Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 94

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар       

Нэхэмжлэгч: Х банкны Дорноговь салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.А-д холбогдох

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээл 3,752,653.36 төгрөг, зээлийн хүү 307,203.51 төгрөг, нотариатын хөлс 4,000 төгрөг нийт 4,063,586.87 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, хариуцагч А.А, нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Х банкны Дорноговь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Р, А.А нар нь 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 5381095403 тоот зээлийн гэрээ байгуулан 5,336,479.99 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Зээлдэгч С.Р нь 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нас барж 2017 оны 07 дугаар сараас эхлэн тэтгэврийн санхүүжилт зогсож улмаар 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 5381095403 тоот зээлийн гэрээний 1.3.1 дэх нөхцөл зөрчигдөн зээл хугацаа хэтэрч байна. Банкнаас зээлийг төлүүлэх зорилгоор хамтран үүрэг гүйцэтгэгч А.Атай удаа дараа уулзсан боловч одоог хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Зээлдэгч нар нь шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 5381095403 тоот зээлийн гэрээний төлбөрт 1,799,323 төгрөгийг төлсөн. Иймд зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээл 3,752,653.36 төгрөг, зээлийн хүү 307,203.51 төгрөг, нотариатын хөлс 4,000 төгрөг нийт 4,063,586.87 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.       

Хариуцагч А.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр С.Р гэдэг хүний тэтгэврийн зээлийн батлан даагчаар гарын үсэг зурсан. Гэхдээ би энэ хүнтэй ямар ч хамааралгүй, хамаатан садангийн холбоогүй. С.Ргийн нөхрийн ахынх нь эхнэр н.Ц гэдэг хүн байдаг. Миний бие нь н.Ц эгчээр хааяа юм оёулдаг байсан. Мөн манай ээж хувцас оёоход нь тусалж гэрт нь очдог байсан. Тухайн үед н.Цэгчийн хүү нь С.Р эгчээс мөнгө зээлэхээр болсон бөгөөд зээлийн батлан даагчаар С.Ргийн охиныг оруулах гэсэн боловч охин нь эзгүй байсан. Иймд манай ээжээс охиноо батлан даагчаар оруулаад өг гэж гуйж миний утсыг ээжээс авсан байсан. С.Р эгч хэд хэдэн удаа утсаар ярьж “... миний эмчилгээнд явах хугацаа болох гээд байна, миний охиныг иртэл түр тэтгэврийн зээлэнд батлан даагч болоод гарын үсэг зураад өг, дараа нь батлан даагчийг сольж болдог гэсэн, охиноо ирэхээр батлан даагч болгочихно” гэж гуйгаад байсан. 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Х банкин дээр очиж гарын үсэг зурахад мөн л охиноо ирэхээр зээлийн гэрээгээ шинэчлэн гарын үсэг зуруулна гэж байсан. Энэ хүн тухайн үед банкнаас хэдэн төгрөгийн зээл авсныг мэдээгүй, би гарын үсэг зурж өгөөд л салсан. 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Х банкны мэргэжилтэн Б.Б надтай утсаар холбогдон, ирж уулзах хүсэлт гаргасан. Б.Б уулзахад С.Р нь нас барсан бөгөөд та батлан даагчаар оролцсон. Иймд зээлийн төлбөрийг төлөх ёстой гэсэн. Энэ үед би 700,000 төгрөгийн зээл нэмж авахад нь гарын үсэг зурсан болохоо мэдсэн. Тэгээд би н.Ц эгчтэй мөн С.Ргийн ар гэрийнхэнтэй уулзсан. С.Ргийн охин нь “... ээж хэнээр батлан даагч болгож зээл авахуулсаныг мэдээгүй, надад хэдэн төгрөг хадгалуулан, н.Ц гэдэг хүнд мөнгө зээлдүүлсэн, мөнгөө авахаараа хот руу эмчилгээнд явна гэж ярьж байсан. Миний хувьд уг зээлийг  төлөхөд хэцүү байна. Манай ээж худлаа, үнэн ярьж байгаад ямар ч хамаагүй хүнээр зээл авахуулчихдаг” гэж байсан. С.Ргийн нөхөртэй нь утсаар ярьж хэлсэн. Миний хувьд ам бүл 7-уул, манай нөхөр хөгжлийн бэрхшээлтэй учир ажил хийдэггүй, манай ээж тэтгэвэрт байдаг бөгөөд байнгын эмчийн хяналтанд байдаг. Хүүхдүүд маань цэцэрлэгт явдаг. Миний цалин өрхийн амьжиргаандаа арай ядан хүрдэг. Мөн бид нар түрээсийн байранд амьдардаг. Амьжиргааны түвшин дунджаар доогуур зорилтод бүлгийн өрхөд хамрагддаг. Ээж бид хоёр С.Р болон н.Ц нарт сайн санаж тус хүргэсэнээс өөр зүйлгүй. С.Ргийн зээл хийж авсан мөнгөнөөс би нэг ч төгрөг аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Х банкны Дорноговь салбар нь хариуцагч А.Ад холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 3,752,653.36 төгрөг, зээлийн хүү 307,203.51 төгрөг, нотариатын хөлс 4,000 төгрөг нийт 4,063,586.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь тэтгэврийн зээлээс нэг ч төгрөг аваагүй, гэрээний агуулга, ач холбогдлыг тухайн үед ойлгоогүй гарын үсэг зурсан тул зээлийн төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж маргана.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Х банк нь 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр С.Р, А.А нартай тэтгэврийн зээлийн гэрээ байгуулж, 4,571,079.99 төгрөгийн зээл дээр 765,400 төгрөгийг нэмж 5,336,479.99 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээлүүлжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Х банк С.Р нарын хооронд байгуулагдсан тэтгэврийн зээлийн гэрээнд А.Аыг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж зааж, банк зээлийн гэрээний үүрэг биелэгдэх хүртэлх хугацаанд зээлдэгчийн *тоот төгрөгийн тэтгэврийн харилцах дансанд орж ирэх мөнгөн хөрөнгөөс зээлийн төлбөрийг үл маргах журмаар шууд болон бэлэн бусаар төлүүлнэ. Зээлдэгч зээлийн төлбөрийг гэрээний хуваарьт хугацаанд төлөөгүй 30-аас дээш хоног хэтэрсэн бол зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн банк дахь бусад данснаас үл маргах журмаар суутган төлүүлнэ гэж тусгасан атлаа зөвхөн зээлдэгчийн ирээдүйд орж ирэх тэтгэврийн орлого нь энэхүү зээлийн барьцаа болно гэж заажээ.

