Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/03086

 

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/03086

Улаанбаатар хот

Зохигчдын эвлэрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Аа би,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Ус-15, өөрийн байранд байрлах, Ерөнхий боловсролын Улаанбаатар Импати Сургуулийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Чингүүнжавын гудамж, Хөгжил хотхон …байр …тоотод оршин суух, Боржигон овогт ба холбогдох

 Сургалтын төлбөр 4,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад           

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ерөнхий боловсролын Улаанбаатар Импати Сургууль шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Аа нь өөрийн хүүхдийг 2013 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн Монгол-Туркийн хамтарсан Ерөнхий боловсролын Улаанбаатар Импати дунд сургуульд сургахаар гэрээ байгуулж, уг гэрээг үндэслэн манай сургуульд суралцаж төгссөн. Иймд А.У-ын 2015 оноос 2016 оны хийчээлийн жилд 4,700,000 төгрөгийг барагдуулагүй тул уг төлөрийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Зохигчидын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Ерөнхий боловсролын Улаанбаатар Импати сургууль нь нэхэмжлэлийн нийт үнийн дүн болох 4,700,000 төгрөгийг 1,216,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 3,484,000 төгрөгийг хариуцагч Б.Аа нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 484,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ерөнхий боловсролын Улаанбаатар Импати Сургууль нь Б.Ааэд  холбогдуулан сургалтын төлбөр 4,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч Ерөнхий боловсролын Улаанбаатар Импати сургууль нь нэхэмжлэлийн нийт үнийн дүн болох 4,700,000 төгрөгийг 1,216,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 3,484,000 төгрөгийг хариуцагч Б.Аа нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 484,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлагаболгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.”Ерөнхий боловсролын Улаанбаатар инпати сургууль”-ийн нэхэмжлэлтэй, Б.Ааэд холбогдох сургалтын төлбөр 4,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 1,216,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 3,484,000 төгрөгийг хариуцагч Б.Аа нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 484,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчбайгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал  хувь болох 35,347 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот даснаас, 35,347 төгрөгийг хариуцагч Б.Ааээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “Ерөнхий боловсролын Улаанбаатар Импати Сургууль”-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийгхялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянаншийдвэрлүүлэхээр гомдолгаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийгхариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

ШҮҮГЧ                                         АС