Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
Хэргийн индекс | 136/2018/00040/и |
Дугаар | 92 |
Огноо | 2017-03-12 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 92
2018 оны 03 сарын 12 өдөр | Дугаар 136/ШШ2018/00092 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Л.Ц-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Х-д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 9,500,000 төгрөг, хүү 1,500,000 төгрөг, нийт 11,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Ц, хариуцагч Н.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Н.Хд 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хувийн хэрэгцээнд нь буюу яаралтай Солонгос улс руу зорчих виз гаргуулах гэсэн юм гэхэд нь 9,500,000 төгрөгийг 3 сарын хугацаатай буюу 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр буцаан авахаар сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Тухайн үед миний гар дээр бэлэн мөнгө байхгүй банкинд байршуулсан хүүхдийнхээ хадгаламжнаас зээлж авч өгсөн. Тухайн үед Н.Х нь өөр хүнд мөнгө өгөх гэж байгаа талаар надад огт хэлээгүй. Мөнгө зээлүүлсэн хүн нь Н.Хтай ах дүүгийн холбоотой гэж дам сонссон. Сумын Засаг даргын Тамгын газарт очоод гэрээгээ нотариатчаар батлуулахдаа Н.Х нь гэрээг уншаад 10 хувийн хүү өгмөөргүй байна гээд гарын үсгээ зурж байсан. Гэтэл одоо уншиж танилцаагүй гэж худал хэлж байна. Одоо үлдэгдэл 5,000,000 төгрөг, хүү 6,500,000 төгрөгийг Н.Хгаас гаргуулмаар байна. Мөнгө зээлсэн хүнээсээ л мөнгөө авна. Н.Хд мөнгө шилжүүлэхдээ түүний нөхөр П.А дансанд шилжүүлсэн. 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Н.Хгийн гэрт нь очиход эгч, дүүсийн холбоотой хамаатан эгчдээ виз гаргуулахаар өгсөн чинь хулхидуулчихлаа, бидний мөнгийг сүлжээнд өгөөд мөнгө ч үгүй, виз ч үгүй болгочихлоо гэж хэлсэн. Иймд Н.Хгаас 11,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Н.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Солонгос улс руу зорчих виз гаргуулахаар Улаанбаатар хотын иргэн Э.Д Л.Цгаас 10,000,000 төгрөгийг зээлж өгсөн. Үүний 5,000,000 төгрөгийг би өөрөө, 5,000,000 төгрөгийг Э.Д зээлж өгсөн. Уг мөнгийг зээлэхдээ 3 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй гэж амаар тохиролцсон. 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр би өөрийн зээлсэн 5,000,000 төгрөгийг 3 сарын хүү 1,500,000 төгрөг, Э.Д зээлийн хүү 1,500,000 төгрөгийг нийт 8,000,000 төгрөгийг Л.Цд төлсөн. Л.Цгийн 5,000,000 төгрөгийг хүүтэй нь гаргуулан өгөхөөр 2017 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр Э.Долгормааг эрэн сурвалжуулах шийдвэр гаргуулсан. Э.Д хаягийг одоогоор тогтоож надад мэдэгдээгүй байна. Л.Ц нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлсэн мөнгөндөө гэрээ байгуулъя гэж намайг сумын Засаг даргын Тамгын газар дээр дуудахад нь очоод гэрээг хальт уншаад гарын үсэг зурсан. Хэд хоногийн дараа гэрээг уншихад Э.Д авах 5,000,000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сараас 11 сар хүртэлх 9 сарын хүү 4,500,000 төгрөгийг нэмж, 10 хувийн хүү нэмж тооцохоор гэрээ хийсэн байсан. Гэрээ хийхдээ надтай энэ талаар огт ярилцаагүй гарын үсэг зуруулсан. Би хүнд мөнгө зээлж өгсөн болохоор гарын үсэг зурахдаа анзаараагүй, ажил ихтэй яарч байсан болохоор зураад л өгсөн. Анх 2016 оны 10 дугаар сард мөнгө зээлэхдээ Л.Цгийн хүү М.М данснаас шууд Э.Д дансанд шилжүүлсэн. Энэ талаарх баримт надад байгаа. Иймд үндсэн зээл гэх 9,500,000 төгрөг болон хүү 1,500,000 төгрөг, нийт 11,500,000 төгрөгийг төлөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд Л.Цд үндсэн зээл 5,000,000 төгрөгийг л төлнө гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчийн хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Ц нь хариуцагч Н.Хд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 9,500,000 төгрөг, хүү 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 3,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд сүүлд нөхөн байгуулсан зээлийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй тул үндсэн зээл 5,000,000 төгрөгийг төлнө гэж маргана.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Зохигч нар 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцож, зээлдүүлэгч Л.Ц нь өөрийн хүү М.М Хаан банкин дахь 5360374333 тоот данснаас 10,000,000 төгрөгийг зээлдэгч Н.Хгийн хүсэлтийн дагуу Э.Д мөн банкны 5029565746 тоот дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-16-17 дугаар тал/
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ба мөнгө шилжүүлсэн болон буцаан төлсөн үнийн дүнд талууд маргаагүй болно.
Нэхэмжлэгч 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн бэлэн мөнгө хүүтэй зээлдүүлэгчийн зээлийн гэрээг үндэслэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,500,000 төгрөг шаардсан байна.
Уг зээлийн гэрээгээр 9,500,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцсон байна.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээг хуулийн хүрээнд байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл өмнөх зээлийн гэрээний үүргийн төлбөрийн талаар гэрээний талууд тооцоо нийлж гэрээг бичгэн хэлбэрээр шинэчлэн байгуулж, гэрээ байгуулсан үеэс нэмэлт үүргийн талаар тохиролцож болох ч 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний нөхцөл тодорхой бус /зээлийн үүргийн төлөөгүй үлдэгдэл тодорхой бус/ байх тул уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж” заасан боловч зээлдэгч зээлийн хүүнд 3,000,000 төгрөгийг өөрөө зөвшөөрч төлсөн учир түүний төлсөн 5,000,000 төгрөгийг үндсэн зээлд, 3,000,000 төгрөгийг зээлийн хүүнд тооцож, 3,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасахгүйгээр хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүйн улмаас өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 198,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Хгаас улсын тэмдэгтийн хураамжид 94,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Цд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон