| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2018/00012/И |
| Дугаар | 80 |
| Огноо | 2018-02-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 80
2018 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 148/ШШ2018/00080
Сэлэнгэ аймаг
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн /РД: 505587*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* утас: *******0/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомт дахь Хилийн *******лийн хяналтын албанд /итгэмжлэгдсэн төлөөлөгч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, ******* дугаар *******, ******* тоотод оршин суух Ө.Т*******/ холбогдох
Зээлээр худалдах худалдан авах гэрээний төлбөр 2,018,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* ХХК нь 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын алба-тай Ж******* тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрч тус албаны дарга Ю.А гарын үсэг зурж, тэмдэг дарсан. Гэрээний дагуу 5,168,000 төгрөгийн үнэ бүхий гар утас, дугаарыг 10 сарын хугацаатай зээлээр худалдан авсан боловч одоог хүртэл гэрээний үүргээ гүйцэтгээгүй, төлбөрөө бүрэн гүйцэтгээгүйн улмаас 1,*******45,600 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын алба-аас Ж******* тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ийн дагуу үндсэн төлбөр болох 1,*******45,600 төгрөгийг, гэрээний *******.*******-т заасан ...төлбөрийг төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,*******%-ийн алданги төлнө гэсний дагуу алданги 672,800 төгрөг, нийт 2,018,400 төгрөгийг гаргуулж, компанид учруулсан хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ:
... Жи мобайл ХХК нь Сэлэнгэ аймгийн Хилийн *******лийн хяналтын албанд холбогдуулан үндсэн төлбөр 1,*******45,600 төгрөг, алданги 672,800 төгрөг, нийт 2,018,400 төгрөгийг нэхэмжилсэн. Ажиллагааны явцад үндсэн төлбөрийг бүрэн, алдангиас 160,000 төгрөгийг төлж барагдуулсан тул үлдэгдэл алданги төлбөрөөс татгалзаж байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомт дахь Хилийн *******лийн хяналтын албанд холбогдуулан Зээлээр худалдах худалдан авах гэрээний төлбөр 2,018,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь үндсэн төлбөр 1,*******45,600 төгрөг, алданги 160,000 төгрөг төлснөөр нэхэмжлэгч нь алдангийн үлдэгдэл төлбөр 512,800 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь шүүхэд гаргасан ...ажиллагааны явцад үндсэн төлбөрийг бүрэн, алдангиас 160,000 төгрөгийг төлж барагдуулсан тул үлдэгдэл алданги төлбөрөөс татгалзаж байна... гэх тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 47,244.40 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 1,505,600 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж *******9,040 төгрөгийн тал хувь болох 19,520 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 19,520 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Жи-Мобайл ХХК нь хариуцагч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомт дахь Хилийн *******лийн хяналтын албанд холбогдуулан Зээлээр худалдах худалдан авах гэрээний төлбөр 2,018,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 47,244.40 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 1,505,600 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж *******9,040 төгрөгийн тал хувь болох 19,520 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 19,520 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь *******т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх *******т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.СОЁЛМАА