| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/03911/И |
| Дугаар | 102/ШШ2017/03199 |
| Огноо | 2017-11-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2017/03199
| 2017 оны 11 сарын 27 өдөр | Дугаар 102/ШШ2017/03199 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ас би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, ...дугаар байр, 0 тоотод байрлах “ос”–ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, .. дугаар байр, .. тоотод оршин суух, Боржигон овогт бб холбогдох
СӨХ-ны төлбөрт 417,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Оо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б нь 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 9 дүгээр сарыг дустал СӨХ-ны төлбөрөө төлөөгүй 461,100 төгрөгийн хохирлыг байгууллагад учруулаад байна. Уг суугчийн сарын төлбөр нь 40,550 төгрөг ба төлбөрөө төлөөгүйн улмаас бусдад учруулсан хохирол нь СӨХ-ны ДӨЭХ-ийн засвар, үйлчилгээ, сангийн засвар хийх СӨХ-г хуримтлалгүй болгож хөрөнгийн хомосдолд оруулж байна. Уг оршин суугчээс төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч одоог хүртэл нэг ч төгрөг барагдуулаагүй тул хуулийн дагуу 417,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчидын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 43,300 төгрөгийг багасгаж, үлдэх 417,800 төгрөгийг хариуцагч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 100,000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 100,000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн дотор 100,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дотор 117,800 төгрөгийг тус тус төлж барагдуулахаартохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Оо нь Б.Бод холбогдуулан СӨХ-ны төлбөр 417,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийншаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 43,300 төгрөгийг багасгаж, үлдэх 417,800 төгрөгийг хариуцагч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 100,000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 100,000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн дотор 100,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дотор 117,800 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тулхэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлагаболгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.”Орд-2” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Б.Бод холбогдох СӨХ-ны төлбөр 461,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 43,300 төгрөгийг багасгаж, үлдэх 417,800 төгрөгийг хариуцагч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 100,000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 100,000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн дотор 100,000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дотор 117,800 төгрөгийг тус тус төлж барагдуулахаа харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчбайгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,490 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6,592 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот даснаас, 6,592 төгрөгийг хариуцагч Б.Боос тус тус гаргуулж нэхэмжлэгч “Орд-2” СӨХ-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийгхялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянаншийдвэрлүүлэхээр гомдолгаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийгхариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ АС