Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/670

 

      2022          05          24                                    2022/ШЦТ/670

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Т.Төмөртулга,

улсын өмгөөлөгч Ч.Отгонбаатар,

шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******,******* нарт холбогдох эрүүгийн 21080200000000 тоот хэргийг 2022.04.22-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Жаргалант суманд 1992 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төрсөн 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, Нью таун хотхоны 00-б-000 тоотод оршин суух, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**00000000/ Шарнууд овогт Гийн Д;

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд 1978 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, өрөг угсралтын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сум геологийн 00000 тоотод оршин суух, урьд 9 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**00000000/ Боржигин овогт Дын Б нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

          1. Шүүгдэгч Д.Б, ******* нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Чулуутын 1-1 тоотод оршин суух иргэн Г.ийн эзэмшлийн гараажийн хаалганы цоожийг эвдэлж, хууль бусаар нэвтрэн орж автомашины сэв гаргадаг домократ, автомат дроцов /дугуйн түлхүүр/, автомат дрилл зэрэг эд зүйлийг хулгайлан 1035000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

          - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р х.х-4/,

          - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн /1-р х.х-7-9/,

          - Эд зүйл хураан авсан, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р х.х-6,10/,

          - Хохирогч Г.Гийн “Би Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Чулуутын 1-1 тоотод хувиараа автомашин оруулж ирж засаж зарж борлуулдаг. 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ажил дээрээ машин засаж байгаад орой 19 цагийн үед ажлаасаа гарахдаа багаж хэрэгслүүдээ хурааж тавиад гараажаа түгжээд гарсан. Манай гараажад хүн үлдээгүй,  хамгийн сүүлд би хаалга цоожлоод гарсан.Тэгээд өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 11 цагийн үед над руу цагдаагаас залгаад эд зүйлсээ алдсан талаар асуухаар нь гарааж дээр очоод эд зүйлээ шалгаж үзэхэд эд зүйл хулгайд алдсан байсан. Би ямар ямар эд зүйл хулгайд алдсанаа нягталж үзэхэд сэв гаргагч данхраад, автомат дорцоов, автомат дрилл хулгайд алдагдсан. Тэгээд би цагдаагийн хэлтэст ирээд эд зүйлээ харахад миний эд зүйл бүрэн бүтэн бүгд байсан эд зүйлээ буцаагаад бүгдийг нь авсан манай гараажаас өөр эд зүйлс хулгайд алдагдаагүй байсан” гэх мэдүүлэг /1-р х.х-16/,

          - Хөрөнгийн шинжээчийн 2021.11.22-ны өдрийн Ц-974 дугаартай “автомашины сэв гаргадаг домократ-405000 төгрөг, автомат дроцов-250500 төгрөг, автомат дрилл-380000 төгрөг, нийт-1035000 төгрөг” гэх дүгнэлт /1-р х.х-32-34/,

          - Эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р х.х-10/,

          - Яллагдагч *******ын “...Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна би урьд гэрчийн мэдүүлэгтээ бүгдийг ярьсан гэхдээ тухайн үед хамт явсан хүн Эрдэнэчимэгийн Сүхбаатар гэх хүн биш байсан бөгөөд******* гэх хүн байсан. ...амар хялбар аргаар мөнгө олж архи уух зорилготой байсан” гэх мэдүүлэг /1-р хх-100-105/,

          - Яллагдагч*******ийн “...Би сонсгож байгаа зүйл анги болон холбогдох зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /1-р х.х-111-113/ зэрэг баримтууд;

 

          2. Шүүгдэгч Д.Б, ******* нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын дээд сургуулийн Политехникийн коллежийн 0 давхарт байрлах Б-6 тоот өрөөний цонхоор нэвтрэн орж хоёр ширхэг ажлын хувцас хулгайлан 280000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

          - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р х.х-232/,

          - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р х.х-233-237/,

          - Хохирогч Ц.Тийн “2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр бүх нийтийн амралтын өдөр байсан. Би тэр өдөр 12 цагийн орчим гэрээсээ гарч гадуур явж байгаад ажлын хажуугаар явж байхдаа ажлын өрөөгөөрөө ороод гаръя гэж бодоод 14 цаг 05 минут орчим ажлын өрөөндөө ороход өрөөний цонх онгорхой тавцан дээр байсан зүйлс газар унасан байдалтай өрөө хүйтэн болчихсон байсан. Цонх салхинд онгойгоод эд зүйл унасан байх гэж бодоод цонхоо хаах гэтэл хайлс төмөр нь салчихсан байхаар нь өрөөнд байсан эд зүйлийг шалгатал манай өрөөнд байсан 2 ширхэг ажлын хувцас алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн хувцас нь Улаанбаатар төмөр замын худалдан авалт борлуулалтын албанаас манай МСҮТ-ийн оюутнуудад 1 ширхэгийг нь 140000 төгрөгөөр зарахаар тавигдсан шинэ ажлын хувцас байсан бөгөөд би тухайн хувцсыг өөрөө худалдаж аваад өрөөндөө хадгалж байсан учраас миний өмч гэсэн үг” гэх мэдүүлэг /1-р х.х-244-246/,

          - Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р х.х-28-34/,

          - Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2021.11.19-ний өдрийн ТХҮ-921/2330 дугаартай “Төмөр замын ажлын хувцас 2ш-280000 төгрөг” гэх үнэлгээ /2-р х.х-48-50/,

          - Яллагдагч*******ийн “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Би сонсгож буй зүйл анги болон эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...уг бичлэг нь ******* бид хоёр тухайн өрөөнөөс ажлын хувцсыг хууль бусаар хулгайлан авч, явж байгаа бичлэг байна. Бичлэгт харагдах цагаан өнгийн захтай хар савхитай хүн нь би, харин миний ард яваа хар өнгийн польто өмссөн нь ******* мөн байна” гэх мэдүүлэг /2-р х.х-67-69/ зэрэг баримтууд;

 

          3. Шүүгдэгч ******* нь ганцаараа 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар гудамжны 41 тоот хашаанд байдаг иргэн Г.Бын хүн байнга амьдрах зориулалттай өвлийн байшин болон машины гараажад нэвтэрч домбо, мах, унадаг дугуй зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 160500 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р х.х-107/,

          - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р х.х-109-114/,

          - Хохирогч Г.Бын “2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 11 цаг өнгөрч байхад гараад 15 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд грашийн хаалга онгорхой байшингийн цонх онгорхой байхаар нь гэрт орж ирэхэд мах, домбо, цохилттой дрил, унадаг дугуй алдагдсан байсан тул цагдаад хандсан” гэх мэдүүлэг /2-р х.х-119-120/,

          - Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 02/623 дугаартай “...4, 7 гэж дугаарласан гарын мөр нь *******ын зүүн гарын ядам хурууны дардастай тохирч байна” гэх дүгнэлт /2-р х.х-125-127/,

          - Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2021.11.22-ны өдрийн БЗ1-21-1161 дугаартай “унадаг дугуй-108000 төгрөг, үхрийн мах-52500 төгрөг, нийт 160500 төгрөг” гэх тайлан /2-р х.х-146-147/,

          - Яллагдагч *******ын “...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.Би 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 11 цагийн үед аав Гантөмөрийн хамт Цайзад нийтийн байр түрээсэлж амьдарч байсан. Тэр өдөр хажуу өрөөний ах бид хоёр 2 шил архи уусан тэгээд гараад Бунханы урд талын дэлгүүрээс 2 шил боргио 1 шил архи аваад гудамд уусан. Тэр ах нийтийн байр руугаа яваад би ганцаараа үлдээд ганцаараа уруудаад явж байсан чинь хаалга нь онгорхой хашаа байсан хаалганы ард талд нохой хэвтэж байсан, хашаа руу ороод нохой руу очиход надад эрхлээд байхаар нь цаана нь байшин байхаар нь хаалгыг нь татахад түгжээтэй байсан, цонхыг нь харахад цонх нь тал онгойсон байсан, тэгэхээр нь дотогшоо ороод хөргөгчөөс нь мах аваад нохойнд өгөөд, буцаж ороод 2 давхарт нь гараад авдраас нь домбо, хүүхдийн суран бүс аваад доошоо буугаад доод өрөөнд нь оруулаад тавьчхаад гараад гарааж руу орсон чинь унадаг дугуй байхаар нь тэрийг нь унаад гараад явсан- гэх мэдүүлэг /2-р х.х-163/ зэрэг нотлох баримтууд тус тус хамаарч байна.

          Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, *******,******* нарын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

          Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хохирогч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний шинжээчийн үнэлгээ, эд зүйл хүлээлгэн өгсөн баримт зэрэг баримтуудаар шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Г.Гийн эзэмшлийн гараажийн цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 1035000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Төмөр замын дээд сургуулийн Политехникийн коллежийн 1 давхарт байрлах Б-6 тоот өрөөний цонхоор хууль бусаар нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 280000 төгрөгийн хохирол учруулсан, ******* ганцаараа 2021 оны 10 дугаар сарын 30-ны иргэн Г.Бын хүн байнга амьдрах зориулалттай өвлийн байшин болон машины гараажид хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан 160500 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

          Шүүгдэгч *******,******* нарын энэхүү үйлдэл нь үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байр, агуулах саванд хууль бусаар нэвтрэн орж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул тэднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч *******,******* нарын хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч Г.Гэд 1035000 төгрөгийн хохирол, хохирогч Ц.Тд 280000 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь хохирогч нарын мэдүүлэг /1-р х.х-16, 244-246/, хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны Ц-974, 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ТХҮ-921/2330 дугаартай дүгнэлтүүд /1-р х.х-32-34, 2-р х.х-48-50/, эд зүйл хүлээлгэн хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р х.х-6, 10/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р х.х-233-237/ зэрэг баримтуудаар,

          Шүүгдэгч *******ын хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч Г.Бод 160500 төгрөгийн хохирол учирсан болох хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р х.х-109-114/, хохирогч Г.Бын мэдүүлэг /2-р х.х-119-120/, шүүх-эмнэлгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 02/623 дугаартай дүгнэлт /2-р х.х-125-127/, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2-р х.х-146-147/ зэрэг баримтуудаар тус тус нотлогдож байна.

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч *******,******* нар нь өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан эд хөрөнгөд учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Г.Г, Ц.Т нар нь өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг хуульд заасан арга хэлбэрээр арилгахыг шүүгдэгч *******,******* нараас, хохирогч Г.Б нь  өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг хуульд заасан арга хэлбэрээр арилгахыг шүүгдэгч *******аас тус тус шаардах эрхтэй байна.

          Шүүгдэгч *******,******* нь хохирогч Г.Гийн 1035000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг хураалган буцааж хүлээлгэн өгсөн, шүүгдэгч ******* нь хохирогч Г.Бын 160500 төгрөгийн эд хөрөнгийн хохирол төлбөрийг дансаар шилжүүлэн өгсөн, мөн хохирогч Ц.Тийн хохирол төлбөрт 140000 төгрөгийг дансаар тус тус шилжүүлэн өгсөн байх тул үлдэгдэл төлбөр болох 140000 төгрөгийг*******ээс гаргуулж хохирогч Ц.Тд олгож, бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгуулахаар шийдвэрлэв.

          Шүүгдэгч ******* нь урьд 4 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

          1. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 290 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар 3 сао баривчлах ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жил хорих ял тус тус оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж бичлэн 3 жил 1 сар хорих ял эдлүүлэхээр тогтоож, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн,

          2. Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял оногдулан, цагдан оригдсон 120 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан сулласан,

          3. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 755 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн,

          4. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 125 дугаартай захирамжаар 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сар /243/-ыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн боловч Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЗ/22 дугаартай шүүгчийн захирамжаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас зайлсхийсэн үндэслэлээр биелүүлээгүй 111 хоногийн зорчих эрх хязгаарлах ялыг 3 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж тус тус шийдвэрлэсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р х.х-134/, таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоолын хуулбар хувь /2-р х.х-137-149/ зэрэг баримтуудаар,

          Шүүгдэгч******* нь урьд 9 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

          1. Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

          2. Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар,

          3. Хэнтий аймгийн сум дундын 2-р шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар 6 сар хорих ял, 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэн 4 жилийн хорих ял эдлүүлэхээр тогтоож, хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн, Өршөөл үзүүлэх комиссын 2000.07.26-ны өдрийн 1597 дугаартай тогтоолоор эдлээгүй үлдсэн ялын 30% болох 1 жил 4 сар 15 хоногийг өршөөн хэлтрүүлж, үлдсэн 2 жил 1 сар 21 хоногийг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн,

          4. Хэнтий аймгийн сум дундын 2-р шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн, 2007.10.30-нд хорих ялаас 6 сар 15 хоногийн өмнө тэнсэн суллагдсан,

          5. Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 4 сар баривчлах ял оногдуулж, ялыг биечлэн эдэлсэн,

          6. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил хорих ял оногдуулж, хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн,

          7. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 465 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, чанга пэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн,

          8. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 505 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн,

          9. Баянзүрх дүүргийн шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгүүлж, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 128 дугаартай захирамжаар 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 6 хоногийн хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 1 сар 6 хоногийн хугацаагаар тогтоож 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар өршөөн хэлтрүүлэн суллагдсан болох нь  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р х.х-133/,  таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоолын хуулбар хувь /2-р х.х-152-165, 167-196/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

          Шүүгдэгч *******,******* нарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “шүүгдэгч*******эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх саналыг, шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “шүүгдэгч нарын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгч *******ын хувьд хохирол төлбөрөө бүрэн барагдуулж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хуульд зааснаар хорих ялын 50% хэтрүүлэхгүй хорих ялыг оногдуулж өгнө үү. Мөн хорих ял дээр өмнө нь үйлдсэн 1 сар 20 хоногийн хорих ялыг нэмж нэгтгээд 1 жил 1 сар 20 хоногийн хорих ялыг оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү. Шүүгдэгч*******ийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба хохирол төлбөрийг төлөх гэсэн боловч шүүгдэгчийн ар гэрийн зүгээс*******ийн эцэг нь хагалгаанд ороод мөнгөгүй гэж тайлбар өгсөн. Шүүгдэгч*******ийн зүгээс хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж оролцсон болно.

          Дээрх нөхцөл байдал болон *******,******* нарын хувийн байдал,******* нь хохирлоо нөхөн төлөөгүй, ******* нь бусдад учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн ба тэдний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, *******д Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийтгэж, шүүгдэгч *******д Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг энэхүү тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн 1 жил 1 сар 20 хоногийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоолоо.

          Шүүгдэгч *******ын 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс, шүүгдэгч*******ийн 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.    

          Хэрэгт хураагдан ирсэн нэг ширхэг камерын бичлэг бүхий дискийг *******,******* нарт холбогдох эрүүгийн 2108028880209 тоот хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, нэг ширхэг хадаас үдэгчийг нэхэмжилсэн хүнгүй тул устгахаар шийдвэрлэлээ.    

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Дын Быг бусадтай бүлэглэн хоёр удаагийн үйлдлээр, шүүгдэгч Шарнууд овогт Гийн Дыг бусадтай бүлэглэн хоёр удаагийн үйлдлээр, ганцаараа нэг удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Боржигин овогт Дын Бэд 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Шарнууд овогт Гийн Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******д Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг энэхүү тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн 1 /нэг/ жил 1 /нэг/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******,******* нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******ын 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс,*******ийн 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон хугацааг тус тус хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч *******,******* нарын хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Г.Гэд нийт 1035000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг буцааж өгсөн, шүүгдэгч ******* нь хохирогч Ц.Тд 140000 төгрөг, Г.Бод 160500 төгрөг тус тус дансаар шилжүүлэн өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар*******ээс 140000 /нэг зуун дөчин мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Тд олгосугай.

8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******,******* нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Хэрэгт хураагдан ирсэн нэг ширхэг хадаас үдэгчийг устгаж, камерын бичлэг бүхий нэг ширхэг дискийг *******,******* нарт холбогдох эрүүгийн 2108020000000 тоот хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                С.СЭРЖМЯДАГ