Зээлдэгч С.Рд 2006 оны 02 дугаар сарын 03-ны өдөр өндөр насны тэтгэвэр авах эрх нээгдэж, сард 266,441 төгрөгийн тэтгэвэр авч байсан, зээлдэгч С.Р нь 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан тэтгэврийн дэвтэр, нас барсны бүртгэлийн гэрчилгээ, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-8, 11 дүгээр тал/

Өндөр насны тэтгэвэр авах нь зөвхөн тухайн хүний хувийн байдалтай салшгүй холбоотой эрх юм. Тийм учраас энэхүү эрхийнхээ дагуу олох хөрөнгөө барьцаалж зээл авах тохиолдолд тэтгэврийн зээл нь хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг үүсгэнэ.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т зааснаар үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд түүний үүрэг дуусгавар болдог байна.

Зээлдэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тэтгэврийн зээлийн үүрэг зээлдэгч нь нас барснаар дуусгавар болох нь зээлийн гэрээнд тодорхой тусгагдаагүй боловч Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад тодорхой тусгагдсан байх тул нэхэмжлэгч Х банкны хамтран үүрэг гүйцэтгэгч А.Ад холбогдуулан гаргасан тэтгэврийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан ба талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж шүүх үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нотариатчийн хөлс 4,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х банкны Дорноговь салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79,972 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон