Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/03166

 

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/03166

Улаанбаатар хот

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

    Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ас би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, … дугаар байр …тоотод оршин суух, …регистртэй, Шанх овогт Эмээлийн Бын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол сургалтын 1- дугаар байр … тоотод оршин суух, … регистртэй, Хатагин овогт Н. Б холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Б миний бие 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр иргэн Н.Бат-Этэй 2 сарын хугацаатай мөнгө зээлэх гэрээ хийж сарын 5 хувийн хүүтэй 10,000,000 төгрөгийг зээлдүүлэхээр мөнгө зээлдүүлэх гэрээ хийж харилцан гарын үсэг зуралцан өгсөн.Зээлдэгч Н.Бат-Э нь 2 сарын дараа хүүгээ хугацаанд нь өгөлгүй гэрээг зөрчсөн боловч 2 сарын хүүг аваад дахин хойшлуулах хүсэлтийн дагуу хойшлуулсаар өнөөдрийг хүртэл мөнгө өгөлгүй утасны дугаараа сольж шалтаг шалтгаан тоочоод одоог хүртэл өгөхгүй байна. Иймд зээлийн гэрээний дагуу тохиролцсон ёсоор үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 2,000,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.    

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Тус шүүхэд нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч Н.Бат-Ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 12,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд харилцан тохиролцож 12,000,000 төгрөгийг хариуцагч Н.Бат-Э нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд сард 500,000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ. 

          

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Э.Б нь хариуцагч Н.Бат-Эд холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

           

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэлийн нийт үнийн дүн болох 12,000,000 төгрөгийг хариуцагч Н.Бат-Э нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл сард 500,000 төгрөг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаарзүйлүүдийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1Э.Бын нэхэмжлэлтэй, Н.Бат-Эд холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 12,000,000 төгрөггаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн нийт үнийн дүн болох 12,000,000 төгрөгийг хариуцагч Н.Бат-Э нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл сард 500,000 төгрөг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийгхэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг төсвийнорлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 87,475 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн ураамжийн тал хувь болох 87,475 төгрөгийг төгрөгийг тус тус гаргуулжнэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

ШҮҮГЧ                       А