Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 146/ШШ2018/00070

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .... тоотод оршин суух, 1994 онд төрсөн, 24 настай, эмэгтэй, Х овгийн Б.Д-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн ....... гэх газар оршин суух, 1990 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, С овгийн Т.Э-т холбогдох

“Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д, хариуцагч Т.Э, нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Б.Д нь Т.Э-тэй 2014 онд танилцаж улмаар хамт амьдарсан. Биднийг хамт амьдрах хугацаанд 2015 оны 05 дугаар сарын 07-нд хүү Э овогтой Э төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамт амьдрахгүй болж, 2015 оноос хойш тусдаа амьдарч байна. Хүү маань миний асрамжинд байгаа. Эцэг нь хүүхдээ огт харж хандаж байгаагүй, эцэг хүнийхээ үүргийг биелүүлэхгүй байсаар өнөөдрийг хүрч байна. Хүүхдээ төрснөөс хойш 6 сарын дараа өөрийн гэртээ очсон. Үүнээс хойш хүүхэдтэйгээ огт уулзаагүй. 2016 оны 02 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа. Тиймээс Т.Эийг эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү” гэв.

Хариуцагч Т.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие эхнэр Д-тай 2014 онд танилцаж 2014 онд хүү Э гарч бид гурав 2015 оны 09 дүгээр сарын 28-нд хуримаа хийж удаагүй 4 сар болоод эхнэр гэрлүүгээ яваад ирээгүй. Бид хоёрын дунд манай хүн аавын болон өвөөгийн гэр орноос мөнгө хулгай хийж би битгий хулгай хийж бай гэж амаар жоохон маргаан үүсдэг байсан. Манай эхнэр хамаг юм бэлэн амьдралаас өөрөө явсан. Б.Д-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Э миний хүүхэд мөн тул хүүхдийн тэтгэлэг төлнө.

 2014 онд танилцаж, 2015 онд хүүхэд төрсөн. Хурим найр хийгээд хэдэн сарын дараа манай хүн яваад өгсөн. Би нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ хүүхдээ өнчрүүлэхгүй хамт амьдрах хүсэлтэй байна. Манай хүн салахаар шийдсэн байгаа болохоор нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, хүүхдийн тэтгэлэг төлнө” гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад             ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Д нь “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Б.Д, Т.Э нар нь 2014 онд танилцаж, хамтран амьдрах хугацаанд буюу 2015 оны 05 дугаар  сарын 07-нд хүү Т.Э-ыг төрүүлсэн ба хүү Э-ын эцэг нь Т.Э мөн болох нь зохигчдийн тайлбараар нотлогдсон, Эын төрсөн эцэг нь мөн гэдэгтэй хариуцагч маргаагүй байх тул нэхэмжлэлийг хангаж  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Иймд Э-ын эцгээр нь Т.Э-ийг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 38 дугаар зүйлийн 38.1, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхдийг эрүүл саруул өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул аюулгүй бусад шаардлагатай зүйлээр хангах зэрэг эцгийн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг эцэг Т.Эт, уг үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг эх Б.Д-д тус тус даалгаж шийдэрлэв.

Зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаангүй гэсэн ба хүүхдийн тэтгэлгийг яаж төлөх аргаа шийдвэр гүйцэтгэлийн шатанд тохиролцож шийдвэрлэх боломжтой болохыг дурьдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1.,  116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1. дэх зааснаар 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү С овгийн Э-ийн Э-ын эцгээр С овгийн Т-ийн Э-ийг  тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.1., 40.1.2. дахь хэсэгт зааснаар 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүү Э.Э-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.Э-ээс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50%-иас хэтрэхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Э-ээс 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Э-ээс 23.526 төгрөг гаргуулан улсын төсвийн дансанд оруулсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 38 дугаар зүйлийн 38.1, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхдийг эрүүл саруул өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул аюулгүй бусад шаардлагатай зүйлээр хангах зэрэг эцгийн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг эцэг .Э-т, уг үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг эх Б.Д-д тус тус даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Г.ЭНХ-АМГАЛАН