шүүрлэн угсарч суулгаж хүлээлгэн өгсөн. Манай гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг өгнө гэсэн боловч өдийг хүртэл өгөхгүй байгаа тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна гэжээ.

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн 3,480,000 төгрөгийг  980,000 төгрөгөөр татгалзаж, 2,500,000 төгрөгийг Л.Л нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч “Экспресс трейд” ХХК нь худгийн пасспортыг хүлээлгэн өгөхөөр тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Экспресс трейд” ХХК нь хариуцагч Л.Л холбогдуулан 3,480,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, Нэхэмжлэгч нэхэмжлэлийн 3,480,000 төгрөгийг  980,000 төгрөгөөр татгалзаж, 2,500,000 төгрөгийг Л.Ло нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч “Экспресс трейд” ХХК нь худгийн пасспортыг хүлээлгэн өгөхөөр тохиролцож, эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.“Экспресс трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Л.Л холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн үнийн дүн болох Нэхэмжлэгч нэхэмжлэлийн 3,480,000 төгрөгийг  980,000 төгрөгөөр татгалзаж, 2,500,000 төгрөгийг Л.Л нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч “Экспресс трейд” ХХК нь худгийн пасспортыг хүлээлгэн өгөхөөр тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,630 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 27,475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчидолгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         АС