Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 90

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Нарийн бичгийн дарга: Р.Оюунсүрэн

            Улсын яллагч: Н.Ундрах,

            Хохирогч: Б.Бурмаа,

Иргэний нэхэмжлэгч: Ц.Бүдээ   

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Батмөнх,

            Шүүгдэгч: Э.Мөнхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Энхсайханы Мөнхбатад холбогдох 201616000078 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,

          Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2007.06.05-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор ЭХТА-ийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 сарын хорих ял оногдуулж ЭХЕА-ийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолын биелэлтийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

          Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2015.07.31-ний өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор ЭХТА-ийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулсан, 

Холбогдсон хэргийн талаар:

         Э.Мөнхбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр 2016 оны 03 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг Зүүн сайхны 05-27 тоотод оршин суух иргэн Б.Бурмаагийн гэрийн үүдний амбаар дээр байсан 33 кг 515 грамм ямааны хатаасан борц, Далангийн 04-03 тоот хашаанд оршин суух иргэн В.Хайшинхүүгийн гэрийн үүдний амбаар дээр байсан тэмээний 12 кг 730 грамм хатаасан борц зэргийг хулгайлж бусдад нийт 1.487.895 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ТОДОРХОЙЛОХ нь;

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Э.Мөнхбатын мэдүүлсэн: “...2016 оны 03 дугаар сарын 27-ны орой Галбадрахтай уулзсан чинь Галбадрах найз нь айлын хашаа дайрчихлаа ядаж байхад хүний машин жолоодож явсан юм. Машин нь эвдэрчихсэн тэгээд хашааны мөнгө гэх зэрэг зүйлүүд хэрэг болоод байна гэж байсан. Тэгээд надаас хулгай хийж бага сага ч гэсэн мөнгөнөөс нь өгье хамт явчих гэж гуйсан. Тэгэхээр нь би эхлээд зөвшөөрөөгүй. Тэгээд гэрт нь бид 2 шил архи буюу нэг 0,5 литрийн болон нэг 0,75 литрийн архи хувааж уусан. Тэгээд ууж байгаад би хамт хулгай хийхээр зөвшөөрсөн. Тэгээд цагийг нь мэдэхгүй байна нилээн орой Зүүн сайханд би тоотыг нь мэдэхгүй байна, Галбадрах энд нэг айлын амбаар дээр борц байгаа гэж байсан. Тэгээд Галбадрах тэр айлыг зааж очсон юм. Тэгээд хашааных нь хойд талаас хоёулаа хашааг нь давж орсон. Уг хашаан дотор ганц гэр байсан. Тэр гэрийн үүдний амбаар дээр байсан цагаан торон буюу элс шигшээд байдаг тор байдаг юм, тэрүүгээр хийсэн тортой борц байсан. Тэгээд тэрийг нь аваад Галбадрахын гэрт нь очсон. Галбадрахын гэрт нь тухайн үед хүн байгаагүй. Тэгээд гэрт нь оччихоод дахиад бид хоёр гарсан. Галбадрах өмнө нь харсан байсан гээд Далангийн голын хойд талд байх гэр хороолол руу явсан. Урдуураа задгай хашаагүй айл байсан. Хашаан дотор нь 3 гэр байсан. Түүний хамгийн баруун талын үүдэндээ цагаан амбаартай айл байсан. Тэрний амбаар дээр байсан цэнхэр ууттай борц байсан. Тэгээд түүнийг нь мөн хашааны урдаас нь задгай хэсгээс нь явж ороод авсан байсан юм. Тэгээд буцаад Галбадрахынд очсон. Тэгээд бид хоёр гарч такси бариад дахин архи аваад түүнийг ууж байтал өглөө болсон. Тэгээд би өглөө тэднийхээс гараад гэрлүүгээ харьсан. Галбадрах борцоо зарж мөнгө болгоно гэж байсан. Галбадрахад мөнгөний хэрэг байсан учраас өөрөө мөнгө болгоод аваг гэж би бодсон. Тэгээд би талийгаачтай уулзалдаагүй байж байсан чинь намайг цагдаагаас дуудсан. Би Цагдаа дээр ирсэн чинь надаас Галбадрахыг асуусан. Би Галбадрахын гэрийг зааж өгсөн боловч Галбадрах гэртээ байхгүй байсан. Тэгээд Галбадрах олдоогүй дахиад нэг хоносон. Тэгээд маргааш нь өглөө нь Галбадрахыг өөрийгөө боомилон амиа хорлоод нас барчихсан талаар дуулж сонссон. Тэр өр ширнээсээ болоод л боочихсон байх гэж бодож байна. Цагдаа энэ асуудлыг нь шалгасан байгаа. ... Анхны айлаас авсан борц нь бага малын борц байсан, харин дараагийн айлаас авсан борц нь тэмээний борц байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/, Үүрээ, Зул, бас нэг танихгүй залуу байсан. Би хаана байдаг юу хийдэг талаар мэдэх зүйл байхгүй. 2015 онд Улаанбаатар хотод дамжин өнгөрүүлэх шоронд хальт Үүрээ гэж залуутай танилцаад өнгөрсөн байсан. Бусдыг нь бол огт танихгүй. Өмнөговь аймгийн хүмүүс бол биш. Талийгаач л энэ хүмүүсийг танина. Үүрээ Зулаа гэх нэрнээс өөр зүйл мэдэхгүй байна. ...Үүрээ Зулаа хоёр хамт хулгай хийгээгүй. Гадаа тэр Зулаа, Үүрээ бас нэг танихгүй залуу \жолооч нь\ гурав машинд архи уучихсан байсан. Тэгээд талийгаач борц айлаас хулгай хийхдээ манай ах дүүгийнх байгаа юм гэж хэлсэн. Тэр гурав бол хулгайн борц гэдгийг бол мэдээгүй. Би тэр шөнөө Мөнхжаргал гэж хүнийд очиж борцоо зарах гэсэн боловч тэр залуу борцийг үзчихээд аваагүй. Тэр Мөнхжаргалд бас борцоо хулгайн борц гэж хэлээгүй байхад шөнө орой аягүй бол хулгайн юм байгаа гээд аваагүй юм. Би энэ гурвыг яриад байгаа нь энэ гурав хэдийгээр хулгай хийхэд оролцоогүй, мэдээгүй боловч хэдий хэмжээтэй байсныг харсан хүмүүс гэж хэлээд байгаа юм. ...Хэдий хэмжээний борц байсныг хоёр Мөнхжаргал хоёулаа харсан мэдэж байгаа. Хохирогч нарын мэдүүлгийг уншихад 8 ямаа, 1 тэмээний борц байсан гээд байгаа боловч тийм хэмжээний малын борц байгаагүй. ...Энхний борц нь цэнхэр өнгийн гараар оёод чихчихсэн 40 см өргөнтэй, ер нь 25 кг-ын шуудай шиг хэмжээтэй байсан. Нөгөө борц нь цагаан өнгийн сээтгэн уутанд байсан. Тэр нь 50 кг-ын уут шиг хэмжээтэй байсан. Тэр хоёрыг хоёуланг нь нийлүүлсэн чинь 25 кг-ын шуудай шиг хэмжээтэй цэнхэр уутны талаас арай дээгүүр хэмжээтэй болж байсан. Гэхдээ ясыг нь салгачихсан байхад тийм болж байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 129 дүгээр хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Мөнхбат мэдүүлэхдээ: ...мөрдөн байцаалтын шатанд болсон явдлын талаар мэдүүлсэн байгаа учраас нэмж ярих зүйл байхгүй гэв.

Хохирогч Б.Бурмаа мөрдөн байцаалтын шатанд болон шүүийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ”...2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр би гэртээ буюу Зүүн сайханы 05-27 тоотод нөхөр Цогбаатар, хүү Уугантөр нарын хамт хоносон. Би 00 цаг 30 минутын үед гадаа гарч бие засчихаад, хашааныхаа хаалга үүдийг шалгачихаад, үүдний амбаарын гэрлийг салгачихаад би орондоо ороод унтсан. Хүү бол эрт 22 цагийн үед унтсан байсан. Намайг унтах үед манай нөхөр сэрүүн зурагт үзээд байж байсан. Тэгээд нөхөр надаас хойш 30 минутын дараа унтсан гэж байсан. Тэгээд маргааш өглөө нь 2016 оны 03 дугаар сарын 28-ны өглөө 08 цагийн үед би хамгийн түрүүнд босоод гэрт ус буцалгаж тавьчихаад гал түлэхээр мод авахаар гарсан. Гадаа гараад амбаарын хажуугаас хагалсан түлээгээ аваад гэртээ орох гэтэл манай гэрийн үүдний амбаар дээр байсан цагаан шаргал өнгийн даавуун ууттай борц алга болсон байсан. Тэгээд гэртээ ороод нөхөр хүүхдээ дуудаад борц алга болсон талаар хэлж мэдэгдсэн. Цагдаад энэ талаар мэдэгдсэн. ...Би борцныхоо хэмжээг сайн мэдэхгүй байна. 8 ямааны цул мах борцолсон байсан. Барагцаагаар 30 кг илүү байсан байх. ...Гомдолтой байна, би хохирлоо барагдуулж авна. Үнэлгээтэй танилцсан, үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа, үнэлгээнд гаргасан мөнгийг нэхэмжилнэ. ...Би 8.75 кг ямааны борц хүлээн авлаа, үлдсэн борцны мөнгийг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг. /хх-ийн 25 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч В.Хайшинхүүгийн мэдүүлсэн: ”... 2016 оны 03 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө би гэртээ нөхөрийн хамт хоносон. Гэрийн үүдний амбаар дээр нэг шуудай тэмээний борц хийгээд хатаах санаатай тавьсан байсан. Тэгсэн өглөө босоод ирэхэд нөгөө борц маана хулгайд алдагдсан байсан. Угаасаа намайг орой унтахад борц байсан, уг нь бид гэртээ оруулж хонодог байсан тэр үед мартчихсан байсан. Гэрээр гадны хүн орж гараагүй. ...Ялаанаас хамгаалах цагаан өнгийн торыг хоёр давхарлаж том уут болгож оёоод борцоо хийсэн байсан, борц гүйцэт хатаагүй голдоо нойтон байсан барагцаагаар 20 гаран кг байсан байх. Борцыг 2015 оны 12 дугаар сарын дундуур тэмээ хүнс аваад махыг борцолсон байсан. Ер нь бид нар борцоо амбаар дээрээ тавиад хатаачихдаг байсан. ...Хулгайчийг олж өгөн хохиролыг барагдуулж өгнө үү хохирол барагдсан тохиолдолд гомдол санал байхгүй өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 29 дүгээр хуудас/, Манайхаас 12 кг 730 грамм борц хулгайд алдагдсан байна. Би өмнө өгсөн байцаалтандаа барагцаагаар алдагдсан борцоо хэлсэн, өнөөдөр алагдсан борцоо мөн барагцаагаар уутанд нь хийгээд жигнүүлж үзэхэд 12 кг 730 грамм болж байна. Иймээс би өнөөдөр жигнэж үзэж мэдүүлгээ газар дээр нь шалгуулж хэмжүүлсэн борцны хэмжээгээр борцоо нэхэмжилж байна. Би алдагдсан борцоо хулгайд алдахаас өмнө хэмжиж үзээгүй болохоор барагцаагаар хэлсэн, өнөөдөр мэдүүлгээ газар дээр нь шалгуулж алдагдсан борцны хэмжээгээ тодорхойллоо. гэх мэдүүлэг /хх-ийн 119 дүгээр хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ц.Бүдээ мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ... ”...Би 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт байрлах “Сондор” дэлгүүртээ байж байхдаа танихгүй залуугаас 8 килограмм ямааны борцийг 90000 төгрөгөөр худалдаж авсан юм. Гэтэл уг борц нь хулгайн борц байж таараад цагдаад хураалгасан. Иймд би уг борц худалдаж авсан 90000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг. /хх-ийн 32 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Улам-Өрнөхийн мэдүүлсэн: “...2016 оны 03 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө манай гэрийн өмнө талын амбаар дээр байсан ууттай борц хулгайд алдагдсан байсан. Тэр өдрийн өглөө нь би босоод гэрээс гарч бие засаад буцаад гэрт ороход амбаар дээр байсан ууттай борц байхгүй болсон байхаар нь би эхнэрийг аваад далд хийсэн юм байх гэж бодоод гэрт орж ирээд эхнэр Хайшинхүүгээс борц хаана хийсэн юм бэ гэхэд тэр амбаар дээр байгаа гэхээр нь би байхгүй байна гэж хэлсэн тэгээд хулгайд алдсанаа мэдсэн. ...борцоо аваад ялаанаас хамгаалах цагаан өнгийн торыг давхарлаж байгаад уут болгож оёоод түүндээ хийсэн байсан, барагцаагаар 20 гаран кг борц байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч У.Батчулууны мэдүүлсэн: “...Манай ээжийг Хайшинхүү гэдэг юм. Бид нар нэг хашаанд амьдардаг юм. Тэгээд 2016 оны 03 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө манай ээж гэрийнхээ үүдний амбаар дээрээ тавьчихсан тэмээний борцоо алдчихсан юм. 2016 оны 03 дугаар сарын 28-ны өглөө ээж 10-11 цагийн үед гэрт орж ирээд амбаар дээр байсан борц алга болчихсон байна одоо яахав гэж орж ирсэн. Тэгээд гараад харсан чинь борц нь байхгүй байсан. ...20 орчим килограмм борц байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Цогбаатарын мэдүүлсэн: “...2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр эхнэр Бурмаа болон том хүү Уугантөрийн хамт гэртээ хоносон. Хүү Уугантөр түрүүлээд унтсан. Түүний дараа эхнэр унтсан байх. Би хамгийн сүүлд 00 цагийн үед унтсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр унтаж байтал эхнэр намайг босоорой амбаар дээр байсан ууттай борц алга болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд босоод хартал гэрийн урд талд байх үүдний амбаар дээр байсан шаргалдуу өнгөтэй даавуун ууттай байсан ямааны борц алга болсон байсан. ... Ганц том уутай 30 гаруй килограмм ямааны борц байсан. Бүрэн хатсан борц байсан. 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр билүү 12 дугаар сарын эхээр 8 ямаа авч борцолсон байсан юм. Борцноосоо огт идээгүй байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/, Манай гэрээс хулгайд алдсан борц нь даавуун ууттай байсан. Уутыг бор хул өнгийн даавуугаар хийсэн. Хааш хаашаагаа 90 см-ын хэмжээтэй уутанд байсан. Манайх 8 ямааг борцлоод бага зэргийн ястай нь хамт хийсэн байсан. Би ганцаараа өргөөд дийлдэггүй байсан, хүнтэй хамт өргөж байж амбаар дээр гаргадаг байсан. ...Манайхаас алдагдсан борц нь дандаа ямааны борц байсан, бага зэргийн бага малын хавирга, нуруу зэрэг зүйл байсан. Тийм ч их ястай борц байгаагүй. Дараа нь манайд хүлээлгэж өгсөн борцонд манайхаас алдагдсан борц байгаагүй өөр өөр борц байсан. ...Манайхаас алдагдсан борц нь зориуд борц хийх гэж бэлтгэсэн уутанд хийсэн борц байсан. Угаасаа хатаах гэж байгаа борцыг будааны уут, сатуркан уутанд хийддэггүй. Харин хатаад идэж байгаа борцыг бол хийж болдог. Манай борц нь хатсан борц байсан ч гэсэн уутнаас нь гаргаагүй байсан. ...Манайх борцоо дөрвөлжлөөд шоо шиг хэлбэртэйгээр бэлтгэсэн байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 121 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Төрмөнхийн мэдүүлсэн: “...Би 15-16 настайгаасаа одоо хүртэл мал маллаж байна. Нэг бүдүүхэн ямаа борцлоод сайн хатвал 5-6 килограмм болох байх. Тэмээ биеийн том жижигээсээ болоод янз янз болно. Бүдүүхэн том тэмээнээс лав 70 килограммын шуудайгаар 3 ширхэг болдог юм. Харин хэдэн килограмм болдгийг сайн мэдэхгүй байна. Би хиллэж зарж байгаагүй болохоор сайн мэдэхгүй юм байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 120 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Га.Мөнхжаргалын мэдүүлсэн: “...2016 оны 03 дугаар cap гарсан байсан санагдаж байна. Тэр шөнө би дунд сайхны 4-5 тоот хашаандаа гэрт унтаж байсан. Шөнө 02 цагийн үед Мөнхбат гэрт ороод ирсэн. Жоохон хоолны борц байна хоолны мөнгө өгөөд авахгүй юу гэж хэлэхээр нь би нэг кг нь хэдэн төгрөг юм бэ гэхэд тэр надад 10.000 төгрөгөөр ав гэж хэлсэн. Тэгсэн тэр 25 кг уутны талаар борц аваад явж байсан. Удаагүй араас нь Галбадрах орж ирээд нэг кг-ыг нь 10.000 төгрөгөөр ав гэж хэлээд байсан. Тэр хоёрын авч явсан ууттай борц нь жижиг жижиг ястай борц байсан. Шөнө байсан болохоор надад нээх сонин борц юм шиг санагдсан. Би хулгайн борц биш биздээ гэхэд Мөнхбат надад хөдөө мал малладаг айлаасаа авсан борц гэж хэлсэн. Би тэр хоёроос борцыг нь аваагүй гаргасан. ...Мөнхбат, Галбадрах хоёр шөнө хашаа даваад орж ирсэн хэнтэй хамт явж байсныг мэдээгүй. Мөнхбаттай хамт явсан Галбадрах нь ямааны гоё борц байгаа гэж хэлж байсан. Мөнхбат болохоор хоёр шил архины мөнгөөр авчих гэж хэлээд байсан. Би тухайн үед тэр ууттай борцыг жигнэж үзсэн, одоо хэдэн кг байсныг нь санахгүй байна. 25 кг-ын тал ууттай борц байсан санагдаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 122 дугаар хуудас/.

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Гэ.Мөнхжаргалын мэдүүлсэн: “...би одоо хэдэн сарын хэдний өдөр байсныг нь санахгүй байна. Би тэр өдөр Мөнхжаргалынд унтаж байсан чинь шөнө 02 цагийн үед Мөнхбат гаднаас эхлээд орж ирээд борц авах уу хоёр шил архинаас өгөх гэсэн юм гэж Мөнхжаргалд хэлж байсан. Араас нь Галбадрах ороод ирсэн. Тэгсэн Мөнхжаргал би борцыг авахгүй гэхэд Галбадрах би хөдөө мал малладаг хүнээсээ авсан юм, тэр хүн надад өгөх ёстой байсан юм гэж хэлээд байсан. Тэгээд тэр 10.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн чинь Мөнхжаргал би борцыг авахгүй гэж хэлсэн, нөгөө хоёр гараад явсан. ...Тухайн үед Мөнхжаргал Мөнхбатын авчирсан борцыг жигнэж үзсэн, одоо хэдэн кг байсныг нь санахгүй байна дараа нь Мөнхбат надад хэлэхдээ 8 кг борц байсан гэж хэлж байсан. Мөнхбатын авч явсан борц нь давуун өндөр нь 60 орчин см өндөртэй өргөн нь 40 хавьцаа см-тай уут байсан. Борц нь уутны талаар байсан. Бага малын борц байсан, би уутыг сөхөөд харахад дээр нь хавирга сээр байсан болохоор ястай борц байна гэж би бодоод өнгөрсөн. Мөнхбат Галбадрах хоёрыг хэнтэй хамт явж байсныг нь мэдэхгүй байна. Би Мөнхбатын авч явсан борцыг хулгайнх байсан гэдгийг нь мэдээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 123 дугаар хуудас/.

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Өсөхбаярын мэдүүлсэн: “...Би сургуульд суугаагүй, 20 гаран жил Өмнөговь аймгийн Булган суманд мал маллаж байна. Хөдөө мал дээр төрснөөсөө хойш байна. ...Дунд зэргийн ямаанаас 3 кг борц гарна. Дунд зэргээс дээш ямаанаас 4 гаран кг борц гарна. Ерөнхийдөө ямаанаас дунджаар 4 орчим кг борц гардаг, гэхдээ нойтон хатсанаас шалтгаална. ... Дунджаар ямаанаас ястайгаа нийлээд 8 орчим кг борц гарна” гэх мэдүүлэг /хх-ийн 122 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Галмандахын мэдүүлсэн: “...2016 оны 05 дугаар сард байх, би cap өдрийг нь сайн санахгүй байна. Нэг орой 23-00 цагийн үед болов уу намайг гэртээ байж байсан чинь гаднаас манай талийгаач ах Галбадрах нилээд амьсгаадсан байдалтай орж ирсэн. Юу болов, яагаад амьсгаадаад байгаа юм гэж асуухад хүнтэй муудалцаад зугтаад явж байна гээд орж ирсэн. Удалгүй манай хашааны зүүн хойд талын буланд байх төмөр пин түн гээд дуугараад хүн хашаа даваад ороод ирэх шиг болсон. Тэгсэн чинь талийгаач Галбадрахын найз Мөнхбат байсан. Мөнхбат гэрт орж ирсэн. Тэгээд тэр хоёр орж ирээд нээх юм яриагүй байж байгаад удалгүй буцаад гараад явцгаасан. Би араас нь гартал Мөнхбат манай гэрийн зүүн хойд талд байх цагаан пин дээрээс шуудайтай зүйл буулгаж байсан. Наад шуудаатай юм чинь юу юм бэ? гэж асуусан чинь борц гэж хэлсэн. Яах гэж байгаа юм гэж асуусан чинь зарах гэж байгаа юм аа, ястай борц ялгана гэж ярьж байсан. Тэгээд Мөнхбат манай талийгаач ах Галбадрахтай хамт шуудайтай борцоо аваад явсан. Хаашаа явсныг нь мэдэхгүй. Тэгээд би гэртээ орсон. Шөнө 03 цагийн үед Мөнхбат, талийгаач ах Галбадрах хоёр ирээд 1 шил архи гаргаад хоёулаа хувааж уусан. Тэгээд Мөнхбат нь хотоос хэдэн хүмүүс ирж байгаа тэрийг тосно гээд явсан. Тэгээд талийгаач надтай цуг хоносон. Би өглөө босоод хичээлдээ явсан. Намайг байж байх хугацаанд Мөнхбат дахиж ирээгүй. Үүнээс 1 хоногийн дараа талийгаач Галбадрах гэртээ өөрийгөө боогоод нас барчихсан юм. Юунаас болсон талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 126 дугаар хуудас/

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8 дүгээр хуудас/

- Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11 дүгээр хуудас/

- Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13 дугаар хуудас/

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16 дугаар хуудас/

- Мэдүүлэг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-21 дүгээр хуудас/

- “Ашид билгүүн” ХХК-ны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/

- Шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 56-62, 63-70 дугаар хуудас/

- Өмнөговь аймаг Даланзадгад сум 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 71 дүгээр хуудас/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 72 дугаар хуудас/.

- Мэдүүлэг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 130-133 дугаар хуудас/  зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Э.Мөнхбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр 2016 оны 03 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг Зүүн сайхны 05-27 тоотод оршин суух иргэн Б.Бурмаагийн гэрийн үүдний амбаар дээр байсан 33.515 кг ямааны хатаасан борцыг хулгайлсан болох нь

хохирогч Б.Бурмаагийн мэдүүлсэн ”...2016 оны 03 дугаар сарын 28-ны өглөө 08 цагийн үед би хамгийн түрүүнд босоод ...Гадаа гараад амбаарын хажуугаас хагалсан түлээгээ аваад гэртээ орох гэтэл манай гэрийн үүдний амбаар дээр байсан цагаан шаргал өнгийн даавуун ууттай борц алга болсон байсан. Гомдолтой байна, би хохирлоо барагдуулж авна. Үнэлгээтэй танилцсан, үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа, үнэлгээнд гаргасан мөнгийг нэхэмжилнэ. ...Би 8.75 кг ямааны борц хүлээн авлаа, үлдсэн борцны мөнгийг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг. /хх-ийн 25 дугаар хуудас/, гэрч С.Цогбаатарын мэдүүлсэн: “...2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр эхнэр Бурмаа болон том хүү Уугантөрийн хамт гэртээ хоносон. ...Тэгээд маргааш өглөө нь буюу 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр унтаж байтал эхнэр намайг босоорой амбаар дээр байсан ууттай борц алга болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд босоод хартал гэрийн урд талд байх үүдний амбаар дээр байсан шаргалдуу өнгөтэй даавуун ууттай байсан ямааны борц алга болсон байсан. ... Ганц том уутай 30 гаруй килограмм ямааны борц байсан. Бүрэн хатсан борц байсан. 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр билүү 12 дугаар сарын эхээр 8 ямаа авч борцолсон байсан юм. Борцноосоо огт идээгүй байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/, Манай гэрээс хулгайд алдсан борц нь даавуун ууттай байсан. Уутыг бор хул өнгийн даавуугаар хийсэн. Хааш хаашаагаа 90 см-ын хэмжээтэй уутанд байсан. ...Манайхаас алдагдсан борц нь дандаа ямааны борц байсан, бага зэргийн бага малын хавирга, нуруу зэрэг зүйл байсан. ...Манайх борцоо дөрвөлжлөөд шоо шиг хэлбэртэйгээр бэлтгэсэн байсан. гэх мэдүүлэг /хх-ийн 121 дүгээр хуудас/, гэрч Га.Мөнхжаргалын мэдүүлсэн: “...2016 оны 03 дугаар cap гарсан байсан санагдаж байна. Тэр шөнө би дунд сайхны 4-5 тоот хашаандаа гэрт унтаж байсан. Шөнө 02 цагийн үед Мөнхбат гэрт ороод ирсэн. Жоохон хоолны борц байна хоолны мөнгө өгөөд авахгүй юу гэж хэлэхээр нь би нэг кг нь хэдэн төгрөг юм бэ гэхэд тэр надад 10.000 төгрөгөөр ав гэж хэлсэн. Тэгсэн тэр 25 кг уутны талаар борц аваад явж байсан. Удаагүй араас нь Галбадрах орж ирээд нэг кг-ыг нь 10.000 төгрөгөөр ав гэж хэлээд байсан. Тэр хоёрын авч явсан ууттай борц нь жижиг жижиг ястай борц байсан. ...25 кг-ын тал ууттай борц байсан санагдаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 122 дугаар хуудас/, гэрч Гэ.Мөнхжаргалын мэдүүлсэн: “...би одоо хэдэн сарын хэдний өдөр байсныг нь санахгүй байна. Би тэр өдөр Мөнхжаргалынд унтаж байсан чинь шөнө 02 цагийн үед Мөнхбат гаднаас эхлээд орж ирээд борц авах уу хоёр шил архинаас өгөх гэсэн юм гэж Мөнхжаргалд хэлж байсан. Араас нь Галбадрах ороод ирсэн. Тэгсэн Мөнхжаргал би борцыг авахгүй гэхэд Галбадрах би хөдөө мал малладаг хүнээсээ авсан юм, тэр хүн надад өгөх ёстой байсан юм гэж хэлээд байсан. Тэгээд тэр 10.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн чинь Мөнхжаргал би борцыг авахгүй гэж хэлсэн, нөгөө хоёр гараад явсан. ...Бага малын борц байсан, би уутыг сөхөөд харахад дээр нь хавирга сээр байсан болохоор ястай борц байна гэж би бодоод өнгөрсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 123 дугаар хуудас/-үүд болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8 дугаар хуудас/, Эд зүйх хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16 дугаар хуудас/, Мэдүүлэг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-21 дүгээр хуудас/, шүүгдэгч Э.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн...”Галбадрах энд нэг айлын амбаар дээр борц байгаа гэж байсан. Тэгээд Галбадрах тэр айлыг зааж очсон юм. Тэгээд хашааных нь хойд талаас хоёулаа хашааг нь давж орсон. Уг хашаан дотор ганц гэр байсан. Тэр гэрийн үүдний амбаар дээр байсан цагаан торон буюу элс шигшээд байдаг тор байдаг юм, тэрүүгээр хийсэн тортой борц байсан. Тэгээд тэрийг нь аваад Галбадрахын гэрт нь очсон. Галбадрахын гэрт нь тухайн үед хүн байгаагүй. Тэгээд гэрт нь оччихоод дахиад бид хоёр гарсан. Галбадрах өмнө нь харсан байсан гээд Далангийн голын хойд талд байх гэр хороолол руу явсан. Урдуураа задгай хашаагүй айл байсан. Хашаан дотор нь 3 гэр байсан. Түүний хамгийн баруун талын үүдэндээ цагаан амбаартай айл байсан. Тэрний амбаар дээр байсан цэнхэр ууттай борц байсан. Тэгээд түүнийг нь мөн хашааны урдаас нь задгай хэсгээс нь явж ороод авсан байсан юм” гэх мэдүүлгээр, Мэдүүлэг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 132-133 дугаар хуудас/ зэргээр,

Мөн Далангийн 04-03 тоот хашаанд оршин суух иргэн В.Хайшинхүүгийн гэрийн үүдний амбаар дээр байсан тэмээний 12.730 кг хатаасан борцыг хулгайлсан болох нь

хохирогч В.Хайшинхүүгийн мэдүүлсэн: ”... 2016 оны 03 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө би гэртээ нөхрийн хамт хоносон. Гэрийн үүдний амбаар дээр нэг шуудай тэмээний борц хийгээд хатаах санаатай тавьсан байсан. Тэгсэн өглөө босоод ирэхэд нөгөө борц маань хулгайд алдагдсан байсан. Угаасаа намайг орой унтахад борц байсан,...Ялаанаас хамгаалах цагаан өнгийн торыг хоёр давхарлаж том уут болгож оёоод борцоо хийсэн байсан, борц гүйцэт хатаагүй голдоо нойтон байсан барагцаагаар 20 гаран кг байсан байх. ...Хулгайчийг олж өгөн хохиролыг барагдуулж өгнө үү хохирол барагдсан тохиолдолд гомдол санал байхгүй өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 29 дүгээр хуудас/, Манайхаас 12 кг 730 грамм борц хулгайд алдагдсан байна. Би өмнө өгсөн байцаалтандаа барагцаагаар алдагдсан борцоо хэлсэн, өнөөдөр алагдсан борцоо мөн барагцаагаар уутанд нь хийгээд жигнүүлж үзэхэд 12 кг 730 грамм болж байна. Иймээс би өнөөдөр жигнэж үзэж мэдүүлгээ газар дээр нь шалгуулж хэмжүүлсэн борцны хэмжээгээр борцоо нэхэмжилж байна. Би алдагдсан борцоо хулгайд алдахаас өмнө хэмжиж үзээгүй болохоор барагцаагаар хэлсэн, өнөөдөр мэдүүлгээ газар дээр нь шалгуулж алдагдсан борцны хэмжээгээ тодорхойллоо. гэх мэдүүлэг /хх-ийн 119 дүгээр хуудас/, гэрч Э.Улам-Өрнөхийн мэдүүлсэн: “...2016 оны 03 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө манай гэрийн өмнө талын амбаар дээр байсан ууттай борц хулгайд алдагдсан байсан. Тэр өдрийн өглөө нь би босоод гэрээс гарч бие засаад буцаад гэрт ороход амбаар дээр байсан ууттай борц байхгүй болсон байхаар нь би эхнэрийг аваад далд хийсэн юм байх гэж бодоод гэрт орж ирээд эхнэр Хайшинхүүгээс борц хаана хийсэн юм бэ гэхэд тэр амбаар дээр байгаа гэхээр нь би байхгүй байна гэж хэлсэн тэгээд хулгайд алдсанаа мэдсэн. ...борцоо аваад ялаанаас хамгаалах цагаан өнгийн торыг давхарлаж байгаад уут болгож оёоод түүндээ хийсэн байсан, барагцаагаар 20 гаран кг борц байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/-үүд болон хохирогч В.Хайшинхүүгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 3 дугаар хуудас/, Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11 дүгээр хуудас/, Мэдүүлэг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-21 дүгээр хуудас/, шүүгдэгч Э.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Мөнхбат нь Т.Галбадрахтай бүлэглэж, давтан үйлдлээр шууд санаатай, шунахай сэдэлтээр бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх боловч Т.Галбадрах нас барсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, Эрүүгийн хэргээс зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Мөнхбатад холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт цугларсан нотлох баримтаар хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Иймд шүүгдэгч Э.Мөнхбатыг бусадтай бүлэглэж, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Мөнхбат нь 2007.06.05-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор ЭХТА-ийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 сарын хорих ял оногдуулж ЭХЕА-ийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолын биелэлтийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2015.07.31-ний өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор ЭХТА-ийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулсаныг 2016 оны 08 сарын 11-ний өдөр баталсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэлээс өршөөн хэлтрүүлсэн байх тул анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Э.Мөнхбат анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх, согтуугаар бүлэглэж, давтан үйлдлээр гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.2 дах хэсэгт зааснаар шүүх ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Э.Мөнхбатад хорихоос өөр хөнгөн төрлийн ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бурмаагийн  33 кг 515 грамм ямааны борц хулгайлж 1105995 төгрөг, хохирогч В.Хайшинхүүгийн 12 кг 730 грамм тэмээний борцыг хулгайлж 381900 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон “Ашид билгүүн” ХХК-ны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас/ зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Хохирогч Б.Бурмаад мөрдөн байцаалтын шатанд хулгайд алдагдсан 33 кг 515 грамм ямааны борцноос 8 кг 870 грамм борцыг буцаан хүлээлгэн өгсөн болох нь хураан авах тогтоол, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байх тул хохирогч Б.Бурмаад төлөгдөөгүй үлдсэн хохирлыг 24 кг 645 грамм гэж тооцож 813285 төгрөгийг, хохирогч В.Хайшинхүүд 381900 төгрөгийг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Ц.Бүдээгийн нэхэмжилсэн 90 000 төгрөгийг тус тус гэм буруутай этгээдээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Мөнхбат нь цагдан хоригдсон хоноггүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.