Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 27

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Б-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, хариуцагч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ;

Нэхэмжлэгч Б.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Н.Бтэй 1990 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулж хүү Б.Эыг 1990 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрүүлсэн. Тэгээд 1990 оны хавар би өөрийн аав, ээжтэйгээ уулзахаар Дорнод аймаг руу хүргэж өгөөд Б нь намайг явуулаад л өөр хүнтэй суусан байсан юм. Тэгээд л холбоо тасарсан. Үүнээс хойш Н.Б нь хүүтэйгээ ч уулзахгүй сураг тасарсан. Би хүүгээ 3 настай байхад нь Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд очиж байсан боловч намайг хөөгөөд явуулж байсан юм. Үүнээс хойш 28 жил өнгөрсөн боловч хүүтэйгээ нэг ч холбоо барьсангүй. Одоо бид хэн аль нь тус тусдаа амьдралтай болсон. Н.Б нь насаараа өөрийн хүүгээ нэг ч харж хандаагүй тул одоо ямар нэгэн байдлаар хүүдээ тусламж дэмжлэг үзүүлэх байх гэж найдаж байна гэв.

Хариуцагч Н.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Б.А нь 1990 оны хавар Дорноговь аймгаас Дорнод аймаг руу явж байсан машин ирэхэд гэнэт би гэр лүү гээ явна гэсэн. Урьд нь явна гэсэн юм ярихгүй байж байгаад гэнэт яваад өгсөн. Тэгээд холбоо барилгүй удсан, тэгээд бараг жил шахуу болж ирэхэд нь би өөр хүнтэй суусан байсан. Би хүүтэйгээ холбоо барьдаг байсан гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Н.Бэд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.А, хариуцагч Н.Б нар нь 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болсныг 1990 оны 03 дугаар сарын 10-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь, мөн тэдний дундаас 1990 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүү Б.Эрдэнэбаатар төрсөн нь зохигчийн тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-8-9 дүгээр тал/

Зохигч нь 1990 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй болох нь тэдний тайлбараар тогтоогдож байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон