| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/03409/И |
| Дугаар | 102/ШШ2017/03055 |
| Огноо | 2017-11-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2017/03055
| 2017 оны 11 сарын 14 өдөр | Дугаар 102/ШШ2017/03055 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ас би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, ... дугаар байр,... тоотод оршин суух, … регистртэй, Хас овогт ба
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, ... дугаар байр ... тоотод оршин суух, …регистртэй, Өндөр овогт мм холбогдох,
Орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ба шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.А миний бие хариуцагч С.Мөнхбуянтай 1988 онд гэр бүл болж 3 хүүхэд төрүүлж өгсөн. Нөхөр бид хоёр хоорондын тааламжгүй харилцааны улмаас 2010 оноос хойш тусдаа амьдарч байсан. 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 102/ШШ2015/01060 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан ба уг шийдвэрээр хүүхдийн тэтгэлэг болон бидний хооронд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөн дундын эд хөрөнгийн маргаан байхгүй тогтоосон. См нь гэрлэлт цуцлахаас өмнө шүүхээр шийдвэрлүүлсэн тохиролцооноосоо буцаж хууль бусаар орон сууцад маань хууран мэхэлж орж суугаад зогсохгүй хүү бидний өмчлөлийн орон сууцыг маань булаан эзэгнэн амьдарч, орон гэрт минь оруулахгүй өнөөдрийг хүрч биднийг хохироож байна. Иймд хүү бид хоёрын зөрчигдсөн эрх ашигийг хамгаалан миний өмчлөлийн Баянгол дүүргийн 6дугаар хороо ... дугаар байр ... тоот байрлах орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа хариуцагч Смг тус орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч См шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие н.Б , дүү н.Бын “Вива сити” байрнаас гарч, одоо байгаа Баянгол дүүргийн 6 дугаар хороо, ... дугаар байр ... тоот байранд очиж амьдрахаар болсон тул би гарахаар болж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрлөө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ба нь хариуцагч Смд холбогдуулан Орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийншаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох Орон сууцнаас албадан гаргуулах тухай бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхньзүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэххэсгийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Баийн нэхэмжлэлтэй, Смд холбогдох орон сууцнаас албадан гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч См нь нэхэмжлэлийн шаардлага болох Орон сууцнаас албадан гаргуулах тухай бүхэлд нь хүлээн зөвшөөрсөнхариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 35,100 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн ураамжийн тал хувь болох 35,100төгрөгийг төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ АС