Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/644

 

       2022         05           18                                  2022/ШЦТ/644

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Т.Мижиддорж,

хохирогч Ц.Ж,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.О,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 22000000000000 тоот хэргийг 2022.04.07-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1987 оны 6 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, эмэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-7, нөхөр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Орбит 00-000 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Боржигон овогт Гын Ч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Хилчин 00-00б тоотод оршин суух Ц.Огийн гэрт хохирогч Ц.Жыг нөхөртэйгөө хардан толгойн хэсэгт нь хөлөөрөө өшиглөх болон гараараа цохих зэргээр зодож, түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан ба түүний эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн, 6322 УНҮ улсын дугаартай автомашины салхины шилийг цохиж хагалсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Ц.Жын “миний салсан нөхөр болох Батболд гаднаас орж ирээд араас нь Батболдын эхнэр ******* орж ирээд намайг нөхөртэйгөө хардаад үгийн зөрүүгүй намайг барьж аваад үснээс зулгаагаад нүүр рүү олон удаа өшиглөж намайг зодож гадаа гараад миний машины жолооч талын салхины шилийг хагалчихаад нөхрийгөө аваад явсан” гэх мэдүүлэг /х.х-7-8/,

- Гэрч Ц.Огийн “Ц.Ж ирээд манай эхнэрийг ажилд нь хүргэж өгөөд буцаж манай гэрт ирэх хооронд би Батболдтой Хараа нэртэй архи уугаад сууж байтал Ц.Ж орж ирээд бид гурав хоол идээд байж байтал гаднаас Батболдын эхнэр ******* орж ирээд үгийн зөрүүгүй Ц.Жын үснээс зулгаагаад нүүр рүү нь хөлөөрөө өшиглөөд би Батболдтой хамт *******ийг Ц.Жаас салгасан” гэх мэдүүлэг /х.х-19-20/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 746 дугаартай “Ц.Жын биед дух, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, дээд уруул орчим, баруун шуу сарвуунд цус харалт, зулгаралт, зөөлийн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмынэ 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /х.х-22-23/,

- Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 862 дугаартай “хаалганы шил-55000 төгрөг” гэх тайлан /х.х-27/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Хилчин 00-00б тоотод оршин суух Ц.Огийн гэрт хохирогч Ц.Жыг нөхөртэйгөө хардан толгойн хэсэгт нь хөлөөрөө өшиглөх болон гараараа цохих зэргээр зодож, түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг /х.х-7-8/, гэрч Ц.Огийн мэдүүлэг /х.х-19-20/, шүүх эмнэлгийн шинжээчийн 2021.12.24-ний өдрийн 746 дугаартай дүгнэлт /х.х-22-23/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******ийн энэхүү үйлдэл нь хувийн сэдэлттэй, өөрөөр хэлбэл хохирогч Ц.Ж нь урьд *******ийн хууль ёсны нөхөр Э.Батболд гэгчтэй гэр бүлийн харилцаа тогтоон хамтран амьдарч байснаас шалтгаалан хардалтын улмаас гэнэт үүссэн шинжтэй, шууд санаатайгаар хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй эрх, эрх чөлөөнд хүч хэрэглэн халдсан үйлдэл болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, Э.Б, ******* нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ийн хууль бус санаатай үйлдлийн улмаас Ц.Жын бие махбодид “дух, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, дээд уруул орчим, баруун шуу, сарвуунд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учирсан нь хөнгөн гэмтлийн зэрэгт хамаарч байгаа ба уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл болох нь шинжээчийн 2021.12.24-ний өдрийн 746 дугаартай дүгнэлтээр /х.х-22-23/ тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу өөрийн хууль бус үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч ******* нь хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Ц.Ж нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг *******ээс шаардах эрхтэй байна.

Хохирогч Ц.Жын автомашины хаалганы шил 60000 төгрөг, эмчилгээ, шинжилгээтэй холбоотой гарсан төлбөр зардлын 158000 төгрөгийн баримт гаргаж өгсөн /х.х-56/ ба шүүгдэгч ******* тухайн төлбөрийг төлөөгүй байх тул нийт 218000 төгрөгийг шүүгдэгч *******ээс 218000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Жд олгож, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /х.х-39/ тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд улсын яллагчаас “шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “гэм буруу зүйлчлэлийн хувьд маргаантай зүйл байхгүй, шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Иймд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргалаа.

Дээрх нөхцөл байдал болон *******ийн хувийн байдал /жирэмсэн, бага насны хүүхдүүдтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогын байдал тодорхойгүй/ зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас зорчих эрхийг хязгаарлах ял сонгон хэрэглэж, оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, оршин суугаа газраа өөрчлөх тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр өөрчлөх үүрэг хүлээлгэх, мөн хугацаанд хохирогчтой аливаа хэлбэрээр харьцахыг хориглох хэлбэрээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Гын Чийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Гын Чт 3 /гурван/ сарын хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг хүлээлгэх, мөн хугацаанд хохирогч Ц.Жтай аливаа хэлбэрээр /биечлэн, гар утсаар болон сошиал г.м/ харилцахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж битүүмжлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Боржигон овогт Ганбатын Чээс 218000 /хоёр зуун арван найман мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Жд олгосугай.

5. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******т мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                С.СЭРЖМЯДАГ