Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 111

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.*******, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ж.*******, хариуцагч ******* ХХК-ны төлөөлөгч Л.*******, хариуцагч ******* ХХК-ны төлөөлөгч Н.*******, хариуцагч *******ын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн ******* сумын ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн барилга угсралтын , барилгын зураг төслийн ******* ХХК, Завхан аймаг дахь -ын газарт холбогдох Завхан аймгийн ******* сумын төвд баригдсан 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгад үүссэн хагарал, эвдрэлийн засвар бэхэлгээг 209,376,418 төгрөгт багтаан хийлгүүлэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ж.******* шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2010 онд ******* ХХК гүйцэтгэгчээр ажиллаж 50 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга ашиглалтанд орсон. Ашиглалтад орсноосоо хойш 1 жилийн хугацаанд үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан боловч 2012 оны 07 сард барилгад цууралт үүсч тухайн барилгад үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон талаар хяналтын дүгнэлт гаргаж актлагдсан. Тэгээд түүнээс хойш энэ асуудлын талаар хөөцөлдөхгүй байж байгаад 2014 оны 01 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнээс хойш 2 гаруй жилийн хугацаанд гэр цэцэрлэгт үйл ажиллагаа явуулж байна. Хүйтэн сэрүүний улиралд гэр цэцэрлэгт үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа учраас энэ асуудлын хүрээнд тодорхой ямар нэгэн шийдэлд хүрэх шаардлагатай байна. Тодорхой ямар нэгэн шийдэлд хүрснээр хүүхэд багачууд маань тохь тухай орчинд сурч хүмүүжих, эцэг эхчүүдийн сэтгэл ханамж дээшлэх юм. Тиймээс энэ барилгын хагарал гэмтлийг тодорхойлж, эвлэрэл гэмтлийг засах. Хэрвээ засах боломжгүй гэж үзэх юм бол би тухайн байгууллагыг төлөөлж цаашид дахин өөр барилга бариулах ажлыг хөөцөлдөх шаардлагтай байгаа юм.

Би өөрөө барилгын мэргэжилтэй хүн биш учраас засварын ямар ажил хийхийг хэлж мэдэхгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тухайн барилга нь байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр хагарал үүссэн учраас засварлах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байна лээ. Шүүхээс томилсон шинжээчийн үнэлэснээр 209,376,418 төгрөгөнд засварлах юм байна гэсэн. Тиймээс 209,376,418 төгрөгт багтаан засварын ажил хийлгүүлэхийг даалгуулах нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Хариуцагч барилгын ******* ХХК-ны төлөөлөгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 онд ийн дүгнэлт гарч барилгыг актласнаас хойш барилгын эвдрэл гэмтлийн шалтгаан нөхцлийн талаар судалж, тодруулах талаар өнөөдрийг хүртэл явсан. Эвдрэл үүссэн цагаас эхлэн миний хэлж тавьсан санал бол энэ барилгын суурь хөрсөнд геологийн дүгнэлт хийгдээгүй байсан. Одоо бол геологийн дүгнэлт гарсан байна. Энэ дүгнэлтийн дагуу асуудлыг шийдвэрлэх байх гэсэн бодолтой байна. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд барилгыг засварлах тухай байсан. Барилгыг засварлахын тулд эвдрэлийн шалтгаан нөхцлийг судалж тогтоох ёстой байсан. Тэгээд энэ шалтгаан нөхцлийг судалж үзэхэд эвдрэл гэмтэл нь байгалийн хүчин зүйлийн нөлөөнөөс болж үүссэн байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан учраас гүйцэтгэгч байгууллагын зүгээс зураг төслийн дагуу барьж гүйцэтгэсэн учраас энэ эвдрэл гэмтлийг хариуцахгүй гэв.

Хариуцагч Завхан аймгийн *******ын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ цэцэрлэгийн барилга нь 2010 онд ашиглалтын орсон барилга юм. Энэ барилгыг барихад геологийн дүгнэлт хийгдээгүй гэсэн асуудал үүсээд байгаа. Мон эко тек компаний дүгнэлтээр тухайн барилгад эмнэлэгийн барилгын геологийн дүгнэлтийг ашиглаж барилгыг бариулсан байгаа. ******* сумд газрын хөрсний гэсэлт их байгаа. ******* сумд сүүлийн үед баригдсан бүх барилгууд хөдөлгөөнд орж эхэлсэн, хананд нь цууралт үүссэн. ******* сумд 1 давхар модон барилга л барихгүй юм бол болохгүй юм байна гэсэн дүгнэлт гарсан юм байна лээ. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнөөс хамаарч эвдрэл гэмтэл үүссэн учраас манай байгууллага хариуцлага хүлээхгүй гэж үзэж байна гэв.

Хариуцагч ******* ХХК-ны төлөөлөгч Н.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компаний зүгээс зураг төслийг боловсруулаад улсын экспертизээр батлуулсан. Захиалагч байгууллага нь зохиогчийн хяналтаа ч хийлгээгүй, комиссоо ч дуудалгүй ашиглалтанд хүлээж авсан байгаа учраас манай компани хариуцлага хүлээхгүй гэдэг байр суурин дээрээ бат зогсож байна. Сүүлд гарсан шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Тэгэхээр тухайн барилгыг барихад эмнэлэгийн барилгын геологийг ашиглаж болохгүй юм бол байгаагүй юм байна. Ер нь нийтдээ сумын төвийн бүсэд гэсэлт явагдаж байгаа байгалийн хүчин зүйлээс хамаарч энэ барилгад эвдрэл гэмтэл үүссэн юм байна гэж үзэж байна гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын  нь Завхан аймгийн барилга угсралтын ******* ХХК, барилгын зураг төслийн ******* ХХК болон Завхан аймгийн Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газарт холбогдуулан Завхан аймгийн ******* сумын төвд баригдсан 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгад үүссэн хагарал, эвдрэлд засвар бэхэлгээг 209,376,418 төгрөгт багтаан хийлгүүлэхийг даалгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Завхан аймгийн барилга угсралтын ******* ХХК, барилгын зураг төслийн Батпорект ХХК, Завхан аймгийн *******ын газар нар нь хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар маргасан.

Шүүх хуралдаанаар тухайн хэргийг хэлэлцэх үед Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул шүүх хэргийг хянэн шийдвэрлэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх хот байгуулалт, барилга захиалагчийн алба нь 2007 оны 09-р сарын 25-ны өдөр Завхан аймгийн барилга угсралтын ******* ХХК-тай Завхан аймгийн ******* сумын 50 ортой цэцэрлэгийн барилгыг барихаар, ******* ХХК нь уг барилгыг 58,000,000 төгрөгөөр барьж өгөхөөр тохиролцож барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байна.

Улмаар захиалагч Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх хот байгуулалт, барилга захиалагчийн алба нь 2008 оны 04-р сарын 07-ны өдөр, мөн 2009 оны 09-р сарын 21-ний өдөр Завхан аймгийн барилга угсралтын ******* ХХК-тай Завхан аймгийн ******* сумын 50 ортой цэцэрлэгийн барилгыг барих нэмэлт гэрээнүүдийг дахин байгуулж нийт гэрээний үнийг 128,200,000 төгрөг байхаар тохиролцжээ.

Гэрээнд заасны дагуу Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх хот байгуулалт, барилга захиалагчийн алба нь Завхан аймгийн ******* сумын төвд баригдах 50 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгыг бариулах захиалгыг өгснөөр ******* ХХК нь захиалсан 50 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгыг барьж 2010 оны 06-р сарын 10-ны өдөр хүлээлгэн өгч, улмаар 2010 оны 07-р сарын 05-ны өдөр барилга ашиглалтанд орсон хэргийн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын цэцэрлэг нь уг барилгад эвдрэл гэмтэл гарсан учир 209,376,418 төгрөгт дахин засварлуулахыг даалгахаар шүүхэд нэхэмжлэл ирүүлж нэхэмжлэлийн үндэслэлээ ...2010 онд ******* ХХК-ны гүйцэтгэсэн 50 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга ашиглалтанд орсон ба 2012 оноос цууралт хагарал үүссэн тул Мэргэжлийн хяналтын ерөнхийн газрын инженер техникийн дүгнэлтийг үндэслэн энэхүү нэхэмжлэлийг ******* сумын багш ажиллагсад, хүүхэд, эцэг, эхийг төлөөлж гаргаж байна .... гэж тайлбарлаж байгаа болно.

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д ...барилга байшингийн доголдол, дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш 3 жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно..., 349.2-т ...хууль буюу гэрээнд баталгаат хугацаа заасан бөгөөд уг хугацааны дотор ажлын дутагдлыг илрүүлсэн бол гомдлын шаардлага гаргах хугацааг дутагдал илрүүлсэн өдрөөс эхлэн тоолно..., зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 6-д захиалагчийн буруутай үйл ажиллагаанаас бус барилгын ажилд гарсан доголдол, чанарын дутагдлыг барилга ашиглалтанд орсноос хойш 3 жил, дулаан халаалтын системд гарсан доголдол дутагдалд 6 сарын баталгаат хугацаа өгөх ба үүнийг барилгыг хүлээн авсан өдрөөс мөрдөж эхлэх бөгөөд баталгаат хугацааны дотор гарсан доголдлыг өөрсдийн хөрөнгөөр шийдэх болно гэж тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалт болон гэрээний заалтаас үзвэл нэхэмжлэгч нь барилгыг хүлээн авсан 2010 оны 06-р сарын 10-ны өдрөөс хойш 2013 оны 06-р сарын 10-ны өдөр хүртэлх 3 жилийн дотор дутагдлын талаар гомдлын шаардлага гаргах, эсхүл энэ хугацаанд илрүүлсэн дутагдлын талаарх шаардлагыг илрүүлсэн өдрөөс хойш 3 жилийн дотор гаргах эрхтэй гэж үзнэ.

Гэтэл нэхэмжлэгч нь 2010 оны 06-р сарын 10-ны өдөр цэцэрлэгийн барилгыг хүлээн авч, бодитой эзэмшиж, ашиглаж ирснээс хойш хууль буюу гэрээнд заасан 3 жилийн дотор уг барилгын талаар ямар нэг шаардлага гаргаагүй бөгөөд доголдлын талаар баталгаат хугацаа өнгөрсний хойно 2013 оны 10-р сарын 17-ны өдөр мэдэж, шүүхэд 2015 оны 01-р сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Нөгөө талаар Завхан аймгийн ******* сумын төвд баригдсан 50 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга нь 2010 онд ашиглалтанд орсон ба 2013 оны 09-р сарын 26-ны өдрөөс эхлэн илэрсэн зөрчлийг арилгах хүртэл уг барилгад үйл ажиллагаа явуулахыг түр зогсоохоор Завхан аймгийн МХГ-аас акт тогтоосон байна.

Барилгын эвдрэл гэмтлийн шалтгааныг нарийвчлан тогтоолгох зорилгоор  ХХК-ийн шинжээчид уг барилгад үзлэг хийн дүгнэлт гаргажээ. Уг дүгнэлтэд: 1. ийн барилгын суурь тавигдсан олон жилийн цэвдэг буурь хөрсний гэсэлтийн суултын нөлөөгөөр барилгын суурь, даацын болон хамар хананууд хэв гажилтад орсон байна.

2. ийн болон Эрүүл мэндийн барилгуудын талбайн инженер-геологийн нөхцөл, ялангуяа олон жилийн цэвдэг хөрсний шинж чанарыг харьцуулах зорилгоор цэцэрлэгийн барилгын талбайд 10-30.5 м гүнтэй 8 цооног, ийн барилгын талбайд 10.0 м гүнтэй 2 цоонг өрөмдөж, хөрсний дээж авч, олон жилийн цэвдэг хөрсний температур, дулаан-физикийн үзүүлэлтүүдийг хээрийн нөхцөлд тодорхойлов. Өрөмдлөг, температурын хэмжилт, хэмжилтээр дээрх 2 талбайд дөрөвдөгчийн настай аллюви-пролювийн гаралтай цэвдэгт тогтоцтой, элсэн чигжээстэй сайр, сайрган хөрс, элсэн илэрсэн ба олон жилийн цэвдэр хөрсний дээд хил 2.5 м гүнээс илэрч, 2.7-3.5 м гүнд усаар ханасан гэсгэлэн үе үүссэн байна. Энэ нь ийн барилгын талбайн болон Эрүүл мэндийн барилгын талбай инженер-геологийн нөхцөлийн хувьд ойролцоо байгааг батлагдаж байна.

3. Цэвдэг хөрсний горимд Дэлхийн уур амьсгалын дулаарал хэрхэн нөлөөлж байгааг ******* сумын нутаг дэвсгэрт, тодруулбал ийн барилгын талбайд, ийн барилгын талбайд, Цаг уурын станцын талбайд байгуулсан цэвдэг хөрсний температурын гормын мониторингийн системийн мэдээ, өрөмдлөг, дээжлэлт, хээрийн туршилтын ажлуудын үр дүнгээр тогтоов.

4. Тодруулбал, ******* сумын нутаг дэвсгэрт тархсан олон жилийн цэвдэг хөрс 2.5-3.4 м орчим гүнд гэсэлтэд орсноор энэ гүнд хөрсний усаар ханасан гэсгэлэн үе үүсч байгааг ийн барилгын хананд шахаж өрөмдсөн 3 дугаар цооногт 2-3.5 м гүнд байрлуулсан температурын НОВО-нд 2017 оны 11 дүгээр сарын 21-нээс 2018 оны 1 дүгээр сарын 21-ний өдрүүдэд хураагдсан мэдээллээр хөрсний температур 0.021-0.0510С-ийн хооронд хэлбэлзэж байгаагаар нотлогдлоо.

5. Дээрх нөхцөл ийн барилгын талбай, ийн барилгын талбай, Сургуулийн барилгын ойролцоо өрөмдсөн цооногуудын мэдээллээр давхар баталгаажсан болно. Энэ нөхцөл Цагдаагийн хэсгийн барилгын хэв гажилтад орсон байдалтай танилцахад мөн ажиглагдсан. Хөрсний усаар ханасан энэ үе нь 3.4 м-ээс доош орших олон жилийн цэвдэг хөрсний температурын горимд нөлөөлж байгаагийн зэрэгцээ барилгаас ирэх дулааныг зураг төсөл боловсруулахад тооцсоноос илүү их гүнд нэвтрүүлж барилгын суурийн уланд тархсан буурь хөрсийг гэсгээснээр цэвдэг хөрсний гэсэлтийн суулт үүсч барилгад хэв гажилт орох нөхцөлийг бүрдүүлж байна. Дээрх шалтгаанаар үүссэн хэв гажилт цэцэрлэгийн барилга, ийн барилга, , ХААН банкны барилгуудад хүчтэй ажиглагдаж байгаа ба сургууль, нутгийн захиргааны ордны барилгуудад бичил хагарлууд үүсч байна.

6. Дэлхийн уур амьсгалын дулаарлын олон жилийн цэвдэг хөрсний горимд нөлөөлж байгаа судалгааг Завхан аймгийн сумын сургуулийн барилгын талбайд, аймгийн сумын цэцэрлэгийн хагарсан барилга, сумын ийн хагарсан барилга, Сургуулийн хагарсан барилгуудын талбайд явуулж байна. Ер нь дэлхийн уур амьсгалын дулаарлын эрчим Монгол орны хувьд дэлхийн дунджаас бараг 3 дахин их байгаа юм.

7. ******* сумын нутаг дэвсгэрт тархсан олон жилийн цэвдэг хөрсөнд барилга байгууламж төлөвлөхдөө дэлхийн уур амьсгалын дулаарлын нөлөөллийг тооцож цэвдэг хөрсөнд суурь төлөвлөхдөө дэлхийн бусад оронд хэрэглэж байгаа Салхижуулалт+Termosyphon систем гэсэн хосолсон аргыг хэрэглэх нь зүйтэй.

8. Судалгааны ажилд холбогдох фото зураг, хэмжилтийн үр дүнгийн график, камерын бичиглэлийг хавсралтаар үзүүлэвгэжээ. Дээрх дүгнэлтээр ******* сумын төвд баригдсан 50 ортой цэцэрлэгийн барилга нь байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас шалтгаалан эвдрэл хагарал үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсхэгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын цэцэрлэг нь барилга барьсантай холбогдуулан уг барилгыг дахин засварлахад хичнээн төгрөгийн зардал гарахыг мэргэжлийн барилгын инженер болон төсөвчингөөр үнэлгээ хийлгэх хүсэлт гарсаны дагуу 2016 оны 05-р сарын 06-ны өдөр 526 дугаартай шүүгчийн захирамжаар шинжээч томилж, шинжээчээр зураг төслийн ХХК-г томилжээ.

Зураг төслийн ХХК нь шинжээчийн зардалд нийт 8,360,631 төгрөгийг нэхэмжилсэн ба хэн буруутай нь уг зардлыг хариуцахаар хуульд заасан боловч Завхан аймгийн *******ын газар нь зураг төслийн ХХК-тай шинжээчийн зардал дээр харилцан тохиролцсныг дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1-д заасныг тус тус баримтлан Завхан аймгийн ******* сумын ийн нэхэмжлэлтэй барилгын ******* ХХК, барилгын зураг төслийн ******* ХХК, Завхан аймаг дахь -ын газарт холбогдох Завхан аймгийн ******* сумын төвд баригдсан 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгад үүссэн хагарал, эвдрэлийн засвар бэхэлгээг 209,376,418 төгрөгт багтаан хийлгүүлэхийг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Завхан аймаг дахь -ын газар нь шижээчийн зардалд зураг төслийн ХХК-д шинээр барилгын захиалга өгөхөөр тохиролцсон болохыг дурдсугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