Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 149

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа улсын яллагч З.Энхжаргал, шүүгдэгч Б.Уламбаяр, түүний өмгөөлөгч  Г.Наранбаатар, Г.Сүхээ, шүүгдэгч Б.Батболд, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин харнууд овогт Болдбаатарын Батболд, Боржигон овогт Буянтын Уламбаяр нарт холбогдох 201625030231 дугаартай, 105/2016/0558/э индекстэй  хэргийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцээд

            Биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөдөө аж ахуйн их сургуулийн 3 дугаар курсын оюутан, ам бүл 2, ахын хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 1 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Өгөөмөр хотхоны 74-36 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, гэх Боржигин  харнууд овогт  Болдбаатарын Батболд  /РД:ЕЙ94041312, 

2.  Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 20 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Их Засаг Олон Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн 3 дүгээр бүлэгт оюутан, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум  5 дугаар багт оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо, Ногоон урлан хотхоны 5-8 тоотод оршин суух, хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Буянтын Уламбаяр /РД:ЕЙ96051612/,

Холбогдсон хэргийн талаар:                                                                                            

Б.Батболд, Б.Уламбаяр нар нь бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө 03 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мелоди” караоке бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хохирогч Д.Лхагважанцанг шалтгаангүйгээр зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Б.Уламбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. 2015 оны 12 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө “ Мелоди” нэртэй караокед би болон манай найз нар хэсэг бүлэг хүмүүстэй муудалцсан. Тэр хүмүүс миний биед гэмтэл учруулсан байдаг. Би хажууд байсан нэг хүнийг тэд нарын нэг нь  байна гэж бодоод цохьсон. Тэгээд манай найз наад хүн чинь чамайг цохьсон хүмүүстэй хамаагүй юм байна гээд бид нар гарсан гэв.

1.2. Шүүгдэгч Б.Батболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:.. Тэр шөнө би караокеноос гарч явж байхад манай найз бид нар хэдэн залуучуудтай муудаад байна, ороод ир гээд байхаар нь орсон. Тэгээд би буцаад орсон. Намайг ороход хохирогч үүдэнд байсан. Тэр хүнийг манай найз цохьсон. Тэгээд найзыгаа авч гарсан гэв.

Хоёр:Шүүгдэгчийг мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            2.1. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Лхагважанцангийн:..2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мелоди” нэртэй караокед захирал Гантулга, найз Тамир, эхнэр Бурмаа нарын хамт  дөрвүүлээ 23 цаг өнгөрч байхад орсон юм. Караокед сууцгааж байхад манай эхнэр гэрлүүгээ 01 цагийн үед түрүүлээд харьсан араас нь захирал Гантулга ч удалгүй гэрлүүгээ явлаа гээд явсан. Харин би найз Тамирын хамт тухайн караокед үлдсэн. Тухайн үед цаг хэд болж байсныг сайн мэдэхгүй байна. Би өрөөнөөсөө гараад бие засах өрөөлүү орох гээд алхаж байтал кордиорт танихгүй  4-5 залуу зогсож байсан тэгтэл гэнэт л нэг залуу нь миний нүүрлүү 2-3 удаа цохиод авахаар нь би яаж байгаа юм бэ гэсэн чинь мөн хажуугаас нэг залуу нь орж ирээд намайг нэг удаа элэгдсэн энэ үед би  унасан ба газар унахдаа нүүрээ дараад байж байхад миний нуруу гарлуу өшиглөсөн. Нүүрээ дарсан байсан болохоор яг ямар хүн миний нүүр, гарлуу цохьсон гэдгийг би мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /хх 17-18/,

2.2.Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Бурмаагийн:..Тухайн өдөр Лхагважанцангийн байгууллагынхан нь шинэ жил болсон юм. Энэ шинэ жил тараад Лхагважанцангийн  найз захирал Гантулгын эхнэр Тамир бид 2 уригдаж очсон юм. Шинэ жил тараад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Мелоди” нэртэй караокед Тамир би Гантулга, Лхагважанцан бид 4 орж суусан юм. Караокед орох үед цаг хэд болж байсныг сайн санахгүй байна. Уг караокед орж суугаад би удаагүй түрүүлээд гэрлүүгээ явсан ба Лхагважанцан, Тамир, Гантулга нар үлдсэн юм. Гэртээ очоод хүүхдүүдтэйгээ амраад байж байтал шөнө Лхагважанцан гэртээ нүүр болон хувцас нь цус болчихсон байдалтай ороод ирэхээр нь юу болсон талаар нь асуухад тодорхой юм хэлэхгүй байгаад байсан. Маргааш өглөө би Тамирлуу утасдаад юу болсон талаар асуухад Лхагважанцан бие захаар өрөөнөөс гарахад нь хэдэн залуучууд хоорондоо зодолдож байгаад Лхагважанцанг андуураад зодчихсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би өглөө нь “Мелоди” караоке дээр очоод уулзахад нэг жижигхэн эрэгтэй  биетэй хүүхэд /зөөгч/ залуучууд танай нөхөрийг зүгээр байхад нь зодчихсон л гэж хэлсэн гэх мэдүүлэг. /хх 21-22/,

2.3.Мөрдөн байцаалтын шатнад гэрч Л.Тамирын:..Тухайн үед найз Лхагважанцангийн болон түүний эхнэр Бурмаа, манай нөхөр Гантулга бид дөрөв Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Мелоди” нэртэй караокед миний санаж байгаагаар 22-23 цагийн үед ороод пиво ууж дуу дуулцгааж суусан юм. Энэ үед Бурмаа гэрлүүгээ явлаа гээд хүүхдүүдрүүгээ яараад яваад өгсөн. Дараа нь манай нөхөр Гантулга мөн харьлаа гээд яваад явсан юм. Үүний дараа тухайн караокед  Лхагважанцан бид 2 үлдсэн байсан. Энэ үед Лхагважанцан орж ирэхгүй болохоор нь өрөөнөөсөө гараад хартал кородиорт нүүр нь цус болчихсон зогсож байхаар нь яасан бэ гэж асуутал надад тодорхой зүйл хэлээгүй. Тэгээд харьлаа гээд машин бариад яваад өгсөн юм гэх мэдүүлэг. /хх 22-23/,            

2.4 Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Түмэнбаясгалангийн: Тухайн өдөр манай караокед хэдэн эрэгтэй хүмүүс орж ирээд үйлчүүлсэн. Уг согтуу ах нар хоорондоо зодолдоод байсан. Тэгтэл 4 номерийн өрөөнөөс  нэг ах /Лхагважанцан /  гарч ирээд текны урд талын  буйдан дээр суугаад  байгаад байсан ба энэ үед хоорондоо зодолдоод байсан өөр хүмүүс тэр ахыг андуураад зодчихсон байсан. Энэ үед би 00–ийн  өрөөнөөс гарч ирж таарсан юм./хх 23-24/

2.5 Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Түмэнбаясгалангийн: Тухайн өдөр манай караокед хэдэн эрэгтэй хүмүүс орж ирээд үйлчүүлсэн. Уг согтуу ах нар хоорондоо зодолдоод байсан. Тэгтэл 4 номерийн өрөөнөөс  нэг ах /Лхагважанцан /  гарч ирээд текны урд талын  буйдан дээр суугаад  байгаад байсан ба энэ үед хоорондоо зодолдоод байсан өөр хүмүүс тэр ахыг андуураад зодчихсон байсан. Энэ үед би 00–ийн  өрөөнөөс гарч ирж таарсан юм./хх 23-24/

2.6. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Болд-Эрдэнийн:..Тухайн өдөр манай караокед  зодуулсан гэх ах 2 эмэгтэй хүнтэй мөн нэг эрэгтэй хүнтэй нийтдээ дөрвүүлээ орж ирж үйлчлүүлсэн юм. Зодуулсан ахтай хамт орж ирсэн нэг эрэгтэй нь мөн хамт явж байсан эхнэр нь уурлаад түрүүлээд гараад явчихсан зодуулдаг ах нэг эмэгтэйтэй караокед үлдсэн юм. Манай караокены бие засах өрөөн дотор хэдэн залуучууд хоорондоо маргалдаад бие засах өрөөнд зодолдоод байсан ба энэ үед зодуулсан гэх ах /Лхагважанцан/ зүгээр л кордиорт текны урд байрлах сандал дээр сууж байгаад гарах гээд хаалга руу алхаад явж байхад караокены хаалганы үүдэн дээр байсан нөгөө хүмүүстэй зодолдоод байсан залуучууд Лхагважанцан гэх ахыг шууд цохиод зодсон. Энэ үед Түмэнбаясгалан та нар болиочээ гэмгүй зүгээр хүнийг зодоод байна шүү дээ гэж хэлж байсан гэх мэдүүлэг. /хх-31/

2.7. Мөрдөн байцаалтын шатанд гэрч  Х.Тэнгисийн:...Тухайн яг зодоон болох үед бол би байгаагүй ээ. Сүүлд нь зодоон болсон  гэдгийг мэдсэн, гэхдээ яг ямар хүмүүс хэрхэн зодолдсон талаар мэдэхгүй байна. Учир нь би өөрөө хараагүй учраас гэхдээ хэдэн залуучууд орж ирж үйлчлүүлж байгаад бие засах өрөөнд зодолдоод бие засах өрөөний босоо суултуурын уяа хоолойг, хаалга зэргийг эвдэлчихсэн байсан,  гэхдээ уг төлбөр тооцоогоо хийчихсэн. Манай зүгээс ямар нэг гомдол санал байхгүй. Энэ талаар гомдол гаргаагүй гэх мэдүүлэг. /хх-33/,

2.8.  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 503 тоот актын:

1. Лхагважанцангийн биед баруун нүдний ухархайн доод, дотор ханын далд хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний алимны доргилт, баруун нүдний алимны салстын цус харвалт, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хэвлийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Н.Энхцолмон гэх дүгнэлт /хх-35/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1. Хавтас хэргээс 5 /хохирогчийн гомдол/, 6 /хохирогчийг байцаасан тэмдэглэл/, 19-20 /хохирогчийг дахин байцаасан тэмдэглэл/, 12-13 /хүн таньж олуулсан тэмдэглэл/, 14-15 /зургаар хүн таньж олуулсан тэмдэглэл/, 21 /гэрч С.Бурмааг байцаасан тэмдэглэл/, 32 /гэрч Л.Түмэнбаясгаланг дахин байцаасан тэмдэглэл/, 33 /гэрч Х.Тэнгисийг байцаасан тэмдэглэл/, 111-115 /хохирлын баримт/ дугаар хуудас болон эд мөрийн баримтаар 1 ширхэг Си Ди хураагдаж ирсэн байдаг. Энэ Си Диг, мөрдөн байцаагчийн тэмдэглэл/, 10-11 /хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл/, 20 /хохирогч Д.Лхагвадоржийг дахин байцаасан тэмдэглэл/, 23 /гэрч Л.Түмэнбаясгаланг байцаасан тэмдэглэл/, 94 /Их засаг олон улсын их сугуулийн тодорхойлолт/, 95 /Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт/, 100 /Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт/  дугаар хуудас болон шинээр хохирлын мөнгийг хохирогч хүлээн авсан баримт, Уламбаярын хувийн байдлыг тодорхойлсон тодорхойлолт нийт 3-н хуудас баримт, 82 /сэжигтнийг байцаасан тэмдэглэл/, 84 /яллагдагчаар байцаасан тэмдэглэл/, 95 /Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт/, 96 /иргэний үнэмлэхний лавлагаа/, 91 /оршин суугаа хаягийн тодорхойлолт/, 107 /ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/, 93 /иргэний үнэмлэхний лавлагаа/, 100 /Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт/, 109 /ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/, 111-115 /хохирлын төлсөн зэрэг баримтуудыг шинжлэн судлуулсан  болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын  шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах  үйл баримтуудыг тогтоов.

Шүүгдэгч  Б.Батболд, Б.Уламбаяр нар нь бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын  26-ний  шөнө 03 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мелоди” нэртэй караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж хохирогч Д.Лхагважанцанг шалтгаангүйгээр зодож түүний биед баруун нүдний ухархайн доод, дотор ханын далд хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний алимны доргилт, баруун нүдний алимны салстын цус харвалт, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хэвлийн цус хуралт зэрэг хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  хохирогч Д.Лхагважанцангийн.... Тухайн үед цаг хэд болж байсныг сайн мэдэхгүй байна. Би өрөөнөөсөө гараад бие засах өрөөлүү орох гээд алхаж байтал кордиорт танихгүй  4-5 залуу зогсож байсан тэгтэл гэнэт л нэг залуу нь миний нүүрлүү 2-3 удаа цохиод авахаар нь би яаж байгаа юм бэ гэсэн чинь мөн хажуугаас нэг залуу нь орж ирээд намайг нэг удаа элэгдсэн энэ үед би  унасан ба газар унахдаа нүүрээ дараад байж байхад миний нуруу гарлуу өшиглөсөн...гэх мэдүүлэг, гэрч  С.Бурмаагийн... шөнө Лхагважанцан гэртээ нүүр болон хувцас нь цус болчихсон байдалтай ороод ирэхээр нь юу болсон талаар нь асуухад тодорхой юм хэлэхгүй байгаад байсан. Маргааш өглөө би Тамирлуу утасдаад юу болсон талаар асуухад Лхагважанцан бие захаар өрөөнөөс гарахад нь хэдэн залуучууд хоорондоо зодолдож байгаад Лхагважанцанг андуураад зодчихсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би өглөө нь “Мелоди” караоке дээр очоод уулзахад нэг жижигхэн эрэгтэй  биетэй хүүхэд /зөөгч/ залуучууд танай нөхөрийг зүгээр байхад нь зодчихсон л гэж хэлсэн... гэх мэдүүлэг, гэрч Л.Тамирын... энэ үед Лхагважанцан орж ирэхгүй болохоор нь өрөөнөөсөө гараад хартал кордиорт нүүр нь цус болчихсон зогсож байхаар нь яасан бэ гэж асуутал надад тодорхой зүйл хэлээгүй. Тэгээд харьлаа гээд машин бариад яваад өгсөн юм... гэх мэдүүлэг,  гэрч Л.Түмэнбаясгалангийн... тэгтэл 4 номерийн өрөөнөөс  нэг ах /Лхагважанцан /  гарч ирээд текны урд талын  буйдан дээр суугаад  байгаад байсан ба энэ үед хоорондоо зодолдоод байсан өөр хүмүүс тэр ахыг андуураад зодчихсон байсан. Энэ үед би 00–ийн  өрөөнөөс гарч ирж таарсан юм...гэх мэдүүлэг, гэрч Г.Болд-Эрдэнийн... Манай караокены бие засах өрөөн дотор хэдэн залуучууд хоорондоо маргалдаад бие засах өрөөнд зодолдоод байсан ба энэ үед зодуулсан гэх ах /Лхагважанцан/ зүгээр л кордиорт текны урд байрлах сандал дээр сууж байгаад гарах гээд хаалга руу алхаад явж байхад караокены хаалганы үүдэн дээр байсан нөгөө хүмүүстэй зодолдоод байсан залуучууд Лхагважанцан гэх ахыг шууд цохиод зодсон. Энэ үед Түмэнбаясгалан та нар болиочээ гэмгүй зүгээр хүнийг зодоод байна шүү дээ гэж хэлж байсан.... гэх мэдүүлэг, шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн 503 дугаар дүгнэлт,  болон шүүгдэгч нараас үйлдсэн хэргийн талаар мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нар нь хэргийн  талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээсэн  нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллах үндэслэл болж байгааг тэмдэглэж байна.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас  Б.Батболд, Б.Уламбаяр нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Батболд, Б.Уламбаяр нарыг  бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн,  бүлэглэн, нийгмийн хэв журмыг  ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, эрүүгийн  хариуцлага гарцаагүй  байх зарчмуудыг тус тус баримтлан ял, эрүүгийн  хариуцлага хүлээлгэн ял шийтгэл оногдуулах  хууль зүйн үндэслэлтэй  байна гэж  шүүх дүгнэв.

Хохирогч Б.Лхагважанцан нь  2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: “Б.Лхагважанцан би хохирол төлбөрөө  бүрэн авч Б.Уламбаяр, Б.Батболд нарт  гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болно гэсэн тул шүүгдэгч Б.Уламбаяр, Б.Батболд нарыг бусдад учруулсан хохирлыг төлж  барагдуулсан, гэм хорыг арилгасан гэж  дүгнэх нь зүйтэй гэж үзлээ.  

Шүүх шүүгдэгч нарыг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар  анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзсэнээс гадна тэдгээрийн хувийн байдал, хохирогч “гомдол саналгүй” гэсэн зэрэг байдлуудыг тус тус харгалзан шүүгдэгч Б.Батболд, Б.Уламбаяр нарт оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-ийг хэрэглэж шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй,  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн камерын бичлэг бүхий CD-ийг хэрэг  хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурдаж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Боржигин харнууд овогт Болдбаатарын Батболд, Боржигон овогт Буянтын Уламбаяр нарыг бүлэглэн догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Б.Батболд, Б.Уламбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт  зааснаар 2 /хоёр/ жил, 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар сарын 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батболд, Б.Уламбаяр нарт оногдуулсан 2 /хоёр/ жил, 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй  эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батболд, Б.Уламбаяр нарт оногдуулсан 2 /хоёр/ жил, 3 /гурван/ сарын хугацаагаар хорих  ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан  харгалзаж, түүнд хяналт тавихыг Баянзүрх, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

5. Шүүгдэгч Б.Батболд, Б.Уламбаяр нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт заасныг журамлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг  уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь  үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгчид, хохирогч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус  дурдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Батболд, Б.Уламбаяр  нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.БАТЖАРГАЛ