| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/03954/И |
| Дугаар | 102/ШШ2017/03201 |
| Огноо | 2017-11-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2017/03201
| 2017 оны 11 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2017/03201 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ас би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Самбуугийн гудамж-47, өөрийн байранд байрлах, “Мобиком корпораци” ХХК-ийн
Хариуцагч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн нарангийн 10 дугаар гудамж, .. тоотод оршин суух, Боржигон овогт Бб холбогдох
Гэрээний үүрэгт 974,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б нь “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан...дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг, “Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” байгуулан гар утас зээлээр худалдан авсан. Гэтэл хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир барьцааны 20,000 төгрөгрийг хасч, нийт 974,950 төгрөгийг гаргуулахар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Зохигчидын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлийн үнийн дүн болох 974,950 төгрөгийг 6 сарын дотор буюу 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 165,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 149,950 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци”ХХК нь Б.Бд холбогдуулан гэрээний үүрэгт 974,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлийн үнийн дүн болох 974,950 төгрөгийг 6 сарын дотор буюу 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 165,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 149,950 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлагаболгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.”Мобиком корпораци”ХХК-ны нэхэмжлэлтэй, Б.Бд холбогдох гэрээний үүрэгт 974,950 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн үнийн дүн болох 974,950 төгрөгийг 6 сарын дотор буюу 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 165,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 149,950 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчбайгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,949 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 13,974.5 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот даснаас, 13,947.5 төгрөгийг хариуцагч Б.Баас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийгхялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянаншийдвэрлүүлэхээр гомдолгаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийгхариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ АС